Зураг
Зураг
Индэр    
2022 оны 1 сарын 18
Зураг
Freelance journalist

Нойр дархлааг хамгийн сайн дэмждэг

Зураг
Нойргүйдэлттэй үед ханиад томуу илүү их тусаад байгаа юм шиг санагдаж байсан уу? Дархлааны системийн хүч чадлыг дэмждэг механизмын судалгаануудаас харахад, сайн нойр авах нь хамгийн сайн дархлаа дэмжигч байдаг, ямар ч нэмэлт бэлдмэл, хоолны дэглэм, амьдрах арга ухааны стратеги нойрыг гүйцэхгүй байна.

Унтаж нойроо авахын чухлыг мэдэхгүй хүн байхгүй, гэхдээ миний ажигласнаар бол хүмүүс ямар нэг санааны ард байгаа шинжлэх ухааныг ойлгочихоор мессэж илүү сайн шингэж ордог. Дархлааны системийн үйл ажиллагаа болоод хүч чадлыг нойр хэрхэн сайжруулдаг талаар тайлбарлая.

Бид нэг өдрийг өнгөрүүлэх хооронд бие олон төрлийн даавар ялгаруулж байж бид үйлдэл хийж чаддаг. Жишээлбэл, өглөөгүүр кортизол их байдаг учраас биднийг сэрээж бидэнд тэр өдрийг эхлэх энерги өгдөг. Өдрийн турш кортизол бага багаар буурч, мелатонины хэмжээ ихсэж орондоо орж унтах цаг болдог. Ингэж бидний нойр хүрч эхэлдэг.

Мелатонины ялгаралтай цуг өсөлтийн пептид ялгарч бидний дархлааны эсийг идэвхжүүлдэг. Энэ эсүүд натурал устгагч эсүүд болон Т-эсүүдийг агуулж байдаг ба энэ нь вирус гэх мэт халдваруудтай тэмцэхэд чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ чухал дархлааны эсүүд зөв зохистой ажиллахын тулд унтах хэрэгтэй.

Хүмүүс том савтай нэмэлт тэжээлийн коктейлүүд ууж дархлаагаа дэмждэг, магадгүй дархлаагаа дэмжихийн тулд авч болох хамгийн сайн арга хэмжээ бол хангалттай сайн унтаж зөв зохистой хэмжээний нойр авах юм.

Зөв зохистой нойр гэж юу гэсэн үг вэ?

Эрүүл зөв зохистой нойр гэдэг нь чи сэрүүлэггүйгээр өөрөө босож чадахыг хэлнэ. Хүмүүсийн хийдэг хамгийн том алдаа бол хэтэрхий оройтож унтдаг. Хэрвээ чи чин сэтгэлээсээ дархлааныхаа хүч чадлыг сайжруулахыг хүсэж байгаа бол эрт орондоо орж шууд өөрөө цаанаасаа өглөө эрт босож чаддаг хангалттай хэмжээний цаг унтах ёстой. Сэрүүлэг дуугарахаас өмнө өөрөө сэрж чаддаг, өөрт тохирсон цагийн хуваарийг олтлоо туршиж үзэн өөрийн унтах цагаа тогтоогоорой.

Хэрвээ шөнө сайн унтаж чаддаггүй бол яах вэ?

Ихэнх хүмүүс шөнө сэрвэлзээд бүтэн нойртой хонож чаддаггүй. Шөнө дунд санаа зовж, түгшүүрт автаж гэнэт сэрдэг. Үүний хамгийн том шалтгаан бол цусан дахь сахарын хэмжээ багадалт юм уу “hypoglycemia”. Хэрвээ ямар нэг юм идэж байж унтдаг, аль эсвэл буцаад унтахын тулд иддэг бол цусан дахь сахарын хэмжээ бага байгаагийн шинж тэмдэг. Энэ нь та цусан-дахь-сахарын-хэмжээ бага гэдэг амьдралын хэв маягаар амьдарч байна гэсэн үг. Өдрийн зарим хоолыг идэхгүй алгасах, юм идэхгүй хэт удаан явах, шөнийн турш цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгах хангалттай уураг, өөх тос идэлгүйгээр хэт их чихэрлэг цардуул ихтэй хоол хүнс идэж байна гэсэн үг.

Өөр нэгэн хүчин зүйл бол ойр ойрхон хөнгөнөөр бие засах, энэ нь хоолны дэглэмд, ялангуяа унтахын өмнөх хоол хүнсэнд хэт их давс байна гэсэн үг.

Эрчүүдэд түрүү булчирхайн асуудал, эрчүүд эмэгтэйчүүдэд хэт идэвхтэй давсагны асуудал бас нэг шөнө сэрэх шалтгаан болдог. Энэ нь дааврын үйл ажиллагаа болоод аарцаг ташааны булчин суларсантай холбоотой байх магадлалтай. Шөнө чамайг сэрээж байгаа асуудлуудыг чи өдрийн цагаар анхааралдаа авч арга хэмжээ авах нь зүйтэй.

Нойрсоход тусалдаг зарим хэрэгслүүд

Асуудлуудаа мэдэж анхаарлаа хандуулахаас гадна унтахдаа асаагаад унтдаг цагаан чимээ гаргагч төхөөрөмжүүд миний олон үйлчлүүлэгчдэд тус болох нь элбэг. Олон судалгаагаар, цагаан чимээ гаргагч сонсож унтах нь чанартай гүн нойрсуулдаг байна, энэ нь дархлааны системд чухал нөлөө үзүүлдэг. Цагаан чимээ гаргагч төхөөрөмжүүд шувууны жиргээ, далайн давлагаа, ой модны чимээ гаргах биш-нэг давтамжтай үргэлжилсэн чимээ гаргадаг.

Хэрвээ чи хангалттай нойр авч чадаагүй бол яах вэ?

Шөнийн цагаар хангалттай нойр авч чадаагүй бол өдөр дуг хийх нь маш чухал, 20 минут байсан ч хамаагүй. Зургаагаас бага цаг унтсан бол бүр ч их хэрэгтэй. Чиний дархлааны системийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх болно. Стресс, эргэн тойрны хор хөнөөл, бусад хүчин зүйл бидний дархлааг байнга л сорьж доройтуулж байдаг учраас бидэнд хүчтэй суурь дархлаа бий болгох сайн стратеги хэрэгтэй. Зөв зохистой нойрын хажуугаар мэдээж зөв хоолны дэглэм, ус уух, зохистой дасгал хөдөлгөөн хэрэгтэй.

 

By Dr. K. News -ээс