Зураг
Зураг
Индэр    
2022 оны 2 сарын 6
Зураг
Freelance journalist

Зүрх, тархи хоёр

Зураг

Миний тархи зүрх хоёр салсан арваад жилийн өмнө. 
Би яагаад ийм азгүй амьтан болсонд тэр хоёр бие биеэ буруутгасан.
Тэр хоёр нэг өрөөнд хамт байж чадахаа больсон.
Одоо миний толгой зүрх хоёр намайг хувааж авсан.
Би тархитайгаа ажлын өдрүүдэд зүрхтэйгээ амралтын өдрүүдэд
тэр хоёр хоорондоо ярьдаггүй.
Харин надаар захиа дамжуулдаг тэр захиандаа дандаа л нэг юмаа бичсэн байдаг.
“энэ бол чиний буруу”
Бүтэн сайн өдөр миний зүрх гомдоллодог.
Миний толгой яаж сүүлийн жилүүдэд намайг араас хутгалсан талаар.
Харин Гурав дахь өдөр миний толгой миний зүрх өнгөрсөнд
ямар их алдаа хийснийг жагсаан боддог.
Ирээдүйд тэд миний амьдрал ямар байгаад бие биеэ буруутгасаар л байх болно.
Маш их орилоон хашхираан уйлаан майлаан.
Тиймээс,сүүлийн үед би гэдэстэйгээ их цагийг өнгөрөөх болсон.
Гэдэс миний албан бус сэтгэлзүйч болсон.
Ихэнх шөнө би хавиргаараа гарч сээр нуруугаараа гулгаад гэдсэндээ очиж хэвтдэг болсон.
Тэр үргэлж намайг эелдэгээр хүлээж авч савхин сандал дээрээ хэвтүүлдэг.
Би тэнд өглөө болохыг хүлээн суусаар суусаар л байдаг.
Өчигдөр орой, миний гэдэс надаас асуусан.
Чи зүрх тархи хоёрынхоо голд баригдаад хэцүү байдаг уу?
Би толгой дохиод би ер нь цаашдаа энэ хоёртой амьдарч чадна гэдэгт итгэлгүй байна гэж хариулсан.
“Миний зүрх үргэлж өчигдөр болсон явдалд гунигладаг.
Миний толгой үргэлж маргааш болох үйл явдалд санаа зовдог,”
Би уйлан шаналахад миний гэдэс гарыг минь атгасан.
“би өнгөрсөн алдаануудтайгаа ирээдүйн түгшүүртэйгээ амьдарч чадахгүй ээ” гээд би ихэр татан уйлсан.
Миний гэдэс над руу инээгээд тэгвэл чи уушгитай очиж хэсэг амьдар гэсэн.
Би сайн ойлгоогүй.
Чи нэгэнт болоод өнгөрсөн өөрчлөгдөхгүй өнгөрснөө үргэлж боддог зүрхнээсээ
юу болох нь мэдэгдэхгүй ирээдүйд төвлөрдөг тархинаасаа залхаж байгаа бол
Уушги чамд тохирсон хамгийн төгс газар.
Уушгинд өчигдөр байхгүй. Уушгинд маргааш ч байхгүй. Зөвхөн одоо л байгаа. 
Амьсгалаа аваад амьсгалаа гаргах. 
Яг одоо гэсэн цаг хугацаа л байгаа. Зөвхөн амьсгал байгаа. 
Зүрх тархи хоёр харилцаагаа шийдтэл тэр амьсгал дотор чи амарч болно. 
Өнөө өглөө, миний тархи цайны хандыг завгүй уншиж
Зүрх хуучин зургуудыг ширтэж байх хооронд
Би жижиг цүнхээ баглаад уушги руу явсан.
Би тогшихоос ч өмнө тэр үүдээ онгойлгоод инээмсэглэн,
Чи яагаад ингэж удав аа? гэж асуусан.

 

Johnroedel.com-оос орчуулав.