Зураг
Зураг
Индэр    
2020 оны 3 сарын 12
Зураг
Хүний эрх хамгаалагч

COVID-19-тэй ХОЛБООТОЙ НИЙГМИЙН ГАДУУРХАЛ (СТИГМА)

Нийгмийн гадуурхал (стигма) гэж өвчин туссан хэн нэгнийг эсвэл олон хүнийг сөргөөр холбож харахыг хэлнэ.

  1. Энэ өвчний талаар сайн мэдэхгүй;
  2. Бид мэдэхгүй зүйлээсээ айдаг;
  3. Айхаараа бусадтай хурдан гар нийлдэг. Буруу үйлд ч нэгдэж магад.

Та хүмүүсийг гадуурхвал:

  1. Өвдсөн хүн бусдаар ялгаварлуулахгүйн тулд өвчнөө нуудаг;
  2. Хүмүүс даруй эрүүл мэндийн үйлчилгээ авахаа больдог;
  3. Өвчтэй хүмүүс эрүүл зан үйлээс татгалзах эрсдэлтэй.

БОЛОХ ✅ , БОЛОХГҮЙН  ТУХАЙ:

Шинэ коронавирусын өвчний (COVID-19) талаар ярих, бичихдээ юу анхаарах вэ?

✅ Тухайн өвчний тухай л ярих.
❎ "Ухань вирус", "Хятад вирус", "Азийн вирус" гэж газар зүйн байрлал эсвэл угсааг холбох шаардлагагүй.
? Албан ёсны нэрний CO нь корона, VI нь вирус, D нь өвчин, 19 нь 2019 онд гарсан гэсэн утгатай товчлол юм.

✅ КОВИД-19 -тэй, КОВИД-19 -ийг эмчлүүлж байгаа, эдгэж байгаа, КОВИД-19 -ийн улмаас нас барсан хүн гэж ярих.
❎ Өвчтэй хүмүүсийг КОВИД-19 -ийн тохиолдол, эсвэл КОВИД-19 -ийн хохирогч гэж нэрлэхгүй байх.

✅ КОВИД-19 -тэй байж магадгүй, эсвэл болзошгүй хүн гэж ярих.
❎ "КОВИД-19 дамжуулагч", эсвэл "бусдад халдаагч", "вирус тараагч" гэж ярихгүй байх. Энэ нь санаатай тараасан, давхар буруутгасан утга агуулна.
? Хүнийг ялласан, хүн биш гэж харсан үгс нь өвчтэй хүмүүсийг "буруу зүйл хийчихсэн", "бусадтай адил хүн биш" гэж үзэх, гадуурхах (стигма), бусдыг энэрэхгүй уландаа гишгэх, эмчлүүлэх, хянуулах, оношлуулах, хөл хорио тогтоох хүсэлгүй болгож мэднэ.

✅ Шинжлэх ухаанч тоо баримт, албан ёсны сүүлийн үеийн эрүүл мэндийн зөвлөгөөнд тулгуурласан байдлаар КОВИД-19 -ийн эрсдлийн талаар оновчтой, салаа утгагүй, голыг олж ярих.
❎ Ам дамжсан яриа, сураг дуулснаа давтах, түгээх, нэг бол "тахал", "ертөнцийн мөхөл" зэрэг айдас төрүүлэх хэтийдсэн үг хэл ашиглахгүй байх.

✅ Эерэгээр ярих, урьдчилан сэргийлэх, эмчлэх үр нөлөөт арга хэмжээг онцгойлох. Өөрсдийгөө, өөрийн хайртай хүмүүсээ, маш эмзэг дорой нэгнийг хамгаалах арга байгааг ашиглах.
❎ Сөрөг, нэг бол аюул заналхийлсэн тухай үг хэл гаргахгүй байх.
? Маш эмзэг дорой нэгнээ олуулаа хамтдаа хамгаалж ажиллах.

✅ Шинэ коронавирус өвчин тусахаас сэргийлсэн, хамгаалах арга хэмжээг авах, даруй үзүүлэх, шинжлүүлэх, эмчлүүлэх нь чухал үр дүнтэйг онцлох.

ТА ЮУ ХИЙЖ ЧАДНА ГЭЭЧ...

Та хаана, юу хийж, яаж ажиллаж, суралцаж, амьдарч байгаагаас үл хамааран бусдыг гадуурхсан хандлагын эсрэг цахим орчинд шинэ коронавируст өвчний буюу КОВИД-19 -ийн талаар дараах зүйлийг хийж чадна. ???

✅ Үнэн үйл баримтыг түгээгээрэй:

? КОВИД-19 яаж тардаг, хэрхэн эмчилдэг, ямар аргаар сэргийлэх талаар хангалттай сайн мэдэхгүй хүмүүс л бусдыг гадуурхах боломжтой. Албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, хаана, хэн, ямар нөхцөлд байгааг судлан, эрүүл мэндийн үйлчилгээний талаар ойлголттой болох. Аль болох энгийн, ойлгомжтой, шууд яриарай. Нийгмийн сүлжээ (social media) бол хямд зардлаар олон хүнд хүрэхүйц талбар шүү дээ.

✅ Нийгэмд нөлөөтэй хүмүүс оролцож дуугараарай:

? Шашны тэргүүд, олны хүндэтгэл хүлээсэн алдартнууд зэрэг нийгэмд нөлөөтэй хүмүүс бусдыг гадуурхахгүй (стигма), хэрхэн дэмжих, туслах талаар тод, чанга дуугарч туслан, дэмжээрэй.
? Таны үг бусдыг мэдэрч, ойлгосон, хүндээ хүрсэн, газарзүйн, соёлын талаас гадуурхалгүй мэдрэмжтэй хандсан, нөлөөлөхүйц байвал оновчтой.
? Төрийн алба хаагч нийгмийн сүлжээгээр Live мэдээлэх, бусадтай гадуурхалгүй харилцахыг биечлэн үлгэрлэх гэх мэт.

✅ Бусдыг сонсоорой:

? Олон хүн эдгэж байгааг ойлгуулахын тулд КОВИД-19 -тэй, эмчлүүлсэн, өвчтэй нэгнээ асарсан хүмүүсийн туршлагын талаар ярилцаж, үзүүлж, түүхийг нь хуваалцаарай.

✅ "Дайснаа дарсан баатар"-ын талаар өгүүлэх:

? КОВИД-19 -тэй хүмүүсийг эмчилсэн, асарсан, ажилласан хэмээн бусдад гадуурхагдаж болзошгүй асрагч, эрүүл мэндийн ажилтны гавьяаг дуурсгаарай. Сайн дурын ажилтнууд олноороо ажиллах нь нийгэмд нэгнээ гадуурхахыг таслан зогсооход тустай.

✅ Нийгэмд байгаа харилцан адилгүй бүлгээ бодоорой:

? КОВИД-19 -ээс сэргийлэх талаар бэлдсэн бүх материал нь ялгаатай бүлэгт хүрэхүйц, ойлгохуйц, хэрэглэхүйц байхад анхаараарай.

✅ Ёс зүйтэй сурвалжлаарай:

? Сэтгүүлч сурвалжлахдаа хувь хүний зан үйл, өвчтөний хариуцлагатай холбож "КОВИД-19 тараасан" гэсэн байдлаар хэт онцлохоор өвчтэй байж болзошгүй хүмүүсийг гадуурхахад хүргэж мэднэ. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага "хэн анх тараасныг олох"-оор хичээж, КОВИД-19 -ийн эх сурвалжид анхаардаг. Мөн вакцин, эмчилгээгүй байна, олохоор хичээж байна зэргээр сурвалжилж, улам бид хүчин мөхөс хэмээн бодох, айдаст автуулах боломжтой. Үүний оронд КОВИД-19 -ийн илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх үндсэн арга зам, хэзээ эрүүл мэндийн үйлчилгээ авах зэргийг бусдад түгээж, таниулаарай.

✅ Бусадтай нийлээрэй:

? Бусдыг гадуурхах, хэвшмэл байдлаар тэдэнд хандахтай тэмцдэг олон санаачилга бий. Нэг нэгэнтэйгээ хамтрах, хүн бүрд анхаарсан, энэрсэн таатай хөдөлгөөн, орчин бий болгохын тулд бусадтай нийлээрэй.

ХООРОНДОО ХАРИЛЦАХ, МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ ЗӨВЛӨМЖ

КОВИД-19 -өөс илүү хурднаар ташаа мэдээлэл, сураг цар байдлаар тархаж (infodemic) байна.

Энэ нь халдвар дэгдсэн газрын хүмүүсийг гадуурхах, ялгаварлах зэрэг сөрөг үйлд залж магад. Бид бүгдээрээ эв санаагаараа хамтран нэгдэх, ойлгомжтой, тодорхой, ажил хэрэг болохуйц мэдээлэлтэй байх шаардлагатай.

? Ташаа ойлголт, сураг, мэдээлэл авч байгаа арга хэмжээг сулруулж, бусдыг гадуурхах (стигма), ялгаварлахад нөлөөлдөг.
✅ Ташаа ойлголтыг залруулахын зэрэгцээ буруу төсөөлөлтэй ч бай хамаагүй хүмүүсийн мэдрэмж, түүнээс гарах зан үйлийг бодитой гэдгийг хүлээн зөвшөөрөх.
✅ Урьдчилан сэргийлэх, амь насаа сэргийлэх, шинжлүүлэх, эмчлүүлэхийн ач холбогдлыг дэмжих,

? Эв санаагаараа хамтрах, дэлхийн хэмжээнд хамтрах нь цаашид халдвар тархахаас сэргийлэх, хүмүүст тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд тустай.
✅ КОВИД-19 -тэй хувь хүн, бүлэг хэрхэн тэмцсэн туршлагыг амьдралд нааж өгүүлэх, үзүүлэх.
✅ Халдвартай нүүр тулан ажиллаж байгаа эрүүл мэндийн, сайн дурын ажилтан зэрэг хүмүүсийг дэмжиж, урамшуулах.

?КОВИД-19 -ийн халдвараас айдаст автаж бус, бодит үйл баримт, мэдээлэлтэй л тэмцэнэ.
✅ Өвчний тухай оновчтой мэдээлэл, бодит үйл баримтыг хуваалцах.
✅ Дам яриа, хэвшмэл ойлголтыг сөрөх, няцаах.
✅ Үг хэлээ сайтар бодох. Бид хоорондоо хэрхэн харилцах нь хүмүүсийн хандлагад нөлөөлнө. ("Болох ✅, болохгүйн ❎ тухай" хэсгийг үзээрэй)

 

(Олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран боловсруулсан "КОВИД-19 -тэй холбоотой нийгмийн гадуурхлын талаарх товхимол"-оос хэсэгчлэн бэлдэв)