Сүүлийн үед үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд олноор байгуулагдаж мөн тэр хэмжээгээр сураг тасрах болж. Зуучлалын компаниуд зарах түрээслэх бараа бүтээгдэхүүнээ ихэвчлэн зарын групп дээр тавьж сурталчилж байна. Харин үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас вэб сайттай газар цөөхөн юм. Вэб сайт гэдэг бол тухайн компанийн цахим нэрийн хуудас, танилцуулга нь болдог. Бараа бүтээгдэхүүний зарууд нь байдаг чухал зүйл.
Гэвч сошиалд орон зайгаа тавьж дийлэнх массыг даган зарын группийн ЗАХ идэвхтэй ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгийн бараа бүтээгдэхүүн фэйсбүүк, группээр дамжигдан зарагдаж байхад вэб сайтын хэрэг байна уу гэж асуух хүн гарах байх. Энэ салбарт богино хугацаанд мөнгө олоод гарах зорилгоор орж ирээгүй л бол мэдээж байгууллагын үнэ цэнэ, брэнд гаргаж ирэх үүднээс танилцуулга сайттай байх нь зөв болов уу гэж бодож байна.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын сайтуудыг ажиглаад байхад яг нэг загвараар хийх тал руугаа хэлбийж байна. Хамгийн чухал зүйл бол монгол хүнийхээ сэтгэхүйд тааруулсан, хайлт нь хялбар байхаар хийгдсэн байх. Ингээд үл хөдлөх хөрөнгө зуучлалын вэб сайтуудыг танилцуулж байна.