Зураг
Зураг
Индэр    
2020 оны 10 сарын 5
Зураг
Эко амьдралын хэмнэлд суралцахуй

Хөргөгч бус тасалгаанд хадгалдаг хүнснүүд

Хөргөгчинд бус тасалгаанд хадгалах ёстой хүнсний мэдээллийг хүргэж байна. Айлуудын түгээмэл хэрэглэдэг хүнснээс жишээ болгон орууллаа. 

  1. Улаан лооль

 

Аль болох хуурай, сэрүүн тасалгаанд улаан лооль илүү удаан шинээрээ байдаг. Гэсэн хэдий ч та хөргөгчинд хийх шаардлагатай бол орой хэсгээр доош харуулан өөр хоорондоо нийлэхгүй байдлаар байрлуулж хадгалаарай. 

  1. Гадил

Гадилыг шинэлэг байлгахын тулд өрөөний температурт ишийг нь юмаар ороож хадгална. Ингэснээр гадил нь хэт хурдан харлахгүй байх боломжтой бөгөөд ороохдоо аль болох хүнсний скочноос татгалзаж байгальд ээлтэй, дахин ашиглах боломжтой зөгийн тостой даавуугаар (beewax wrap) ороож хадгалахыг зөвлөж байна. 

  1. Цитрусын төрлийн жимснүүд

 

 

Нимбэг, жүрж, бэрсүүт жүрж зэрэг цитрусын зүйл бол хөргөгчинд хадгалах шаардлагагүй хүнсний гайхалтай жишээ юм. Хэрэв та хэдэн долоо хоногийн турш жимсээ идэхгүй гэж бодож байгаа бол гэрийнхээ хамгийн хуурай, агааржуулалт сайтай, сэрүүн газрыг сонгоорой. 

  1. Авокадо

 

Бүрэн болоогүй авокадог хурдан хугацаанд болгож идье гэвэл гадилтай хамт хадгалаарай. Бүрэн болсон авокадо нь жингийн хувьд өмнөхөөсөө илүү хөнгөн болдог. Мөн л тасалгаанд хуурай, сэрүүн газар хадгална. 

  1. Талх

 

Талхыг хөргөгчинд хадгалвал чийглэг чанараа маш хурдан алдах болно. Үүний оронд хөлдөөх нь илүү зөв хадгалалт болох юм. Гаргаж гэсгээхэд шинэхэн хэвээрээ байж чаддаг. Чийгшлээ ч мөн алдаагүй байдаг. Хамгийн тохиромжтой хадгалах газар бол өрөөний температурт, хуурай, сэрүүн орчинд хадгалах явдал юм. 

  1. Төмс 

 

Харанхуй, сэрүүн орчинд цаасан уутанд хадгалсан төмс гурван долоо хоног хүртэл шинэ байдлаа хадгалж чаддаг. Хөргөгчинд хадгалах нь цардуулаг нь алдагдаж сахар болох нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд амтанд өөрчлөлт ордог. Тиймээс тасалгаанд хадгалах нь хамгийн тохиромжтой. Өөр нэг арга бол төмсөн дундаа алим хийснээр төмс ургаж соёолохгүй, хатаж хорчийхгүй шинээрээ хадгалагдана. 

  1. Кофе

Кофе хадгалах хамгийн сайн арга бол өрөөний температурт агаар нэвтрэхгүй саванд хийх явдал юм. Гэрэл тусахгүй байвал сайн тул шилэн савнаас илүү төмөр сав тохиромжтой байдаг. 

  1. Сонгино

Сонгиныг аль болох бусад ногооноосоо зайтай хадгалах хэрэгтэй. Ихэнх айлууд төмстэй хамт нэг сагсанд хадгалсан байгаа харагддаг. Бусад ногоотой хамт хадгаласнаар сонгино хурдан ялзардаг. 

  1. Соисоус

 

Шар буурцаг, загасны соус зэргийг хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Давс нь өөрөө бактер үржихээс сэргийлдэг. 

  1. Зөгийн бал 

 

Зөгийн балыг хөргөгчинд хадгалвал маш хурдан талстжин өтгөрөх болно. Тиймээс та шингэн бүтцээр нь хэрэглэхийг хүсвэл тасалгааны температурт хадгалахыг зөвлөж байна. 

  1. Ургамлын болон оливын тос

Мөн л айлуудын хөргөгчинд их харагддаг хүнсний бүтээгдэхүүн. Эхлээд тухайн хэрэглэж буй тосныхоо зааврыг сайтар унших хэрэгтэй. Зарим тос хөргөгчинд хадгалах хэрэгтэй зарим нь үгүй. Жишээлбэл та оливын тосыг хөргөгчинд гэхээсээ илүү өрөөний хэмд гэрэл тусахгүй харанхуй шүүгээнд хадгалах хэрэгтэй. Хуванцар болон зэс, төмөр савнуудад хийж хадгалж болохгүй. 

  1. Алим 

 

Алимыг та хөргөгч бус хуурай, сэрүүн тасалгааны орчинд хадгалах боломжтой.