1764 онд зохиолч Чезаре Беккариа “Гэмт хэрэг ба ялын тухай” номондоо тухайн үеийн гэмт хэргийн талаар эрс шүүмжилж бичсэн нь Европын эрүүгийн эрх зүйг шинэчлэх үндэслэл болсон гэж үздэг. Түүнийг криминологийн сургаалийг үндэслэгч ч гэж алдаршуулсан байдаг.
Тэрээр хууль зүйн ухаан, философи судалдаг байсан бөгөөд өөрөөсөө доогуур язгуурын бүсгүйтэй гэрлэснээс язгууртны давхаргаас хөндийрчээ. Философийн сэхээтнүүдтэй мэтгэлцээн өрнүүлэх болсноор соён гэгээрүүлэгч болон төлөвшсөн байна. 25-хан насандаа нийгмийг сэрээсэн бүтээл туурвисаныг язгууртны давхрагынхан гадуурхаж байсан ч сэхээтнүүд түүнийг хүндлэн дэмжиж байжээ. Тэрээр 1769 оноос Миланы их сургуульд профессороор ажиллаж байгаад төрийн өндөр албан тушаал эрхэлсээр 1794 онд нас барсан байна. Түүний номоос онцлон хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!