Индэр    
2021 оны 11 сарын 12
Зураг
Freelance journalist

Attachment Style-ийн тухай

Зураг

Энэ бол хоёр өөр style-тай хүмүүсийн дунд болсон үнэн сэтгэлийн яриа.

Anxious Attacher = Хамтдаа байхдаа хоёулаа маш дотно байдаг ч дараа нь чи гэнэт л маш хөндий болдог.

Avoidant Attacher = Тийм ээ, тэр үнэн, би дэлхий дээр байхаа больсон мэт чамд санагддаг уу?

Anxious = Тийм!

Avoidant = Тэр үед чамд ямар байдаг вэ?

Anxious = Чамайг гэнэт алга болсон тэр үед, хэрвээ би яг өөртэйгөө холбогдвол миний гэдэс базалж, зүрх өвддөг. Учраа мэдэхээ больж, саяхан л үнэхээр дотно гоё холбогдож, ойлголцож чадаж байснаа яагаад ингээд алга болсныг ойлгодоггүй. Чи ерөөсөө байхгүй болсон мэт. Чи үнэхээр яг миний хажууд, надтай хамт байж байснаа гэнэт л огт байхгүй, хов хоосон. Би чамд садаа болмооргүй, ядаргаатай санагдаж магад гэж шанална, чамд дараа болохыг хүсэхгүй. Чи яагаад ингэж алга болдог юм бэ ?

Avoidant = Урьд нь бол би чамд ингэж хэлэх байсан. Чиний талаар ямар нэгэн ноо олж, чамайг шүүмжлээд, тэгэнгүүт чи өөрийгөө буруутгаж, би ингэж алга болсноосоо ичиж, өөрийгөө буруутгах шаардлагагүй болно. Гэхдээ одоо би өөрийнхөө талаар арай ихийг мэддэг болсон. Чамд буруугаа тохож, чамайг ингэж шаналгаж байгаа нь үнэхээр шударга бус. Яг үнэндээ хоёулаа удаан хамт, дотно байхаар аюулгүй, тайван мэдрэмжээ би алдаж эхэлдэг.

Anxious = Тийм ээ, надаас өө сэв олж, намайг буруутгах гээд ирэхээр үнэхээр муухай болдог. Гэхдээ одоо би ойлголоо, чи айдаст автах, сүрдэх, аль эсвэл ямар нэг юмнаас ичихээрээ ийм болдог гэдгийг ойлголоо. Дахин ийм үйлдэл гаргахгүйд чинь би баярлаж байна. Ер нь яг юунаас болоод ингээд байдаг юм бэ?

Avoidant = Хэн нэгэнтэй ойртож, дотносох үед надад хоосрох ч юм шиг мэдрэмж төрдөг учраас би чимээгүй болдог. Хүүхэд байхдаа би хэн нэгэнтэй хэзээ ч дотно байж үзээгүй учраас энэ бүх мэдрэмж надад харийн санагддаг. Дотно хүмүүс маань намайг өөр өөрийнхөөрөө хайрлаж байсан ч би хэн нэгэнтэй ойртохоор надад тухгүй, айдастай мэдрэмж төрдөг. Хэн нэгэнд сайн болох үед миний дотор яг ийм юм болдог. Хэн нэгэнтэй удаан хугацаанд дотно байх үед аюулгүй, тайван мэдрэмжийг зэрэг авч чаддаггүй. Яг л emotional marathon.

Anxious = Би чиний сэтгэлийн тогтворгүй байдлыг өөр дээрээ тусгаж авахгүй байхыг хичээе. Би чамтай байхдаа маш аз жаргалтай байдаг.

Avoidant = Намайг үнэхээр уучлаарай, энэ бол чамаас шалтгаалаагүй. Би бүх л хүнтэй адил ийм байдаг. Би урьд нь үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, ойртож дотноссон хүмүүс рүү гээ буруугаа чихдэг байлаа. Гэхдээ би одоо яг харж байна. Би бүх хүнтэй яг адил ийм байдаг, урт хугацаанд хүнтэй ойр дотно, сэтгэлээ хуваалцах үед ийм мэдрэмж авдаг. Би өөрийгөө тайвшруулж амрааж, хуучин байдалд нь оруулах хэрэгтэй болдог. Энэ бүхэн ерөөсөө чамаас болоогүй.

Anxious = Гэхдээ чи надад хэрэгтэй болох үед би яах юм бэ?

Avoidant = Би хэн нэгэнд хэрэгтэй байхад сайн суралцаагүй. Би хэн нэгэнд хэрэгтэй болох үед, хэрэг болж байгаа мэт мэдрэмж авдаггүй, харин маш том хүлээлт үүсэж, би өрөнд орж байгаа мэт санагддаг. Тэгмэгц би шууд чиний хэрэгцээг лайтай, дарамттай юм шиг мэдрүүлдэг. Тэгээд л хоёулаа trauma bond-доо орж холбогдож эхэлдэг. "Би чамайг өөрөөсөө түлхэж шүүмжилнэ, тэгснээр би өөрийгөө буруутгаж, гэмших шаардлагагүй болно. Чи болохоор чиний хэрэгцээ хэнд ч хамаагүй мэт санагдаж, чи хэн нэгэнд үргэлж л дарамт болж явдаг, яг л хүүхэд нас шигээ" гэдэг мэдрэмжтэй хоцордог.

Anxious = Тэгээд би одоо яах вэ?

Avoidant = Чиний буруу биш гэдгийг ойлго. Чи яг яаж ойлгогдмоор байгаа юм, яг тэр түвшинд чинь чамайг ойлгох хэн нэгнийг ол, хүмүүст анхнаасаа бүү татагд. Би чиний хажууд байж чадах ч яг чамд хэрэгцээтэй байгаагаар чинь байж чадахгүй. Дотно байж байгаад л түлхчихдэг ийм хүмүүст татагдаад байгаа чинь чиний бас нэг trauma. Чамд тууштай, байнгын ойлголцолтой байх маш чухал хэрэгцээ байна. Энэ хэрэгцээг чинь өгч чадах хүмүүс рүү тэмүүл. Надад бас хүнтэй холбогдох ойлголцох маш чухал хэрэгцээ байдаг. Гэхдээ би заримдаа гэнэт гэнэт зугтахгүй бол уур уцаартай, тухгүй болдог. Энэ нь чамд шударга бус. Би энэ асуудал дээрээ ажиллаж байгаа, гэхдээ би хянаж чадахгүй байна. Emotional marathon гэж хэлснийг санаж байна уу? Миний nervous system-д яг ингэж санагддаг. Би хоёр удаа бүтэн марафонд гүйчхээд ирж байхад чи надаас голын эргээр дахиад хамтдаа гүйгээч гэж асууж байгаа мэт. Миний биед emotionally тэгж мэдрэгддэг гэсэн үг. Би хэсэг амрахын тулд түр зуур алга болдог.

Anxious = Новш гэж! Би уг нь ганц мессэж биччихээсэй, хальт нэг мэнд мэдээд залгачхаасай гэж л боддог шүү дээ. Тэгвэл би, аан бид хоёр нэг ойлголцолтой байгаа юм байна гэж тайван мэдрэмж авах юм, түүнээс биш сүртэй юм хүсээгүй.

Avoidant = Аан, миний trauma наад үед чинь яаж ажилладаг вэ гэхээр, чамайг хэт их юм хүсээд надаас нэг юм хүлээгээд байна шүү чи гэж мэдрүүлж, чамайг буруутгах гэж оролддог. Гэхдээ би одоо ойлгож байна, аль аль нь асуудалтай байна.

Anxious = Тэгээд одоо яах вэ?

Avoidant = Чамтай яг тууштай байж чадах хэн нэгэнтэй ойлголцож холбогдож сурах тэр тэнхээг ол. Тууштай байдал бол хүлээлт, горьдлого, дарамт биш гэж боддог хүнийг ол. Чамд хэрэгцээ байсны төлөө хэзээ ч бүү ич. Хэн ч чамайг ингэж ичээж, санаа зовоох ёсгүй. Тууштай байдлаас кайф авдаг хүмүүс рүү тэмүүл. Гэхдээ, хажуугаар нь хэн нэгэн гэнэт зайгаа барьж, чамайг тоохгүй, ойшоохгүй байгаа үед биеэ барьж сураарай. Хэн ч чиний дэргэд үргэлж байж чадахгүй. Өөрийн доторх хүүхдийнхээ эцэг эх нь болж, тайвшруулж, хэн нэгэн зугтах үед ядаргаатай, араас нь зунгааралдсан мэдрэмжтэй үлдэхгүй байхад сургаарай. Чи ч гэсэн өөрийгөө ядаргаатай хүн мэт мэдэрмээргүй байгааг чинь би мэдэж байна. Хэрэгцээтэй байх, ядаргаатай байх хоёр өөр. Холдохыг хүсэх, хэвийн мэдрэмжтэй болохын тулд холдох шаардлагатай хоёр бас өөр.
 

Орчуулгыг Gigi Azmy-аас