Сайн сонсогч байна гэдэг мэдээжийн санагдаж болох ч адармаатай асуудал. Эхлээд бүрэн хүлээж аваад, эргүүлээд харилцан ярилцах торгон мэдрэмжийн тэнцвэрийг олох гэдэг нь-мэдээллийг авах, анхаарах, сэтгэл гаргах.
Бидний хэрхэн сонсож байгаа нь, хэрхэн хариулж ярьж байгаатай адилхан хэмжээгээр харилцан яриа ойлголцолд чухал үүрэгтэй. Хуучны үг байдаг, “ой модон дотор мод унахад, хажууд нь сонсох хэн ч байхгүй байхад чимээ гаргах уу?” Хүн бүх юмыг өөрийг нь хүрээлэн тохиолддог гэж боддогийг харгалзаж үзвэл энэ асуулт философийн олон гаргалгаатай байж болно. Хэрвээ би хүлээж аваагүй мэдрээгүй л бол, яг болсон гэж үзэх үү? Мэдээж үгүй. Бусад олон асуудлуудыг бодвол энэ бол амархан ойлгомжтой шийдэлтэй байж болох.
Тэгвэл яагаад энэ асуулт одоо болтол асуугдсаар л байгаа вэ? Яагаад гэвэл, энэ асуулт хариултын тухай биш. Философийн гаргалгаануудаар явж үзэх тухай. Энэ асуулт дотор харилцаанд байхад хэрэгтэй харилцан үйлдлийн тухай асуудлууд явж буй. Мод ердөө л чимээ гаргадаггүй, дэлхийг сэгсэрдэг. Энэ доргилтод бид хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдэг дээр мод хүн хоёрын харилцаа гарч ирнэ. Модыг тайрч хаясан уу? Мод эрүүл байсан уу? Мод үхэж байсан уу? Унахдаа ямар нэгэн юмыг дарж унасан уу? Шинэ ургалт гаргахын тулд хаягдлыг эхлээд цэвэрлэх ёстой юу, аль эсвэл зүгээр л орхичих хэрэгтэй юу? Энэ бүхэн хүн хоорондын харилцааны сонсох ур чадварт яг ямар хамаатай юм бэ?
Романтик, найзуудын, гэр бүлийн, ажлын хүмүүсийн, ямар ч харилцаан дээр бид идэвхтэйгээр нөгөө хүнээ сонсох үед, тэдний юу туулсныг, үнэнээсээ нээлттэй байхыг (vulnerable) нь баталгаажуулж өгч байдаг. Би чамайг чагнаж суулаа гэж хэлэх хангалттай биш. Бид ямарваа нэг түүхээ, гашуудлаа, хэрэгцээгээ, хүслээ, дураа хуваалцаж байна уу, аль нь ч байсан эрүүл саруул хэмжээний бодсон яриа, аймшигтай анхааралтай сонсох хоёрыг тэнцвэржүүлж чадвал, түүнээс илүү юу ч биднийг хэн нэгэнтэй хүчтэй гүн холбогдолд оруулж чадахгүй.
Туршаад үзээрэй: Жижиг хэмжээний үнэлгээ хийгээд үз. Амархан, зөөлөн найрсаг байлга. Нэг нэгнээсээ асуугаад үз.
Хүүхэд байхаас л биднийг өөрийнхөө хэрэгцээ, шаардлагаа шууд хэлэх нь өөртөө итгэлтэй байдал, өөрийн үнэ цэнээ нэмэгдүүлэх эхний алхам гэж сургадаг. Бид бие биенээ шулуухан бай, бодож санаж байгаагаа зоригтойгоор хэл, дуугараач, хэлээч, харилцаач, өөрийгөө хамгаалаач, уулын орой дээрээс хашхираач гэж дэмждэг. Гэхдээ сонсохыг энэ хэмжээнд чухалчилдаггүй.
Туршаад үзээрэй: Бие биенээсээ асуу…
Хосын сэтгэлзүйч Howard Markman хэлэхдээ, бид санал нэгдэхгүй юм сонсож эхлэнгүүт, няцааж эхлэхээс өмнө 10 секундын зай байдаг. Өөрийгөө хамгаалан яриаг таслахаас өмнө гурван өгүүлбэр гэсэн үг. Яг таслан орж ирэхгүй ч гэсэн, бидний ээлж ирэх үед ямар нотолгоо хийх талаараа аль хэдийнээ толгой дотроо няцаалтаа бодож эхэлдэг.
Туршаад үзээрэй: Бид өөрийн мэдрэмжээ факт гэж үзэн ярихыг эрмэлздэг, энэ нь диалогийг мэтгэлцээн рүү хувиргадаг. Бурууг хайж олохын төлөө, буцаагаад няцаах аргумент дэвшүүлэхийн төлөө сонсох биш, ойлгох гэж сонсоод үзээрэй. Миний зөв гэдэг дээр төвлөрөх биш, нөгөө хүний хэлж байгаад юу зөв байж магадгүй вэ гэдэг дээр төвлөрч сонсох гээд үзээрэй.
Harville Hendrix, PhD болон Helen LaKelly Hunt PhD нарын хөгжүүлсэн “Imago Dialogue” нь Тольдох, Баталгаажуулах, Хүний оронд өөрийгөө тавих гэсэн 3 үе шатлалтай. Хоёр талын өнцөг хоёулаа зөв байх боломжтой гэсэн ойлголттойгоор, шүүмжлэлгүйгээр сонсоно гэж хоёр талаасаа зөвшилцөн харилцаанд ордог. Ингэж маш сониуч байдлаар сонсох, яригч сонсогчид шууд саналаа хэлэх аргачлал нь харилцааны эрч хүчийг эрс өөрчилдөг.
Туршаад үзээрэй: Тодорхой сэдэвтэй диалогт нөгөө хүнийг урих. Хөнгөн сэдвээс эхлээрэй.
1974 оны семинар дээрээ, сэтгэлзүйч, философич Erich Fromm сонсох талаар зургаан дүрэм санал болгосны гурвыг нь дор дурдвал:
Туршаад үзээрэй: Erich Fromm-ийн бүх семинар нь “Сонсох Урлаг” гэсэн ном болон хэвлэгдсэн. Энэ номоос бага багаар бие биедээ чангаар уншиж өгч болно. Нэг хүн нэг хэсгийг уншихад нөгөө хүн гүн гүнзгий анхаарлаа төвлөрүүлэн сонсох дасгал хийж болно. Зүгээр сонсож болно, аль эсвэл уншсаны дараа хоорондоо ярилцаж болно.
Нэгэн сонин харилцах хэлбэр бол хамтран түүхээ ярих. Хосуудын яаж танилцсан, яаж сүй тавьсан, хүүхэд төрөх мөч, хамт явсан аялал, давж туулсан зовлон гэх мэт түүхүүдийг сонсоход тэдний тухай ойлголттой болдог, тэдний түүхийн зарим хэсгээс тэд яагаад тийм хүн болсон тухай ойлголтууд гарч ирдэг. Тэдний орхигдуулсан, буруу зөрүү санасан, мартсан хэсгээс бас их юм ойлгож авч болно.
Туршаад үзээрэй: Хуучин түүхийг өөр өнцгөөс дахин ярихыг бие биенээсээ асуух- зүгээр л ард нь байсан танихгүй хүн түүхийг яаж ярих байсан бол?
Esther Perel -ээс орчуулав.