Зураг
Зураг
Индэр    
2019 оны 10 сарын 14
Зураг
Эко амьдралын хэмнэлд суралцахуй

Хүнсний ногоо, жимс угаах энгийн арга

Өрх бүр шинэхэн боловсорч гүйцсэн жимс, хүнсний ногоогоо нөөцлөн бэлтгэж өвөлдөө бэлтгэдэг намрын дунд сар ирсэн энэ үед та бүхэндээ жимс, ногоогоо цэвэрлэдэг өөрийн аргаасаа хуваалцах болсондоо таатай байна.

Бидний өдөр тутамдаа идэж хэрэглэж буй хүнсний ногоо, зарим төрлийн таримал жимсийг ургуулах явцдаа хортон шавьжаас хамгаалж химийн найрлагатай олон төрлийн бодис цацдаг бөгөөд үүнийг пестицид гэдэг билээ.

Пестицидийг хэт замбараагүй хэрэглэсэн хүнсний ногоог сайн угаагаагүй, чанаж болгохгүйгээр хэрэглэснээр ногоо, жимсээр дамжин хүний биед ордог.

Ингэж биед орсон пестицид хуримтлагдсаар удаан хугацааны дараа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хорт хавдар үүсгэх, хавдрыг эсэргүйцэх чадварыг бууруулах, дархлааг сулруулж, уушиг, зүрхийг өвчлүүлж амьдрах хугацааг богиносгодог гол шалтгааны нэг болдог байна.

Ингээд та бүхэндээ доорх аргуудыг санал болгож байна.

Эхний арга нь шүршигч хийх арга

 

Орц 1:

  • 1/4 аяга цагаан цуу ( винегар )
  •  4 аяга ус

Энэ хоёрыгоо шүршигч саванд хийгээд сайтар холино.

Жимс ногоо руугаа цацаад 10 орчим минутын дараа усаар сайн зайлаад шууд хэрэглэнэ.

Мөн энэ орц найрлагаар саванд найруулаад жимсээ хийж хэсэг байлгаж угааж болно.

Дараагийн арга

 

Орц 2:

  • хүнсний сода
  • Хуурай нимбэгний хүчил

Орцуудаа ижил хэмжээтэй хооронд нь сайн холино. 1 литр усанд 1 амны жижиг халбага гэж тооцон усандаа тааруулж найруулна.

Найруулсан усандаа жимс, ногоогоо хийж 5-10 минут байлгаж угаагаад цэвэр усаар зайлна. 

Ногоон навчит ногоог хүйтэн усаар, бусад жимс, ногоог халуун бүлээн усаар угаана. 

Нимбэгний хуурай хүчил байхгүй тохиолдолд нимбэгний шахсан шүүс болон шингэн хүчил хийж хэрэглэж болно. 

 

Шингэн хүчил хэрэглэх бол 1 амны жижиг халбага соданд 5 дусал гэж тооцно.