Индэр    
2021 оны 11 сарын 29
Зураг
Freelance journalist

“Би өөрөө” гэж яг юу вэ?

Зураг

...Миний оюун ухаан зөв ажиллаагүй байхад, би өөрийнхөө "зөв гэр"-ээ, өөрийн гараар бариагүй тэр гэрээ яаж олох вэ?

Би өдөр бүр ухаан нь орж гарсан эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй зөвлөгөөний цагаараа уулздаг. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийгөө хэн бэ гэсэн талаар, эсвэл тэдэнд юу чухал вэ гэсэн талаар ямар ч ойлголтгүй байдаг. "Би яаж амьдрах вэ?" гэсэн асуултад би эм бичээд жор өгч чадахгүй.  

Ихэнхдээ тэтгэвэрт гарсан эсвэл халагдсан бизнесменүүд хорт хавдар тусдаг. Тэд над дээр эрүүл мэнд нь муудсан, амь насаа алдах айдастай болсон үедээ ирээд хамгийн түрүүнд "би ийм хүн байгаагүй шүү дээ” гэж хэлнэ.  Гэвч бид ярилцах тусам тэр үргэлж л ийм хүн байсан байдаг, яахав баян байж болно, нэр хүндтэй байж болно, гэхдээ төлөвшөөгүй, насанд хүрээгүй, өөрийнхөө талаар ямар ч ойлголтгүй, гүнзгийрч мэдсэн юм байхгүй. Энэ бүхнээ ажил хөдөлмөр, нийгэмд эзлэх байр суурь, хайртай эхнэр, залуу нууц амраг, худал найз нөхдөөрөө халхалсаар ирснээ олж мэддэг. Ихэнхдээ, тэд ажилдаа хэзээ ч дуртай байгаагүй,  гэр бүлээ үзэн яддаг, ажлынхаа л төлөө амьдарч байснаа ярьж эхэлнэ. Ажилгүй бол тэд хүүхэд л гэсэн үг, өөр хийх юм байхгүй, өглөөдөө тэгээд юу хийх юм бэ.

Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн харамсалтай нь юу вэ гэвэл, өөрийгөө золиослох нь хамгийн дээд эрдэм гэж хүмүүжсэн итгэл байдаг. Тэд ихэнхдээ өөрсдийн хүслээр өөрийгөө зориулж,  хариу талархал нь хэзээ нэгэн цагт ирнэ гэж хүлээсээр л байдаг. Тэднийг хүлээж байх хооронд хорт хавдар даан ч хүлээхгүй. Хүн хувь хүн болох ёстой гэсэн үзлийг хэзээ ч байгаагүй хүчтэйгээр дэлгэрүүлж байгаа нийгэмд бид амьдарч байгаа ч, бидний өвчлөл тэр хүчнээс үүдэлтэй байгаа нь үнэхээр сонин байна.  Өөрийгөө уул нь таньж мэдэж өөртөө анхаарал хандуулах ёстой гэж хэлж байгаа. Гэвч “Би Өөрөө” гэж яг юу вэ, төөрөгдөлд автсан энд тэндхийн хүслийн цуглуулга бол биш,  эмэгтэйчүүдийг итгүүлсний дагуу энэ хүслүүдээ дарах ч бас биш.

Бидний энэ завхарсан нийгэм хувь хүний ялалтаас төрөөгүй, харин хувь хүн устсанаас л төрсөн. Тэр эрэгтэй алга болсон, тэр эмэгтэй алга болсон, тэднээс чи яг хэн юм бэ гээд асуухад урдаас түрийвчээ юм уу хүүхдээ үзүүлнэ. Парти дээр хүмүүс очоод нэг л асуулт асуудаг, чи юу хийдэг вэ? Чи хэн байх гэдэг юу хийдэгтэй чинь холбоотой болжээ. Байх биш хийх. Хийгээгүй гэдгээс ичихгүйн төлөө Нөхөр, Эхнэр, Банкир, Жүжигчин, бүр Хулгайч болж болно.

Миний завгүй амьдрал тухтай байдаг, хэрвээ би бодолтойгоо ганцаараа үлдвэл надад бодол байхгүй гэдгээ олоод мэдчихэж магад. Хэрвээ өөрийн сэтгэл хөдлөл, эмоцитойгоо үлдвэл, хүүхэд шиг шаралхаж уурлах, нялуурах, гуниглахаа хайр гэж бодохоос өөр юм байхгүй бол яана...

 

“Art & Lies” by Jeanette Winterson, номын хэсгээс.