Индэр    
2019 оны 5 сарын 3
Зураг
Freelance journalist

Хүн яагаад хүүхэд хүчирхийлдэг вэ?

Зураг

Сүүлийн үед нийгмийг бухимдуулах хүүхдийн хүчирхийлэл, хүчингийн хэргүүд ар араасаа цуварсаар байна. Эхний ээлжинд, үйлдэж байгаа гэмт этгээдүүд яагаад ийм аймшигт үйлдэл хийгээд байна вэ, яаж ийм хүмүүсийг ирээдүйд бий болгохгүй байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй мэт. Тэд ямар амьдрал, бага насыг туулсан болохоор ийм болж байна вэ? 72 цагийн турш хоёр хүүхдээ тамалсан гэх хойд эцгийн тухай нийтлэлд багадаа өөрөө яг тэгж тамлуулж байсан тухайгаа ярьсан талаар дурджээ. Одоо бидний сэтгэл зүрхийг зүсэж буй хоёр хүүхдийн байдалд тэр өөрөө ч гэсэн байж үзсэн гэсэн үг. Харин тусламж дэмжлэг авах боломжгүй явсаар өнөөдөр өөрөө хүчирхийлэгч болсон уу? Хүчирхийлэгчийн талаар сэтгэл зүйч А. Хонгорзулаас товч хэдэн асуулт асуулаа.

-Хүчирхийлэл дунд байсан, өссөн хүмүүс яагаад жигших биш ирээдүйд өөрөө хүчирхийлэгч болж өсөх, аль эсвэл энэ үйлдлийг даган дуурайдаг вэ?

- Хүчирхийлэлд өртсөн хүн бүр хүчирхийлэгч болдоггүй. Гэхдээ судалгаанаас харахад дийлэнх нь хүчирхийлэгч эсвэл харилцааны ямар нэгэн асуудалтай болох өндөр магадлалтай. Гэр бүлийн, хүүхдийн хүчирхийлэл нь тухайн хүний өөртөө итгэх итгэл рүү дайрч байдаг. Хүүхэд ямар нэг байдлаар өөрийгөө илэрхийллээ гэхэд эцэг эх нь шоолж, шоглож эсвэл загнаж тухайн хүүхдийн илэрхийлэмжийг үгүйсгэдэг. Энэ нь тухайн хүүхдийн хүн болон төлөвшихөд сөргөөр нөлөөлж байгаа юм. Зүрх сэтгэл, оюун ухаандаа цочрол авсан хүүхэд том болоод өөрөө хүчирхийлэлт үйлдэл гаргах магадлалтай.

Хүчирхийлэл эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүсдэг бөгөөд хүүхдийг өөрөөсөө сул дорой, жижиг, хүн биш гэж дорд үздэг. Тухайн хүчирхийлэгч хаа гудамжинд явж буй танихгүй хүн рүү дайрахгүй, эсвэл найз руугаа зандрахгүй, зөвхөн гэртээ ирж өөрийн хүүхэд рүүгээ дайрдаг . Тиймээс энэ бол ухамсарт үйлдэл. Хүчирхийлэлд байсан хүмүүс эрүүл аюулгүй харилцаа гэж юу байдгийг мэдэхгүй өссөн байж болно.

Хүчирхийлэлд амьдарсан хүн бусадтай хэрхэн яаж эрүүлээр харилцахыг мэдэхгүй, өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй, их төвөгтэй. Санал нийлэхгүй байгаа зүйлээ илэрхийлэхдээ хүчээр илэрхийлэх гээд байдаг. Өөрийн сэтгэл зүйн таагүй байдлын хариуцлагыг бусдад нялзаадаг. Өөрийн мэдрэмж, бодолдоо хариуцлага хүлээнэ гэдгийг суралцаагүй байдаг. Бусад хүмүүсээс, эд зүйлсээс бурууг хайдаг. Хамгийн өөрт ойрхон, гарын дор, амархан үгэнд орох хүн бол гэрт байгаа хүүхэд.

Тухайн хүчирхийлэгчийн өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа сул дорой байдал, нийгмийн харилцаанд орохоос айх айдас зэрэг нь янз бүрийн байдлаар илэрхийлэгдэж байдаг.

-Бага насандаа хүчирхийлэл үзсэн хүүхдийн ямар нь зүгээр амьдраад ямар нь хүчирхийлэгч болоод байгаа талаар мэдээлэл байдаг уу?

- Хүүхэд насны хүчирхийлэл, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл бүгд л сэтгэцийн гэмтэл учруулдаг. Гэхдээ энэхүү гэмтэл цочрол нь тухайн хүний амьдралд, нийгмийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгаагаас шалтгаална.

Зарим хүмүүс энгийн эрүүл харилцаатай, найз нөхөдтэй байж л байдаг. Илүү хүчирхэг болсон байх ч тал бий. Энэ нь тухайн хүний даван туулах үйл явцтай холбоотой. Нөгөө талаас зарим нь эрүүл харилцааг огт мэдэхгүй, өөрт төрж буй сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таньж илэрхийлж сураагүй байдаг. Тийм учраас аливаа асуудлыг түргэн шийдэх арга бол уур уцаар гэж боддог.

-Багадаа хүчирхийлэл үзсэн, хүчирхийлэлтэй орчинд амьдарсан, сэтгэлзүйн, сэтгэцийн хямрал, гэмтэлд ороод тусламж дэмжлэг авч чадаагүй том болсон хүмүүс засрах боломжтой юу?

- Мэдээж бүрэн засарч цав цагаан цаас шиг болохгүй. Харин өнгөрсөн үйл явдлыг хүлээн зөвшөөрч одоо ба ирээдүйд түүний зан үйл амьдралд нь хэрхэн яаж сөргөөр нөлөөлж байгааг ойлгож ухамсарлавал тухайн бага насны үйл явдлыг дурсамж болгох боломжтой. Ингэхийн тулд удаан хугацааны тууштай сэтгэл заслын үйлчилгээнд хамрагдсанаар өөрийгөө ойлгох, таних, илэрхийлэх, өөрийгөө хайрлах аргад суралцаж улмаар нийгэмд  хэрхэн эрүүлээр харилцаанд орохыг суралцах боломжтой.

Асуудлыг шийдэх, стрессийг эрүүлээр даван туулах аргад суралцах хэрэгтэй. Өөрийн дотоод хүнтэйгээ нүүр тулан айдсаа даван туулах хамгийн чухал. Өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшилээ тогтоож таны өнөөгийн үйлдэл тань энэ үнэт зүйлд хэр нийцэж байна вэ гэдгээ бас тунгаах хэрэгтэй.

-Ямар нэг хүчирхийлэлд автсан хүмүүс ямар байдалтай амьдардаг вэ?

- Хүчирхийллийн үед сэтгэл хөдлөл давамгайлж ухамсартайгаар аливаа үйлдлийг бодож тунгаах, шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болдог. Өөрийн бие, сэтгэл зүй, оюун ухааныг мэдрэхгүй байх, мэдэрхүйд өөрчлөлт орно. Хүчирхийллийн үед оюун ухаан “хаагдаж”, улмаар бусад ямар нэг стресстэй үед энэ “хаалттай” байдал нь даван туулах арга болно.

Бид шүдээ угаахдаа автоматаар угаадаг шүү дээ, аль гараараа сойзоо барьж шүдээ хэрхэн угааж байгаагаа бид анзаардаггүй, мэдэрдэггүй. Мөн, нохой дайрахад бид автоматаар гүйх, хашгирах гэх зэрэг үйлдэл гаргадаг. Яг үүнтэй адил сэтгэл зүйн гэмтэл цочролд орсон хүний мэдрэхүй хаагдмал болно. Өөрөөр хэлбэл, өөрийн мэдрэмж, мэдэрхүйгээсээ тусгаарлагдана гэсэн үг юм. Бодит амьдралд бодитоор хандах чадвараа алдана. Тухайн хохирогчийн сэтгэл зүйн байдал одоо цаг дээр байж чадахгүй, зөвхөн өнгөрсөн хүчирхийлэлт орчин, үйл явдал дээр “гацсан” байдаг. 

-Хохирогч хүмүүст ямар өөрчлөлт гардаг вэ?

- Сэтгэл зүйн хувьд: гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг, сэтгэл гутрал, айх, сандрах, цочих, нойргүйдэл, хар дарж зүүдлэх, түгших, байнгын “хэт хөөрлийн” байдалд байх , гэнэт хэт сэтгэлээр унах.

Зан үйлийн өөрчлөлт: эрүүл аюулгүй харилцааг хэрхэн бий болгохоо мэдэхгүй, бусадтай хэрхэн эрүүл харилцахаа мэддэггүй, гэр эсвэл сургуулиас дайжих, сурлагад өөрчлөлт гарах, эрэгтэй хүнээс айх, зайлсхийх, ямар нэг сөрөг зан үйлд донтох, орондоо шээх (бага насны хүүхэд). Хийх дуртай байсан үйлдлээ хийж чадахгүй байх, санаатайгаар болон санамсаргүйгээр нийгмийн харилцаанаас зайлсхийх гэх зэрэг багтана.

Оюун санааны хувьд: хүчирхийлэлт өнгөрсөн үйлдлүүд гэнэт бодогдох - тухайн үйл явдал болж буй мэт хүчтэй бодол, мэдрэмж, мэдрэхүйг мэдрэнэ. Өнгө дуу хоолой, чимээ, үнэр гэх мэт бүгд яг л тухайн орчинд орсон мэт бодол байнга эргэлдэнэ. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [176.63.18.223] 2020/9/26
Ээж минь бага байхад маш их ууртай, буруу зүйл санамсаргүй хийсэн ч зоддог, хашгирч загнадаг, муу муухайгаар харааж загнадаг хүн байсан. Өөрийн аав, өвөө их ширүүн хүн байсан гэж байнга ярьдаг ч өөрөө тэгж хүмүүжсэн учраас одоо хүүхдүүдээ ингэж байна гэж мэддэггүй л байж дээ. Хүн өөрөө өөрийгөө мэдэж, өөрт тохиолдсон таагүй зүйлийг ойлгож хүлээн зөвшөөрснөөр яагаад тийм үйлдэл гаргадагаа мэдэж, засач залруулах замд ордог юм шиг ээ.
0 | 0 Хариулах
Thanos [64.119.27.224] 2019/5/3
Tony Stark aka Iron man dies in Avengers end game
0 | 1 Хариулах
hahah [140.116.104.166] 2019/5/4
АТАМАНуудын аматан гэдэг цуутай овгор Бүдүүн Нармандах https://www.youtube.com/watch?v=OJD9QbVPgbw
1 | 0 Хариулах
Zochin [202.120.235.56] 2019/5/3
Барууны орнуудад хүүхдүүдтэйгээ ярилцаж, ухамсар ёс суртахуун суулгадаг, хятадад бол хүүхдүүдэд суудал тавьж өгнө, хүндэлнэ. Яв чи, хол бай чи, том хүний ярианд бүү оролц гэхээс эхлээд элдэв үгээр загнах зандрах зодох бол угаасаа монголчуудын уламжлалт хүмүүжүүлэх нэг арга хэлбэр нь. Загнуулж, зодуулж өссөн хүүхэд нь өөрөө том болоод үр хүүхдээ загнаж зодно.
6 | 0 Хариулах
Зочин [118.228.192.205] 2019/5/3
Гомдол гэдэг их хүчтэй зүйл. Гомдол тээж явах шиг хэцүү зүйл байхгүй. Хэн нэгнээс уучлал байнга хүлээж харж явна. Эцэстээ өөрөө бусдаас хамааралтай болчихоод тэр хэврэг сэтгэл зүйгээ мэдрээд эмзэглэж зовно. Гэхдээ тэр бүх тавгүй байдлаа бид даван туулж чаддаг юм байна. Энийг уншиж байгаа ухаалаг, бусдыг хайрладаг, өдөр бүрийг сэтгэлдээ хайр тээж эхлүүлдэг таньд, таны гэр бүлд аз жаргал хүсье!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.110] 2019/5/3
Хүүхэддээ хайртай бай. Байнга ярьж туслаж дэмжиж урамшуулж бай
0 | 0 Хариулах
XD [103.10.22.15] 2019/5/3
Багад нь зодно, сургуульд зодно, цэрэгт зодно азгүй бол үхнэ.
8 | 0 Хариулах
Зочин [59.153.113.208] 2019/5/3
Teneg bolhooroo
0 | 0 Хариулах
Зочин [202.21.101.226] 2019/5/3
Энэ барууны ялангуяа скандинавын орнууд хүүхдээ хүмүүжүүлэх арга маргыг нь судалж бариад хэрэгжүүлээч монголд өчнөөн л хүүхдийн байгууллага судалгааны байгууллага байна тэд нар худлаа үнэн ярьж төсвөөс мөнгө чаахаа бодож байхаар иймэрхүү ажлууд хийх хэрэгтэйшд.
9 | 0 Хариулах
Зочинд хариу [66.181.164.171] 2019/5/3
Би ёстой ойлгохгүй байх юм энэ хүнийг. хүүхдээ хүмүүжүүлэх нь хэний үүрэг юм бэ, хүүхдийн байгууллага судалгааны байгууллагын үүрэг юм уу, энэ эцэг эх тэгээд ямар үүрэг хариуцлагатай юм бэ. айл гэр болж тоглох гэж оролдоод л тэгээд л хүүхэд гаргалаа болоо юу. энэ хүмүүсийн хандлага үнэхээр өрөвдмөөр. ингэж бичиж суугаа хүн өөрөө хүүхдэдээ ямар анхаарал тавьж, яаж хүмүүжүүлж байдаг бол... хүүхдийн байгууллага, судалгааны байгууллагад хүүхдээ хүмүүжүүл гээд аваачиж өгдөг болов уу
5 | 1 Хариулах
g [202.70.46.20] 2019/5/3
tsetserlegtee yavahgui geed uilaj baigaa huuhdiig yaj argadah veee?
0 | 1 Хариулах
Зочин [202.21.120.148] 2019/5/3
zodood yavuul
0 | 4 Хариулах
Зочин [66.181.179.38] 2019/5/3
Зодож болохгуй харин хясаж боох нь дээр байх. Манай найз бол ийм үед хүүхдүүддээ дуртай юмыг нь авч өгдөггүй. Өнөөдөр чи миний шаардлагыг биелүүлээгүй бол маргааш чиний шаардлагаруу нулимах нь миний эрх гэж ханддаг. Бүр дургүйг нь хүргэвэл идэх хоолыг нь хасдаг гэсэн. Хүүхдүүддээ гар хүрдэггүй мөртөө ааваасаа их айдаг
1 | 8 Хариулах
Зочин [66.181.161.6] 2019/5/3
Нулимах хоолыг нь хасах ч гэх шиг ааваасаа айдаг бол тэр чинь сэтгэл санааны хүчирхийлэл. Үл хайхрах чинь бас хүчирхийлэл. Ганцхан бие мах бодийн хүчирхийлэл үйлдэхгүй бол би хүчирхийлэгч биш гэх гээд байна уу! Хүүхэд аавыгаа хүндэлж аавдаа эрхэлж ойр дотно байх гэдэг бол тэр айл жинхэнэ хүүхдээ зөв хүмүүжүүлж байна гэсэн үг.
20 | 0 Хариулах
тэнэг гар вэ чи [183.81.171.2] 2019/5/3
Чи өөрөө өглөө эрхтэн босоод хүүхэддээ цай ундыг нь тухтай идүүлж уулгаад аятайхан гэгээлэн юм яриад алх заа. Ногоортлоо унтаад ажлаасаа хоцрох гээд [хориотой үг] нь гоожчих гээд хүүхэд чирээд явдаг нус биз чи.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.6] 2019/5/3
Ямар аймаар хүүхэдтэй харьцдаг юм бэ? Энэ монголчууд. Яриа хөөрөөнөөс нь харагдах юм. Ой гутмаар хүчирхийлэгчид.
10 | 0 Хариулах
Зочин [183.177.106.66] 2019/5/3
Явахгүй байх шалтгаан байгаа юм биш биз. Багш нь тааламжгүй харьцдаг, хүүхдүүд шоглодог гэх мэт. Тэрийг нь сайн ажиглаж асууж ярилцсан нь дээр шүү
3 | 0 Хариулах
Зочин [202.179.31.23] 2019/5/3
Шинээр орсон уу? явдаг байсан уу? Явдаг байсан бол нэг таарамжгүй юм болоод явахаас дургүй нь хүрээд байна. Асуухгүй юу. Цэцэрлэгийн хүүхэд өөрөө сайн хэлж мэддэггүй, чи өөрөө л янз бүрийн хувилбар бодож асуусаар яасныг нь мэднэ. Бие тамираар хүчтэй хүүхдүүд нэгнээ зодоод байдаг багш нь хэлдэг байх гэвч зогсоож чаддаггүй, тэр хүүхдэд их дарамт болдог. Хүүхэд уг нь надад багш маань тусална гэж бодоод багшид ханддаг гэвч багш үнэнээсээ асуудлыг зогсоодоггүй. Тухайн үед хэлээд өнгөрдөг. Багш заримдаа өөрөө хүүхдүүдээ шугамаар гар руу нь цохьдог гэсэн. тэгэхээр нөгөө хүүхэд нь гэртээ ирээд яг төстэй нөхцөл үүсэхээр гэнэт багшийгаа санан дууриан бидний гарыг цохьдог.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.49] 2019/5/3
:joy::joy::joy::joy: хүнлэг сэтгэлийн үр суулгуулах гээд багшид даатгадаг. Танай хүүхдийн багш чинь өөрөө хүн болж амжаагүй яваа араатан юм биш үү!! Шүүхэд өгөөч. Хүүхдийн гар шугамаар цохино гэсэн чинь юу гэсэн үг юм?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.49] 2019/5/3
202 хүүхэдтэйгээ яриач. Чи огт хүүхэдтэйгээ ярьдаггүй цаг гаргадаггүй хүүхдээ объёокт гэж хардаг хүн байна. Хүүхэдтэйгээ ярилцаад ярихдаа ингэсэн үү тэгсэн үү гээд хувилбарууд гаргаад асуух хэрэгтэй. Хүүхэдтэй ярилцаад ирэхээр хүүхэд аяндаа хэлнэ. Тэгэхээр нь өөрийнхөө нөхцөл байдлыг яагаад ажил хийх ёстойгоо хүүхэд яагаад цэцэрлэгт явах ёстойг чадлаараа бага багаар тайлбарлаж өгөх хэрэгтэй. Өдөрт дор хаяж хүүхэддээ 20 минут яс гарга. Бүр болохгүй бол ажлаа хийнгээ хамт тоглоод өдөрт ядаж ганц удаа тэврээд үнсэж бай. Тэр жижигхэн анхаарал халамжууд чинь хүүхдэд чинь маш том дархлаа өөртөө итгэх итгэл цаашид амьдралд хүнлэг хүн зөв хүн болж төлөвшихөд том хөрөнгө оруулалт болно. Ямар ч байдлаар хүч хэрэглэж огт болохгүй. Хичнээн стресстэй байсан ч хүүхдийнхээ дэргэд ээжтэй нь маргаж болохгүй. Жижиг гэлтгүй ярилцах хамт тоглох тэврэх хамтарч ганц хоёр хичээлийг нь хийлцэх гэх мэт аргаар наад асуудлаа шийд.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.92.94] 2020/9/24
Сайн ярилцаад хүүхдэдээ учраад байгаа хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүл.
0 | 0 Хариулах