Зураг
Зураг
Индэр    
2021 оны 12 сарын 25
Зураг
Freelance journalist

Манипуляцын тактикуудад сэрэмжтэй байгаарай #2

Зураг

Negging

“Negging” гэдэг бол  манипуляцын аргаар чамайг өөрөө өөрийгөө муугаар мэдрэх, өөртөө итгэлгүй болгох. 

Хэн нэгэн чамайг “negging” хийх гэж оролдож байгаа үед:

  • Хоёр утгатай комментууд хэлэх “Чи ямар гоё харагдаж байна аа, би чам шиг царайны хэлбэртэй байсан бол ингэж үсээ янзлах зориггүй байх байсан”
  • Чамайг өөр хүмүүстэй харьцуулах “Танай эгч чинь үнэхээр гоё биетэй юм аа, чи эгчээсээ үлгэр дуурайлал аван биеэ хөгжүүлж эхлээч” 
  • Тэд нарын тухай үнэнийг хэлэх үед, дандаа л тоглосон болж таардаг. “За тоглосон юм аа, зүгээр л тоглоом ш дээ, сүртэй ш дээ, тайван бай, чамд хошин шогийн мэдрэмж ерөөсөө байхгүй юм аа” 
  • Байнгын чамайг зөвөөр шүүмжилж байгаа мэт харагдуулж доромжлох. “Чиний ажлын тайлан маш муу байлаа. Гэхдээ угаасаа чамд ахадсан төсөл байсан  л даа” 
  • Цаанаа доромжилж байгаагаа нууж асуух “Битгий буруугаар ойлгоорой, гэхдээ чи наадахаа бүгдийг нь идэх гэж байна уу?”

Өөрсдийнхөө буруу үйлдлийг хаацайлж, жижгэрүүлэх байдлаар чиний буруу мэт болгож чи өөрөө  уучлалт гуймаар болтлоо өөрийгөө мэдэрнэ.   

Сэтгэл санаагаар сүрдүүлэх

Сэтгэл санаагаар сүрдүүлэх нь буруу хэлбэрийн манипуляцын тактик бөгөөд хохирогчийг сүрдүүлж ямар нэгэн юм хүсэж шаарддаг. Чи миний хүссэнийг миний хүссэн цагт хийхгүй бол чи зовсоор л байх болно гэсэн далд санааг агуулдаг. 

Сүрдүүлэгч хүмүүс ихэвчлэн хүнтэй харилцах өөр ямар эрүүл саруул арга байдгийг мэддэггүй. Тэд хана руу цохих, хаалга савах, сүрдүүлэх, аюул заналтай үйлдэл хийж өөрийн хүссэнийг авахыг оролддог. Тэд өөрсдийнхөө хэрэгцээг хангахын тулд сүрдүүлэхээс өөр арга техникийг мэдэхгүй, эзэмшээгүй хүмүүс байдаг. Жишээлбэл, 

“Чи надад хайргүй болбол би өөрийгөө ална”
“Би энэ талаар аль хэдийнээ өөрийнхөө ( лам, бөө, сэтгэлзүйч, найзууд, гэр бүлийнхэн)-тэйгээ ярилцчихсан. Чиний буруу гэдэгтэй тэр санал нэгдсэн.” 
“Би чамтай чамгүй энэ амралтад явах л болно.”
“Чи надад хайртай гэж хэлчхээд, яаж тэд нартай найз хэвээрээ байж чадаж байна аа.” 

Манипуляц хийдэг хүмүүстэй хэрхэн харьцах вэ

Харилцахгүй бай

Хэн нэгэн чамаас ямар нэгэн эмоцийн хариу үйлдэл хүсэж байгаа бол тэрийг нь өгөхгүй байхыг сонго. Жишээлбэл, чиний манипуляц хийдэг найз чамаас тусламж гуйхынхаа өмнө эхлээд дандаа чамайг магтдаг байлаа гэж бодъё, тэгвэл эелдгээр татгалзаад, ярианы сэдвийг өөрчил. 

Өөртөө итгэлтэй бай
 
Заримдаа манипуляц хийж байгаа хүн нөгөө хүнд өөртөө эргэлзэх төөрөгдөл үүсгэдэг. Өөрийн чадвар, зөн совин, бүр бодит байдалдаа хүртэл эргэлзэж эхэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам биднийг улам тамирдуулж, байнга л өөртөө эргэлздэг нэгэн болгодог. Дотнын хүмүүс дээр чинь ийм харилцаа тогтмол ажиглагдвал хурдан зайгаа авсан нь л хамгийн үр дүнтэй арга. 

Нөхцөл байдлыг илчил

Манипуляц хийж байгаа үед нь тэр дор нь илчилж нүүрэлд. Тэдний манипуляцын тактик чам дээр ажиллахгүй байлгахын тулд тэдний үйлдэл чамд яаж нөлөөлж байгаа дээр төвлөр. 

Чи ганцаараа биш шүү

Чи өөртөө тусалж болох хэдэн аргуудыг дурдъя. 

  • Өөрийн зөн совиндоо итгэ: Хэрвээ чи хүний манипуляцад орж байгаа юм шиг мэдрэмж төрвөл, тэр мэдрэмждээ итгэ. Манипуляторууд биднийг өөрийн зөн совин, бодит байдалдаа эргэлзтэл толгой эргүүлдэг. Тийм учраас өөрийн мэдрэмжээ барьж авч итгэдэг болох нь чухал. Хэрвээ боломжтой бол, өөрийн мэдрэмж сэтгэлээ илэрхийлээд тэмдэглэл хөтлөн бичээд үз. 
  • Мэргэжлийн хүмүүст ханд: Чи юу туулж яваа болохыг чинь, сэтгэл хөдлөлийг чинь боловсруулж баталгаажуулж өгч чадах хэн нэгэнтэй уулзаж ярилцаж хуваалц. Хамгийн харанхуй үед ч гэрэл харахад чинь тусална. Хэрвээ чамайг манипуляц хийж байгаа хүн чиний утсыг шалгадаг бол зурвасуудаа устгаарай. 
  • Хэн нэгэнд найдаж итгэ: Чи өөрийн туулж яваа бүхнийг юу болоод байгааг хамтдаа боловсруулах, манипулятороос холдож зай аваад чанартай цагийг хамт өнгөрөөдөг өөрийн талын хүнтэй байх хэрэгтэй. Өөрийн яг гол тулгуур болсон чиний арыг даах, юу ч болсон чамайг хамгаалах тэр бүлэг хүмүүсийг бий болгохыг хичээ. 

 

Mental Health Project IOW-с орчуулав.