Зураг
Зураг
Индэр    
2022 оны 1 сарын 13
Зураг
Freelance journalist

Амьдын хагацлын дараа хэрхэн гашуудах вэ?

Зураг

Энэ хүнд мэдрэмжүүдийг арай бага мэдэрдэг байсан өөрийнхөө араас, "Баяртай" гэж хэлэхийн хэцүүг мэддэггүй байсан өөрийнхөө араас чи санан дурсаж, гашуудна.

Энгийн, хуучин дассан амьдралынхаа араас, үхэл дайрч болох ямар нэг зүйлийг хайрлахын өвдөлтийг мэддэггүй байсан хайхрамжгүй үеэ чи санан дурсаж, гашуудна.

Чи мэдрэхгүй үед ч байнга л байж байдаг тэр нэг сонин байдлаар чи гуниглан гашуудна. Байнга л чамтай зууралдаж наалдсан, зангирсан байдлаар чи гансран гуниглана. Чи байнга анзаарахгүй ч гэсэн, яг нүүр тулахгүй ч гэсэн тэр тэнд байж л байх болно. Байсаар л байна.

Хаашаа ч явсан тэр уй гашуу чамтай уулзалдсаар л байх болно. Хоёр амьсгалын хооронд ч үзэгдэнэ, дэлгүүрт, кино театрт гэнэт л гарч ирнэ. Чи хагацлыг хэн нэгний царайнаас олж харахад, хэзээ ч юм гарыг нь атгахад, чамд хэн нэгэн айснаа хэлэх үед гашуудал гэнэт л зочлон ирнэ. Чи харьцуулж харах үед, онцгой тэр нэг чанар нь замхран алга болох үед, бага багаар инээдийг нь мартах үед уй гашуу гэнэт л орж ирдэг.

Чи ирээдүйг ч гунихран гашуудах болно. Тэдэнтэй хамт бүтээж болох байсан дурсамжуудыг бодон гуниглана. Чиний төгсөлт дээр байсан тэр нэг хоосон сандлыг, утсаар ярихад чиний зүрхийг тайвшруулдаг байсан түүний дуу хоолой дахиж хэзээ ч байхгүй гэж бодохоор чи гуниглан гашуудна. Чамд тэр хамгийн ихээр хэрэг болох үед чи гашуудна, чиний гарыг атгахад л хүч орж, ертөнцийн бүх юм сайхан болдог байсан тэр үеийг бодохоор чи гашуудна. Чи хуримын өдрөө гашуудан бодно, тэдний хэлж амжаагүй үгсийг сонсоогүйдээ харуусан гашуудна.

Бүх итгэл найдвараа орхиж, гол чинь зурагдах үе ч гарч ирнэ. Чиний амьдралын "эвлүүлдэг тоглоом"-оос хамгийн чухал хэсэг нь байхгүй үед яаж шинээр амьдрах вэ гэж бодох хэрэг гарна.

Тэгээд чи өнгөрснийг гашуудна. Ямар ч нэр хүндгүй, энгийн үеүдийг чи тоодоггүй, байнга л байх юм шиг боддог байсандаа харуусна, байнга л буцаад буугаад очиж болно гэж боддог байсан тэр чимээгүйхэн хайрыг чи харуусан санагалзана. Цаг хугацааны ухагдахууныг гашуудна. Яаж цагийг дэмий үрснээ бодохоор, цаг хугацааны чухлыг дөнгөж ойлгон түүнтэй холбогдох үед тэр харвасан сум мэт өнгөрч байгаад чи харан гашуудна.

Чи тэдний зүрх рүү шумбан ороход хэтэрхий завгүй, хэтэрхий күүл байсандаа харуусна. Чиний төлөө амьдарч байсан бүхнийг анзаарч харах сөхөөгүй байсандаа харамсан гашуудна.

Гэхдээ амьдын хагацлын араас гашуудахдаа, олон хүнд байхгүй боломж чамд байгааг ойлгох хэрэгтэй. Хагацал гэдэг аймшигтай, салдаггүй хий үзэгдэл мэт. Гэхдээ цаг хугацаа чиний төлөө удааширч байна, харанхуй дотор гэрэл байна, чамаас хагацсан тэр нэгэн амьд байгаа бол баяртай гэж хэлэх бэлгийг чамд өгчээ.

Арай илүү олон хоног чамд бэлэг болон иржээ. Тэдний нүд рүү харж, гарыг нь атгаж, чам руу харахад өөдөөс нь инээмсэглэх хэдэн илүү хором. Амьдын хагацлыг санан гашуудаж байгаа бол, чи тэднийг хайраар хучих, би байж байгаа шүү гэдгээ мэдэгдэх, зүгээр л тэдэнтэй хамт нэг ертөнцөд байх боломж чамд байна. Амьдын хагацлыг битгий гэрээ болгоорой, битгий тэр дунд сохорч өөрийгөө гээгээрэй.

Тэрний оронд гашуудлаа талархал болго. Нэг илүү хором байгаад таларх. Нэг илүү өдөр байгаад таларх.

 

Thought Catalog – оос орчуулав.