Индэр    
2021 оны 7 сарын 1
Зураг
Freelance journalist

450,000 төгрөгийн үнэтэй хүүхдийн дөрвөн хуруу

Зураг
2019-02-07-ны өгүүллийг дахин нийтлэв.

2016 оны гуравдугаар сарын 5-нд мориноос чирэгдэн дөрвөн хуруугаа тайруулсан хурдан морины уралдаанч  хүүхэд  450,000 төгрөг даатгалын компаниас авжээ.

2016 оны дөрөвдүгээр сарын 23-нд Сүхбаатар аймгийн Жавхлант шарга уралдаанд оролцох үедээ унаж, хөлөө гэмтээсэн хүүхэд 165,000 төгрөг, 2016 оны хоёрдугаар сард Хэнтий аймгийн Биндэр суманд зохиогдсон уралдааны үеэр мориноос чирэгдэж, толгойгоо гэмтээсний улмаас 700,000 төгрөг, хоёр гарын хуруу хөлдөж 300,000 төгрөг,  эгмээ хугалаад 530,000 төгрөг даатгалын компаниас тус тус авжээ.

Хүүхэд мориноосоо унаж, эрүүл мэндээрээ хохироход уяачдыг 100,000 төгрөгөөр торгох хууль эрх зүйн орчин үйлчилж байгаа нь Монгол Улсын хүүхдээ үнэлэх үнэ мөн үү?

УЛСЫНХАА ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛЫГ ХАДГАЛЖ ҮЛДЭХИЙН ТУЛД ЖИЛД ХЭДЭН ХҮҮХЭД ҮХЭХ ЁСТОЙ ВЭ?

2019 он дөнгөж гараад хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан, мөн сарын 18-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болсон уралдаанд хүүхэд мориноос унан ноцтой бэртэж гэмтлийн эмнэлэгт ухаангүй иржээ. Олдсон мэдээллээр, улсын хэмжээнд дунджаар жил бүр хоёр уралдаанч хүүхэд амь насаа алддаг. Одоог хүртэл энэ хүүхдүүдийн үхэлд хариуцлага тооцох эзэн,  хууль эрх зүйн систем байхгүй байсаар л байна. Энэ жил бид нормооcоо аль хэдийн 50 хувь биелүүлжээ.

ХЭДЭН ХҮҮХЭД БЭРТЭЖ ГЭМТЭХ ЁСТОЙ ВЭ?

Манай оронд хурдан морь унах хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 2015 оны байдлаар давхардсан тоогоор 40 орчим мянган хүүхэд хурдан морь унадаг гэсэн тооцоо байдаг. 2017 оны байдлаар нийт 10,435 уралдаанч хүүхэд албан ёсоор бүртгэлийн системд бүртгэгдсэн байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, хамгаалагдах гээд бүхий л эрхийг зөрчдөг, мөн ашиг олох зорилгоор хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр болохыг судалгаагаар тогтоосон юм.

“2017 онд хурдан морины уралдааны явцад нийт 629 хүүхэд мориноос унаж, үүнээс гэмтэл авсан 169 байгаагаас гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд нь амь насаа алдсан”.

Сүүлийн хэдэн жилд өвөл, хаврын уралдааны үеэр жилд дунджаар 300 гаруй хүүхэд гэмтжээ.

 

“Дүнжингарав-2017” уралдааны үеэр, түргэн тусламжийн төв  18 хүүхэд мориноос унасан хоёр хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авсан гэж мэдээлсэн бол Хүний Эрхийн Үндэсний Комисс 50 хүүхэд мориноос унасан, 10 хүүхэд хөнгөн, зургаан хүүхэд хүнд, нэг хүүхэд амь нас нь маш хүнд байдалтай байна гэж мэдээлжээ. Үүнээс үзэхэд, уралдаанч хүүхэд унаж бэртсэн ч эмнэлгийн тусламж авдаггүй байх магадлалтай байна.

2018 оны гуравдугаар сарын 18-нд “Дүнжингарав-2018” хаврын бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулж, соёолон насны морьдын уралдаан харанхуй шөнө болсон учраас нийт 16 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд ноцтой гэмтсэн байна. Энэ уралдааныг зохион байгуулсан Монголын морин спорт, уяачдын холбоонд хориг тавих эрх бүхий этгээд байсангүй.

Уралдаанч хүүхдүүд толгойн гэмтэл, ясны хугарал, хөлдөлт осголт, амьсгалын замын өвчин, дотор эрхтний доргилт өвчлөлт, нүд, сэтгэлзүйн эрүүл мэндээрээ дэнчин тавин уралдаан оролцдог ажээ.  2015 онд 196 мориноосоо унасан гэх хүүхдүүдээс авсан судалгаагаар ямар нэг байдлаар бэртэж гэмтсэн гэсэн доорх хариултыг өгсөн байна.

 

Эдгээр 196 хүүхдүүд мориноос унах үедээ хамгаалалтын хувцасаа өмссөн байсан уу?

 

ХҮҮХДҮҮД ЯМАР НӨХЦӨЛ БАЙДАЛД АЖИЛЛАДАГ ВЭ?

Хурдан морины уралдаанч хүүхдүүдийн  сурч боловсрох эрх  нь хаврын уралдааны үеэр зөрчигдөж, хичээлээсээ хоцрогдож, зарим нь бүр мөсөн сургуулиасаа гаран айлд мал маллан амьдардаг байна.

Судалгаанд оролцсон нэгэн багшийн ярианаас эш татвал:

“Унаач хүүхдүүдийн тухайд аймаг орон нутгийн иргэдийн хурлын дарга, аймгийн өндөрлөгүүдэд байдаг хүмүүс ерөнхийдөө хүүхдийг морь унуулж байгаа нь ажиглагддаг. Хүүхдүүд маш олон хоног, сараар уралдаанд бэлдэхийн тулд сунгаа гэх мэтээр сургуулийн удирдлагад нь хэлж чөлөөлөгддөг, хэн нэгэн дарга утасдахад сургуулийн удирдлага менежерийг дуудаж тэр дарга яриад байна тэр хүүхдийг чөлөөлөөд явуул гэх жишээтэй. Эцсийн эцэст сурган хүмүүжүүлэгч хүний зүгээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хэдэн бор төгрөгний төлөө хүүхдүүдээ золиослоод байгаа юм шиг санагддаг.”

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяачтай хийсэн ярилцлагаас...

“... Хурдан морь унуулах хүүхдээ найз нөхдөөрөө дамжуулж олж байна. Би найзынхаа дүүгийн хүүхдийг хөлсөөр авч байна. ...

... Бага овооны наадамд хүүхдэд нэг удаад морь унуулахад 50,000 төгрөг нөгөө хүн мөнгөгүй бол багадаа 40,000 төгрөг, тэгээд аймгийн наадамд айрагдвал хүүхэд өөрөө бай шагналаа авна. Бас 10 дотор орвол 70,000-80,000 төгрөг өгнө.

Хурдан морио унуулж байгаа хүн бол 250,000-400,000 төгрөг өгч байна. Манай энэ хавьд бол бүтэн жилийн турш сар бүр 250,000 байдаг. Ер нь 250,000 төгрөгнөөс доош байдаггүй. ...”

Хүүхдүүдтэй хийсэн зарим санал асуулгаас:

ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ ДҮРЭМ БАЙГАА ЮУ?

2015 оны байдлаар Монгол Улсад 569 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 80 орчимд нь хүүхэд, хүүхдийн эрхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байдаг. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “...Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно” гэж заасан байна.

Монгол Улс дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлын үнэлгээ 2018 судалгаа дүгнэхдээ,

“Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ямар хариуцлагатайгаар, ямар арга хэмжээ авч ажилласан нь тодорхойгүй байгаа бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдсанаас хойш 2018 оны тавдугаар сард ганц л удаа хуралджээ.  Хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг эрх ашгийн зөрчил бүхий этгээдүүд сайдын тушаал гарган жил дараалан хялбархан өөрчилж байгаа асуудлыг хууль эрх зүй, бодлогын түвшинд дорвитой шийдвэрлэж, холбогдох хууль, магадгүй Үндсэн хуульд ч тусгах шаардлагатай юм”.

Ашигласан материал:

  • Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх /судалганы тайлан/ 2015 Хүний Эрхийн Үндэсний Комисс, Эрх Зүйн Судалгааны Төв, ОУХБ, ЮНИСЕФ
  • Монгол Улс дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлын үнэлгээ 2018 Save The Children

 



The Cheapest Child Lives

Mongolians cherish their traditional horse racing culture, the world’s most dangerous race with over 500 horses and only children aged 5 to 14 years riding them for 50 kilometers distance over Mongolian steppe.

In 2016, March 5th, child jockey, whose fingers were cut because falling down from horse racing and trailed, got 170$ from insurance company. In 2016, April 23rd, in Sukhbaatar province, child jockey who hurt his leg got 63$, another case, Khentii province, 265$ for head injury, 115$ for frozen fingers, broken clavicle for 200$ from insurance company. There is widespread criticism of the current legal environment that fines a horse trainer only MNT 100,000 (38USD)  for damages to a child’s health.

IN ORDER TO KEEP THE TRADITION ALIVE, HOW MANY KIDS MUST DIE?

In January, 2019, 10 years old boy died during the pre-race training. In January 18, 2019, Khuvsgul province, Tosontsengel soum, child jockey was falling down from racing horse and injured seriously came to the hospital unconscious. By latest, research done by UNICEF, two jockeys die each year approximately. Until now, no one was punished for these deaths and legal framework is clearly insufficient. If two kids must die each year, we are half way done already this year.

IN ORDER TO KEEP THE TRADITION ALIVE, HOW MANY KIDS MUST BE INJURED?

The number of child jockeys is increasing year by year. Unofficial figures show that approximately 40,000 child jockeys take part in horse racing both summer and spring. 10435 jockeys registered officially in the data system in 2017. Horse racing violates all children rights such as health, basic education, protection. Using children as horse jockeys in races is considered “hazardous child labor” in accordance with the ILO (International Labour Organization)

“In 2017, 629 fell off their horse, 169 injured severely and two died.”

Last few years, average of 300 children injured during spring and winter horse race.

 

During Dunjingarav-2017 winter spring race, emergency medical service center reported 18 children were fell off, two children injured lightly, National Human Rights Commission of Mongolia reported 50 children were fell off from the horse, 10 kids injured lightly and 6 kids injured severely and one child’s life was in danger. Because of these two different reports, we are guessing some child jockeys don’t get reported and do not get to have emergency medical assistance they needed.

In March 18th, 2018, Dunjingarav-2018 winter spring race was organized during night times and total 16 kids fell off and three kids were severely injured. Clearly, there are no government entity to ban this race which organized by Federation of Mongolian Horse Racing Sport and Trainers.

Child jockeys participate these races by risking their health issues such as head/brain and bone injuries, frosting, respiratory diseases, concussion of internal organs, eye infections and psychological damage.

In 2015, 196 fell off child jockeys who were surveyed reported following injuries.

 

When asked whether or not the child jockeys who reported falling off were wearing their safety gear and clothing,

 

IN WHAT CONDITIONS CHILD JOCKEYS WORK?

It is no secret that child jockey’s basic education rights violated during spring race periods, resulting them lagging behind their peers and some instances, dropping out of school permanently.

Below is an excerpt of a conversation with a school teacher who did not wish to disclose his/her identity:

“It has been observed that high ranking government officials at aimag level such as the head of the aimag level citizen’s meeting who own horses hire out children as a horse jockey. How do children suffer from this? The child jockeys ask leave from school for a prolonged period of time, few days, sometime for a month, to prepare and partake in pre-racing trainings which usually commence in January. School authorities do request teachers not to grant leave to children during winter and spring school sessions due to horse racing events, unfortunately, a high level official makes a call to the school and orders the teacher to allow the child to leave to attend racing. It is my opinion that parents are sacrificing the life of their children in lieu of money.”

The below excerpts from conversations with horse trainers:

“..These days, horse owners look for a child jockey to hire through friends mostly. As for me, I hire the son of my friend’s brother as a jockey... ...In Baga Ovoo naadam, a child horse jockey gets 50,000 tugrug per race, but if the horse owner has little money, a child gets no less than 40,000 tugrug. The child jockey who is included in the first five places at aimag festivals receives the award himself. If the child jockey is included within the first 10 places, s/he gets approximately 70,000-80,000 tugrug. The practice nowadays is that horse owners pay between 250,000-400,000 tugrus. In our area, the rate is 250,000 per month if the child is hired for the whole year. Usually, the rate is never below 250,000 tugrug... An excerpt from the conversation with a horse trainer from Baruun-Urt soum of Sukhbaatar aimag…”

Some of the interview questions from child jockeys…

DO WE HAVE PROPER LEGISLATION?

By 2015, out of around 560 laws in Mongolia, 80 laws contain provisions concerning children and their rights. Nonetheless, it has not created a sufficient legal framework on the protection of the rights of child jockeys. The fact that a regulation that sought to protect children from injury and to preserve children’s lives was so easily overturned from one year to the next by Ministries with conflicting interests, indicates a need for stronger protection of the rights of child jockeys at the policy level, in relevant legislation - and even in the Constitution.

Source of Information:

  • The rights of child jockey in spring racing, research report, National human rights commission, UNICEF 2015
  • Child rights situation in Mongolia, Save the children 2018