Зураг
Зураг
Индэр    
2021 оны 12 сарын 2
Зураг
Freelance journalist

Өөртөө үнэнч биш байгаагийн долоон шинж тэмдэг

Зураг

1. Чи хааяа нэг л зөрчилддөг

Зөрчил гэж юу вэ гэвэл, чи А-г хүсэж байхад, нөгөө хүн Б-г хүснэ, харилцааны явцад энэ бүхэн ойлгомжтой байна. Хүн бүр өөр өөр, тэгэхээр хэзээ нэгэн цагт хэн нэгэн хүнтэй харилцахад зөрчил гарч л таараа. Хэрвээ хэзээ ч гардаггүй бол, хэн нэг нь өөрийгөө тохируулж тааруулж байна гэсэн үг. Чиний амьдралд байгаа ямар хүмүүст чи тааруулж тохируулж харьцдаг вэ?

2. “Сүртэй юм биш дээ” гэж чи ихэнхдээ өөртөө хэлдэг

Жишээлбэл хэн нэгэн хүн тохиролцсон цагаасаа арай орой уулзахыг санал болгосон гэж бодъё. Чи уул нь эртхэн орондоо орж унтана даа гэж төлөвлөж байсан. Гэхдээ чи өөртөө ингэж бодно, за зүгээр дээ, сүртэй юм биш. Мэдээж, бидэнд жинхэнээсээ сүртэй санагдахгүй зүйл гэж бий. Гэхдээ чи дандаа өөртөө ингэж хэлдэг бол, чиний хүсэл жижиг, нөгөө хүний хүсэл чинийхээс арай том, арай чухал гэсэн үг үү,  бодох л асуудал. Энэ нь чи өөрийнхөө системд чи нээх хамаагүй гэж байнга хэлж сануулж байна гэсэн үг. Сүртэй юм биш дээ гэж өөртөө хэлэх болгондоо өөрийгөө ажигла, анхаар.

3. Чи их гэмшдэг

Чиний оюун ухаан чи ямар нэг юмыг буруу хийж дээ гэж хэлж байвал гэмшил төрдөг. Чи бусдын ая тухыг харж тэдэнд л тааруулж тохируулж байдаг бол, өөртөө зориулж ямар нэг юм хийх нь буруу гэж чиний нэг хэсэг бодож эхэлдэг. Чи бусад хүмүүсийн сэтгэл ямар байгаад өөрийгөө хариуцлага хүлээлгэж, өөртөө тохож, тэдний таагүй мэдрэмжтэй байгаа нь чамаас боллоо гэж боддог. Гэмшлийн эвгүй мэдрэмжээс зугтахын тулд чи өөртөө хэрэгтэй чухал зүйлсээ хийхээ больж магадгүй.

4. Чамд psychosomatic шинж тэмдгүүд илэрдэг

Миний ихэнх үйлчлүүлэгч нар архаг өвчтэй байдаг, нуруу өвдөх, харшил, толгой өвдөх, ядаргаанд орж тамир тэнхээгүй болох гэх мэт. Чи яг тухайн зөв цагт нь биеэ сонсохгүй бол бие чинь чам руу хашхирч эхэлдэг, ихэнхдээ хашхираан өвчний хэлбэрээр явагддаг. Жишээлбэл, би бусад хүмүүсийн асуудалд хэт орооцолдож, сорж авах үед нуруу өвдөж эхэлнэ. Энэ бүхнийг мэддэг болсныхоо дараа нуруу өвдөж эхлэнгүүт надад сануулж байгааг ойлгож бусдад туслахаас түр завсарлага авдаг болсон доо.

5. Хүмүүст дургүй болж өс санаж эхэлдэг

Жишээлбэл би ямар ч энергигүй байгаа мөртөө хэн нэгэнд нүүхэд нь тусаллаа гэж бодъё. Ийм үед яадаг вэ гэхээр, би дотроо сэтгэлийн данс нээж, хөтөлж эхэлдэг. Энэ хүн надад буцааж өрөө төлөх ёстой. Дараа надад энэ хүний хэрэг болбол, энэ хүн надад шууд туслах ёстой гэсэн авлага бодож явдаг болдог. Би дургүй ч гэсэн тусалсан юм чинь энэ хүн ч гэсэн дургүй ч гэсэн туслах л ёстой. Хэрвээ тэд эргээд хариу туслахгүй бол би тэдгээр хүмүүст дургүй болж, өс санах, гомдох, урам хугарах, уурлах гэх мэт сэтгэл хөдлөлүүд илэрч эхэлдэг.

6. Чи нэг л өдөр дэлбэрдэг

Чи аливаа харилцаанууддаа өөрийнхөө юу бодож байгааг илэрхийлж хэлэхгүй бол, тэр бүхэн чинь цугларсаар чи нэг л өдөр дэлбэрэх болно. Ихэнхдээ хүмүүсийн цугларсан тэр бүх юм дотогшоо ургаж өвчин болох, аль эсвэл гэнэт гадагшаа дэлбэрдэг. Чамайг дэлбэрч байгаа үед эргэн тойрны хүмүүс чинь чамд яг юу хэрэгтэй байгааг ойлгож чадахгүй нь маш харамсалтай гунигтай. Ууртай байгаа тэр үедээ чи тэднийг өөрийг чинь ойлгоогүйд улам шүүмжилж, асуудлыг улам л дэвэргэж томруулдаг.

7. Чиний эргэн тойрон дандаа л драм

Бүлэг хүмүүсийн дундын харилцаан дээр аль эсвэл, хоёр хүний хоорондын харилцаан дээр чиний эргэн тойрон үргэлж их олон сорилтууд байдаг. Хэрвээ байнга л ийм байсан бол, бид дасаж энэ бүхэн зүгээр л хэвийн зүйл мэт болдог. Заримдаа хамгийн сайн харилцааны ур чадвартай байсан ч гэсэн зарим нөхцөл байдал зүгээр л бидэнд тустай биш, эрүүл саруул бус байдаг. Чамд муугаар нөлөөлдөг газраас, хүмүүсээс чи зайгаа барьж, хил хязгаар тогтоож, орхин явах зориг чамд байдаг уу? гэж өөрөөсөө асуух л хэрэгтэй.

 

@cupofempahy-с орчуулав