Индэр    
2020 оны 6 сарын 30
Зураг
Судлаач (PhD)

УИХ-ын сонгуулийн дүн ба сонгогчдын оролцоо, төлөөллийг шинжлэх нь

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш үндсэндээ сонгуулийн мажоритар тогтолцооны зарим хувилбарыг хэрэглэж ирсэн.

Судлаачдын дүгнэлтээр сонгуулийн мажоритар тогтолцоо нь энгийн ойлгомжтой боловч, сонгогчдын санал парламентад тусгалаа олж чадахгүй, оролцоо болон намын дэмжлэг буурч байна. 1992 оноос хойших УИХ-ын сонгуулиудын дүнгийн нээлттэй өгөгдлийн санд үндэслэн дээрх дүгнэлтийг улс, аймаг, нийслэл болон дүүргийн жишээн дээр харьцуулж судаллаа.

Парламент бол хууль тогтоох эрх бүхий олон нийтийн төлөөллийн төв байгууллага. Төлөөллийг сонгохдоо ямар аргаар сонгож байгаа, тэр нь олонхын санал тусгаж буйг эсэхийг судлах нь Парламентын легитим шинж буюу сонгогчдын итгэл даах чадамжийг тодорхойлох чухал үзүүлэлт юм. Иймээс сонгуулийн тогтолцоо нь сонгогчид хэр оролцож байгаа, сонгогчдыг төлөөлөх чадамжтай эсэх, улмаар нийгэм, улс төрийн үйл явцад хэрхэн нөлөөлж байгааг судалдаг.  Дэлхийн улс орнууд мажоритар, пропорционал болон бусад гэсэн нэлээд олон төрлийн тогтолцоог хэрэглэж байна. Ямар ч тогтолцоог сонгосон улс төрийн орчиндоо эерэг болон сөрөг нөлөөллийг үзүүлж байдаг. Иймээс аль нэг нь ямар нэг улсад шууд тохирно гэсэн үг биш. Харин ямар асуудал тулгамдаж байгаагаас шалтгаалан ямар сонгуулийн тогтолцоог хэрэглэхээ шийдэх ёстой болж байна.

Өнгөрсөн 30 жилд байнгын ажиллагаатай УИХ-ыг 8 удаагийн бүх нийтийн чөлөөт, ардчилсан сонгуулийг зохион байгуулсан. Үндсэн хуулиар Улсын Их Хурлыг “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн, нэг танхимтай, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд, нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгосон далан зургаан гишүүнээс бүрдэнэ”1 гэж заасан. Харин УИХ-ыг байгуулахдаа Үндсэн хуулиар биш, 1992, 2005, 2011, 2019 онуудын Улсын Их хурлын сонгуулийн хуулиар мажоритар тогтолцооны нэг мандаттай жижиг тойрог, олон мандаттай том тойрог, нэг удаа холимог  гэсэн тогтолцооны хувилбаруудыг ашиглаж ирсэн.

Хүснэгт 1. Сонгуулийн тогтолцоо, мандатын тоо2

Сонгуулийн жил

Сонгуулийн тогтолцоо

Тогтолцооны хувилбар

Тойргийн тоо

Мандатын тоо

1

1992 он

Мажоритар тогтолцоо

Нэг тойрог-олон мандат (BV)

26 тойрог

76 мандат

2

1996 он

Мажоритар тогтолцоо

Нэг тойрог-нэг мандат (FPTF)

76 тойрог

76 мандат

3

2000 он

Мажоритар тогтолцоо

Нэг тойрог-нэг мандат (FPTF)

76 тойрог

76 мандат

4

2004 он

Мажоритар тогтолцоо

Нэг тойрог-нэг мандат (FPTF)

76 тойрог

76 мандат

5

2008 он

Мажоритар тогтолцоо

Олон мандаттай том тойрог (BV)

26 тойрог

76 мандат

6

2012 он

Холимог тогтолцоо

Нэг тойрог-нэг мандат (FPTF)

6 тойрог

6 мандат

Олон мандаттай том тойрог (BV)

21 тойрог

42 мандат

Намын жагсаалт (Party list)

Улс нэг тойрог

28 мандат

7

2016 он

Мажоритар тогтолцоо

Нэг тойрог-нэг мандат (FPTF)

76 тойрог

76 мандат

8

2020 он

Мажоритар тогтолцоо

Олон мандаттай том тойрог (BV)

29 тойрог

76 мандат

2012 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан ч үндсэндээ нийт 76 төлөөлөгчийн 48-г нь мөн л сонгуулийн мажоритар тогтолцоогоор сонгосон. Тиймээс өнгөрсөн жилүүдэд бүхэлдээ мажоритар тогтолцоог ашигласан гэж хэлж болно. Харамсалтай нь сонгуулийн тогтолцооноос үүдэлтэй хоёр намын систем тогтож, намд итгэх итгэл болон сонгогчдын оролцоо буурч, санал гээгдэж, сонгогчдын санал тусгалаа олохгүй байна гэж дүгнэж байгаа.

Иймээс УИХ-ын сонгуулиудын дүнг үндэсний, нийслэлийн, орон нутгийн төвшинд задлан шинжлэх нь ач холбогдолтой. Иймээс сонгуулийн дүнд үндэслэн УИХ-ын сонгуулиудад иргэд хэрхэн оролцсон, сонгогчдын санал яаж хуваарилагдсан, намуудын бодит дэмжлэг ямар байсныг судалснаар тогтолцооны нөлөөллийг тодорхойлох нь ач холбогдолтой юм.

Хүснэгт 2. Сонгуулийн тойрог, мандатын тоо

Сонгуулийн жил

Нийслэл

Орон нутаг

Нийт

Тойрог

Мандат

Тойрог

Мандат

1

1992 он

6

24

20

52

76

2

1996 он

20

20

56

56

76

3

2000 он

20

20

56

56

76

4

2004 он

20

20

56

56

76

5

2008 он

6

20

20

56

76

6

2012 он

6

14

20

34

26/48

7

2016 он

28

28

48

48

76

8

2020 он

9

24

20

52

76

2020 оны УИХ-ын сонгуулийг олон мандаттай том мажоритар (block voting) тогтолцоог хэрэглэлээ. Тогтолцооноос үүдэлтэй санал гээгдэж, УИХ-д нэг нам давамгайлсан супер мажоритар олон бүрдсэн.

Хүснэгт 3. УИХ дахь намуудын төлөөлөл, бие даагчдын тоо3

Тойрог

Дэмжлэг авсан хувь

МАН

АН

Бусад

Бие даагчид

Нийт

1

1992-1996 он

58.23

70

5

 

1

76

2

1996-2000 он

53.80

25

50

 

1

76

3

2000-2004 он

52.23

72

1

1

2

76

4

2004-2008 он

54.90

36

36

 

4

76

5

2008-2012 он

49.56

45

28

2

1

76

6

2012-2016 он

41.10

26

34

13

3

76

7

2016-2020 он

46.30

65

9

2

1

76

8

2020-2024 он

45.99

62

11

2

1

76

  • Сонгогчдын оролцоо

УИХ-ын сонгуулийн дүнгээр сонгогчдын оролцоо 2012 хүртэл буурч байсан бол 2016, 2020 онуудад бараг зэргийн өсөлт гарлаа.

Хүснэгт 4. Сонгогчдын оролцоо

Сонгуулийн жил

Улсын дундаж4

Орон нутгийн дундаж

Нийслэлийн дундаж

1

1992 он

95.6%

96.47% 

93.19%

2

1996 он

92.1%

93.37%

88.89%

3

2000 он

82.4%

84.65%

76.43%

4

2004 он

82.2%

84.01%

78.23%

5

2008 он

76.4%

79.00%

73.82%

6

2012 он

67.3%

70.03%

64.02%

7

2016 он

73.6%

75.96%

71.66%

8

2020 он

73.6%

73.96%

73.28%

  • Сонгогчдын төлөөлөл

Сонгуулийн оролцоо өсөж байгаа ч УИХ-д сонгогчдын санал хэр туссан гэдэг нь Парламентын легитим шинжийг тодорхойлох үзүүлэлт.

Хүснэгт 5. УИХ-д тусгалаа олсон санал

Сонгуулийн жил

Улсын хэмжээнд

Орон нутгийн төвшинд

Нийслэлийн төвшинд

1

1992 он

58.23

60.69

50.03

2

1996 он

53.80

55.50

49.04

3

2000 он

52.23

52.13

52.53

4

2004 он

54.90

55.78

52.41

5

2008 он

49.56

51.25

43.93

6

2012 он

41.10

70.03

64.02

7

2016 он

46.30

49.88

40.16

8

2020 он

45.99

48.76

42.61

Дээрх хүснэгтээс харахад УИХ дахь сонгогчдын дэмжлэг буурч байгаа нь Парламентад итгэх итгэлийг сулруулах сөрөг үр дагавартай.

2020 оны УИХ-ын сонгуулиар 2,003,969 сонгогчийн 3,993,787 саналаас 45.99 хувь УИХ-д тусгалаа олжээ.

  • Намын дэмжлэг

Улс төрийн нам, нэр дэвшигчдийн дэмжлэг нь тухайн сонгуулиар авсан бодит санал. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиудад МАН-ын рейтинг 40-58 хувийн дэмжлэг авч байжээ. МАН-ын дундаж дэмжлэг нь 46.14 хувь байгаа ч сонгуулийн дэмжлэг жигд бууралт ажиглагдаж байна. АН-ын рейтинг 15-47 хувь байсан бөгөөд дунджаар 33.39 хувийн дэмжлэгтэй бол бусад нам, бие даагчид 19.38 хувийн дэмжлэг авч байна.

График 1, Улсын хэмжээнд намуудын дэмжлэг

2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс харахад МАН, АН-ын рейтинг дунджаар 21 хувийн зөрүү байгаа ч, сонгуулийн тогтолцоо хэн ялалт байгуулахыг тодорхойлж байна.

Сонгуулийн түүхийг харахад:

  • МАН нь АН-аас 1992 онд 30 хувь, 2000 онд 16 хувь илүү, 2004 онд 4 хувь, 2008 онд 8 хувь, 1026 онд 12 хувь, 2020 онд 11 хувиар тус тус илүү дэмжлэг авчээ.
  • Харин АН нь МАН-аас 1996 онд 7 хувь, 2012 онд 2 хувь илүү дэмжлэг авч түүхэндээ хоёрхон удаа илүүрхэж байжээ.
  • Гуравдагч хүчний дэмжлэг 2000, 2012 онуудад өсөж байсан бөгөөд сүүлийн гурван сонгууль дараалан тогтвортой байна.

Хүснэгт 6. Сонгогчдын дэмжлэг ба УИХ дахь суудал

УИХ-ын сонгууль

МАН

Ардчилсан нам 

Сонгогчдын дэмжлэг

УИХ дахь суудал

Сонгогчдын дэмжлэг

УИХ дахь суудал

1992 он

58.23

70

27.89

5

1996 он

40.49

25

47.92

50

2000 он

51.57

72

15.21

1

2004 он

49.08

36

45.27

36

2008 он

45.46

45

37.1

28

2012 он

33.59

26

35.93

34

2016 он

45.53

65

33.54

9

2020 он

45.19

62

24.31

11

Дээрх хүснэгтээс харахад 2012 онд л сонгогчдын оролцоо төлөөлөл харьцангуй жигд тусгалаа олж байжээ.

  • Мажоритар сонгуулийн тогтолцоо сонгогчдын оролцоо, төлөөллийг жигд тусгадаггүй.
  • УИХ-д нэг нам хэт олонх болох нөхцөл бүрддэг.
  • Сонгогчдын санал ихээр гээгддэг болох нь харагдаж байна.

Дүгнэлт

Монголын сонгогчдын оролцоо, төлөөлөл, намын дэмжлэгийг сонгуулийн дүнгээр шинжлэхэд сонгогчдын оролцооны өөрчлөлт, сонголт хийдэг хандлага, намуудын дэмжлэг буурч байгаа, гуравдагч хүчний орон зай нэмэгдэх хандлага байгаа ч сонгуулийн тогтолцооноос үүдэлтэй дараах нөлөөлөл харагдаж байна.

  1. Монгол Улс сонгуулийн тогтолцоогоо байнга өөрчилж ирсэн ч огтоос суурь өөрчлөлт хийгээгүй юм байна. Бид сонгуулийн мажоритар тогтолцооны олон мандаттай том, нэг мандаттай жижиг тойргийн хоёр хувилбарыг хэрэглэж иржээ. Тиймээс сонгуулийн мажоритар тогтолцооны сөрөг үр дагавар хүчтэй ажиглагдаж байна. Үүнд, сонгогчид улс төрийн намуудад итгэхгүй байгаа, УИХ-д итгэх итгэл суларч байгаа.
     
  2. Сонгогчдын сонгуулийн оролцоо жил ирэх бүр буурсан. Сүүлийн 2016 оны сонгуульд сонгогчдын оролцоо 6 хувиар өссөн бол 2020 онд өөрчлөлт ажиглагдсангүй. Орон нутгийн сонгогчдыг Нийслэлийн сонгогчидтой харьцуулахад 4-8 хувь илүү оролцдог. Сүхбаатар дүүргийн сонгогчид Нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад дунд, дундаас доогуур оролцдог нь харагдаж байна.
     
  3. Олон мандаттай том мажоритар тойргоор сонгууль явуулсан 1992 онд сонгогчид 3 саналаа 100 хувь, 2008 онд 3 саналаа 2.95 нь, 2012 онд 2 саналаа 1.85 хувь бүтнээр саналаа өгсөн байна. Сонгогчид саналаа бүтнээр нь өгөх хандлага 100 хувиас 98.33, 92.5 хувь болж буурсаар байна. 
     
  4. Улсын хэмжээнд сонгогчдын 41-58 хувийн санал УИХ-д тусгалаа олдог. Энэ үзүүлэлт орон нутгийн төвшинд харьцангуй өндөр байгаа нь нэр дэвшигчдын тоо цөөн байдагтай шууд холбоотой байна. Харин Нийслэлийн сонгогчдын саналын ихэнх нь  нэр дэвшигчид их байдагтай холбоотой УИХ-д санал гээгддэг байна.
     
  5. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиудад МАН-ын рейтинг 40-58 хувийн дэмжлэг авч байжээ. МАН-ын дундаж дэмжлэг нь 46.14 хувь байгаа ч сонгуулийн дэмжлэг жигд бууралт ажиглагдаж байна. АН-ын рейтинг 15-47 хувь байсан бөгөөд дунджаар 33 хувийн дэмжлэгтэй байжээ.
     
  6. МАН, АН-уудын рейтинг дунджаар 13 хувийн зөрүү байгаа ч, сонгуулийн тогтолцоо сонгуулиар хэн ялалт байгуулахыг тодорхойлж байна. Дээрх хүснэгтээс харахад МАН, АН-уудын рейтингийн зөрүү 1992 онд 30 хувь, 2000 онд 36 хувийн зөрүү гарч байсан нь хамгийн хол зөрүү байжээ. Харин 2012 онд МАН, АН-ын рейтинг 2 хувийн зөрүүтэй байжээ.
     
  7. Сонгуулийн тогтолцооноос үүдэлтэй намуудын авсан санал маш их гээгддэг байна. Тухайлбал, 1992 онд МАН нийт сонгогчдын 58.23 хувийн дэмжлэг авсан ч УИХ-д 70 суудал авчээ. МоАН сонгогчдын 27.89 хувийн дэмжлэг авсан ч УИХ-д 5 суудал авсан байна. Мөн 2000 онд МАН нийт сонгогчдын 51.57 хувийн дэмжлэгээр УИХ-д 72 суудал, АХ эвсэл сонгогчдын 15.21 хувийн дэмжлэгээр УИХ-д 1 суудал авсан байна. Мөн 2016 онд МАН нийт сонгогчдын 45.53 хувийн дэмжлэгээр УИХ-д 65 суудал, АН сонгогчдын 33.54 хувийн дэмжлэгээр УИХ-д 9 суудал авсан байсан. 2020 онд МАН нийт сонгогчдын 45.19 хувийн дэмжлэгээр УИХ-д 62 суудал, АН сонгогчдын 24.31 хувийн дэмжлэгээр УИХ-д 11 суудал авлаа.

Цаашид сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол сонгогчдын оролцоо, төлөөлөл алдагдаж, санал гээгдсээр байх болно. Тиймээс сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэх нь УИХ-д итгэх сонгогчдын итгэлийг нэмэгдүүлэх, улс төрийн намын төлөвшлийг дэмжих болон бусад давуу талтай.

 

Ашигласан материал:

1.    Улсын Их Хурлын тухай хууль.  https://www.legalinfo.mn/law/details/11439

2.    Нийслэлийн статистикийн газар. http://ubstat.mn/JobTables.aspx

3.    Сонгуулийн дүн. Сонгуулийн ерөнхий хороо. https://gec.gov.mn/list/20205

4.    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн (1992-2016) СЕХ. Улаанбаатар.,2017 он. 

5.    Sumati Luvsandendev, (2018) Voters ‘voices II. Ulaanbaatar.

 

 

 

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль.  https://www.legalinfo.mn/law/details/367

[2] Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн (1992-2016) СЕХ. Улаанбаатар.,2017 он. 

[3] Sumati Luvsandendev, (2018) Voters ‘voices II. Ulaanbaatar. 25p.

[4] Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн (1992-2016) СЕХ. Улаанбаатар.,2017 он. тал 6. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [126.163.163.253] 2020/6/30
УИХ-д тусгалаа олсон санал ene tusagalaa oloh gedegiig sain oilgosonguie yaj yaaj ter huwiig gargaad bn? herew songogdson 76giin niit sanaliin niilberiiniig huwiar uzuulj bgaa bol ugaasaa olon sanaltai ni songogdoh zarchimtai baih uyed ene huwi neeh chuhal utga ilerhiilehgui ym shigee harin esregeeree tusgalaa oloogui uldsen huwi ni ygd we ged bodood uzwel busad nam bolon biy daagch evsel geh met busad ner dewshigchidiin sanal uchraas songogchdiin sanal TARHSAN gj uzej boloh ym. Сонгогчдын санал ихээр гээгддэг bas enenii utgiig sain oilgosonguiee tusgalaa oloogui sanaliig geegdeh gj heleed bnuu?yag yug heleed bn? herew mash engiineer songogdoogui hunii niit sanaliin niit sanaliin toond ezleh huwi bol dugnelt ni medeej olonhiin sanal bolj chadaagui uchraas ym bishuu? herew ene zuw bol deer helsenchlen songogchdiin sanal mash olon hesegt tarhai butarhai baigaa ni NEG NAM davamgailah nuhtsuliig burduuleed bgaa gj oilgoj bas boloh l ym
0 | 0 Хариулах
зочин [139.5.216.34] 2020/6/30
шийдэл нь юу вэ, дан хүснэгтэн мэдээллээс ийм айхтар дүгнэлт хийж болох уу
1 | 0 Хариулах
Зочин [192.82.65.131] 2020/6/30
Хэрвээ 2012 оны сонгууль дээр гэж байгаа бол бид бүхэн нам дугуйлах хэрэгтэй болно. Тэгвэл тэр намд эзлэх рейтингээр УИХ -ын гишүүд сонгогдоно. намд эзлэх рейтинг ихэвчлэн хандиваар явнашдээ. нөгөө талаас нь харвал бол зүүн хязгаарын иргэний саналаар баруун хязгаарт УИХ-ын гишүүн сонгогдоно гэсэн үг. энэ бол зуун хувь солиорол. Одоогийн тойргийн тогтолцоо бол хариуцлага тооцох, зөв хүнээ гаргах бүрэн боломжтой тогтолцоо юм. Архангай аймгийнхны АН-д өгсөн санал Дорнод аймгийн АН -д өгсөн санал хоёр нэмэгдээд байна гэдэг бол жинхэнэ утгагүй систем болно. одоогийн бүс, аймаг, тойргоороо төсвөө зөв зарцуулж хөгжих нь дээр. хэрвээ тойроггүй эсвэл намын нэр дугуйлна гэвэл харин ч нэг манан биш түнэр харанхуй цаашаа болох байлгүйдээ. луйварчингууд ийм ч юм сэтгэж суух гэж дээ.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.65.131] 2020/6/30
Би хувьдаа энэ шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна. Зөвхөн нам дугуйлаад намд эзлэх үнэлгээгээр УИХ-ын гишүүн болгохыг зөв гэж бодож байгаа бол ёстой хуцваа гэе даа. Би лав саналаа өгөхдөө хүнээ харж санал өгдөг. миний мэдэхээр АНУ ерөнхийлөгчийн сүүлийн сонгуулиар Трамп хэдийгээр ялсан ч саналаа өгсөн хүнийхээ тоогоор Клинтоноос бага байсан. Тойрог бүрт мандат өгч тухайн хүнээ сонгож бүрэн эрхийн хугацаа дуусахад үнэлгээ хийж хариуцлага тооцдог байвал одоогийн манай тогтолцоо болж байгаа гэж ойлгодог. Хүмүүс саналаа өгөхөө болино гэж байхгүйлдээ. Судлагааг ингэж тайлбарлахгүйлдээ 2016 онтой харьцуулахад энэ жил өвчнөөс болоод хүмүүс харьцангуй суурин байсан болохоор саналаа илүү их өгсөн. тэр өндөр хувьтай байгаа 1992 онд ард иргэд гэртээ байдаг байсан. Одооных шиг хөдөө орон нутагт уул уурхай эсвэл гадаадад очиж амьдардаггүй байсан үелдээ. Хүмүүс хэзээ саналаа өгөхөө болих вэ гэвэл улс нь ард иргэдээ юугаар ч дутаахгүй амгалан тайван болгосон цагт санал өгөхгүй байх эрсдэлтэй.
0 | 0 Хариулах
Зочин [196.54.16.202] 2020/6/30
Мэдэхгүй ойлгохгүй байна. Ойлгохгүй хүн зөв эсвэл буруу гэ хэлж чадахгүй байх. Эхлээд Мажо, Холимог гэх мэт юмаа яг юу вэ гэдгийг тайлбарлаад дараа нь яривал зүгээр.
0 | 2 Хариулах
Зочин [64.119.21.93] 2020/6/30
Сонгогчдын тэгш эрх алдагдсаан Ходооний сонгогчийн эрхийг хотынхоос ямагт дээгуур тавьж ирсэн Тосвийн хувиарлалт ч ялгаагуй Ходоо цоохон хуухдэд зориулж ямар хоронгоор хэдэн сургууль барьж байгаа билээ Ходооний иргэдээс татвар авахгуй байна Энэ даамширвал нийгмийн тогтворгуй байдал нэмэгдэгэ Энэ талаар судал
2 | 0 Хариулах
Зочин [174.192.65.98] 2020/6/30
Yag vnen
0 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2020/6/30
Сайн нийтлэл байна шүү. Үр дүнтэй санал нэг байна. Анужин мэтийн нөхдүүд гарчих сан гээд бод л доо..
2 | 0 Хариулах
Зочин [202.21.102.226] 2020/6/30
Мандатын тоог хүн амд харьцуулах асуудлыг яагаад хөндсөнгүй вэ? Сонгогчдын тэгш эрх манайд алдагдаад удаж бна доо. Мэргэжлийн хүмүүс нь дурдахгүй болохоор хүмүүс мэдэж байгаа ч юм алга. Хүснэгт 6-д бусад намыг оруулчихвал бас зүгээр байна даа.
4 | 0 Хариулах