Индэр    
2022 оны 1 сарын 6
Зураг
Freelance journalist

Хэлсэн биз дээ! Уухаа боль

Зураг

Сүүлийн 30 жилийн турш би өвчтөнүүддээ алкохол бол эрүүл хоол хүнс биш гэж хэлсээр л байгаа. Ихэнх нь эргүүлээд ингэж асуудаг, “Зөв зохистой хэрэглээ зүрхэнд сайн гэсэн олон судалгаа байдаг шүү дээ?”

Бага хэмжээгээр алкохол хэрэглэх нь зүрхэнд сайн гэсэн судалгаанууд байдаг нь үнэн, гэхдээ өөр мэдээлэл үзүүлж буй судалгаанууд ч бий. Толгой эргүүлэм байгаа биз. Өнгөрсөн зургаан сард, Америкийн Хавдрын Нийгэмлэг (АХН) урьдчилан сэргийлэх гарын авлагадаа маш том өөрчлөлт оруулсан нь “Алкохол уухгүй байх нь хамгийн сайн”

Хэлсэн биз дээ!

АХН олон жил "Алкохолны хэрэглээгээ хязгаарлаарай" гэж зөвлөдөг байсан. Тэдний вэб сайт дээр “Алкохолны хэрэглээ бол хавдрын эрсдэлээс сэргийлэх хамгийн том хүчин зүйл”, тамхи, илүүдэл жин мөн адил, гэж дурдсан байдгаас харахад шинэ зөвлөмж утга учиртай сонсогдож байна.

Цар тахлын үед алкохолгүй байна гэдэг боломжгүй сонсогдож байж магад. Энэ их стресс, хөл хорио, ажилгүйдэл, айдас, нийгмийн ороо бусгаа байдалтай зохицохын тулд вино, пиво зайлшгүй хэрэгтэй гэж бодож байгаа байх л даа. Чи ганцаараа биш шүү. “The Guardian”-ны мэдээгээр, цар тахлын үеэр долоо хоногийн алкохолны борлуулалт 55 хувиар өсжээ.

Гэхдээ уух бол шийдэл биш. “Amen Clinics” дээр хийдэг тархины зурагны ажлаас харахад алкохол тархинд, сэтгэц мэдрэлийн эрүүл мэндэд, амьдралын чанарт муугаар нөлөөлдөг гэдэг нь маш тодорхой байдаг.  

Олон мянган тархины скан зурагнаас харахад “зохистой” уудаг гэх хүмүүсийн тархинд хэвийн бус үйл ажиллагааны хэв загвар ажиглагддаг. Алкохол бол тархийг гэмтээдэг хор, танин мэдэхүйн саатал, сэтгэцийн өвчинд өртөх эрсдэлийг өндөрсгөдөг.

Жишээлбэл, чи үүнийг мэддэг байсан уу…

  • Өдөр бүр уудаг хүмүүс арай жижиг тархитай байдаг. (тархин дээр ирэхээр хэмжээ хамаатай байдаг).
  • Зохистой уудаг хүмүүс (өдөрт 1-2 хундага дарс )-ийн тархин дахь hippocampus-ийн өсөлт хөгжил саатах үйл явц эхэлдэг. Санах ой, сурах, сэтгэл санааны байдал hippocampus-тай хамаатай. (30 жилийн BMJ судалгаа).
  • 12,000 хүнд хийсэн 43 жилийн судалгаагаар огт уудаггүй, маш бага уудаг хүмүүстэй харьцуулахад, зохистой хэрэглэдэг, их уудаг хүмүүс зөнөх өвчин тусах эрсдэлээ 57 хувиар ихэсгэдэг.
  • Их хэмжээний алкохол уух нь сэтгэл санаа, айдас түгшлийн асуудалтай холбоотой neurotransmitter-уудыг хувиргадаг.
  • Алкохол шийдвэр гаргах, шүүн тунгаах чадварыг буруулдаг.
  • Алкохол уух нь өлсгөлөнг нэмэгдүүлдэг.
  • Их хэмжээний алкохолны хэрэглээ салалтын том шалтгаан.
  • Алкохол гэр бүлийн хүчирхийллийн том шалтгаан.
  • Алкохол ариутгалын бодис учраас микробиомыг гэмтээж чадна. Чиний neurotransmitter-уудын ¾ нь гэдсэнд чинь боловсруулагддаг ба тархитай чинь шууд холбоотой байдаг. Гэдсэн дэх асуудлууд сэтгэл гутрал, түгшил, АDD, ADHD, (Анхаарал дутмагшлын өвчин) Alzheimer-ийн өвчнүүдтэй холбогдсон байдаг.
  • Авто замын ослын гол шалтгаан алкохол бөгөөд дагаад толгойн гэмтэл. Тархины гэмтлүүд сэтгэц мэдрэлийн өвчний том шалтгаанууд болдог. Даанч цөөхөн хүн л үүнийг мэддэг.
  • Алкохол хоосон калори ихтэй учраас таргалалтад хувь нэмрээ оруулна. Тархины зурагны судалгаанаас харахад жин ихсэх тусам тархины хэмжээ багасдаг.
  • Алкохол донтуулдаг, донтолт амьдралыг балладаг.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудтай алкохолны донтолт гүн хамааралтай. Согтууруулах, мансууруулах бодисын хамааралтай хүмүүс ихэвчлэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байдаг.

Сэтгэцийн мэдрэлийн асуудалтай ихэнх хүмүүс өөрсдийгөө эмчлэх гэж алкохол хэрэглэдэг. Мэдээж богино хугацааны тайтгарал өгч магадгүй ч урт хугацааны асуудлуудыг дагуулж, өвчнийг улам дордуулдаг.

Донтолт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг давахын тулд тархинаас эхлэх хэрэгтэй. Тархины буруу үйл ажиллагаа хүмүүсийн донтолтын нэг номерын шалтгаан болдог. Тархины эрүүл мэндийг сайжруулах нь удаан хугацааны эдгэрлийн эхний алхам.

Алкохолны сөрөг үр дагавруудыг мэдсэний дараагаар эрүүл мэндэд тустай биш гэдэг нь ойлгомжтой байна. Хэрвээ чи арай дээр тархи, арай дээр оюун ухаан, арай дээр бие махбодын эрүүл мэнд, арай дээр амьдрал хүсэж байгаа бол алкохолоос татгалзаарай.

 

Эх сурвалж: Daniel G. Amen, MD

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
39
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [1.230.76.219] 2022/1/8
Архи уухаар бие өвддөг болохоор их дургүй архи уудаг хүмүүсийг огт ойлгодоггүй
0 | 0 Хариулах
Зочин [1.230.76.219] 2022/1/8
Биенд сайн хүнс олон тэхэд архи сайн гэж худлаа ярьдаг юмнууд олон байдаг
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.130] 2022/1/7
Болжморын тархитай гэж! Би Бээр хэлдэг.Уусан уугаагүй ч сэтгэх чадвар муу нөхдүүдийг тэгж хэлсэн.яүнэн дээ яг Дутуу төрсөн мэт жижигхэн нөхдүүдэд сэрэмж өгь e! Хол сэтгэ холуур ятга!@
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.27] 2022/1/7
Tushig shig bai! iz shig amid yavj herhevch bolohgui
0 | 0 Хариулах
Зочин [203.23.49.31] 2022/1/6
alivaa medeeleliig unshuud shuud dugnelt hiih bish ooroo unshij sudlah durtai bi orj unshlaa uneheer alchohol ogt hereglehgui bhiig zovoljee 2020 onii 6 sariin 9nd niitlegdjee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.144] 2022/1/6
Энд нэг элийрсэн капслок, копипастчин байдаг. Байнгийн хэрүүл, хэл ам хийж орос ах гэж дөвчигнөдөг. Тэр хүний архинаас хамаарах хамаарал нь бол аймаар болтой байдаг юм. Нэг хуудасны коммент хэсэг дээр хэдэн өдөр шөнийн ажлаа алдаж хэрүүл, уруул, доромж үг, заналхийлэл хийх энүүхэнд, эрүүл хүнээс л лав тийм үйлдэл гарахгүй ээ.
0 | 0 Хариулах
hmm [66.181.168.8] 2022/1/6
ууж чаддаггүй элдэв нофшийн зангаа харуулдаг хүмүүс уухаа болих хэрэгтэй шүү, харин уухаараа халаад хөгжилтэй аз жаргалтай байж чаддаг л бол жоохон ууж болно.
1 | 3 Хариулах
Зочин [202.55.188.46] 2022/1/6
Oroidoo 100 gram red wine uuh zugeer shdee, tuunees hetreed demii
0 | 1 Хариулах
NN [202.21.109.92] 2022/1/6
Harin teriig chin sudlaad surug nuluutui bn gej heleee bhad teneg ymu
5 | 0 Хариулах
Зочин [202.138.30.220] 2022/1/6
Гоё, би уухаа больж бгаа, нээх уудаг бгаагүй л дээ хаха
4 | 0 Хариулах
Мужаан [180.57.242.129] 2022/1/6
uuruuruu baharh.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.244.66] 2022/1/6
arhi bol uneheer gai shuu dandaa gai daguuldag zuil shuudee
4 | 0 Хариулах
Зочин [124.158.113.47] 2022/2/11
unen
0 | 0 Хариулах
РА [202.21.117.34] 2022/1/6
писда уусанч яады солиор
0 | 5 Хариулах
зочин [183.177.99.230] 2022/1/6
15-35 насны залуусын 70 хувь нь шууд архи хар тамхины хамааралтай болчихсон залуусын ярианы сэдэв нь хар тамхи архи нүх
5 | 0 Хариулах
lol [66.181.166.35] 2022/1/6
Гадны мэдээ хуулсан юм бол найруулгаа сайн хийнэ үү. эсвэл зүгээр англиар нь оруулна уу.
2 | 0 Хариулах
Зочин [202.70.40.186] 2022/1/6
neg iim medee oruulj bga ni sain hereg ch YMR MUU ORCHUULGA BE
1 | 0 Хариулах
Зочин [159.28.68.243] 2022/1/6
[хориотой үг] нээрээ үнэн байх аа. цаг хэвийн сайхан байхад ажил ихтэй юун ууж идэх ажилдаа дарагдаад завгүй сайхан л байлаа. Одоо болохоор ажилгүй болохоор хааяаадаа уугаад байгаа өөдөлж байгаа зүйл юу ч алга. Саяхан youtube дээр Tyson Fury /Never Drink alcohol/ ийн бичлэгийг үзээд Нээрээ л уухаа больё гэж шийдлээ. Залуусаа уухаа л больё.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.179.207] 2022/1/6
АРХИ УУСАН ХҮНИЙ ЭХНЭР БАЙНГА ТҮГШҮҮРТЭЙ БДАГ ТЭДНИЙГ ТЭГЖ НЭМЖ ЗОВООХ ЯМАР ХЭРЭГ БНАА
6 | 0 Хариулах
hmm [66.181.168.8] 2022/1/6
тохируулж хэрэглэдэг, ихээр хэрэглэдэг 2ыг хольсон байшдээ
0 | 2 Хариулах
Зочин [202.21.108.222] 2022/1/6
тохируулж хэрэглэх гэдэг юм байдаггүймаа, яг адилхан. нэг бол боль, нэг бол архичин
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.73] 2022/1/6
Тохируулж хэрэглэнэ гэдэг ойлголтыг архи, пиав, дарс энэ тэрийг үйлдвэрлэгч, борлуулагч нарын гаргасан ойлголт шүү. Нэг хэсэг тэрэнд нь итгээдэг зөндөө ууж дамдуурсан. Хүн чинь хүссэн юмандаа итгэх дуртай тэнэгхэн амьтан шүү дээ, хөөрхий чааваас
2 | 0 Хариулах
Иргэн [64.119.29.145] 2022/1/7
Тохируулна гэж байхгүй юм байна лээ Ходоод чинь халаад сайхан болоод ирэхэд хүн зогсож чадах уу
0 | 0 Хариулах