Зураг
Зураг
Индэр    
2019 оны 1 сарын 22
Зураг
Эрүүл мэнд, Зөвлөгөө

Нисэх онгоцны буудалд вирус ихээр илэрчээ

Зураг

Нисэх онгоцны буудлуудын шалган нэвтрүүлэх хэсэгт байдаг зөөврийн хуванцар тавиуруудаас амьсгалын замын  өвчлөл үүсгэгч вирус илэрчээ.

Судлаачид 2016 оны өвлийн турш Финландын “Helsinki Vantaa” нисэх онгоцны буудлын олон газруудаас арчдас авч судлахад нийт талбайн 10%-д нь амьсгалын замын өвчлөлийн вирус илэрчээ. Хамгийн ихээр вирус илэрсэн газар нь шалган нэвтрүүлэх хэсгийн зөөврийн хуванцар тавиуруудаас илэрчээ. Мөн терминал дахь худалдаа, үйлчилгээний кассын хэсэг, урсдаг шатны бариул, паспорт шалган нэвтрэх, хүүхдийн тоглоомын хэсгийн агаар зэрэг газруудаас илэрсэн байна.

BMC Халдварт өвчин сэтгүүлд 2018 оны 9-р сарын 4-нд нийтлэгдсэн энэхүү судалгаанд нисэх онгоцны буудлын ариун цэврийн суултуурын гадаргуугаас амьсгалын замын өвчин үүсгэгч илрээгүй байна.

Энэхүү судалгаа нь олон нийтийг вирусийн халдвараас сэргийлэхэд чиглэсэн чухал анхааруулга болж чадсан юм. Халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн газар явахдаа гараа тогтмол угаах, тохойныхоо нугалах хэсэг рүү ханиаж байх, ариун цэврийн цаас авч явж байх хэрэгтэй.

“Нисэх онгоцны буудал нь дэлхийн олон орны өнцөг булан бүрээс цугласан хүний нягтрал ихтэй газар юм. Иймд дээрх зөвлөгөөг хэрэгжүүлснээр амьсгалын замын халдварын цар тахлаас сэргийлж чадна” хэмээн энэхүү судалгааг хийсэн Их Британийн Ноттинхам Их сургуулийн Урьдчилан сэргийлэх тэнхимийн профессор Жонаттан Фан Там хэлжээ.

 

Эх сурвалж: https://bmcinfectdis.biomedcentral.com/track/pdf/10.1186/s12879-018-3150-5