Индэр    
2020 оны 2 сарын 7
Зураг
Freelance journalist

АМЬДРАЛЫН НАЙМАН ДҮРЭМ

 

Энэ удаа та бүхэнд Английн алдарт зохиолч, философич Alain de Botton-ны бяцхан зөвлөгөөг орчуулан хүргэж байна. Тэр голчлон өдөр тутмын амьдралын философийн талаар бичдэг. The School of Life сургуулийн үүсгэн байгуулагч, боловсролыг, сургуулийг шинээр тодорхойлохоор зорьж буй нэгэн. 


1. ТӨГС БИШ БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Бид анхнаасаа л алдаа дутагдалтай эвдэрч  хэмхэрсэн хүмүүс гэдгийг мэдэж ав. Төгс гэдэг биднээс маш хол. Ойртоод харвал бид айсан, итгэлгүй, харамслаар дүүрсэн, бөөн алдаа дутагдлууд.  Хэн ч “нормал” биш. Бидний сайн танилцаж амжаагүй байгаа хүмүүс л “нормал” хүмүүс. 

2. ЭМЗЭГ СУЛ ДОРОЙ БАЙДЛАА ХУВААЛЦ

Хүн нэг бүр сул дорой, галзуу, алдаатай гэдгийг мэдээд авчихвал бид өөрсдөдөө өршөөлтэй байж, өрөөлд ч өглөгч энэрэнгүй байж чадна. Эмзэг сул дорой эвдэрч хэмхэрсэн байдлаа үнэнээр нь хүлээн зөвшөөрсөн үед л жинхэнэ нөхөрлөл, уучлал бий болно. 

3. ӨӨРИЙНХӨӨ ЯМАРШУУ ГАЛЗУУГАА МЭД

Бид бүрэн эрүүл саруул байх боломжгүй. Тийм учраас өөрийгөө ямар төрлийн галзуу вэ гэдгээ ойлго. Мэдсэнээрээ бид өөртөө болон бусдад анхааруулж урьдчилан сануулж чадна. Хэрвээ хэн нэгэн чамаас “чи ямар асуудалтай хүн бэ” гэж асуувал хариулахад бэлэн бай. Уурлаж гомдоод хэрэггүй. 

4. ӨӨРИЙН ТЭНЭГЛЭЛЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Чи тэнэг нэгэн байж магадгүй гэдэг бодлоосоо зугтаад хэрэггүй. Энэ тийм ховор үзэгдэл л ч биш. Тодорхой байгаа юмнуудыг өдрийн гэрэлд талархалтайгаар хүлээн зөвшөөр. Чи мулгуу байж болно, гэхдээ хүн төрөлхтөнд өөр сонголт байдаггүй. Энэ гутамшигтай ичимхий байдлаа даван туулах хэрэгтэй, яагаад гэвэл бид нар хангалттай бахархчихсан. 

5. ЧИ ХАНГАЛТТАЙ САЙН

Төгс биш гэдэг нь бүтэлгүй амьтан гэсэн үг биш. Бид хангалттай дажгүй сайн гэдгээ хүлээн зөвшөөр. Хангалттай сайн эцэг эх, хамаатан, ажилтан, хүн. Жирийн гэдэг нь бүтэлгүй гэсэн үг биш. Энгийн гэдэг амьдралын хамгийн сайхныг агуулж байдаг гэдгийг маш анхааралтайгаар бодож ойлго. 

6. РОМАНТИЗМЫГ ДАВЖ БОД

Энэ харгис санааг хүмүүс зохиосон. Хэн ч бүхлээрээ зөв юм уу буруу байдаггүй. Нэг нэгнийхээ гайхамшигтай бус байдлыг тэвчих хүч бол хайр. Нэг нэгийгээ тултал нь харилцан сайжруулах бол хайр. Буулт хийж таарч тохирно гэдэг бол хайрын урьдач нөхцөл биш, ололт амжилт нь. 

7. БАЯРТАЙГААР ГУНИГЛА

Гуниглах юм хар мянга, гэхдээ бид ганцаараа л хараагдсан, уйтгарт гунигт автаад байгаа юм биш. Олон жижиг сажиг хөөрхөн юмнуудыг анзаарч тоох хэрэгтэй. Хаана ч хэзээ ч сайн сайхнаас ямар нэг хэмжээгээр бүтэн үнэ цэнийг олж харахад суралцах ёстой. Гунигла-гэхдээ баяртайгаар. 

8. ӨӨРӨӨСӨӨ ДЭЭГҮҮР БАЙ

Бидний хэн ч тийм ч чухал биш. Ашгүй дээ. Бид үе үе хязгааргүй байдал дунд ач холбогдол өгөлгүйгээр орших хэрэгтэй. Даруу байдал  бол  нэгт, байгалиас  цаанаас заяагдсан, хоёрт, улайрсан чихцэлдээн, инээдэмгүй байдал, утгагүй бахархлын оронд сонгож болох хоёр дахь сонголт. 

 

Эх Сурвалж: The School of Life