Зураг
Зураг
Индэр    
2021 оны 11 сарын 10
Зураг
Freelance journalist

Бид яагаад бүх юманд донтдог вэ?

Зураг

Gabor Maté хэмээх алдартай эмчийн тухай танилцуулъя. Түүний нийтлэл, бичлэг, лекц, ярилцлага интернэт юүтүүбээр дүүрэн бий. Бичсэн олон номууд, сүүлд донтолтын тухай кино нь хүртэл гарсан байсан. Сонирхвол, англи хэлээр судлаад дуусахгүй их материал бий. Тэрбээр донтолтгүй хүн байдаггүй, хүн яагаад ямар нэг юманд донтдог, гол цөм нь хаанаас үүссэн байдаг гэх мэт донтолтын талаар хамгийн орчин үеийн тайлбарыг өгдөг дэлхийн алдартай эскперт юм. 

Сүүлд орсон ярилцлагаас (youtube video) нь сонирхуулах зорилгоор хэлсэн үгнээс нь ганц нэг зүйлийг орчуулан хүргэж байна. 

"Донтолт гэдэг бол хүний хийдэг ямар ч хамаагүй зан үйлээр илэрдэг түр зуурын тайтгарал тайвшрал өгдөг зүйл. Тиймээс хүн шунан дурладаг, гэхдээ сөрөг үр дагаварт нь зовдог, хэчнээн хор уршгийг нь мэдэж байгаа ч гэсэн болих гэхээр чаддаггүй хүний үйлдлийг хэлдэг. Жишээ нь архи, тамхи, никотин, мансууруулах бодис, кокайн, дасгал, экстрим спорт, сошиал медиа, мөрийтэй тоглоом, интернет бооцоо, идэх, секс, дэлгүүр хэсэх, ажлын мал болтол ажиллах гэх мэт юу ч байж болно.

Аливаа тэр үйлдлээр цангаж шунан дурлаж, хор уршигтай ч гэсэн тайвшрахын төлөө хийсээр байдаг, бас өөрийгөө зогсоож чадахгүй байгаа л бол донтолт.

Яг юу хийж байгаа чинь сонин биш, мансууруулах бодис уу, байнга ажиллаж байдаг уу яг адилхан, гол нь тэр үйлдэлтэй ямар харилцаатай вэ гэдэг нь л сонин.

Богино хугацаандаа, тэр үйлдэл чамд ямар тайвшрал өгдөг вэ? Жишээ нь, сэтгэл түгшлийг чинь арилгадаг гэж бодъё, тийм учраас чамд сайнаар нөлөөлж байна гэсэн үг, донтолт бол өвчин биш, асуудлыг шийдэх гэж байгаа арга хэрэгсэл оролдлого, асуудал нь сэтгэл түгшил. Чи сэтгэл түгшилтэй байхыг өөрөө сонгоогүй, өглөө босож ирээд би сэтгэлээ түгшээе гэж хэн ч боддоггүй.

Эхлээд траума /сэтгэлийн гэмтэл, дараа нь өвдөлт, дараа нь донтолт өвдөлтийг арай намдаахаар ирдэг.

Тухайн хүн өөрөө мэдэж байна уу үгүй юу хамаагүй, сэтгэлийн өвдөлтөөс зугтаасандаа л хүмүүс ямар нэг юманд донтдог. Донтолтын цаана заавал хүүхэд насанд үүссэн сэтгэлийн зовуур өвдөлт байдаг. Насанд хүрсэн үед энэ өвдөлтүүд ямар нэг юмнуудаар өдөөгдөж гарч ирдэг, жишээ нь ажлаасаа халагдах, гэрлэлт дуусах, салах, үйлдвэр гэнэт хааж ажилгүй болох, гэнэт чи амьдралын утга учраа алдаж, ямар нэг юмтай холбоо хамаатай болих үед хүүхэд насны сэтгэлийн гэмтэл/trauma чинь өдөөгдөж/triggered гарч ирдэг.

Стрессийг түр ч гэсэн бууруулах л оролдлого. Секс, ажил, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом байна уу бүгд адил. Донтолт яг гол анхны асуудлыг шийддэггүй, наагуурх асуудлыг шийдэнгээ бүр их асуудал үүсгэнэ. Гэхдээ сэтгэлийн зовлонгоос зугтах инстинкт бол хүний натур.

Траума гэж холбоо тасрах, өөрөөсөө холбоо тасрах, яагаад тасарсан нь учиртай. Яагаад гэвэл холбоотой байх хэтэрхий өвдөлттэй байгаа учраас хүний ухаан автоматаар өөрөөс нь холбоог тасалдаг. Траума бол бидэнд тохиолдсон үйл явдал биш, тэр үйл явдлаас болж ямар үр дагавар бидний дотор үлдсэн бэ гэдэгтэй холбоотой. Өөрөөсөө холбоо тасарсан хүн яг өөрийнхөөрөө байж чадахгүй байх мэдрэмжтэй байх, өөртэйгөө холбогдож чадахгүй байх, бусадтай ч өөрийнхөө хүссэнээр холбогдож чадахгүй байх бол траумагийн гол мөн чанар."

Бүтэн ярилцлага: