Зураг
Зураг
Индэр    
2018 оны 10 сарын 23
Зураг
Эрүүл мэнд, Зөвлөгөө

Өнгө, өнгийн чихэрлэг ундаа, амттан ихээр хэрэглэх нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг бууруулдаг

Зураг

Бага насны хүүхдүүдийн дунд анхаарал төвлөрөл муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэг сүүлийн жилүүдэд ихсэх боллоо. Дунджаар 6-8 настай хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа энэ эмгэг нь хүүхэд бусадтай ярилцаж байхдаа анхаарал нь саринах, их ярих, хэт хурдан ярих, сууж байхдаа гар хөлөө байнга хөдөлгөх, хичээлдээ төвлөрч чадахгүй байх, байнга гүйж харайж явах, ийш тийш авирах, хийж байгаа зүйлээ дуусгалгүй орхих, хичээлийн хэрэглэл, тоглоом, хувцасаа энд тэнд гээх мартах гэх мэт шинжүүдээр илэрдэг байна. Энэ эмгэг ужгирвал хүүхдийн сурлага муудах, тогтворгүй ааштай болох, сэтгэл зовнил, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн архаг явцтай эмгэгт хүргэдэг байна.

 

Анхаарал төвлөрөл муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн шалтгаанийг бүрэн гүйцэт судлаагүй байгаа боловч жирэмсний үед архи согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах болон дам тамхидалтанд өртөх, орчны бохирдол, хэт их боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хүнсний синтетик будагч бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь тус өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байгааг тогтоогоод байна. Бага насны хүүхдүүдийн хэрэглэх дуртай өнгө өнгийн чихэр, жигнэмэг, чихэрлэг ундаа, амттангууд нь химийн синтетик гаралтай будагч бодис агуулсан байдаг.

 

Сүүлийн үед хүнсний будагч бодис болон хүүхдийн анхаарал муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэг 2-ын хооронд хамаарал байгааг, эрүүл мэндийн асуудал урган гарч ирж байгааг зарим судлаачид онцолж байна.

Хэдэн хэдэн өргөн хүрээний судалгаа хийгдсэнээс 2007 онд 3-9 настай хүүхдүүдийн дунд хийсэн эмнэлзүйн туршилт судалгаагаар синтетик гаралтай, шингэн хүнс тогтворжуулагч натрийн бензоаттай Sunset yellow (E110), Azorubine (E122), Tartrazine (E102), Ponceau 4R (E124) болон Sunset yellow (E110), Azorubine (E122), Quinoline Yellow (E104), Allura Red (E129) гэсэн найрлагатай 2 бүлэг бүхий хүнсний будаг агуулсан ундаанууд нь хүүхдийн анхаарал муудах хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй холбоотой байгааг тогтоосон байна.


 

Хүндэтгэсэн: Цахим Эмч

Эх сурвалж:

  • Vojdani, A. and C. Vojdani, Immune reactivity to food coloring. Altern Ther Health Med, 2015. 21 Suppl 1: p. 52-62.
  • McCann, D., et al., Food additives and hyperactive behaviour in 3-year-old and 8/9-year-old children in the community: a randomised, double-blinded, placebo-controlled trial. Lancet, 2007. 370(9598): p. 1560-7.
  • https://www.mayoclinic.org/diseases-conditions/adhd/symptoms-causes/syc-20350889