Зураг
Зураг
Индэр    
2021 оны 7 сарын 5
Зураг
Эдийн засагч, Шинжээч

“Үүрэхийг нь чи үүр. Янцаглахыг нь би янцаглая” гэж хөрөнгө оруулалт хийдэггүй

Зураг

Энэ л хувьцааг ав! Танд л гэж хэлэхэд удахгүй бат өснө. Бөөн ашиг!  

Дээрх үгс танил уу? Хүн бүр хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэхийг хүсэх нь мэдээж. Тэнд ийм хувьцаа өслөө, энд мөнгөө нугалж оллоо гэнэ. Бөөн боломж. Гэхдээ нөгөө талдаа богино хугацааны ашиг хайх зорилготой хөрөнгө оруулалт нь мөнгөө бүр мөсөн алдах эрсдэлийг ч дагуулдаг.

Тийм ч болохоор хэн хүссэн нь биш, харин хэн сайн судалгаагаа хийнэ, хэн илүү туршлагатай байна, хэн илүү урт хугацааг харж байна тэр л амжилт олдог зах зээл билээ. Тиймээс бидэнд мэргэжлийн хүмүүс хэрэг болдог.

Та өндөр уулын оргил руу авирч байна гэж бодоё. Таныг мэргэжлийн уулчид дагуулаад явахад тэд маш олон эрсдэлээс таныг сэргийлж чадна. Түүнээс гадна тэр хүн ч гэсэн өөрийн биеэрээ уул руу тантай хамт авирч байгаа нь чухал юм. Өөрөөр хэлбэл, амь болон амжилтаа тантай хувааж үүрч байна. Гэтэл зарим нэг зальт этгээд нь энэ уул руу та ингэж авир гэж хэлчихээд өөрөө дороос нь хараад сууж байдаг. Ийм хөрөнгө оруулагчтай огтохон ч хамтарч болохгүй.

Арьсаа тоглоомонд оруул

Тэгэхээр ийм юм. Хөрөнгө оруулалтын нэгэн алтан дүрэм бий. Энэ дүрэм дэлхийн хаана ч ажилладаг. Хэн нэгэн танд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх гэж байгаа бол тэр хүн бас тухайн хөрөнгө оруулалтыг өөрөө хийсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл тэр хүн тантай цуг эрсдэлээ үүрэх ёстой юм. Үүнийг Англиар “Skin in the Game” гэдэг. Шууд орчуулбал өөрийнхөө арьсыг тоглоомонд оруулна гэсэн үг. Та мөнгөө алдахад зөвлөгөө өгсөн хүн ч бас алдах ёстой. Таныг ашиг хүртэхэд тэр бас хүртэх ёстой. Ердөө л ийм юм. Гадны хөрөнгө оруулагчидтай харьцахад үүнийг л ярьдаг.

Үүний хамгийн том шийдэл нь хөрөнгө оруулалтын сан. Санаа нь мэргэжлийн хөрөнгө оруулагч маш сайн судалгааны үндсэн дээр нэгэн ашигтай хөрөнгө оруулалт хийх гэж байлаа гэж саная. Нэгэнт судалгаа хийгдсэн, хөрөнгө оруулалтын стратеги тодорхой болсон бол 100 төгрөг хийнэ үү, 200 төгрөг хийнэ үү хамаагүй. Иймд огт судалгаа хийгээгүй найз нь түүнийг дагаад хамтран хөрөнгө оруулж ашгаас нь хүртэж болно биз?  Үүнийг л хөрөнгө оруулалтын сан гээд буй хэрэг. Мэргэжлийн хүмүүстэй хамтран нэг дансанд мөнгөө төвлөрүүлж, түүгээрээ хамтарсан хөрөнгө оруулалт хийх явдал юм. Нөгөө л мөнгөө алдвал бүгд алдана, ашиг олвол бүгд хамт олно гэдэг суурь үзэл санаа шүү дээ.

Хоёр зуун жилийн туршлага

Анх 1774 онд Голланд улсад үүссэн тус бүтэц нь өнөөдөр санхүүгийн зах зээлийн хамгийн түгээмэл ойлголт юм. Түүнчлэн өдгөө 150 гаруй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй хөрөнгө оруулалтын сангууд ч байна. Гадны томоохон хөрөнгө оруулалтын сангуудаас цухас дурдвал бидний сайн мэдэх Морган Станлэй-н өсөлтийн сан сүүлийн 10-н жилийн хугацаанд дунджаар 22.5 хувийн өгөөжтэй ажилласан байна. Харин Фидэлити сангийн хувьд 20.8 хувийн өгөөжтэй ажилласан гэх мэт эерэг үзүүлэлтүүдийг харж болно.

Манай улсад 2013 онд хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гарснаар энэ бүхэн боломжтой болсон. Хэдий бид 250 жилээр сүүлдэж эхэлсэн ч аль хэдийнээ олон зуун жил туршигдсан схемийг нутагшуулж, олон улсын стандартад нийцүүлсэн. АНУ-н хувьд 1940 онд хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль нь гарч, үүнийг дагасан олон тооны журмууд гарсан. Энэ бүх журам нь тухайн улсынхаа алдаа, оноон дээрээс гарч ирсэн байдаг. Харин манайх шууд л олон жил чанагдсан үзэл санаа, хууль тогтоомжийг хэрэглээд явсан нь авууштай. Хоцорч эхлэх бас нэг талаар ашигтай. Бусдын алдаанаас суралцана.

Ийнхүү саяхнаас л манай улсад  мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон өөр бусад мэргэжлийн хүмүүс хамтдаа хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэх боломжтой болсон юм.

“Мандал ирээдүйн өсөлт” сан нь хэр ашигтай ажиллах вэ?

Бид хадгаламжийн хүүнээс өмнө нь 15 хүртэлх хувиар хүү авдаг байсан. Харин одоо бол үүнээс хоёр дахин бага хүү авдаг болсон. Манай улсын хөгжил сайжрах тусам энэ хүү буурна. Харин хөрөнгө оруулалтын сангуудын хувьд бид 15-с дээш хувийн өгөөжийг харж болно. Заримдаа огцом өсөлтийг үзүүлж, хэд нугалах тохиолдол байдаг ч, заримдаа сайнгүй үеүд ч байна. Урт хугацаандаа өсөх чиглэлд л хөтөлдөг.

Хөрөнгө оруулалтын санд нэгдэхэд хэд хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй. Юуны өмнө тухайн санг удирдан залж буй тэр мэргэжлийн хүмүүс нь хэн юм? Үнэхээр өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын өндөр өгөөж гарган ажиллаж байсан туршлагатай хүн мөн үү? Хэдий тэр хүн хамтдаа эрсдэлээ үүрч буй ч, үнэхээр чадвар, туршлага нь хүрэхгүй мөнгөө алдах эрсдэл байна шүү дээ, түүнийг дүгнэ гэсэн үг. Үүнийг дараагаар тухайн сангийн төлөвлөгөөг нэг хараад үзээрэй. Яг хаашаа хөрөнгө оруулах гээд байгаа юм? Стратеги нь юу вэ? гэдгийг судлах хэрэгтэй.

Энэ бүхнийг харсан бол та өөрийн сонгосон хөрөнгө оруулалтын сандаа нэгдээд өндөр өгөөжөө хүртээд явах боломжтой болжээ гэсэн үг. Миний зөвлөгөө танд бага ч болов дэм болно гэж найдаж байна, танд амжилт хүсье!

Санд нэгдэх: www.mandalasset.mn

Хөрөнгө оруулалтын захиалга хийх: www.order.mibg.mn

Утсаар захиалга өгөх: 7272 9911