Индэр    
2020 оны 12 сарын 21
Зураг
Технологи, бизнесийн сэдвийг хялбар, сонирхолтой хэлбэрээр танилцуулна

ВИДЕО: BTS хамтлагийн бий болгосон фэн платформ бизнесийн тухай

 

Алдарт BTS /Beyond the Scene/ нь RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook хэмээх долоон гишүүний бүрэлдэхүүнтэй, Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг юм. Тэд 2010 онд байгуулагдаж, 2013 онд Big Hit Entertainment-ийн удирдлаган дор дэбютээ гаргаж байв. Тус хамтлагийн бүх гишүүн дууны ая, үг, продюсерийн ажилд хамтарч ажилладаг. Уран бүтээлүүд нь ихэнхдээ хувийн болон нийгмийн сэдэв дээр төвлөрдаг бөгөөд дууны үг нь сэтгэцийн эрүүл мэнд, сургуулийн насны залуучуудын бэрхшээл, алдаа дутагдал, өөрийгөө хайрлах үзэл, хувь хүний үзэл санааны сэдвүүдийг хөнддөг. 

  • BTS хамтлагийн дуучид саятан, продюсер нь тэрбумтан боллоо.
  • BTS хамтлаг Биллбордын нэгдүгээрт бичигдлээ.  
  • BTS хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Big Hit Entertainment компани тус улсын хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар болж, $4.1 тэрбумээр үнэлэгдэн $822 саяын хөрөнгө босгохоор төлөвлөжээ гэх мэдээллүүдээс л тус хамтлагийн хэр том болохыг харж болно. 

Тиймээс энэ удаагийн видео контентоороо BTS хамтлагийн фэн платформыг бий болгож, 8 тэрбум ам.долларын Software компани болсон тухай мэдээллийг хүргэж байна. 

ВИДЕО: BTS хамтлагийн бий болгосон фэн платформ бизнес гэж юу вэ? 



Дээрх бичлэгээс олж авах ойлголт:

  • Big Hit компани бол интертайнмэнт компани бус харин Software /Програм хангамжийн/ компани юм. 
     
  • 1917 онд never vlog дээр үл мэдэгдэх нэгэн хүн testesso гэх хаягаар "Flower Smeraldo" гэх цэцгийн тухай домгийг өгүүлсэн пост оруулж байсан удаатай. Уг Бичвэрийн HDML-ийг шалгаад үзэхэд "속진 꽃" буюу "Сугжины цэцэг” гэсэн үг давтагддаг. Энэ нь BTS хамтлагийн бүх зүйлийн эхлэл гэж болно.
    BTS хамтлаг анх  “Smeraldo” цэцэгтэй холбоотой түүхийг зохиосон бөгөөд уг цэцэг нь хиймэл юм. Мөн 2017 онд хамтлагийн гишүүн Согжин “Smeraldo” цэцгийг оллоо гэж доор харагдах зургийг инстаграмм хуудаснаа оруулсны дараахан BTS хамтлагийн "Love yourself" гэх дуу цацагдаж, дууны клипэнд “Smeraldo” цэцгийг барьсан хэсэг гардаг. Дараагаар нь Big Hit интертаймэнтийн зүгээс долоон хүү болон цэцгийн талаар өгүүлдэг уран зохиолын цуврал ном гаргасан байдаг.
     

    Өөрөөр хэлбэл, BTS хамтлагийн concept буюу үзэл баримтлал нь Love Yourself, Speak Yourself, let’s live on буюу өөрийгөө хайрла, өөрийнхөөрөө ярь, одоогийнхоороо амьдар гэх санааг гол үзэл баримтлалаа болгож, зохиомол түүхийг бий болгосон явдал.

  • BTS хамтлагийн гаргадаг дуу, клипний зураг авалт бүр нь хоорондоо түүхээр холбогдож, тусгайлан гаргасан зохиолын номон дахь үйл явдлыг харуулдаг.
     
  • Хамтлагийн залуучууд олон жилийн турш зохиолынхоо дүрээр амьдарсан гэдэг. Бодит амьдрал дээрх зүйлс нь зохиолтой түүхтэй нь холбогддог тул тэр түүхэнд нь татагдсан хүн дараагийн түүхийг нь ч тэсэн ядан хүлээж, фэн нь болдог байна. Энэ бол тус хамтлаг ямар ч муу дуу гаргасан тэргүүлдэг шалтгаан.
     
  • Мөн Big Hit software компани болсны учир нь FANDOM гэх үгтэй холбоотой. Энэ бол тархинд нь oxytocin /окситоцин/ гормон ихээр ялгардаг хүмүүсийн бүрдэл юм. Энэ төрлийн гормон ихээр ялгардаг хүмүүс юманд харьяалагдах хүсэл ихтэй, хүссэн зүйлдээ нэг л харьяалагдсан бол эцэс төгсгөлгүй шүтдэг араншинтай аж. Ийм хүмүүсийг өөртөө татаж чадвал ямар ч бүтээгдэхүүнийг сурталчлахад асуудалгүй. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Namjoon Suga Junkook Jimin J hope Jin V [66.181.161.46] 2022/8/9
Bu ta nart hairtai
0 | 0 Хариулах
МОНГОЛ ЭРЧҮҮД [202.131.225.197] 2020/12/22
ЭНЭ ОХИДЫН ХАМТЛАГИЙГ ДУУРАЙДАГ, ШҮТДЭГ МАНИНГУУД МОНГОЛД БАЙХГҮЙ БИЗДЭЭ...
4 | 10 Хариулах
Зочин [202.126.88.221] 2020/12/21
Weeknd-iin haana ch hurehgui
0 | 5 Хариулах
Зочин [188.170.82.140] 2020/12/21
Tanai Weeknd chini Grammyd nomination avch chdaagui bol BTS avsan bdiin zza lol 😂😂😂😂
4 | 5 Хариулах
Зочин [66.181.187.114] 2020/12/21
bugded n amjilt
0 | 0 Хариулах
ГОМО [202.126.89.126] 2020/12/21
ЦЭНХЭР үүд.. бодлогоор гомодож байгаа утсан хүүхэлдэйнүүд.. одоо тас нууж байгаач дурсамжаа бичнх үхэх үед нь гэрээслэлийн хараарай да.. ямар гал цоггүй харцууд !!
0 | 9 Хариулах
Зочин [64.119.16.138] 2020/12/21
Улсдаа 40 тэрбум доллар оруулж ирж байвал гомо байсан ч яахудээ. (Жич: манай улсын жилийн төсөв 5 тэрбум доллар хавьцаа байдаг)
7 | 3 Хариулах
Зочин [202.21.108.49] 2020/12/21
Чи тэгээд гомо болоод тэрбумыг оруулаач. Аягүй бол монголчууд ойлгохгүй гээд уйлагнах нь уу. Тэгвэл Солонгост очоод од болооч. Хэн байг гээв. Ардчилсан нийгэмд амьдарч байж гадаад улсыг шүтдэг орк зангаа орхичих, к поп оркуудаа.
0 | 9 Хариулах
Зочин [188.170.82.140] 2020/12/21
Teed Mongol Solongosoos deer yumuu??? Baahan huchindigchid.
1 | 1 Хариулах
Зочин [212.174.190.24] 2020/12/21
Амжилттай хамтлаг. Гэхдээ энэ одоо ямар гээчийн галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг биччихээ вэ?
7 | 4 Хариулах
Зочин [103.26.193.30] 2020/12/21
Амжилттай маш их амжилт гаргаж буй төсөл. Гэхдээ ikon сайт ийм жаахан хүүхдүүдийн мангар тэнэг ойлгомжгүй хоосон шүтсэн орчуулсан элий балай юм оруулж байдаг.
2 | 3 Хариулах
Зочин [140.115.51.229] 2020/12/21
Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.102] 2020/12/21
Гомо бацаанууд. Шалчигнуур бацаанууд. Яагаад эд нарыг ингэтлээ сонсоод байгааг ойлгохгүй юм.
1 | 8 Хариулах
Зочин [202.55.191.205] 2020/12/21
Энэ сэтгэхүйнээсээ салмаар байна үхэр монголчууд минь ээ! Эд нар чинь улсдаа хөрөнгө оруулалт оруулж ирээд хөгжиж байна. харин ч санаа авч хөдөлмөрлөх, нийгмийн идэвхитэй амьдрах хэрэгтэй
4 | 1 Хариулах
Зочин [174.192.83.170] 2020/12/21
!
0 | 0 Хариулах
Зочин [49.0.147.56] 2020/12/21
солонгосын эдийн засагт хэдэн тэрбум вон оруулж бна.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.173] 2020/12/21
Hen yugaa sonsoh yah iih chamd yamr padlii bnaa? Delhii yertunts zuvhun chinii vkus-r yvj buh yum zuvhun chamd taalagdah albatai yu?
2 | 0 Хариулах
Зочин [188.170.82.140] 2020/12/21
Cham shig humuus oilgohgui l dee
0 | 0 Хариулах
bts army [103.57.92.180] 2021/5/12
chi oilgohgui
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.160] 2020/12/21
zauloo
0 | 4 Хариулах
Зочин [188.170.87.220] 2020/12/23
Chaag mongoloos zailuulii 😉
0 | 0 Хариулах