Индэр    
2021 оны 11 сарын 9
Зураг
Freelance journalist

Бэлэн биш хүмүүсийг тавьж явуул

Зураг

Энэ өөрөөрөө бахархаж нэр хүндээ бодсондоо биш, зүгээр л зөв үйлдэл. Чи тэдгээр хүмүүст хайртай хэвээрээ, гэхдээ өөр өнцгөөс, өөр түвшний ойлголтоос, өөр танин мэдэхүй, сэрсэн ухааны төлөв байдлаас. 
Энэ чиний амьдралдаа хийх хамгийн хэцүү зүйл байх болно, гэхдээ бас хамгийн чухал: чамайг хайрлахад бэлэн биш хүмүүстэй орооцолдохоо зогсоо.

Өөрчлөгдөх хүсэлгүй байгаа хүмүүстэй чухал хэцүү юмнууд ярихаа зогсоо. Тэр хүнд хамаг анхаарлаа бүрэн зориулж байхад тоохгүй байгаа хүмүүс дээр очихоо зогсоо. Өөрийнхөө хайр энергийг чамайг хайрлахад бэлэн биш хүмүүст өгөхөө зогсоо. 

Чи цаанаасаа л зөнгөөрөө хүн бүрд таашаагдаж, сайн сайхан үг сонсмоор байгааг чинь ойлгож байна, гэхдээ энэ чиний цаг хугацаа, энерги, сэтгэлзүйн эрүүл мэндийг чинь барж дуусгана.
Чи өөрийнхөө амьдралыг таашаалтайгаар, сонирхолтойгоор, байнгын хичээл зүтгэлтэйгээр амьдарч эхлэх үед хүн болгон чиний байгаа түвшинд чамтай уулзалдаж чадахгүй. 
Энэ нь чи өөрчлөгдөх ёстой гэсэн үг биш. Юу гэсэн үг вэ гэхээр, чамтай хамт байхад бэлэн биш хүмүүсээс зайгаа барьж холд.

Байнга цагаа зарцуулдаг хүмүүстээ амархан мартагддаг, аниулдаг, бага сагаар доромжлуулаад байгаа мэт мэдрэмж авдаг бол дахин тэр хүмүүст энергиэ зарцуулахгүй байснаар өөртөө маш том тусыг хүргэнэ. 
Үнэндээ бол чи хүн бүрд зориулагдсан биш, тэд ч бүгдээрээ чамд зориулагдаагүй. Тийм учраас маш цөөн хэдэн хүнтэй үнэн эрхэм нандин найзын харилцаа, хайрын, хосын харилцаатай байх чухал: ийм харилцаа ямар эрхэм нандин гэдгийг чи тийм биш харилцаануудад байж үзсэн учраас мэдэх болно.

Чамтай хамт байх чадваргүй хүнийг хажуудаа байлгах гэж хүчилж хэр их цаг хугацаа зарцуулна, тэр хэмжээгээрээ өөрийнхөө цагийг хорооно. Чамайг тийм нэгэн учрал хүлээж байгаа. Энэ дэлхий дээр өчнөөн тэрбум хүн байна. Олон хүн чамтай өөрсдийн байгаа түвшнээс, өөрсдийн байгаа энергиэс, хаашаа зорьж яваа төлөв байдлаасаа учирна. 

…Нөгөө л нэг танил, чамайг дэр болгон ашигладаг, цаанаа өөрийнхөө фон болгодог, сэтгэлзүйч болгодог, өөрийн эмоцын асуудалдаа стратегич болгодог хүмүүстэйгээ удаан байх тусам, жинхэнэ хамт байхыг хүсэж байгаа хүмүүстэйгээ уулзах чинь удсаар, холдсоор.

Магадгүй чи алга боллоо гээд бага хайрлагдана.
Тэд чамайг бүр мөсөн мартах байх.
Чи хичээхээ больсон үед харилцаа чинь дуусаж магад.
Чи мессэж бичихээ болиход чиний утас хэдэн өдөр, долоо хоногоор харанхуй чимээгүй байж мэднэ.
Чи хэн нэгнийг хайрлахаа болиход, та хоёрын хайр дуусах байх.
Тэглээ гээд чи харилцаагаа нураачихлаа гэсэн үг биш. Юу гэсэн үг вэ гэхээр, та хоёрын харилцааг авч явж, тогтоож байсан ганц зүйл бол чиний энерги л байж. Энэ бол хайр биш, attachment.
Чиний амьдралын хамгийн эрхэм нандин юм бол чиний энерги. Чиний цаг хугацаа хязгаартай биш, чиний энерги хязгаартай. Өнөөдөрт чи ямар утга учир өгч байна, тэр бүхэн чиний амьдралд улам ихийг бүтээх болно. Юунд цагаа зарцуулж байна, тэр л чиний хэн байхыг тодорхойлно. 

Энэ бүхнийг ойлгоод ирэхээрээ, чамд хэрэггүй хүмүүстэй цагаа өнгөрөөхөд яагаад тийм түгшүүртэй тайван бус байдгаа ойлгоно. Яг адилхнаар, чамд тохироогүй ажил, газар, хотод чи дандаа л тийм мэдрэмжтэй байна. 
Чи өөрийнхөө амьдралын төлөө, өөрийнхөө төлөө, мэддэг бүх хүмүүсийнхээ төлөө хийж чадах хамгийн чухал юм бол өөрийнхөө энергийг маш хүчтэйгээр ямар ч өршөөлгүйгээр хамгаалах юм байна гэдгийг ойлгож эхлэх.
Өөрийнхөө амьдралыг зөвхөн чамд чин сэтгэлээсээ санаа зовдог, сонсдог, холбогдож чаддаг хүмүүс л орох боломжтой аюулгүй газар болго.
Чи хэнийг ч аврах хариуцлага хүлээгээгүй.
Чи хэнийг ч өөрийгөө авраач гэж ятгах хариуцлага хүлээгээгүй.
Хэн нэгнийг өрөвдсөндөө, санаа зовсондоо, тэгэх ёстой гэж бодсондоо  бага багаар өөрийнхөө амьдралыг, хормыг зориулан явах бол чиний ажил биш. 
Хэн нэгэн чамайг буцаагаад адилхан хайрлахгүй байх гэж айх нь жинхэнэ хайр биш. Хайр бол чамтай хамт байхад бэлэн биш байгаа тэр хайртай хүнээ тавьж явуулах, тэгснээр тэд өөрсдийн туулах ёстой замаараа явна, чи бас түүнийг мартаж чамтай эрүүл хайрын харилцааг солилцох чадвартай хэн нэгнийг олохоор цаашилж урагшлах. Энэ бол өөр түвшний ухааны сэрэлт/consciousness.

Хувь заяаныхаа мастер, хайрлагч нь чи өөрөө гэдгээ ойлгох нь чиний ажил, үүрэг даалгавар. Чи хүртэх ёстой хайраа л зөвшөөрөх хэрэгтэй. 
Чамд жинхэнэ найз л хэрэгтэй гэдгийг шийд. Жинхэнэ амлалт, эрүүл саруул, цэцэглэж буй хүмүүсээр бүрэн бүтэн хайрлуулах ёстой гэдгийг шийд. 
Дараа нь харанхуйд хүлээ. Хэсэгхэн хугацаанд...тэгээд ямар хурдан бүх юм өөрчлөгдөхийг ажигла. 

 

Орчуулгыг Andy Simone -оос