Индэр    
2022 оны 3 сарын 28
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Г.Ганзориг: Бид ДОЛЛАРЫГ өөрийн гэсэн эрэлт, нийлүүлэлттэй яг л нэг БАРАА мэт ойлгох хэрэгтэй

Зураг

Долларын ханш цаашид хэрхэх талаар тодорхойгүй байдал үүсээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Өнгөрөгч долоо хоногт Монголбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлж, 9 хувьд хүргэлээ. Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал цаашид хэр хугацаанд үргэлжлэх, долларын ханшийн өсөлтөөс ирэх дарамтыг бууруулахад ямар арга хэмжээ авбал зохилтой талаар эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.

- Юуны өмнө одоогийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар хоёулаа ярилцах нь зөв болов уу гэж бодож байна. Сүүлийн үед ам.доллар олдохгүй иргэд ихээхэн бухимдалтай байх шиг. Энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх бол?

Бид ам.долларыг өөрийн гэсэн эрэлт, нийлүүлэлттэй яг л нэг бараа мэт ойлгох хэрэгтэй. Хэрэв манайд их хэмжээний ам.доллар байвал ханш тогтвортой байна. Харин ам.доллар хомсдоод ирвэл ам.долларын ханш чангардаг гэсэн үг. Харамсалтай нь бид зөвхөн зэс, нүүрс гэх мэт цөөн тооны таваараар л ам.доллар олж ирдэг шүү дээ. Гэтэл БНХАУ-ын тодорхой хориг, стандартуудтай холбоотойгоор манай зардаг таваарын гарц илт буураад буй. Жишээ нь нүүрс л гэхэд гарц нь 70 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нөгөө талд нь нефтийн үнэ дайнтай холбоотойгоор огцом өссөн. Улмаар манайхаас хойд хөрш рүү чиглэсэн валютын гадагшлах урсгал нэмэгдсэн. Ийнхүү зах зээлд валютын хомсдол болж, өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүрлээ. Цаашид хэр удаан үргэлжлэх нь урд хөрш рүү хэдий хэмжээтэй нүүрс, зэс гаргахаас л хамаарна. Өөр арга байхгүй.

- Улсын хэмжээнд инфляц 14.2 хувьтай байна. Иргэд бодит амьдрал дээр үүнээс ч илүү байгаа хэмээн ярьж байгаа. Үүний болон ам.долларын ханшийн чангаралтын эсрэг Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүг 2.5 нэгж хувиар өсгөлөө. Үүнийг юу гэж харж байна? 

Одоо явагдаж буй инфляц бол өмнөх ам.доллартой их ойролцоо суурь шалтгаантай тэр нь хил гаалийн асуудал юм. Тэгэхээр энэ бол яахын аргагүй нийлүүлэлтийн гаралтай инфляц юм. Хэрэв эрэлтийн гаралтай байсан бол бодлогын хүүг өсгөх нь инфляцыг бууруулах үр дүнг өгдөг. Гэтэл тийм биш. Ам.доллар дээр ч мөн адил. Иймд энэхүү бодлогын хүүгийн өөрчлөлт нь зах зээлд тийм ч сайн нөлөөлөл үзүүлэхгүй болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, бие муу байхад суурь өвчнийг биш өнгөн шинж тэмдгийг нь дарах зорилгоор сөрөг нөлөөтэй эм уусантай адил.

- Бодлогын хүү өсөхөөр зээлийн хүү өснө гэсэн үг үү? Ер нь энэ цаг үед та иргэдэд ямар зөвлөгөө өгмөөр байна?

Бодлогын хүү нь зах зээлийн суурь хүү тул бүх хүүнд нөлөөлнө. Тодорхой хугацааны хоцрогдолтойгоор зээл, хадгаламжийн хүүнүүд өсөж эхэлнэ. Дээр нь нэмээд маш өндөр инфляцтай байгаа энэ үед иргэд яахын аргагүй зөв хөрөнгө оруулалтуудаа хийж, өөрийгөө боломжит эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Нэг үеэ бодвол манайд хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүнтэй болсон шүү дээ. Одоо дээр нь банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгоод ирэхээр бүр л их гоё болно. Өөрөөр хэлбэл, биднийг инфляц, ам.долларын ханш гэх мэт олон эдийн засгийн эрсдэлээс хамгаалах сайн чанарын бүтээгдэхүүнүүд бий болж байна гэсэн үг.

- Банкуудыг олон нийтэд нээлттэй болно хэмээх хууль гараад жил гаруй өнгөрчээ. Энэ ажил юу болж байгаа вэ?

Банкууд бэлтгэл ажлаа хангаад дуусаж байна. Ирэх 5-р сараас эхлэн системийн нөлөө бүхий банкууд хувьцаагаа санал болгоод эхэлнэ гэсэн хүлээлттэй байна. Энэ нь зөвхөн иргэд ч биш Монголын эдийн засагт том эерэг нөлөөтэй үйл явдал мөн. Нэгт, системийн нөлөө бүхий банкууд нь Монголын топ 100 компаниудын дээгүүр жагсана. Дээр нь бүхий л үйл ажиллагаа нь олон улсын стандартын дагуу явагддаг давуу талтай. Иргэдийн хувьд хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт. Хоёрт, Монголын хөрөнгийн зах зээл тус үйл явдалтай уялдан 2–3 дахин өсөх боломжтой болж байгаа. Тэгэхээр түүнийг дагасан бодит эдийн засагт орох хувь нэмрийг үнэлж баршгүй. Гуравт, аливаа эдийн засгийн хүндрэлтэй байдал, өндөр инфляц зэрэг нь хуримтлалгүй хэсэгт хамгийн хүнд тусдаг. Ингээд баян хоосны ялгаа улам бүр нэмэгддэг хортой эд. Харин энэ үед иргэдэд эдийн засгийн өсөлтөөс хүртэх хамгийн том суваг болох нь дамжиггүй.

 

- Хүн бүр санхүү, эдийн засгийн мэдлэгтэй биш. Үүнийг нь ч өнөөгийн хувьцаат компаниуд өөрт ашигтайгаар ашиглан жижиг хувьцаа эзэмшигчдээ хохироох нь байдаг. Бүх юм хаалттай хүрээнд болж, эцэст нь иргэд л хохирдог. Энэ талаар та юу гэж хэлмээр байна?

Тийм үе байсан, үнэн. Монголын хөрөнгийн бирж дээр байгаа хувьцаа бүр ашигтай, чанартай биш. Гэхдээ сүүлийн 5 жилийн хугацаанд маш сайн компаниуд хувьцаагаа олон нийтэд гаргасан. Банкууд үүнээс ч илүү өндөр стандартыг ханган ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Үгүй ер нь бүх зүйл өөр болж байна. Саяхан л хувьцаа эзэмшигчдийн хурал гэдэг ёс төдий болоод өнгөрдөг байсан. Саяхан л ногдол ашиг өгнө гэдэг хэдэн жил ганц болдог үйл явдал байсан. Одоо эсрэгээрээ бүх зүйл нээлттэй, ил тод. Дээр нь салбартаа тэргүүлэгч компаниудын хувьцаа байдаг болсон. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлаа чанартай сайн хийдэг болсон. Монголын хөрөнгийн биржийн топ компаниуд хамтран 4 сарын 23-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаа нэгдсэн байдлаар хийхээр төлөвлөөд байгаа нь үүний л нэг илрэл болов уу гэж харж байна. Түүнчлэн зөвхөн хувьцаа эзэмшигчдэд биш нийт иргэдэд зориулан санхүү, эдийн засгийн мэдлэгийг нь сайжруулах, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, боломжуудыг танилцуулах ажлуудыг ч тус өдөр хийж байгаа.

- Хувьцаат компаниуд ийм байдлаар ажиллаж байгааг сонсоход таатай байна. Эцэст нь танаас дахин зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой асуулт тавья. Монголбанкны зүгээс энэ оны эдийн засгийн өсөлтийг бууруулсан. Цаашид манай улсын эдийн засаг хаашаа хөдлөх бол?

Олон улсын зах зээл дээр зэс, нүүрсний ханш түүхэнд байгаагүй өндөр түвшинд байна. Энэхүү цаг үеийг бид гаалийн асуудалтай холбоотойгоор бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Гэхдээ тодорхой хугацааны дараа бид эргэн экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Дээр нь нэмээд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусахаар хүлээгдэж байгаа. Түүнчлэн төмөр замын бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Мөн төлөвлөлтөд байгаа тодорхой цахилгаан станц гэх мэт сайн мэдээнүүд ч бий. Ингээд харахаар одоо бидний өмнө тулгараад байгаа асуудлууд нь бүгд богино хугацаатай буюу 1–2 жилийн дотор Монголын эдийн засагт хүчтэй эерэг нөлөөлөл гарна гэж харж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.14.36.250] 2022/3/29
USA Korea Japan -tai geree baiguulaad humuusee yavuulah heregtei shd, gadnaas mash ih $ ger luugee yavuulna.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.42] 2022/3/29
Оросыг дагаж далчиганасны хариугаа амсаж эхэлж байна. Энэ юу ч биш. Одоо олсон хэдэн гялтайх юмыг чинь хулмастай хархнууд зөөгөөд дуусгана. Улаанбаатарын гар утасны лангуунууд дээр iPhone байхгүй болчихож. Удахгүй ямар ч шинэ гар утас харагдахаа болино, алт мөнгөн эдлэл бас алга болно, машин тэрэг ч бас олдохгүй ховор бараа болно. Тэгж байтал барууныхан энэ байдлыг мэдээд монголд хориг тавина. Тэгээд 1990 оны өмнөх үе, социализмдаа очно доо.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.47.11] 2022/3/29
1920 оноос өмнөх цаг үе рүүгээ очиж байна үхэрээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.234] 2022/3/28
МАНАЙХ ОРОСРУУ ВАЛЮТ ГАРГАХАА ЗОГСООХГҮЙ БОЛ ТЭДНИЙ ӨМНӨӨС ЦОХИЛТОД ОРНО. Рублээр наймаа хийдэг атал доллараа гаргаад байхуу? ДУНДААС НЬ БАГУУД АШИГ ХИЙЖ БАЙНА МОНГОЛЧУУД ХОХИРЧ БАЙНА! Зөөж байгаанууд нь багууд гээ биздээ!
0 | 0 Хариулах
Зочин [46.135.20.3] 2022/3/28
mongoliin companis noogdol ashig yag ugdiimuu ?
1 | 0 Хариулах
Үнэнхүү [117.111.1.25] 2022/3/28
Энэ гар том том юм яриад л бдаг хэр нь ямар хувцас, хэдээр авахаа ээжээрээ заалгаад явж бдагшд! 40тэй жаалхүү.
3 | 2 Хариулах
Зочин [202.21.127.114] 2022/3/28
Ene dollar gj ogt olddoggui aimar ed bolloo l doo
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.105] 2022/3/28
Яг одоогийн нөхцөл байдалд бол бодлогын хүүг өсгөх нь зөв алхам. Ингэж байж төгрөгийн ханшийн уналтаа тогтоон барьж, долларын нөөцөө нэмэгдүүлнэ. Одоо дахиад бодлогын хүүг өсгөх хэрэгтэй. Ойролцоогоор 13% - д хүрэх болов уу. Харин дараа нь хил нээгдээд, долларын ханш тогтворжоод ирэх үед хөрөнгийн зах зээл хөгжихөө байлаа, бодлогын хүүгээ буулгаачээ гэж хашгирч болно шүү дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2022/3/28
Юу ч чадахгүй байж нээх худлаа ш@@сан 2 гар байх юмаа энэ Ганзоригууд
9 | 2 Хариулах
Guest [202.21.127.114] 2022/3/28
Zuw shuu. Niiluuleltees shalgtaalsn inflation dr bodlogin huug usgudug n buruutaj bn
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.132] 2022/3/28
Tegj l oilgodogshd ta nar yu gej oilgood bgaan
0 | 0 Хариулах
зочин [202.9.47.63] 2022/3/28
Долларын ханш өсөж байгаа шалтгаан нь эрх баригчдын бодлогогүй шийдвэр хариуцлагагүй байдлаас болж өсөж байгаа юм. Өөр юунаас ч болж өсөөгүй.
0 | 1 Хариулах
asdfdas [66.7.92.170] 2022/3/28
шалтгаан нь данх хүүк мэтийн хоосон толгойтнуудыг сонгосноос болж байгаа юм
1 | 0 Хариулах
Зочин [202.21.127.114] 2022/3/28
зөв шүү
0 | 0 Хариулах
Zochin [202.21.127.114] 2022/3/28
Ediin zasgiin todorhoigui baidliig tom zurgaar, oilgogdohoor tailbarlajee
0 | 0 Хариулах
bat [202.21.127.114] 2022/3/28
undsen suurias n yag zuv tailbarlajee.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.244] 2022/3/28
Одоо өөр валютаар төлбөр тооцоогоо хийж эхлэх цаг болжээ.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.127.114] 2022/3/28
Sanal neg bna. Niiluleltin inflyatstai, ediin zasag boditoor sergej chadaagui bga ene uyd huug usguj bga n gal dr tos nemj bga yum shg l bna.
0 | 0 Хариулах
j [66.181.161.84] 2022/3/28
good
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.15] 2022/3/28
Tiinshdee niiluuleltees uudeltei inflation bhd bodlogiin huug nemne gdg tiim ch ur duntei bish.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.15] 2022/3/28
.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.161] 2022/3/28
Харин л дээ. Ийм хүнд үе ирж байхад арай ядан дэнжигнэж буй банкуудаа хувьчилна гэж байгаад bank run болгоод тавьчих вий. Easy money-ийн үе хаа сайгүй дуусч байгаа тул хөрөнгийн бирж, шинээр байгуулагдсан хөрөнгө оруулалтын сангуудын хувьд хүнд үе ирж байна даа хөөрхий
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.18] 2022/3/28
teriig medehgui hen baisan yum bid bugdeeree meddeg yuma dahin dahin toiruulj yarihaas bish shiidliig olj harj hiideg hun gej mongold baidaggui yum baina
5 | 0 Хариулах