Зураг
Зураг
Индэр    
2020 оны 2 сарын 14
Зураг
Эко амьдралын хэмнэлд суралцахуй

Гэр, орчноо ариутгах ДӨРВӨН АРГА

Зураг

Халдварт өвчин, ханиад томуугийн вирус дэгдэлтийн үед гар доорх зүйлсээр ариутгал хийх боломжтой.

Гэртээ хийж хэрэглэдэг жоруудаа хуваалцаж байна. 

Нэг: Нян бактер устгагч цэвэрлэгээний цацлага
 

Дөрөвхөн орцтой, маш сайн ариутгах чадвартай. 

  • 1 аяга ус
  • 1 аяга винегар (12 хүртэлх хувийн бүх төрлийн цагаан цуу буюу уксус)
  • цайны модны эфирийн тос 25 дусал
  • нимбэгний эфирийн тос 25 дусал

Бүгдийг холиод шүршигчинд хийгээд болно. 

Асгараад хатсан хоолны үлдэгдэл, бохирдол ихтэй гадаргуу руу сайтар шүршээд хэсэг байлгаж байгаад арчаад авахад амархан арилж, ариутгагдана. 

Хоёр: Өрөө тасалгаа болон даавуун хэрэглэл ариутгагч 
 

Даавуун хэрэглэл, цагаан хэрэглэл, дэр, өрөөний агаарт цацаж хэрэглэх бактер устгагчтай цацлага.

Үйлдвэрийн цацлагууд нь олон дахин хэрэглэх явцад жишээ нь дэр лүү олон дахин цацсаны дараа харшил үүсгэх магадлалтай байдаг. 

Харин энэ цацлага нь ямар ч харшил үүсгэж, бактер үржүүлэхгүй гэдгээрээ эрүүл.  Гэхдээ доорх бодисоос харшилтэй эсэхээс хамаарна гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Орц:

  • ариутгалын спирт, архи байвал бүр сайн 1/2 аяга. (Архи нь хамгийн сайн урвалд ордоггүй ариутгагч)
  • нэрмэл ус 1 аяга
  • сайн чанарын цэвэр эфирийн тос 10 дусал (би ylang ylang хэрэглэдэг) Энэхүү тос нь бактер вирус устгана, (ханиадтай үед аятайхан), сэтгэлийг тайван, сэргэлэн болгодог үнэр ялгаруулдаг (Эфирийн тосны мэдлэгтэй бол та өөрийн сонголтоор өөрчлөөд хэрэглээрэй).

Хэрэглэхдээ сэгсрэх шаардлагагүй. Тос архиндаа сайн задарчихна. Өрөө тасалгаандаа, орны бүтээлэг, дэр, хувцас, ширдэг гэх мэтрүүгээ 20 орчим см-н зайнаас хөнгөн цацаад ариутгаад хэрэглээрэй. Өдөрт 1-2 удаа хэрэглэхэд тохиромжтой. 

Гурав: Шал угаах, ариутгах арга
 

Орц:

  • Цагаан цуу (6-9%) ус хоёрыг ижил хэмжээтэй холино.
  • Хүсвэл хлорамин нэмж болно.
  • Шал арчих хэд хэдэн алчуур гаргаж уг шингэнээрээ чийглээд шалаа угааж ариутгана. 
Дөрөв: Гар ариутгагч цацлага
 

Орц: 

  • ¼ аяга цэвэр алое гель

  • ¼ аяга нэрмэл ус

  • 15 дусал цайны модны тос (tea tree essential oil) 

Бүх орцоо шүршигч савандаа хийж сэгсэрч холиод 24 цагийн дараа хэрэглэнэ.