Индэр    
2021 оны 11 сарын 11
Зураг
Freelance journalist

Жинхэнэ өөрийнхөөрөө байх зоригийг олох тухай

Зураг

Brene Brown-ний бичсэн нэг өгүүлбэрийг уншаад би ухаан орох шиг болсон.

“Анхааруулга: Өөрийнхөө үнэнээр байх, хэн нэгнийг аятайхан байлгах гэсэн хоёр сонголтын өмнө ирэхэд өөрийгөө сонгоогүй бол сэтгэл гутрал, сэтгэл түгшил, уур уцаар, донтолт, өш хонзон, буруутгал, үгүйсгэл, атаархал, ойлгуулж тайлбарлаж чадахгүй уй гашуу гэх мэтийг цаашдаа амсаж магадгүй. Өөрөөр хэлбэл, хүнд таалагдахгүй байх зоригтой байж чадвал бие болоод сэтгэлийн эрүүл мэнд чинь сайжирна.” Brene Brown

Ваув.

Дараа хэд хоногт би өөрийгөө анзаарч эхэлсэн, удаан хугацааны турш өөрийнхөөрөө байх уу, хүмүүсийн хүсэлд нийцүүлэх үү, энэ хоёрын дунд үргэлж тэмцэлдсээр иржээ. Би дандаа л эв эеийг сахихын тулд зөв гэж бодсоноо залгидаг түүхтэй юм байна.

Би өөрийн хамгийн гол чухал амин сүнсээ хүндэтгэхийн тулд хүнд таалагдахгүй байх зоригтой байх ёстой юм байна.

Brené-гийн зөв байжээ, түүний үгийг сонсоод дотор муухай оргих шиг л болсон. Төгс хүүхэд байх гэж олон жил хичээсний дараа миний өсвөр нас, өөрийнхөөрөө байж чадаагүй тэр бүхэн бугширсаар бугширсаар “зөрүүд хүүхэд” байдлаар илэрч хагас бүтэнсайн болгоныг ууж өнгөрөөхөд бэлэн болсон байсан.

Залуу байхдаа би өөрийн дуу хоолойдоо итгэдэггүй байсан учраас эргэн тойрныхоо дуу чимээнд бууж өгч, аз жаргал бол ташаа болон хавиргаа ил гаргаж явах юм байна л гэж ойлгож явсан.

Өөрийнхөө жинхэнэ байдлаа өөр нэг юмаар солих болгонд асуудлууд үүсэж, би сүүлдээ асуудалдаа живсэн. Хүмүүсийн ая тухыг бодож хүслийг гүйцээж хэн нэгэнд таалагдах хүсэл дуусдаггүй.

Гэхдээ сүүлийн арваад жилийн хугацаанд би хүнд таалагдахгүй байх зоригийг бага багаар олсондоо баяртай байдаг.

Хэн нэгнийг бодохоосоо өмнө өөрийнхөө үнэн байдлыг хүндэтгэх шийдвэрүүдийг бага багаар гаргасаар байна. Энэ бүхэн надад хамгийн эрх чөлөөтэй мэдрэмжийг өгсөн.

Яг өөрийнхөө итгэж үнэмшдэг юмыг зоригтойгоор хэлэхэд бүх юм тодорхой болдог. Замбараагүйтэл аяндаа арилж, чи өөрийнхөө амьдралын хамгийн чухал юмст төвлөрч эхэлдэг, өөр хэн нэгний биш.

Мэдээж энэ зориг нэг шөнийн дотор бий болчихгүй. Оргилдоо хүрээгүй байна. Би амьдралынхаа хамгийн зоригтой үе дээр очоогүй байгаа, энэ үед очихын тулд мэдээж маш их дургүйцэлтэй тулах хэрэгтэй болно.

Гэхдээ би одоо хүнд таалагдахгүй байхаас айхаа больжээ.

Яг үнэндээ, хүн надад дургүй байна гэдгийг сайнаар хүлээж авч эхэлж байна, яагаад гэвэл өөрийгөө хүндэтгэх, утга учир, үнэт зүйлдээ үнэнч байхын тулд хажууд нь заавал хамт явдаг дагуул.

Чамд ч гэсэн ийм зориг хэрэгтэй юу?

Би чиний талаар мэдэхгүй, магадгүй чи өөрийн партнертайгаа тэр хэцүү яриаг ярихын оронд орой болгон вино ууж байж мэдэх.

Магадгүй чи сайн найздаа үнэхээр хэлмээр үгс байгаа ч хэлэлгүй яваа чинь чамд уур бухимдал, дургүйцлийг чинь л нэмсээр.

Энэ их залгисан мэдрэмжүүд бол угтаа чиний үнэнүүд л нэг дор нийлэн бугшиж дэлбэрэхэд бэлэн болж буй, удахгүй чамайг өвчлүүлнэ.

Хэлмээр хиймээр байгаа юмнуудаа хэлэхгүй хийхгүй явах, сэтгэл түгшил, үгүйсгэл, атаархал сэтгэл гутрал үүсгэнэ.

Хүчтэй сэтгэл хөдлөлүүд биед чинь ямар нэг хэлбэрээр илэрч эхэлнэ.

Сэтгэл түгшил, гутрал нь толгой өвдөх, хоол шингэцийн асуудлууд , үрэвслүүдтэй холбогдоно.

Сэтгэлээ сонсохгүй танихгүй дарах нь сэтгэл гутрал, дархлааны систем унахтай холбоотой.

Эрүүл дархлааны системийн тогтолцоо бол хавдар гэх мэт хүнд өвчнүүдтэй тэмцэхэд чухал үүрэгтэй, сэтгэлээ онгойлгох, мэдрэмжүүдээ гаргах зэрэг нь эдгэрэлд маш чухал нөлөөтэй.

Өөрийн хэн болох, юунд итгэдгээ мэдэж, өөрийнхөө эзэн болох нь эрүүл бие саруул ухаантай байхад чухал үүрэгтэй.

Багаар эхэл.

Өөрөөрөө байх зоригтой болмоор байгаа бол маш бага зүйлээс эхэлж болно. Гэнэт өөрийн улс төрийн байр сууриа интернэтэд илэрхийлэх нь зоригтой болох эхний алхам хийхэд тохиромжтой бус байж мэднэ.

Өөрт чинь хамгийн чухал ямар нэг сэдвээр чамайг ямар ч үед хүндэтгэж хайрладаг найзтайгаа ярилцаж үзэх.

Тэдний реакцийг тайвнаар сонсож чиний байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байх боломжтой шүү гэсэн байдалд өөрийгөө бэлдэж давтаж туршлагажаарай. Чамд дургүй байгаад, чамайг хүлээн зөвшөөрөхгүй байгаад чиний гаргаж буй сэтгэл хөдлөл ямар байна, тэрийгээ ажигла, тэрэнтэйгээ зууралдаад суу. Ямар ч л байсан чамайг алчихгүй, тэсэхийн аргагүй, тухгүй байх ч гэсэн чи цаашаа амьдарна.

Өөрийнхөө үнэнийг хэлж, өөрийгөө хүндэтгэх үед ямар эрх чөлөөг мэдэрч байгаагаа ажигла. Бие хөнгөрсөн, гинж дөнгөнөөсөө суллагдсан мэдрэмж авдаг.

Энэ дэлхий дээр чам шиг харагддаг, сонсогддог, боддог хүн нэг ч байхгүй. Ядчихсан сонсогдож байж магадгүй ч үнэн.

Чи энэ ертөнцөд хэрэгтэй.

Тэгэхээр чи бүхлээрээ өөрийнхөөрөө л бай.

Чиний хамгийн сайн хувилбар, шөнийн арьсны арчилгаа, хэр удаан уугаагүй вэ гэдэгтэй чинь огтхон ч хамаагүй.

Өөрийнхөөрөө байх хамгийн зоригтой байгаа чинь л чиний хамгийн сайн хувилбар.

Хүнд таалагдахгүй байх зоригтой байх чи.

 

Эх сурвалж: https://simpleslowlovely.com/the-courage-to-be-disliked/...

art: Maxine Gadd