Индэр    
2021 оны 2 сарын 18
Зураг
Технологи, бизнесийн сэдвийг хялбар, сонирхолтой хэлбэрээр танилцуулна

ВИДЕО: mRNA буюу шинэ технологиор хийгдсэн вакцинууд бол Moderna, Pfizer

Зураг

Дэлхийн улс орнууд коронавирусийн эсрэг вакциныг үйлдвэрлэж буй энэ цаг үед вакцины технологийн зарим нээлт олны анхаарлыг татаад буй. 

Тэр бол генетикийн шинэ технологи messenger RNA (mRNA) дээр суурилсан вакцин юм.

Тэр утгаараа Б.Баттулга Google компани ахлах софтвейр инженер энэ удаагийн бичлэгээрээ вакцины шинэ технологи болон дархлаажуулалтын талаарх сонирхолтой мэдээллийг хуваалцаж байна. 




Дээрх бичлэгээс юу ойлговол зохих вэ? 

  • АНУ-ын үйлдвэрлэсэн Модерна, Файзэр вакцин нь урьд өмнө нь хийгдэж байгаагүй тэс өөр технологи болох mRNA аргыг ашиглажээ.
  • Уламжлалт вакцин бүтээх арга нь тухайн вирусыг сулруулан эсвэл хүн өвчлүүлэхгүй төстэй вирус бүтээгээд хүний биед оруулдаг. Үүний дараа вирусын эсрэг бие хүний биед үүсдэг. 
  • Харин mRNA нь тухайн вируст тохирох эсрэг биеийг үйлдвэрлэх зааврыг хүний биед оруулах аргыг хэлж байна. Өөрөөр хэлбэл вакцин үйлдвэрлэх кодыг бичиж хүний биед оруулснаар бие дотор вакцин үйлдвэрлэгдэх юм.
 
mRNA аргаар хийсэн вакцин хүний биед орж буй байдал
  • Дархлааны эс нь дотроо Cytotoxic Т эс, B эс гэсэн хоёр төрөлтэй. Цитотоксик Т эсүүд нь халдвар авсан дуудлагыг таньж, эсийг үхэлд хүргэдэг. В эсүүд нь саармагжуулагч эсрэг биет ялгаруулдаг. Энэ хоёр аргаар хүний биеийн дархлааны систем явагддаг.
  • Коронавирус хүний биед ороод хурдан үрждэг тул дархлааны эсүүд түүнд дийлдэн өвчлөл үүсгэдэг.
  • Вакциныг энгийнээр тайлбарлавал вирус орж ирэхээс өмнө В эсүүдэд мэдээлэл өгч тухайн вирусын эсрэг биетийг хүний биед үржүүлж бэлтгэдэг гэсэн үг. Вирус орж ирмэгц бэлэн байгаа эсрэг биетүүд түүнд очиж наалдаад үржих боломжгүй болгон гадагшлуулахыг хэлнэ. 
  • Гаднаас орж ирсэн вирус эсрэг биетүүдэд бүслэгдээд үржих боломжгүй болохоороо дархлааны системд аяндаа ялагддаг байна.
 
  • Ирээдүйд эм уухгүйгээр тухайн өвчнийг эдгээх mRNA дээр суурилсан заавар кодыг тариад эрүүл болох боломжийг энэхүү технологи бидэнд олгож магадгүй.