Зураг
Зураг
Индэр    
2022 оны 1 сарын 29
Зураг
Freelance journalist

Өөрийнхөөрөө амьдрах эрх чөлөө

Зураг

“Өөрийнхөөрөө байх эрх чөлөө бол бүх эрх чөлөөн дундаас хамгийн том нь гэж би боддог.

Энэ жил бид бүгд л эрх чөлөөг хүсэж байгаа мэт.

Эрх чөлөө бидний үнэ цэнтэй зүйлүүдийн жагсаалтад зайлшгүй ордог, миний хувьд бол хамгийн дээр жагсдаг.

Бид ямар нэг юмнаас ЧӨЛӨӨЛӨЛТ хүсэж байвал, бид эхлээд өөр нэг юманд ЗОРИУЛЖ эрх чөлөө өгөх хэрэгтэй.

Чи дээрэлхүүлж, дандаа хэн нэгний хүссэнийг хийдэг байдлаасаа чөлөөлөгдөхийг хүсэж байвал, чи өөрийгөө шинэ байдлаар хамгаалж өөрийнхөө төлөө зогсож чаддаг байх эрх чөлөөг өөртөө эхлээд өгөх хэрэгтэй.

Хүмүүсийн хүслийг биелүүлж, баясгадаг, хүмүүсийн тав тухыг боддог байдлаасаа чөлөөлөгдөхийг хүсэж байвал, чи өөртөө эсэргүүцэлтэй тулгарах, зөрчилдөөнд орох, үнэнийг хэлэх, эмоцоо гаргах эрх чөлөөг өгөх хэрэгтэй.

Миний анзаарснаар, намайг оролцуулаад, өөрийнхөөрөө байх гэхээр хүмүүсийг хамгийн их блоколдог зүйл бол түүнтэй хамт ирэх үр дагавартай нь орооцолдохыг хүсэхгүй байх явдал.

Өөрөөр хэлбэл, өөрийнхөөрөө байх үед заавал хамт дагалддаг үр дагаврууд бий. Ядаж л бидний зарим “хэсгүүд” хүсэхгүй байдаг.

Миний хувьд би бол сайн залуу, тийм учраас зөрчилдөөн үүсэхэд миний хамгийн анхны хариу үйлдэл бол эвтэй байдлыг сахиулах /хүмүүсийг тайван байлгаж тэдний хүслийг гүйцээх, (fawn response) аль эсвэл чимээгүй болон дуугаа хурааж юу ч хэлэхгүй байх (freeze response).

Гэхдээ би энэ хариу үйлдлүүдийнхээ төлөөсийг өөрөөсөө таслан төлдөг.

Миний махан бие болоод мэдрэлийн систем хөөрөлд орж, би өөрийн эрч хүчээ алдаж, өөрийн дуу хоолой, хүч рүүгээ нэвтэрч чадахаа больж, тэр байтугай мэдлэгээ ч ашиглаж чадахаа больдог. Би өөрөөр хариу үйлдэл үзүүлэхийг хүсэхгүй, бүр чадахгүй байдалд орчихдог.

Хэрвээ би өөртөө өөрөөр авирлах, жишээ нь үнэнээ, хэлье гэснээ хэлэх, бүр экстримээр бодвол уур хилэн, тэмцэх хэлбэрүүдийг гаргах зөвшөөрөл өгчих юм бол, би тэр үйл явдал болоод гарч болох үр дагавар, үр нөлөөнд зүгээр байж чаддаг болох хэрэгтэй.

Би энэ бүх үйлдлүүдийг яг хийнэ гэсэн үг биш л дээ. Тэр нь чухал биш. Гэхдээ би хүсвэл болно чадна яагаад гэвэл би нээлттэй, чөлөөтэй гэдэг төлөв байдалтай байх нь чухал. Ингэж байж би хүчтэй, өөрөө өөртөө эзэн, өөртэйгөө нэгдмэл байдлаар өөрийгөө мэдэрч чадна.

Би тоглоомын бүр эсрэг нөгөө талд нь тоглох дуртай, ингэж байж дундаас нь өөрт тохирсон тэнцвэрийг олж авч чадна. Би өөрийнхөө бүх хэсэг рүү нэвтэрч чаддаг байх эрх чөлөөг хүсэж байна.

Нээлттэй хүсэлтэй байж, хүслээ тэлснээр би өөрийн эрх чөлөөгөө олж бүтээж чадна.

Юунаас айгаад, халгаад, зугтаагаад, хараагүй мэдээгүй мэт яваад байна, ямар үзэгдэл чамайг тухгүй эвгүй болгож байна, тэндээс л эхэл, тэнд л чиний хийх ёстой ажил бий.

Эрх чөлөөтэй амьдрах эхний алхам бол өөрөөрөө байхад хамт дагалдан ирэх ямар  ч хүндрэл бэрхшээлийг хүлээн авахыг хүсэх, бэлэн байх явдал юм.

Өөрөө тэр эрх чөлөөнд хүрсэн бол бусдад чөлөөлөгдөхөд нь туслахыг хичээгээрэй. Өөрөөрөө байхад, бүтнээрээ байхад, жинхэнээрээ байхад хэрэгтэй байгаа бүх эрх чөлөөг чамд хүсэн ерөөе”.

Brett Peters –с орчуулав

Photo: Gregory Colbert