Зураг
Зураг
Индэр    
2022 оны 1 сарын 31
Зураг
Freelance journalist

ЭМЭГТЭЙ

Зураг

“Чи биеийнхээ талаар юу мэдэрдэг вэ?
Нийгэм чамайг биеийнхээ талаар юу мэдэр гэж тушаасан бэ?

Хэрвээ чамайг хэн ч хэт том байна, хэт ийм байна, тийм байна гэж хэлээгүй байсан бол, чи олон янзын бие галбир байдаг гэдгийг харж өссөн байсан бол өнөөдөр өөрийгөө хангалтгүй гэж бодохгүй.

Эмэгтэйчүүд бид өөрсдийгөө итгэмээргүй тэнэг “биеийн галбираа хадгалах ёстой” гэсэн үнэлэмжээр үргэлж гоочилж шүүмжилдэг.

Хоцрогдсон баймаар.

Бид энэнээс арай дээр шүү дээ.

Хэрвээ галбираа хадгална гэвэл эхлээд, өөрсдийн галбираа тодорхойлох хэрэгтэй. Тэгсэн цагт л тэр галбирыг хадгална шүү дээ.

Бид нар бүгд адилхан биш.

Зарим нь өндөр бас өргөн, зарим нь жижиг өргөн, зарим нь “махтай шөлтэй”, зарим нь шулуун гэх мэт. Зарим нь байнга өөрчлөгдөж байдаг, зарим нь хэвэндээ.

Бид бүгдээрээ үзэсгэлэнтэй, хэрвээ чи үүнд итгэдэггүй бол эмэгтэйчүүдийг яг цэвэр тунгалаг нүдээр хараагүй байна гэсэн үг. Үнэхээр бид бүгдээрээ үзэсгэлэнтэй.

Бууралтах, харвин, үрчлээтэх…

Бид нарын хэн бэ гэдгийг өөрчилдөггүй.

Бидний инээмсэглэл, нүд хоёр л арьсан дотор хэн байгааг харуулдаг.

Төгс бие гэдэг төгс өдөр гэдэгтэй адил чи өөрөө л ямар биеийг төгс гэмээр байна тэр бие л төгс бие.

Бурхан эмэгтэй хүнийг бүтээхдээ зургаа дахь өдрөө ажиллав.

Тэнгэрийн элч ирээд ингэж асуужээ, “Түүн дээр яагаад ийм их цаг зарцуулаад байна?”

Түүнийг бүтээхэд олон нарийн ширийн ажиллагаа орох хэрэгтэй байна.

Эмэгтэй хүн маш олон төрлийн нөхцөл байдалд байж чаддаг байх хэрэгтэй,

Олон хүүхдийг нэг дор тэвэрч чаддаг байх хэрэгтэй,

Хөхөрч гэмтсэн өвдөгнөөс эхлээд шархалсан зүрхийг анагаах тэврэлттэй байх хэрэгтэй,

Энэ бүхнийг хоёр гараараа л хийх чадвартай байх ёстой,

Өвчтэй үедээ өөрийгөө эмчлээд, өдөрт 18 цаг ажиллаж чаддаг чадвартай байх ёстой,

Тэнгэрийн элч гайхашран, хөөх хоёр гараараа л хийх юм уу, боломжгүй шдээ!

Тэгээд зүгээр стандарт хувилбар нь л ийм байх юм уу?

Тэнгэрийн элч эмэгтэй хүн рүү ойртож , хүрч үзээд

Гэхдээ та түүнийг маш зөөлөн хийжээ.

Тэр зөөлхөн, бурхан хариулав

Гэхдээ би түүнийг маш хүчирхгээр хийсэн. Тэр юуг тэсэж, юуг даван туулж чадахыг чи төсөөлж ч чадахгүй.

Тэр бодож чадах уу? Тэнгэрийн элч асуув...

Бодож , ухамсарлаж, учрыг тайлж, тохиролцож чадна

Тэнгэрийн элч хацарт нь хүрч үзээд...

Энэ бүтээл урсаад гоожоод байх шиг байна. Та түүнд хэт их ачаа үүрүүлжээ.

Тэр урсаагүй... энэ бол нулимс.

Юуны төлөө юм бэ? Тэнгэрийн элч асуув.

Эмэгтэй хүн өөрийнхөө гашуудал, эргэлзээ, хайр, ганцаардал, зовлон, нэр хүндээ илэрхийлэх арга нь нулимс.

Тэнгэрийн элч бурханд хандан, та үнэхээр гоц ухаантан, та бүгдийг бодолцож гайхамшигтай бүтээл хийжээ.

Ер нь бол эмэгтэй хүн гайхамшигтай.

Эрчүүдийг гайхашруулах хүч чадалтай.

Асуудлыг шийдэж, хүнд ачаа үүрч чаддаг.

Тэр өөртөө аз жаргал, хайр, бодол санааг агуулдаг.

Хашхирмаар байвч инээдэг.

Уйлмаар байвч дуулдаг, аз жаргалтай үедээ уйлдаг, айсан үедээ инээдэг.

Өөрийн итгэл үнэмшлийнхээ төлөө тэмцдэг.

Түүний хайр бол болзол нөхцөлгүй.

Хамгийн ойрын хүн юм уу найз нь үхэхэд түүний зүрх шархалж эмтэрдэг ч тэр бүхнийг давах хүчийг яаж ийгээд л олдог.

Тэнгэрийн элч асуув: Тэгэхээр төгс оршихуй гэсэн үг үү?

Бурхан хариулав: Үгүй. Нэг ноо бий.

“Тэр өөрийнхөө ямар үнэ цэнтэйг мартчихдаг”.

 

Donna Ashwort-оос орчуулав.