Зураг
Зураг
Индэр    
2021 оны 6 сарын 28
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Г.Ганзориг: Хадгаламжийн хүү түүхэн доод түвшиндээ хүрээд байна

Зураг

Мандал Ассет Менежментийн гүйцэтгэх захирал Г.Ганзоригтой ярилцлаа.

-Иргэд хувьцааны хөрөнгө оруулалт хийхийг улам их сонирхох боллоо. Ер нь хөрөнгийн зах зээл дээр шинэ ямар боломжууд гарч ирж байна?

Ковид-19тэй холбоотой манай улсад хадгаламжийн хүү их хэмжээгээр буурсан. Энэ нь сүүлийн жилүүдэд идэвхжээд байсан хөрөнгийн зах зээлийн эрэлтийг улам бүр нэмэгдүүлсэн хэрэг боллоо. Түүнчлэн он гарснаар манай хөрөнгийн бирж дээрх хэд хэдэн хувьцаа маш өндөр өсөлтийг үзүүллээ. Цаашлаад салбар, салбарын цоо шинэ хувьцаанууд ч гарч ирэх гээд хүлээгдэж байна. Жишээ нь л гэхэд тун удахгүй манай арилжааны банкнууд маань нээлттэй хувьцаат компани болох нь байна шүү дээ. Алдаж боломгүй хөрөнгө оруулалтын том боломж. Мөн бондын зах зээл ч гэсэн эрчимтэй хөгжиж байна. Ер нь л манай улсын хөрөнгийн зах зээл түүхэн өсөлтийн өмнө байна уу даа гэж харж байна.

-Гэхдээ хөрөнгийн зах зээлд оролцоод мөнгөө алдах эрсдэл бас байгаа шүү дээ. Энэ талаар та зөвлөгөө өгөөч.

Мэдээж мөнгөө алдах эрсдэл бий. Гэхдээ хөрөнгө оруулалтын судалгаагаа сайтар хийвэл бас мөнгөө алдахгүй байж болно. Хэрэв судалгаа хийх цаг, зав, мэдээлэл хомс бол мэргэжлийн хүмүүстэй л хамтрах хэрэгтэй. Үүнээс өөр зам байхгүй.

Нэг түүх ярьж өгье. 1772 онд Европын санхүүгийн зах зээлд томоохон хямрал болж байв. Мэдээж үүнийг дагаад хөрөнгийн зах зээл савлаж, санхүүгийн байгууллагууд ч хүндхэн байдалд ороод байлаа. Олон хүмүүс мөнгөө алдсан. Үүнээс сургамж авсан хүмүүс 1774 онд мөнгөө нэгтгэн сан үүсгэж, түүндээ мэргэжлийн санхүүч ажиллуулдаг болсон байдаг. Энэ нь анхны хөрөнгө оруулалтын сан юм л даа. Улмаар хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлж, мөнгөө алдах эрсдэлийг үлэмж хэмжээгээр бууруулсан аж. Тухайн сангийн нэрийг “Eendragt Maakt Magt” буюу “Олны хүч оломгүй далай” гэдэг байсан.

Ийнхүү санхүүгийн бус хүмүүс ч гэсэн эрсдэл багатайгаар өндөр өгөөж хүртээд явах боломжтой болсон юм даа.  

-Хөрөнгө оруулалтын сан гэдэг ойлголтын тухай ярилаа. Манайханд тийм ч түгээмэл ойлголт биш байх. Энэ тухай тодруулж өгөөч?

Бид гэртээ түгээмэл, тохиолдох жижиг өвчинг бол эмчилж дөнгөнө. Харин мэдэхгүй зүйл гарвал шууд л эмчид очдог. Хэрэв мэдэхгүйгээр гэртээ эмчлэх гэж үзвэл улам хүндэрнэ. Санхүүгийн салбар үүнтэй төстэй. Бид хадгаламж бол өөрсдөө хийж дөнгөнө. Харин хөрөнгийн зах зээлд ямар хувьцаа авах уу? ямар стратеги баримтлах уу? зах зээлийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг мэргэжлийн хүмүүсээс л асуух хэрэгтэй болдог. Эс бөгөөс мөнгөө алдана. Энэхүү хэрэгцээ шаардлагаар л хөрөнгө оруулалтын сан гарч ирсэн. Санхүүгийн бус хүмүүс хөрөнгө оруулалтын санд нэгдээд, түүнийгээ мэргэжлийн хүмүүсээр удирдуулаад ашиг, өгөөжөө хүртээд явах тухай юм л даа. Өөрөөр хэлбэл та үндсэн ажлаа хийж байх зуур таны мөнгө хөрөнгийн зах зээлд дээр эргэлдэж, өсч үржиж байна гэсэн үг.

-Хөрөнгө оруулалтын сан үүсээд 300 гаруй жил болж байгаа юм байна. Одоо тэгвэл олон улсад маш өндөр хөгжсөн байхдаа?

Өө тийм. Одоо л бол маш түгээмэл ойлголт. Өндөр хөгжилтэй орны иргэд хөрөнгө оруулалтын сангуудаараа дамжуулан бүхий л томоохон компаниудынхаа хувьцааг эзэмшдэг. Түүнээсээ ашиг өгөөжийг нь хүртээд явдаг. Apple-н хувьцаа өслөө гэхэд нөгөө хөрөнгө оруулалтын сангууд нь урьтаад авчихсан, үндсэн ажлаа хийгээд явж байсан Жон эсвэл Боб өгөөжийг нь хүртээд л явж байна. Жишээ нь би саяхан “Morgan Stanley Insight Fund” хөрөнгө оруулалтын сангийн өгөөжийг харж байв. Тус сан нь сүүлийн 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдадаа жилд дунджаар 22 хувийн өгөөжийг өгсөн байгаа юм. Ам.долларын 22 хувийн тогтмол өгөөж гэдэг бол маш том үзүүлэлт.

-Энэ манай улсын хувьд боломжтой юу? Манайд ер нь хөрөнгө оруулалтын сангууд байна уу?

Бүрэн боломжтой. Анх 2013 онд манайд хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан. Улмаар үүнийг дагаж Санхүүгийн зохицуулах хороо холбогдох журмуудыг гаргасан. Мөн хөрөнгө оруулалтын сан дээрх хяналт, шалгалт нь олон улсын жишгийн дагуу явагддаг гээд нэг үеэ бодвол сайхан болсон шүү. Гэхдээ бас хийх ёстой ажлууд ч зөндөө байна. Хөрөнгийн зах зээлийн хэмжээ жижиг байна, хангалттай хөрөнгө оруулалтын сангууд ч алга.

Монголын иргэн бүр Америк шиг, Солонгос шиг, Голланд шиг иргэд нь компаниудынхаа хувьцааг эзэмшдэг, түүнээсээ ашиг хүртэж, хөрөнгөжиж байдаг тийм нийгэмтэй болно гэдэгт би итгэдэг. Манай Мандал Ассет менежмент компани үүний л төлөө ажиллаж байгаа. Бид “Мандал Ирээдүйн Өсөлт” санд иргэд, хөрөнгө оруулагч, ААН-үүд мөнгөө байршуулж эхлээд байна.

-Танай Мандал Ирээдүйн Өсөлтхөрөнгө оруулалтын сантай хэрхэн нэгдэх вэ?

Цар тахлын энэ үед манай санд онлайнаар нэгдэх боломжтой. Санд нэгдэх хүсэлтэй иргэд, хөрөнгө оруулагчид www.mandalasset.mn -д бүртгүүлж, хөрөнгө оруулалтын захиалгаа өгөхөд л хангалттай.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын сан босгох ажилд нь амжилт хүсье.

Баярлалаа. “Олны хүч, Оломгүй далай” гэсэн уриан дор иргэд, хөрөнгө оруулагч, ААН-үүд бидэнтэй нэгдэж байна. Та ч гэсэн нэгдээрэй.

“Мандал Ирээдүйн Өсөлт” Хөрөнгө оруулалтын сан-д нэгдэх бол www.mandalasset.mn вебсайтаар бүртгүүлээрэй.

Утас: 72729911