Монгол Улс Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас хойш нэг жилийн дараа зохион байгуулдаг байхаар хуульчилсан. 1993 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрх бүхий сонгогчдын тоо нэмэгдэж байна.
Зураг 1. Ерөнхийлөгчийн сонгууль
1993-2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг нь анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан байдаг. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн саналыг аваагүй тул УИХ дахин санал хураалт зохион байгуулахаар шийдэж, 11 хоногийн дараа зохион байгуулсан.
Хүснэгт 1. Сонгогчдын мэдээлэл1
Ерөнхийлөгчийн сонгуулийн жил |
1993 он |
1997 он |
2001 он |
2005 он |
2009 он |
2013 он |
2017 он |
|
Хүн амын тоо |
2199570 |
2245492 |
2388163 |
2533552 |
2616631 |
2870407 |
3132405 |
|
Сонгуулийн насны хүний тоо |
1159173 |
1241819 |
1398219 |
1578967 |
1642567 |
1998586 |
2032022 |
|
Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдийн тоо |
1106403 |
1155228 |
1205885 |
1241268 |
1493217 |
1864273 |
1988891 |
1990797 |
Саналаа өгсөн сонгогчдын тоо |
1025970 |
982640 |
1000125 |
930921 |
1098875 |
1239784 |
1357788 |
1207787 |
СЕХ-ны дээрх мэдээлэлд шинжилгээ хийхэд дараах зүйлс ажиглагдаж байна. Үүнд:
Зураг. 2. Сонгогчдын оролцоо2
1993 оноос хойш Ерөнхийлөгчийн бүх сонгуулиудад сонгогчдын оролцоо буурсаар иржээ. Ялангуяа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар анхан шатны санал хураалтад оролцсон сонгогчдын ирц 68,27 хувь байсан бол дахин санал хураалт явуулахад 8 хувиар буурсан байдаг.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн гадаадад амьдарч байгаа иргэд саналаа өгөх эрхийг нээсэн. Энэ нь саналыг санал тоолох автомат машиныг хэрэглэж эхэлсэнтэй холбоотой. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 39 төлөөлөгчийн газар 6494 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн ч 4242 иргэн буюу 68.06 хувь нь сонгуульд оролцсон. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 7374 сонгогч бүртгүүлээд 4816 иргэн буюу 66.8 хувь нь сонгуульдаа оролцсон. Гэвч сонгуульд аль нэг нэр дэвшигч олонхийн буюу 50 хувиас илүү санал аваагүй тул дахин санал хураалт зохион байгуулсан. Дахин санал хураалтад гадаадад амьдарч байгаа 7209 иргэн бүртгүүлснээс 2676 иргэн буюу 37.1 хувь нь оролцсон юм.
Хүснэгт 2. Гадаадаас саналаа өгсөн сонгогчдын тоо3
Сонгууль |
Дипломат төлөөлөгчийн газрын тоо |
Саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо |
Саналаа өгсөн сонгогчийн тоо |
2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль |
39 |
6494 |
4242 |
2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль |
45 |
7209 |
4767 |
45 |
4816 |
2676 |
2012 оны МУЕСТХ-д орсон нэг заалт нь “Цагаан сонголт” юм. Цагаан сонголтыг хуулийн 55.10-т Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно4 гэж заасан. 2015 оны Сонгуулийн хууль, 2020 оны МУЕСТХ-д мөн энэ заалт орсон. 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчид “цагаан сонголт” хийх нь огцом нэмэгдсэн. Энэ нь нэр дэвшигчид болон улс төрийн намуудын өрсөлдөөн, кампанит ажлын онцлогтой холбоотой байсан.
Зураг 3. 1993-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчингүй санал болон “Цагаан сонголт”5
1993-2009 Ерөнхийлөгчийн сонгуулиудад сонгогч заавал санал дугуйлах ёстой, тэмдэглэгээ хийгээгүй болон сонголтоос өөр тэмдэглэгээ хийсэн саналыг хүчингүйд тооцдог байсан. Харин 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн огт тэмдэглэгээ хийгээгүй сонгогчдын саналыг хүчинтэйд тооцдог болсон нь сонгогчдын улс төрийн эрхийг хүндэтгэж байгаа, нөгөө талаас сонгогчид улс төрийн намууд, нэр дэвшигчдэд таалагдахгүй байгаагаа илэрхийлэх боломж болсон юм.
Хүснэгт 3. 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн “Цагаан сонголт”6 7
Ерөнхийлөгчийн сонгууль |
Нийслэлд |
Орон нутагт |
Гадаадад |
Нийт |
2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль |
4785 (0.85%) |
8875 (1.32%) |
28 (0.66%) |
13688 (1.1%) |
2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль |
9985 (1.57%) |
8625 (1.2%) |
53 (1.1%) |
18663 (1.37%) |
51739 (9.07%) |
47606 (7.5%) |
149 (5.27%) |
99494 (8.24%) |
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэлийн сонгогчдоос орон нутгийн сонгогчид илүү цагаан сонголт хийж байсан. Улсын хэмжээгээр нийт сонгогчдын 1.1 хувь цагаан сонголт хийсэн. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэлийн сонгогчид орон нутгийн сонгогчдоос илүү цагаан сонголт хийсэн байна. Улсын хэмжээгээр нийт сонгогчдын 8.24 хувь нь “цагаан сонголт” хийсэн нь 2013 онтой харьцуулахад 8 дахин нэмэгджээ.
[1] Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиуд. 1993-2017 он. СЕХ. УБ.,2018 он.
[2] Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн. ҮСХ. www.1212.mn
[3] Сонгуулийн ирц (сонгогчллын бүртгэл)-ийн мэдээллийг ил тод болгох нь судалгаа. (2021) АНУ-ын ОУХА, ОУБНХ, Азийн сан. Лийд төгсөгчдийн холбоо. http://www.leadalumni.org/sites/default/files/Report_LEADAA.pdf
[4] Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль. (2012 он) www.gec.gov.mn
[5] Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудын дүн. СЕХ. Улаанбаатар. 2017 он.
[6] ЕАБХАБ-ын АИХЭГ-аас томилогдсон Сонгууль Ажиглах Хорооны Эцсийн тайлан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль (2013 оны 6-р сарын 26 өдөр)
[7] ЕАБХАБ-ын АИХЭГ-аас томилогдсон Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны эцсийн тайлан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгууль. (2017 оны 6-р сарын 26-н болон 7-р сарын 7-ны өдрүүд)