Индэр    
2019 оны 9 сарын 16
Зураг
Эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, Зүрх судлалын эмч

UNSICK PODCAST #10: Томуугийн вакцин ханиадаас урьдчилан сэргийлэх төдийгүй, хүндрэлийг бууруулдаг

Зураг

Улаанбаатар төдийгүй Монгол оронд намрын налгар өдрүүд үргэлжилж байна. Гадаад орчны температур буурч эрс тэс уур амьсгалтай болж ханиад томууны улирал нэгэнт эхэлжээ. Энэ удаагийн дугаараар ханиад томуу нь намар, өвлийн улиралд яагаад ихэсдэг, томуугийн вакцины ач холбогдол хэр байдаг талаар ярилцсан юм. Подкастынхаа эх сурвалж болгон Харвардын анагаах ухааны сургуулийн дэргэдэх вакцин дархлаа эмчилгээний төвийн эрхлэгч, профессор Марк Познанскийн ярилцлагыг ашигласан юм.

Ханиад томуугийн вирусын үндсэн үүсгэгч бол томуугийн вирус буюу инфлюнза вирус юм. Энэ вирус хүйтэн, чийгшил багатай агаарт удаан хугацаагаар амьдарч эмгэг төрүүлэх шинж чанартай болдог.

Намар, өвлийн улиралд хүйтний эрч чангарч томуугийн вирус идэвхжиж та биднийг өвчлүүлдэг. Харин томуугийн вакцин бол уг вирусын эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан зохиомлоор дархлаа тогтоох тарилга юм. Томуугийн вакцин хийлгэсний дараа вирусын халдвар авахад дархлаа тогтолцоо үр дүнтэй идэвхжиж вирусыг устгаж биеэс зайлуулах урвал явагдана.

Хэрвээ томуугийн вирус дархлаа тогтолцоонд устахгүй амьсгалын замын эсэд халдварлан өсөж үржсэнээр ханиад томуугаар өвчилнө. Улмаар халуурах, бие зарайх, жихүүцэх, ханиах, хоолой өвдөх, шингэн нус гоожих, булчин биеэр хөндүүрлэх, толгой өвдөх ба ядарч сульдах шинж илэрдэг. Ховор тохиолдолд дотор муухайрч бөөлжих, суулгах шинж илэрдэг.

Тэгэхээр бусад халдварт өвчний үед вакцины тарилга их үр дүнтэй боловч томуугийн вакцины нөлөө тийм сайн байдаггүй. Яагаад гэвэл томуугийн вирус жил бүр хувьсан өөрчлөгдөж шинэ омог үүсч байдаг. Тийм болохоор ханиад томууны улиралд томууны вакцин нь вирусын халдвартай хүмүүст яг цав тохирдоггүй.

Жил бүр томуугийн вирус хувьсан өөрчлөгддөг болохоор вакцин ердөө 30-40% үр дүнтэй байдаг. Энэ нь вакцин хийлгэсэн хүмүүс өвчлөх магадлал нь 30-40%-иар бага гэсэн үг хэмээн проф Марк Покнански ярьсан юм. Тэгэхээр томуугийн улирал эхлэхэд вирусын хувьсан өөрчлөгдсөн онцлогоос хамаарч дэгдэлтийн хор уршиг янз бүр байдаг.

Проф. Марк Познански хэлэхдээ бид вакцин гарган авах ажил их аз туршсан хэрэг байдаг. Яагаад гэвэл орчин тойронд хувьсаж өөрчлөгдсөн томуугийн омгоос нэг хэсгийг авч вакцин болгож хийх туршилт олон сарын ажил байдаг. Томуугийн вакцин хийсний дараа шинэ омог үүсэх магадлал ихтэй учир томуугийн вакцин тийм өндөр үр дүнтэй байдаггүй.

 

Томуугийн вакцин хийлгэх нь шинжлэх ухааны хувьд ач холбогдолтой. Яагаад гэвэл 30-40% урьдчилан сэрийлэхээс гадна ханиад томуу өвчний хүндрэлийг бууруулдаг. Ялангуяа бага насны хүүхэд, настай хүмүүс хүндрэх эрсдэл өндөртэй. Тухайлбал, судалгаагаар ханиад томуу хүндэрч улмаар амь эрсдсэн хүүхдийн 80-90% нь томуугийн вакцин хийлгээгүй байдаг.

Гэхдээ вакцин хийлгэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Өвчин туссан үедээ тарилга хийлгэхгүй байх нь зөв. Яагаад гэвэл вакцины эсрэг дархлаа урвал сайн тогтохгүй учраас үр дүн буурна.
  • Томуугийн вакцины олдмол дархлаа хамгийн багадаа 2 долоо хоног шаардагдана гэдгийг санах хэрэгтэй.
  • Томууны улиралд тарилгыг эрт хийлгэх (вакцины дархлаа тогтоох чадвар дунджаар 5 сар байдаг) ёстой.
  • Томуу тусах болон тархалтаас зайлсхийх суурь дадал бол гар угаах юм. Бидэнд үр ашиг бага хэмээн санагддаг боловч ач холбогдол их өндөртэй гэдгийг мэдэх хэрэгтэй.  

Хэрвээ та ханиад томуу тусаад сайжрахгүй өнгөтэй цэртэй гарах, амьсгалахад хэцүү болох эсвэл өндөр халуурч (>380C) байвал эмчид хандах ёстой. Томуу хүндэрч уушгины үрэвсэл болох хатгалгаа, амьсгалын дутагдалд хүргэдэг гэдгийг санах хэрэгтэй.

Ханиад томуу, томуугийн вакцины талаар подкастаар дэлгэрүүлж сонсоорой.

 

Эх сурвалж: Harvard Health Publishing

Подкаст

  • Unsick podcast
  • Apple podcast
  • Google podcast
  • Spotify
  • Stitcher
  • Anchor
  • Castbox