Индэр    
2021 оны 11 сарын 11
Зураг
Гэр бүлийн сэтгэл зүйч

Эрэгтэй хүний зорилго дуусахад хүргэдэг найман үйл явдал

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Амьдралын зорилго бидэнд өдөр тутмын үйлдлээ зөв байлгах, амьдралдаа сэтгэл ханамжтай байх үндсэн хэрэгцээг хангадаг.

Зорилготой хүн бусадтай дасан зохицох чадвартай, өөртөө итгэх итгэлтэй, давуу болон сул талаа ялган харах чадвартай, бусдаас ирж буй зөвлөгөөг өөртөө зөвөөр тусгах зэрэг олон чадвараа ашиглаж чаддаг. Зорилгогүй хүн гэж байдаггүй, харин зорилго нь дууссан хүн гэж байдаг. 

Зорилго нь дууссан үед юу болдог вэ?

  • Энэ үед хүн сэтгэл гутралд орох эрсдэлтэй. Сэтгэл гутралд орсон эсэхээ дараах шинж тэмдгээр таньж мэдэж болно. 
  • Ирээдүйн итгэл байхгүй байх, аливааг сөргөөр харах
  • Хянаж чадахгүй уур бухимдал
  • Хэнд ч хэрэггүй хүн мэт санагдах, хэн ч туслахгүй мэт санагдах
  • Эрч хүчгүй болох, биеийн өвчлөл, зовууртай байх
  • Анхаарал төвлөрөлт, ой тогтоол, шийдвэр гаргалт сулрах
  • Унтаж амрах, өглөө босоход хүндрэлтэй байх. Өнгөрсөн хугацаанд та хэрвээ дээрх мэдрэмжүүдийг 3 сараас хугацаанд мэдэрч байсан бол сэтгэл гутралд орж байсныг илтгэх талтай. 

Монгол эрэгтэй хүний сэтгэл гутралын шалтгаан болох эрсдэлтэй 8 үйл явдлыг танилцуулъя.

Хүн амьдралынхаа турш 5-7 удаа сэтгэл гутралд орох талтай. Ихэнх хүмүүс сэтгэл санааны байдалд хэрхэн анхаарал хандуулахаа мэддэггүйгээс үүдэн анзаараагүй өнгөрөөсөн байх талтай. Сэтгэл гутрал нь өмнө нь гаргадаг байсан хичээл зүтгэл гарахаа болих, хичээл зүтгэлийн хариу ирэхгүй байгаа мэт мэдрэмж төрдөг. 

1. Эхнэрээ олох 

Эрэгтэй хүмүүсийн хувьд энэ амьдралыг хамтдаа туулах хань, өөрт нь итгэх найз, хайрын эзнээ олно гэдэг нь сэтгэлийн ханамж бий болгох өөр нэгэн харилцааг хайж эрэлхийлэх үйл явц дууссаныг илтгэдэг. Үүнээс хойш гэр бүлийн хүнийхээ сэтгэлийг татах хичээл зүтгэл багасдаг. Гэр бүлээ тэтгэх, санхүүгийн тогтвортой байдалд нь анхаарал хандуулах зорилго эхэлдэг. Үр дүнд нь хосын харилцааны асуудлууд эхэлдэг талтай. 

2. Байр худалдаж авах

Шинэ гэр барих, шинэ байранд орох нь Монгол соёлын хувьд гэр бүл болсныг илтгэх гэр бүл батлалтаас илүү ач холбогдолтой үйл явдал болдог. Өөрсдийн байрыг авах санхүүгийн болон бие даасан байдалтай болтлоо аль нэгнийхээ гэр бүлтэй хамт амьдрах нь олон хосуудын туулдаг замнал. Энэ явцдаа хосууд тусдаа гарснаараа хийх олон зүйлийн талаар төсөөлөн боддог. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн тусдаа гартлаа санхүүгийн хувьд сахилга баттай, ёс зүйн хэм хэмжээний хувьд сахилга баттай, хүүхдийн хүмүүжлийн хувьд сахилга баттай, найз нөхөдтэйгөө харилцах харилцааны хувьд сахилга баттай байж байгаад зорилго нь биелсний дараа эдгээр хэм хэмжээнд өөрчлөлт орох тал бий. 

3. Тогтвортой орлоготой болох

Нийгэмд үнэлэгдэх үнэлгээний хувьд тогтвортой орлоготой байх нь урт хугацааны төлөвлөгөө гаргах боломжийг бий болгодог. Мөн өдөр тутмын асуудлуудыг шийдвэрлэхэд санхүүгийн тогтвортой байдал чухал байдаг. Гэр бүлийн харилцааны өдөр тутмын асуудлыг шийдвэрлэгдэх боломжтой болсноор зорилго дуусаж сурч боловсрох, бусдад туслах, харилцааны хувьд өөрийгөө илүүд үзэх байдлууд бий болох боломжтой.

4. Үеийн найзуудаас нас барах

Эрэгтэй хүмүүс бага наснаасаа эрэгтэй хүн залуугаараа энэ хорвоог орхихыг сонссон, мэдэрсэн байдаг. Энэ нь эрэгтэй хүн урт насалдаггүй юм байна гэдэг суурь итгэл үнэмшлийг бий болгосон байх талтай. Эрэгтэй хүний нас баралт эмэгтэй хүнтэй харьцуулахад эрт эхэлдэг. 20 насандаа үеийн эрэгтэй хүнээс нас барсныг олж мэдэх, 30 насандаа үеийн найз нөхдөөсөө алдах, 40 насандаа дотно найз нөхдөө алдах, 50 насандаа үеийн хүмүүсээс хэд хэдээр нь алдах, 60 насандаа дотнын найзгүй болсон байх, 70 хүрээд өөрийн үеийн хүмүүс цөөнийг мэддэг байх, 80 насандаа үеийн хүмүүсийг бараг танихгүй байх тохиолдол эрэгтэй хүмүүст тулгардаг. Иймээс өөрийгөө урт насална гэж итгэх, өөртөө өндөр шаардлага хүлээлт тавих нь багасдаг.  

5. Гэр бүл салах

Эмэгтэй хүнтэй харьцуулахад эрэгтэй хүн хүүхэд тээж төрүүлэх боломжгүй тул эх-хүүхдийн хооронд бий болдог “нөхцөлгүй хайр”-ыг мэдрэх биологийн өгөгдөл бага байдаг. Үүний үр дүнд гэр бүл салахад өөрийн амьдралын цаг хугацаа, хичээл зүтгэлийг зориулсан бүх зүйлийг алдах эрсдэлд ордог. Зөвлөгөөний явцад анзаарагддаг зүйл нь эрэгтэй хүн гэр бүл салалтын талаарх эрсдэлийн талаар бодож үзээгүй байх, эрсдэл үүснэ гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байх талтай.

6. Архины хэрэглээг хянаж чадахгүй байх

Эрэгтэй хүмүүсийн архины хэрэглээ нь хамтын боловч архины хэрэглээг хянах зорилго нь зөвхөн хувь хүнийх байдаг. Найз нөхдөөрөө, хамт олноороо архины хэрэглээг хянах, тохируулан хэрэглэх зорилго тавиагүй үед өөртөө тавьсан архины хэрэглээний зорилго нь биелэхгүй байх талтай. Эрэгтэй хүмүүс олуулаа өртдөг боловч ганцаараа шаналдаг асуудал нь архины хэтрүүлсэн хэрэглээ байдаг. Хэдийгээр өөрт нь архийг тохируулан хэрэглэх нь хийж болохоор зүйл санагдах боловч, хэтрүүлсэн хэрэглээнээс гарах сөрөг үр дүнг зогсоож чадахгүй хянаж чадахгүй үед өөртөө итгэх зорилго нь дуусдаг.

7. Ужиг өвчтэй болох

Урт наслах үйл хэрэгт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл нь өөрийн бие физиологийн эрүүл байдал юм. 40 хүрэхдээ эрүүл мэндийн хувьд аль нэг эрхтэн нь өвчлөлтэй болсон байх 50 насандаа ужиг өвчлөлтэй болсон байх зэрэг нь урт наслах төлөөлөлд саад бэрхшээл үүсгэдэг. Бие физиологийн өвчлөлтэй хүмүүс биеэ эрүүл болгох гэдэг үндсэн зорилготой болдог. Гэтэл нэгэнт өвчилсөн эд эрхтэн буцаад эрүүл болоход тууштай байдал, хатуужил, итгэл үнэмшил хэрэгтэй. Өөрийгөө өвчтэй байна гэдэг бодол хүнд байгаа өөр олон төрлийн төсөөлөл төлөвлөгөө нь зогсох талтай.

8. Өөрт нь итгэж дэмжих хүнгүй үед

Зөвлөгөөний үйлчилгээ авдаг нийт хүмүүсийн 30% нь эрэгтэй хүмүүс байдаг. Үүнээс дүгнээд эрэгтэй хүмүүс өөртөө дэмжлэг авах, бусдаас тусламж хүсэхдээ эмэгтэй хүмүүсээс бага байдаг гэж хэлж болох юм. Өөрийгөө нээж ярих, дотроо төрж буй олон төрлийн бодлуудыг эмхэлж цэгцлэх, урт хугацааны амьдралд бусдын тусламжийг хэрэгтэй үед авах зэрэг нь эрэгтэй хүний сэтгэл санааны тогтвортой байдлыг бүрдүүлдэг юм.

Зорилго дууссан үед “Дараагийн зорилго” бэлэн байхгүй үед сэтгэл гутралд орох эрсдэлтэй. Хүн өөрийн зорилго нь дуусаж байгааг анзаардаггүй. Хэрвээ танд сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байвал өөртөө туслах сонголтыг хийгээрэй. Мөн өнгөрсөнд танд дээрх үеүдэд сэтгэл гутралд орж байсан бол өөрт байгаа туршлагыг санаад ирээдүйд тулгарах асуудлыг шийдэх арга замууд танд үүссэн байгаа гэдэгт итгэлтэй байж болно. 

Эрчүүдээ, 80 насалъя!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Bat [64.119.17.214] 2022/1/3
Chi I'm Ymir bichij bid nar shig ylcyydiig vet gel Canaan by xuamraa bid dabaagaa tylcan ylcyyd
0 | 0 Хариулах
job [66.181.161.21] 2022/1/1
Монгол яоангуяа монгол эрчүүд жаахан арчаатай бөйвал амьлрал өөрөө дээшлэнэ шүү гэдэс гүзээгээ лаахан байсан өвчин ярьсөн залуучууд их болжжэ
0 | 0 Хариулах
Irgen [124.158.67.206] 2021/11/12
Mongol huuhnuud bol davarsan Mongold laliin shashin yag tohirno
2 | 4 Хариулах
Зочин [43.242.243.252] 2021/11/12
Guts, chi uuruu laliin shashintai uls uruu yavj, lal shashinaa shut.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.159] 2021/11/12
Монгол улс чинь дэлхийн яг л дунд явна даа. Биднээс зовлонтой 100 улс, биднээс хөгжилтэй 100 улс байна. Дэлхийн хамгийн муу улсад байгаа юм шиг санадаг болжээ. Хөгжөөд явж байна, эцсийн бүлэгт хүн амьдралыг яаж харах нь өөрийн сонголт нь байдаг даа. Муу дээрээ төвлөрөөд яваад байвал хаа ч байсан зөвхөн хүнд хэцүү муу юмыг л олж харна. Сайн юмыг ч хүн сонговол муугаар хардаг.
1 | 0 Хариулах
mmm [139.5.217.89] 2021/11/12
amidral sanasnaar bolohgui ch tsag hugatsaa erch huchee zartsuulaad amidraad yawj bdal ehner chini araar tavij salj sarnihgui l bol busad n yaahvee amidrald bdag zuil. shulams huuhentei suuhaas l bolgoomjil zarim n olon jiliin daraa ter zan n tanigddag n haramsaltai bdag erchuuded.
0 | 0 Хариулах
Харамсалтай [192.82.82.72] 2021/11/12
Амьдралын төлөө хичээгээд сурч боловсроод төлөвшөөд ажил хөдөлмөр хийгээд улмаар хань ижилтэй болох гэтэл үе тэнгийн охид бүсгүйчүүд нь бүгд яшка болж биеэ үнэлж, өдөр бүр архи дарс ууцгааж эрүүлжүүлэх орцгоож байхыг хархаар бүр өөрийн эрхгүй ямар нийгэмд амьдраад байгаа юм гэж гайхах юм. Наанадаж эрүүл мэндээ бодохгүй өөрийгөө хайрлахгүй эмэгтэй хүнийг хархаар зэрлэг араатнаас ядгарах зүйлгүй. Тийм хүмүүсэээс аль болох зай барьж явах юм даа...
2 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/11/12
амьтан шиг байгаа дүрсүүдийг алахад болно шүү дээ. хүн биш араатан шүү дээ.
0 | 1 Хариулах
Зочин [139.5.216.11] 2021/11/12
emegteichyyd baga davaraarau
1 | 1 Хариулах
Зочин [192.82.67.110] 2021/11/11
Эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж, дарамталж байж бид сайхан амьдарна.
1 | 3 Хариулах
G [103.26.194.35] 2021/11/12
Ingj amidarhaar uh
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.186] 2021/11/11
Ямар ч хүсэл мөрөөдөлгүй, юу ч сонирхол татахгүй, бүх юм бүтэхгүй байгаа бол яах вэ. Зүгээр унтаад дахиж сэрмээргүй
0 | 2 Хариулах
Зочин [122.201.22.14] 2021/11/11
untaach tegeed
1 | 0 Хариулах
Зочин [192.82.67.110] 2021/11/11
Хичээгээд үз
1 | 0 Хариулах
G [103.26.194.35] 2021/11/12
Unt
1 | 1 Хариулах
Зочин [66.181.188.99] 2021/11/12
Сэтгэл гутралд орсон байж магадгүй. Мэргэжлийн клиникийн буюу эмч мэргэжилтэй сэтгэл зүйчтэй цаг товлоод уулзаарай
1 | 0 Хариулах
Зочин [103.50.206.95] 2021/11/11
Монголд эрэгтэй хүн бол нохойтой ижил түвшинд байна
4 | 2 Хариулах
Nohoi chin [202.126.89.162] 2021/11/11
Gohin
1 | 4 Хариулах
G [103.26.194.35] 2021/11/12
Ter heveere ch baih boltguai
1 | 3 Хариулах
Зочин [103.212.117.218] 2021/11/11
Бүх юм ямар ч байж болох талтай гэдгийг сэтгэл зүйч маань хэлсэн байх талтай
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.19] 2021/11/11
Сайхан дурсамжуудыг гоё кайф авч өнгрөөсөн ч амьдралд хамгийн дурсамжтай байдаг мөчүүд хүнд хэцүү үеийг давах гээд стрэсс дэпрэсстэй байсан ч хамаагүй амьдралыг сөрч туулж явсан үеүүд байдаг шүү. Одоо гэхдээ нээх сайхан амьдраад байгаа юм алга. Новшийн улсад новш царайлаад л новшийн амьдралаар амьдраад явж л байна.
8 | 1 Хариулах
Зочин [103.57.92.98] 2021/11/11
Тийм шүү BRO
7 | 0 Хариулах
Irgen [64.119.17.121] 2021/11/12
Saihan amidral gej baidagguimaa, saihan udruudl gej bdgim
1 | 0 Хариулах
иргэн [66.181.160.59] 2021/11/11
монголд эрэгтэй хүний дундаж нас 65 гээд статистикийн судалгаа байж байхад НДШ гэх мэтийг төлж тэтгэвэр авна гэж өөрсдийгөө хуурах хэрэг байгаа юм болов уу, түүний оронд тэр төлдөг мөнгөө өөрийн хадгаламжид хийгээд хадгалж байвал ядаж чад хийхэд хэдэн хүүхэд нь аваад оршуулахад нэмэртэй юм даа.
5 | 0 Хариулах
yuged bga al we [43.228.131.59] 2021/11/11
terin tolj boldoggu bsn bol tolmoorgui bn al min
2 | 1 Хариулах
Зочин [85.160.40.224] 2021/11/11
er ni eregtei geltgui emegt hund ch gsen tohioldoj boloh l asuudal yum bishuu ?
2 | 2 Хариулах
G [103.26.194.35] 2021/11/12
Harin tiim baigaa biz?? Ed nar ugaasaa uursdiiguu hohirogch bolgoh durtai hahahahah
3 | 2 Хариулах
yertuntsiin yaraas [103.26.193.4] 2021/11/11
muur alahad setgel sergedeg iom blee
2 | 7 Хариулах
Зочин [202.9.46.122] 2021/11/11
Амьдрал санаснаар болдоггүй юм.
4 | 0 Хариулах