Зураг
Зураг
Индэр    
2021 оны 12 сарын 18
Зураг
Freelance journalist

Хүүхдийн тархи хэт хурдацтай хөгжихөд тэд юу алддаг вэ?

Зураг
Illustration Jarred Briggs

Нэрт сэтгэл зүйч Jean Piaget хүүхэд том болох тусам тэдний оюун ухаан хэрхэн хөгждөг талаар тайлбарлан дэлхийг тойрон, лекц уншиж явахад “яаж хурдан хөгжүүлэх вэ?” гэдэг асуулттай байнга тааралддаг байжээ.

Одоо тархи болон танин мэдэхүйн хөгжлийг хурдасгавал дээр гэж үздэг тэвчээргүй хүмүүс илүү олон болж. Дэлхий даяар эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ололт амжилтыг бүртгээд, хөгжлийг нь л хурдасгах нь эцэг, эх байхын утга учир гэж үзсээр байна. Эцэг, эхчүүд болон бодлого тодорхойлогч нар сургуулийн өмнөх боловсролыг бараг сургууль шиг л болгочих гэж дайрсаар.

Энэ бол хэтэрхий хөнгөн хийсвэр гэдгийг олон шинэ судалгаа харуулсаар л байна. Удаан, урт хугацааны, илүү халамжтай, ургаж өсөх боломжтой хүүхэд нас л хүүхдийг хамгийн сайн насанд хүрэгч болоход бэлддэг гэнэ. Насанд хүрсэн хүний ур чадварууд мэдээж чухал, гэхдээ удаан хүүхэд нас гэдэг өөрөө хөгжиж дэвшиж дэлбээлж байдаг насанд хүрэгч болох гол түлхүүр.

Жишээ нь биеийн болон сэтгэлзүйн хүчирхийлэл, үл хайхрал, ядуурал, салалт, донтолт, сэтгэцийн өвчин гэх мэтийн нэгэн дунд өссөн хүүхдүүдийн талаарх судалгааг 1998 онд “Kaiser Permanente Medical” групп хийснээс хойш дэлхий даяар адилхан олон судалгаанууд хийгджээ.

Америкт хүүхдүүдийн 60 хувь нь хамгийн багадаа нэг асуудлын дунд өссөн байдаг бол 10 хүүхэд тутмын нэг нь дөрөв болон түүнээс дээш асуудалтай гэрт өссөн.

Бага орлоготой гэр бүлийн хүүхдүүд асуудалтай гэр бүлд өсөх эрсдэл өндөр. 

Тоглох, эрэл хайгуул хийх боломжтой, урт удаан хугацааны хүүхэд нас хүүхдийг хөгжиж цэцэглэх боломжтой насанд хүрэгч болгоход тусалдаг. Бага насандаа хүнд хэцүүг туулах нь  насанд хүрсэн үед ч хүнд нөлөөлсөөр л байх боломжтой. Хэцүү хүүхэд насыг туулсан хүмүүс сэтгэл түгшил, сэтгэл гутрал, донтолтод өртөх нь их, хавдар тусах, зүрхний өвчинд нэрвэгдэх илүү эрсдэлтэй байдаг. 5 настай чиний хүүхэд нас 50 настай чамайг хавдартай болгох эрсдэлд оруулна гэхээр яаж гэж асууна?

Бага нас яаж өсөлт хөгжлийг тодорхойлдог вэ?

Сонирхолтой нь, хэцүү хүүхэд нас хүүхдийн биеийн хөгжлийг хурдасгадаг. Стрэсстэй хүүхдүүдийн өсвөр нас эрт явагддаг талаар олон судалгаа бий. Pennsylvania их сургуулийн судлаачид хэцүү орчинд өссөн хүүхдүүдийн араа шүд нь хүртэл цагаасаа эрт гарч ирдгийг шинэ судалгаагаар гаргаж ирсэн. 

Хамгийн чухал хөгждөг эрхтэн бол тархи. Тэдний бас нэгэн судалгаагаар, ядуурал, стресс, хүнд хэцүү нөхцөл байдал хүүхдийн тархийг хэт хурдан хөгжүүлдэг гэж дүгнэжээ.

Тархи судлаачдын хэлдгээр “пластик” тархиар эхэлсэн тархи туршлага болон үйл явдалд илүү нээлттэй, сурахдаа хурдан гэдэг. Хөгшрөх тусам хүний тархи илүү үр дүнтэй ч бага уян хатан болдог, ашиглахдаа сайн, судалж сурч хайхдаа муу, үр дүнтэй ажиллахдаа сайн, шинэ юм хийхдээ муу. 

Судалгаагаар, хоёр өөр төрлийн хөгжлийг нарийвчлан авч үзжээ. Нэг нь тархины кортексийн зузаан, мэдрэлийн эсүүдийн нягтрал гэх мэт гадаад байдал. Хоёр дахь нь тархины хэсгүүдийн холбогдол. Аль аль нь тууштай, төвөгтэй хөгжлийн үе шат дараалалтай. Жишээ нь нярай үед зузаарсан тархи өсвөр насанд тэлж нимгэрсэн байж. Бага орлоготой, стрэсстэй хэцүү гэрт өссөн хүүхдүүд дээр энэ дараалал хурдан явагддагийг судлаачид олж тогтоожээ.

Амьтан дээр хийсэн судалгаагаар үзэхэд, өөр амьтантай тоглож өссөн, илүү өргөн хүрээтэй орчинд өссөн амьтдын тархи уртасгасан хугацаагаар хөгжиж, уян хатан чанараа удаан барьдаг байна. Байнгын давтагддаг муу үйл явдлууд хамгийн муу хурдасгадаг үр нөлөө үзүүлдэг байж магадгүй бол олон төрлийн гэнэтийн сайн үйл явдлууд тархийг сурахад нээлттэй байлгадаг байж магадгүй гэж судлаачид зөвлөжээ.

Хүмүүс дээр ч адил, бага нярай үеийн сайн үйл явдлууд удаан хугацааны үр нөлөөтэй, магадгүй хүүхэд бүх зүйл боломжтой гэдэг мэдрэмжийг өөртөө хадгалан авч шингээдэг. Өндөр чанартай цэцэрлэгт явдаг хүүхдүүд ихэвчлэн явдаггүй хүүхдүүдээс стандарт сургуулийн тестэн дээр илүү сайн хийж чаддаггүй. Энэнээс болж бодлого тодорхойлогчид сургуулийн өмнөх орчны чанар нэг их сайн үр нөлөөгүй юм байна, хүүхдүүд өсөж том болоход замхран алга болдог юм байна гэж бодоход хүргэдэг.

Гэхдээ удаан хугацааны дараа гарч ирдэг сайн үр нөлөөтэй гэдгийг мэддэггүй. Сургуулийн өмнөх орчин/цэцэрлэг насанд хүрсэн амьдралын орлого, эрүүл мэндийг нэмэгдүүлж сайжруулж байдаг. Академик ур чадвар гэхээсээ илүүтэйгээр, тооцоолоогүй гэнэтийн амьдралын сорилтуудыг давж туулах, шийдэхэд илүү уян хатан байж чаддаг тэр чадвараа хадгалан үлдэх боломжийг өгдөгтэй холбоотой байх.

Стресс хэцүү нөхцөл байдал биднийг хурдан өсгөж, халамжтай тайван элбэг дэлбэг орчин биднийг яагаад удаан өсгөж хөгжүүлдэг юм бэ?

Willem Frankenhuis, Daniel Nettle нарын “Philosophical Transactions of the Royal Society”-д бичигдсэн судалгаан дээр биологийн “амьдралын түүх”-н тухай бичжээ. Амьтны амьдралын түүх бол хэр удаан амьдрах, хэр удаан хугацааг үр төлдөө зориулдаг, үр төл нь биеэ даахад хэр хугацааг туулдагтай холбоотой байдаг. Урт удаан амьдралын түүх том ухаантай тархи хоёр хамт явж байдаг. Хамгийн ухаалаг хөхтөн амьтад, шувууд удаан хугацааны хүүхэд настай байдаг, насанд хүрэгч үр төлөө том болгох гэж маш их цаг, ажил зарцуулдаг. Хүмүүс бид нар тархилаг, онцгой удаан хүүхэд настай, том хэмжээний халамжаар том болдог. Өөр өөр амьтад өөр өөр амьдралын түүхтэй, зарим нь хурдан өсөж томорно, зарим нь удна.

Ерөнхийдөө бол бага насны амьдрал чинь том болоод ямархуу төрлийн ертөнцөд амьдрах вэ гэдгийг шийднэ л гэсэн үг. “Хурдан амьдраад, залуудаа үх” гэдэг амьдралын түүх бол нөөц бололцоо ховор, амьдрал хүнд хэцүү үед бол ойлгомжтой байсан. Урт хугацааны сурах үйл явц тэр нөхцөлд таарахгүй учраас залуудаа хэдэн амьд үлдэх техник сурах нь чухал. Элбэг дэлбэг, дэмжлэг ихтэй, янз янзын ертөнцөд бол өөр, сурах юм маш их байна, цаг хугацаа нөөц бололцоо байгаа үед юм сурахад бэлэн нээлттэй, уян хатан тархитай байх нь илүү чухал. Бага насны хүнд хэцүү байдал ирээдүйд ирэх амьдрал богинохон, хүнд байна гэсэн мессэж өгдөг бол, халамж сайтай байдал олон төрлийн боломж бололцоо байгаа гэсэн мессэж өгөх магадлал өндөр.

Хүүхдэдээ тоглох, суралцах, эрэл хайгуул хийх боломжтой нөхцөл байдлыг бүрдүүлж өгч хайрлах нь сургалтын тусгай программыг боловсруулж өгөхөөс илүү чухал. Хэрвээ хүүхдийн чинь насан хүрсэн амьдрал олон янзын элбэг дэлбэг байна гэж итгэж байгаа бол урт, удаан хугацааны хүүхэд нас дээр байж магадгүй. Гэвч судалгаанаас үзэхэд ийм хүүхэд настай байлгах боломж бололцоо нөөц байхгүй эцэг эхчүүд маш олон байна. Бодлого боловсруулагч нар ч гэсэн энэ асуудлыг бодолцох хэрэгтэй.  Эцэг эхийн чөлөө олгох,  чанартай сургуулийн өмнөх орчин, бага насны хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх нь шинэ үеийг өсөж дэвжин дэлбээлдэг насанд хүрэгч болоход чухал нөлөөтэй байна.

Хүүхдийг хурдан хөгжүүлэх гэхээсээ илүүтэйгээр хүүхдээр нь аль болох удаан байлгаарай.

- Alison Gopnik is a professor of psychology at the University of California, Berkeley, and a “Mind & Matter” columnist for The Wall Street Journal.