Индэр    
2020 оны 5 сарын 15
Зураг
Технологи, бизнесийн сэдвийг хялбар, сонирхолтой хэлбэрээр танилцуулна

ВИДЕО: Тэрбум долларын LIKE

Зураг

Энэ цаг үеийн хүн төрөлхтний амьдралыг нийгмийн сүлжээгүйгээр төсөөлшгүй. 

Тэгвэл сүүлийн үеийн нийгмийн сүлжээний трэнд болох influencer-ийн талаар болон Kylie Jenner хэрхэн нийгмийн сүлжээгээр тэрбум долларын хөрөнгөтэй болж чадсан тухай сонирхолтой мэдээллийг энэ удаагийн бичлэгээрээ дамжуулан хүргэж байна.  

Видео: Тэрбум долларын LIKE



Дээрх бичлэгээс мэдвэл зохих зүйлс:

- Өөрийн хүчээр тэрбум долларын хөрөнгөтэй болсон хүн хэн бэ гэх асуултад та ямар хариулт хэлэх вэ?

  1. Biil Gates (31 нас) санаанд чинь орж байвал та Baby Boomer /1944-1964 он/ үеийнхэн
  2. Larry Page (30 нас) санаанд чинь орж байвал та Gen X /1965-1979/ үеийнхэн
  3. Mark Zuckerberg (23 нас) санаанд орж байвал та Millenial /1980-1994/ үеийнхэн
  4. Kyle Jenner (21 нас) санаанд чинь орж байвал Gen Z /1995-2015/ үеийнхэн

- Кайли Женнер бэлэн уруулын будаг дээр нэрээ нааж, зараад тэрбумтан болсон гэхэд буруудахгүй. Тэрээр "Kylie cosmetics" компаниа 2015 оны сүүлээр долоон ажилтантайгаар, 250 мянган долларын /модель хийж олсон мөнгөөр/ хөрөнгө оруулалтаар байгуулсан. Ийнхүү байгуулсан тус компани нь өдгөө 1.2 тэрбум долларын ашгийг түүнд бий болгож өгснөөр хамгийн залуу тэрбум ам.долларын эзэн болоод буй.

-  Кайли Женнерийн захиалгаар уруулын будаг хийж өгдөг байсан "Seed Beauty" компани нь өнөөг хүртэл АНУ-д тийм ч алдартай биш. 

- "Kylie косметикс"-ийн 51 хувийн хувьцааг томоохон гоо сайхны бренд болох “Coty” 600 сая ам.доллароор худалдаж авсан. 

- Кайли Женнерийн өнөөдрийн амжилтад алдарт ээж, эгч Клое Кардашиан, Ким Кардашиан буюу бусад гэр бүлийнхнийг нь дурдахгүй өнгөрч болохгүй. 

- Түүний гэр бүлийн талаар гардаг "Keeping up with the Kardashians" шоу 13 жилийн хугацаанд тасралтгүй гарч буй бөгөөд өдгөө 160 гаруй улсад цацагдаж байна. Тэд эрхэлсэн тодорхой ажилгүй алдартай хүмүүс гэгддэг.

 

- Кайли Женнерийн уруулын будагны уг бизнест өөрийн болон гэр бүлийнхнийх нь дагагчдын тоо хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Тэр инстаграмын хамгийн их дагагчтай хүмүүсээс зургаадугаарт /170 сая дагагчтай/ жагсдаг.

- Инстаграмын хамгийн их дагагчтай хүмүүсийн эхний 20-д Кайли Женнерийн гэр бүлийн таван хүн багтдаг. Сошиал орчинд тэдний дагагчдыг нэмбэл 1.5 тэрбумд хүрдэг бөгөөд эдгээр дагагчид Кайли Женнерийн бизнесийн зах зээл болов. 

- Нийгмийн сүлжээний хамгийн том давуу тал нь алдартай гэгддэг хүмүүсийн алдрын хэмжээг тоогоор илэрхийлэх боломж олгосон явдал. 

- АНУ-д нэг тэрбум дагагчтай болоход 3-4 жилийн дотор нэг тэрбум ам.доллар хийх боломжтой гэж бодоход Монголд нэг сая дагагчтай болвал 50-100 мянган ам.доллар олох хэмжээний үнэ цэнийг бий болгох нь.