Индэр    
2021 оны 11 сарын 15
Зураг
Freelance journalist

Дижиталын донтолт биднийг допаминд живүүлсээр...

 
https://www.wsj.com/

By Anna Lembke

Aug.13, 2021

Миний өвчтөн, 20 гаруй насны ухаалаг залуу маш их ядарсан сэтгэл түгшилт, сэтгэл гутралтай над дээр ирсэн. Тэр хүү их сургуулиа орхиж, эцэг эхтэйгээ амьдардаг. Амиа хорлох талаар хаа нэг төсөөлөн боддог. Мөн өдөр бүр, өдөр, өглөө, орой видео тоглоом тоглоно.

Хорин жилийн өмнө байсан бол би ийм өвчтөнд хамгийн түрүүнд антидепрессант /сэтгэл гутралын эсрэг эм/-ийн жор бичиж өгнө. Өнөөдөр би допамин мацаг (fast) гэдэг шал өөр эмчилгээ санал болгосон. Нэг сарын турш бүх дэлгэцээс холдож, видео тоглоом тоглохгүй байх даалгавар өгөв.

Сэтгэцийн эмчээр ажиллаж байх хугацаандаа би сэтгэл гутрал, сэтгэл түгшүүрийн өвчнөөр шаналж буй олон өвчтөнүүдийг, тэр дундаа элит боловсролтой, хөрөнгөтэй, сайн сайхан гэр бүлд өссөн эрүүл саруул залуу өвчтөнүүд ихсэж байгааг харж байна.

Тэдний асуудал бол сэтгэцийн гэмтэл /trauma, нийгмийн хямрал, ядуурал биш. Жаргал цэнгэл тааламж, таашаал, урамшуулал мэдрүүлдэг нейротрансмиттерийн үүрэг гүйцэтгэдэг химийн бодис болох хэт их допаминтай холбоотой. Өвдөлт, сэтгэл ханамж авах хоёр тархины ижил хэсэгт боловсруулагддаг бөгөөд тархи тэнцвэрийг хадгалахын тулд маш их хичээж ажилладаг. 

Бид дуртай юмаа хийхдээ, жишээ нь видео тоглоом тоглох үед, тархи бага хэмжээний допамин ялгаруулж бид гоё мэдрэмжтэй болдог. Гэхдээ сүүлийн 75 жилийн хугацаанд хийгдсэн тархи судлалын шинжлэх ухааны хамгийн чухал нээлт бол: сэтгэл ханамж таашаал авах, өвдөлт хоёр тархины ижил хэсэгт боловсруулагддаг, тархи тэнцвэрийг нь олох гэж маш их хичээдэг. Нэг тал руугаа хэт их хэлбийж эхэлбэл тархи тэнцвэржүүлэхийн тулд ажилдаа ордог, тархи судлалын эрдэмтэд үүнийг homeostatis гэж нэрлэдэг.

Допамин дөнгөж ялгарч эхлэнгүүт л тархи ажилдаа орж багасгах, тэнцвэржүүлэхийн тулд өвдөлтийн тал руу нь хэлбийлгэж эхэлдэг, ийм учраас таашаал цэнгэл, шарталтын мэдрэмж, уналтаар дуусдаг.

Хэрвээ бид хангалттай удаан хүлээвэл, энэ мэдрэмж дуусаж буцаад хэвийн, дундын болно. Гэхдээ энэ хүлээлтийг тэсэлгүйгээр, эсэргүүцэн таашаалын мэдрэмжээс дахин нэг дооз авахаар ташаал өгч байгаа эх үүсвэр рүүгээ буцахыг хүсдэг цаанаасаа тэмүүлдэг.

Хэрвээ энэ хэмнэлээр өдөрт хэдэн цагаар, цаашлаад хэдэн долоо хоног, хэдэн сар явбал тархины сэтгэл ханамж таашаалын тэр хэсэгт өөрчлөлт ордог. Одоо бид байнга л видео тоглоом тоглосоор байхгүй бол болохгүй, гэхдээ таашаал авах гэж биш, зүгээр л хэвийн нормал мэдрэмжтэй болохын тулд...

Дөнгөж зогсоонгуут л, бид бүх төрлийн донтолтоос өөрийгөө татахад илэрдэг шинж тэмдгүүдийг мэдэрнэ: түгшил, нойргүйдэл, цухалдах, сэтгэлээр унах, байнга бодож сэтгэцийг чинь бүрэн эзэмдэх, хүчтэйгээр тэр мэдрэмжээ үгүйлэх хүсэх.

Олон сая жилийн хугацаанд таашаал ховор, аюул занал байнга эргэн тойронд байсан учраас бидний тархи ийм тэнцвэртэй болж хөгжжээ. Өнөөдрийн асуудал бол бид тийм ертөнцөд амьдрахаа больсон. Бид арай л хэт их элбэг дэлбэг ертөнцөд амьдарч байна.

Мансууруулах бодис хэзээ ч ийм их хэмжээгээр эсвэл янз бүрийн төрлөөр урьд хожид байгаагүй. Энэ бүхний дээр нэмээд 20 хон жилийн өмнө байгаагүй электроник донтолдуудад автсан бүхэл бүтэн давхарга гарч иржээ.

Мессэж бичих, жиргэх, интернэтээр сэлгүүцэх, онлайн шоппинг, мөрийтэй тоглоом тоглох. Энэ бүх дижитал бүтээгдэхүүнүүд донтуулах чанартайгаар бүтээгдэж инженерчлэгдсэн, гэрэл анивчих, notification-ны дуу чимээ, лайк авах, нэгхэн линк дараад л ийм тийм шагнал байгаа гэх мэтээр... Гэхдээ биднийг гоё байгаа мэтээр мэдрүүлдэг энэ бүх “донтуулах бодис”-ууд руу ороход маш амархан болсон боловч бид урь өмнө нь хэзээ ч байгаагүйгээрээ өрөвдөлтэй байдалд оржээ.

Сэтгэл гутрал, түгшил, биеийн өвчнүүд, амиа хорлолтууд дэлхий даяар хурдацтайгаар өсөж байна.

Дэлхийн аз жаргалын индексэд баян орнууд жил ирэх тусам хойгуур байранд орсоор. 1990-2017 оны хооронд сэтгэл гутрал 50 хувиар өссөнийг Global Burden of Disease судлан тогтоосон байна. Тэр дундаа хамгийн их орлоготой орнуудад ихээр өссөн байна.

Бид допамины араас хөөцөлдсөөр байгаа үед учир шалтгаан үр дүнг харахад улам л хэцүү болно. Өөрсдийн сонгосон “донтох бодис”-оосоо түр зуурын завсарлага авах үед л бидний амьдралд ямар хор нөлөөтэйг олж харах боломжтой. 

Тийм учраас би өвчтөндөө видео тоглоомоос нэг сар чөлөө авахыг санал болгосон нь тархи нь буцаад тэнцвэртэй байдалд ороход хангалттай хугацаа.

Мэдээж энэ амархан биш. Гэхдээ богино хугацаанд л таатай мэдрэмж авах зүйлээс татгалзах нь урт хугацаандаа илүү сайхан мэдрэмж төрүүлнэ гэдэг сэдлээр тэр хүү өөрийгөө зоригжуулсан, үнэхээр сайжирч, сүүлийн хэдэн жил мэдрээгүй сайхан мэдрэмжтэй болсон. Бага сэтгэл түгшил, сэтгэл гутрал...

Долоо хоногт хоёр удаа хоёр цагаас дээшгүйгээр тоглоно гэдэг маш хатуу цагийн хуваарь өөртөө тогтоосноор сөрөг үр дагаваргүйгээр буцаад видео тоглоомоо тоглох боломжтой болсон. Энэ нь тархийг тэнцвэртэй байлгах хангалттай хугацааг дундуур нь өгч байгаа гэсэн үг. Эхэлсэн л бол зогсож чаддаггүй видео тоглоомуудыг тоглохоо больсон.

Хичээлийн компьютер, видео тоглоомын компьютер гэж тусдаа болгосон. Сүүлдээ зөвхөн найзуудтайгаа л тоглодог болсон, танихгүй хүмүүстэй биш, ингэснээр түүний нийгэмшил сайжирсан. Хүнтэй холбогдоно гэдэг нь өөрөө допамины хүчтэй эх үүсвэр.

Хүн болгон видео тоглоом тоглодоггүй, ямар ч төрлийн дижитал мансуурах бодис байж болно, зүгээр л smartphone хэрэглэнэ гэдэг энэ генерацийн хувьд зүү тариураар өөрийгөө хатгахтай адил.

Утасны хэрэглээг багасгана гэдэг үнэхээр хэцүү, нэгт, нөгөө тархины балансыг нэг тийш нь хэлбийлгэнэ, ядраана, цухалдуулна. Гэхдээ хангалттай урт хугацаанд хүлээж чадвал, эрүүл допамины тэнцвэртэй болохын үнэ цэнэ гэдэг ойлгомжтой. Бидний тархи хүчтэйгээр үгүйлэн хүсэхэд эзлэгдэхээ больж, одоо байгаа цаг хугацаандаа байх боломжтой болж, амьдралын жижиг санаанд оромгүй зүйлсээс таашаал авч эхэлнэ.

Эх сурвалж: www.wsj.com

Dr. Lembke is a psychiatrist and professor at Stanford University. This essay is adapted from her new book “Dopamine Nation: Finding Balance in the Age of Indulgence,” which will be published on Aug. 24 by Dutton