Зураг
Зураг
Индэр    
2020 оны 1 сарын 6
Зураг
Freelance journalist

Сэтгэл гутрал бол шимэгч хорхой

Зураг

“Сэтгэл гутрал залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг. Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг бөгөөд үүний 2.3 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй иргэд байна.

Хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа ч тусламж үйлчилгээ авч чадахгүй байсаар хүндэрч амиа хорлох эрсдэл ч үүсэж болно. Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжээр илэрдэг.

Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Тиймээс ч энэ тухай “Psychology Today” дээр нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргэж байна. Өөрөөр хэлбэл сэтгэл гутрал бол дэлхий даяараа тэмцэж буй өвчин юм. 



Сэтгэл гутрал бол таны эргэн тойронд хөврөх манантай төстэй. Бүх юм сааралтаж, манан  дотор төөрсөн мэт мэдрэмжийг төрүүлнэ. Сэтгэл гутралд өртсөн хүмүүс сэтгэл гутралыг хавх, шигддэг элс, сордог намаг, хаа ч явсан чирж явдаг үл үзэгдэх  хөлнөөс уяатай зангуу гэх мэтээр тодорхойлжээ. 

Манан, шигддэг элс, зангуу гэх мэт үгнүүдээр сэтгэл гутралтай хүмүүс ямар мэдрэмжийг даван туулдагийг  тодорхойлжээ. Гэхдээ сэтгэл гутралын ажил үүргийг тодорхойлъё гэвэл паразит буюу шимэгч хорхойтой зүйрлэж болно. 

Паразит эзнээрээ хооллож амьдардаг. Сэтгэл гутралын паразит бол амьд биет биш харин сэтгэл зүйд амьдардаг бөгөөд оршин байгаа гэдгээ үргэлж баталж байдаг. Хэрвээ та энэ хорхойг жинхнээсээ ямар муухай гэдгийг нь мэдвэл шууд өөрийн оюун ухаанаасаа авч хаях байсан. 
Тийм учраас сэтгэл гутралын паразит буюу шимэгч хорхой таныг хуурахаас өөр аргагүй байдалд ордог. Паразит таны амьдралд үргэлж байх ёстой гэж танд итгүүлдэг. Энэ хорхой бол таны нэг хэсэг, аль эсвэл та ийм л хүн болсон гэж хэлнэ. 

Энэ бол бүгд худал! Энэ худал таныг эрүүл саруул юм хийхээс холдуулдаг. Яагаад гэвэл тэд үхмээргүй байна. Сэтгэл гутрал үргэлжийн байх албагүй өөрчлөгдөх боломжтой. Сэтгэл гутрал бол та өөрөө биш. Энэ бол зүгээр энерги, зан характер, хүсэл мөрөөдлөөр чинь хооллож буй шимэгч хорхой. 

Паразитттай зүйрлэж байгаа нь танд сонголт байгааг баталж байна. Та энэ амьтныг амьдрах таатай орчинг бүрдүүлж болно альэсвэл зан үйлийн өөрчлөлт хийж паразит амьдрах боломжгүй орчинг бүрдүүлж болно. Энэ шимэгч хорхой таныг шийдвэр гаргах чадвартай хүн гэж бодуулахыг хүсэхгүй. Гэхдээ та тийм чадвартай учраас доорх 10 зөвөлгөөг танд санал болгож байна. 

1. Дасгал хөдөлгөөн хийх

Идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг хүмүүс сэтгэл гутралд өртөх нь бага байдаг. Депрессний шинж тэмдгийг бууруулахад хөнгөн дасгал хөдөлгөөн ч тусална. Заавал хоёр цагийн хүнд хүчир дасгал байх албагүй, алхах, бага зэрэг гүйх, дугуй унах, ууланд алхах гэх мэт дасгал хөдөлгөөн танд сэтгэл гутралын эсрэг нөлөөг үзүүлнэ.

2. Зохион байгуулалттай байх

Тогтмол цагийн хуваарьтай байх нь тогтвортой байдал, урьдчилан төлөвлөх боломжийг бүрдүүлнэ. Өглөө босох, орондоо орж унтах, хоолоо идэх, ажилдаа явах гэх мэт өдөр тутмын тогтсон журам, тогтмол хуваарьтай байх нь танд хэрэгтэй. Сэтгэл гутралтай тэмцэж буй хүмүүс зохион байгуулалт муутай амьдардаг. Юм тодорхойгүй замбараагүй байх нь дотоод замбараагүйтэлийг үүсгэнэ. Гадаад бүтэц зохион байгуулалт дотоод эмх цэгтцтэй байдал руу хөтлөдөг. 

3. Том зорилтуудаа жижиг болгон салга

Сэтгэл гутрал нь жижигхэн үүрэг даалгаврыг ч маш том хэцүү болгож харагдуулдаг. Зорилтыг хүрч болохуйц болгохын тулд жижиг хэсгүүдэд хувааж болно. Жишээ нь, өглөө ажилдаа явна гэдэг сэтгэл гутралтай хүний хувьд аймшигтай санагддаг, тийм учраас тэрийг зорилтоо болгох хэрэггүй. Тэрний оронд тодорхой цагт усанд орох гэдэг зорилтоор солих хэрэгтэй. Хоёр дахь зорилт нь шүдээ угаах, гурав дах нь хувцасаа сольж өмсөх, дөрөв дөх нь өглөөний цайгаа уух, тав дахь нь машиндаа суух. Энэ олон жижиг зорилтууд нь нийлээд том зорилтоо хийхэд туслална. 

4. Эрүүл хоолны дэглэм сахих

Сүүлийн үеийн судалгаагаар, сэтгэл гутрал эрүүл хоолны дэглэмтэй холбоотой гэжээ. Хоолны дэглэмээ өөртөө тохируулан солих нь үр дүнтэй аргад тооцогдож эхлэж байна. Шинэ ногоо жимс уураг ихтэй хоол хүнс хэрэглэх нь сайн гэжээ. 

5. Өдрийн тэмдэглэл хөтлөх

Өөрийн юу мэдэрч байгааг бичиж тэмдэглэх нь хэрэгтэй дасгал болдог. Бичсэн мэдрэмжин дээрээ сайн бодох хэрэгтэй. Зарим хүмүүст өдрийн тэмдэглэл бичих нь их хэрэг болдог ч зарим хүмүүсийн хувьд энэ бол хэцүү ажил. Заавал өдрийн тэмдэглэл бичихгүйгээр шүлэг зохиож, зураг зурж, дуу бичиж, тоглоомын код гаргаж, гэрээ тохижуулж болно. Өөрийн мэдрэмжээ гадагшлуулах олон арга бий. Жишээлбэл, сэтгэл санааны байдалд нөлөөлдөг дууны жагсаалтаа гаргасан ч болно. 

6. Сэтгэл гутрал гэдэг үгийг өөрөөр ойлгох

Сэтгэл гутралтай гэж хэлэхээр эвгүй байгаа бол зан үйлийн өөрчлөлт гэдэг үгээр орлуулж болно. Ер нь сэтгэл гутралыг өөр өнцгөөс нь харж болно. Жишээлбэл, өөртөө ингэж хэлж болно. 

Сэтгэл гутрал намайг тухгүй болгож амьдралынхаа ямарваа нэг зүйлийг өөрчлөхийг шаардаж байна. Хэрвээ би сэтгэл гутралд ороогүй байсан бол эерэг өөрчлөлтүүдийг хийх урам зориг гарахгүй байсан байх. Тэгэхээр би сэтгэл гутрал гэдэг өвчинд баярлаж байна. Одоо би өөрчлөлт хийх урам зоригтой болсон.

7. Гэрэл тусгах

“Хэр их нууцлана, хэр их өвдөнө” гэдэг үг байдаг нь сэтгэл гутралтай их тохирч байна. Сэтгэл гутралын паразит харанхуйд илүү их өсөж үрждэг. Хэрвээ та бусдаас өөрийгөө тусгаарлаж, өөрийн сэтгэл гутрал  өвчнөө нуувал депресс улам хүчирхэгжинэ. Нууц байдлаасаа гарч өөрийнхөө юу даван туулж байгаагаа нуулгүй бусдад ярьж үнэнч бай. Гэрэлтэйд харанхуй байж чадахгүй. Өөрийн тэмцлээ бусадтай хуваалцаж гэрэл оруул. 

8. Соmmunity олох

Бусадтай хуваалцасны дараагаар адил төстэй зүйлийг даван туулж буй хүмүүсийн нэгдэлийг олох байхгүй бол өөрөө бий болгож болно. Яагаад гэвэл сэтгэл гутарлыг ганцаараа даван туулах хэцүү. Хүмүүсээс тусламж эрэх, дэмждэг системтэй болох нь сэтгэл гутралын паразитад аймшигтай зүйл. Хүмүүстэй хуваалцах, холбогдох нь эхэндээ эвгүй тухгүй санагдаж болно.

Гэхдээ өөрийн тухтай байдалдаа байх нь өөрөө асуудал. Нэгдэл хүмүүстэй харилцаа холбоотой байх нь холбоо хамаарлын мэдрэмж өгөх,  бодит болон сэтгэлийн дэмжлэг өгөх, хувь хүмүүс хоорондоо бие биенээ дэмжих орон зай болдог. Сэтгэл гутралын паразит таныг хүмүүсийн тусламж дэмжлэгээс аль болох холдуулахыг хүсдэг учраас яг үүний эсрэгийг хийж хүмүүстэй холбогд. 

9. Өөрөөр бодоод нэг үзэх

Сэтгэл гутралыг даван туулах олон ном, гарын авлага, ажилдаг ном, өгүүлэл, програмууд байдаг. Хүнд хэлбэрт орсон бол энэ бүхнийг худалдаж аваад ажил. Сэтгэл гутралын үнийн хажууд номны үнэ юу ч биш. 

10. Сэтгэлзүйч дээр очихыг бодож үзэх

Сэтгэлзүйч дээр очих тухай бодож байсан уу? Сэтгэл гутралыг даван туулахад, сөрөг бодлуудтайгаа ажиллахад сэтгэлзүйч танд туслана. Зөвлөмж зөвөлгөөнүүдийг дагаснаар сэтгэл гутралын шимэгч хорхойнуудыг хөөн явуулах боломжтой. Хорхойнууд харанхуйд болон худал дотор өсөж үрждэгийг сана. Гэрэл тусга. 

Найзтайгаа өөрийн сэтгэл гутралын талаар ярилц. Сэтгэлзүйч дээр цаг аваад оч. Найзууд, сэтгэлзүйч гэх мэт хүмүүс сэтгэл гутралын паразитын танд хэлж буй худал үгсийг дор нь олж мэдээд илрүүлж чадна. Сэтгэл гутралдаа битгий дас. Энэ бүх зөвлөмжүүдийг ажил хэрэг болгож өөрийн оюун ухаанаа сэтгэл гутрал байх боломжгүй газар болгоорой. 

 


Эх сурвалж: psychologytoday.com