Индэр    
2018 оны 10 сарын 24
Зураг
Эдийн засаг - Хөгжлийн тухай ярилцъя

Хотын авто замын ТҮГЖРЭЛИЙГ бууруулах 21 стратеги

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хотын түгжрэл нь зөвхөн таны цагийг үрээд зогсохгүй агаар орчны бохирдлыг нэмэхийн зэрэгцээ эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг үзүүлж байдаг юм. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэн өдөрт нэг цагийг замын түгжрэлд зарцуулбал жилд зам дээр 15 өдөртэй тэнцэх хугацааг зарцуулдаг гэсэн тооцоог гаргажээ. 

Эрүүл мэндийн хувьд хэрхэн хор уршиг учруулж буйг дараах судалгааны тоо баримт илтгэнэ. Тодруулбал, Автомашины насжилтаас шалтгаалж агаар дахь нүүрсхүчлийн хийн хувь 0-3 жилд 7.74, 4-6 жилд 11.7, 7-9 жилд 12.5, есөөс дээш жилд 13.5 хувьтай буюу стандартаас 12.5 хувиар хэтэрдэг. Энэ нь бидний амьсгалах агаарыг хэрхэн бохирдуулж буйг илтгэж байна. Түүнчлэн жолооч, зорчигчид автомашины халсан агаар, агааржуулагч зэргээс болоод амьсгалын эрхтний өвчин тусдаг гэсэн судалгаа ч бий. 

Харин эдийн засгийн хувьд тооцвол, суудлын 200 мянган автомашинаар тооцсон судалгаагаар Аи-92 бензин хэрэглэдэг нэг автомашин түгжрэлээс болж өдөрт 1,328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулж байна Энэ нь мөнгөн дүнгээр нийт тээврийн хэрэгслээр тооцоход өдөрт 265 сая төгрөг, жилд 53 тэрбум төгрөг болж ДНБ-ий 2.9 хувийг эзэлж байна гэсэн судалгааг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр хийжээ. Олон улсын түвшинд дээрх хэмжээ ДНБ-ийн хоёр хувиас давсан тохиолдолд замын түгжрэл хурцадмал байдал орсон гэж үздэг байна. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнууд замын түгжрэлийг төгс шийдсэн гарцыг тодорхойлоогүй байна. Гэхдээ тодорхой хэмжээнд бууруулж болохоор байна. Тиймээс уншигч та бүхэндээ АНУ-ын эрдэмтэн Дэвид Левинсоны авто замын ачааллыг бууруулах 21 стратегийг танилцуулж байна. 

1. Замын хэмжээг нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой шийдэл-Capacity

Түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл замын урт, өргөнийг нэмэгдүүлэх юм. Гэхдээ хамгийн өртөг өндөртэй арга.

2. Холбоос болон туслах замын дэмжлэг чухал-Connectivity

Замыг илүү өргөн, урт болгосноор түгжрэлийг бүрэн шийдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, зорчигч очих гэж буй газартаа тойруу замаар хүрч байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Иймээс тооцоо судалгааг оновчтой хийж, түүнд тулгуурлан холбоос болон туслах замыг тавьснаар түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах боломж бүрдэнэ.

3. Ухаалаг шийдэл түгжрэлийг бууруулна-Closure

Түгжрэлийг бууруулахад техник технологийн дэвшлийг ашиглах нь хамгаас чухал. Ачаалал ихтэй уулзварын гэрлэн дохиог технологийн дэвшлээр ухаалаг болгосноор түгжрэлийг бууруулна. Тухайлбал, олон улсын жишигт гэрлэн дохиогоор нэг машин 6-8 секундэд туулж өнгөрөх ёстой байдаг. 

4. Зам тээврийн ослыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй-Controls

Зам дээр гарсан аваар ослыг хамгийн хурдан хугацаанд шийдвэрлэснээр түгжрэл үүсэхээс сэргийлэх боломж бүрдэнэ. Үүнд даатгалын систем болон камер ашиглах ёстой. 

5. Замын засвар үйлчилгээг тооцоо судалгаанд суурилах-Crashes

Авто замын засвар үйлчилгээг хийхээс өмнө ачаалал хэрхэн нэмэгдэх, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэшсэн байгууллагаар тооцоо судалгааг хийлгэх хэрэгтэй. Тухайлбал, зам засварын ажлыг шөнийн цагаар хийх нь түгжрэл үүсэхээс сэргийлж буй нэг алхам юм. 

6. Илүү нэг эгнээ замын ачааллыг бууруулна-Construction

Ачаалал ихтэй замын урсгалыг нэг эгнээгээр нэмэгдүүлснээр замын түгжрэлийг бууруулах боломж бүрдэнэ. Тиймээс эгнээг нэмэгдүүлэхдээ техникийн дэвшлийг ашиглаж болно. 

7. Зүүн болон баруун эргэлтийн ачааллыг тэнцвэржүүлэх-Competing modes

Зүүн болон баруун эргэлт зарим уулзварт илүү түгжрэлтэй байдаг. Тиймээс тооцоо судалгаанд тулгуурлан зүүн болон баруун эргэлтийн эгнээг нэмэх хувибарыг бий болгох хэрэгтэй. Тодруулбал, давхар эгнээгээр эргэх боломжийг бүрдүүлэх ёстой. 

8. Замын нэгдүгээр эгнээ зогсоол биш-Gauge

Нэгдүгээр эгнээнд автомашинаа тавихгүй байх арга хэмжээг авах шаардлагатай. Өндөр торгууль тавих, автомашиныг нь ачих зэрэг олон янзын арга хэмжээ авч болдог.

9. Технологийн дэвшил түгжрэл бууруулахад дэмжлэг үзүүлнэ-Storage

Технологийн дэвшлийг ашиглан замын түгжрэлийн мэдээллийг зорчигчдод тогтмол хүргэх ёстой. Орчин үеийн бүх тээврийн хэрэгсэлд GPS болон FM радио байгаа гэдгийг санах хэрэгтэй. 

10. Хаягжилтыг боловсронгуй болгох нь чухал-Information

Хотын хаягжилт, тэмдэг тэмдэглэгээг боловсронгуй болгосноор түгжрэлийг бууруулах боломж бүрдэнэ. Хотын хаягжилтыг боловсронгуй болгосноор жолооч нар GPS ашиглах боломжтой болно.

11. Шөнийн цагаар ажиллах хуваарьт оруулах-Autonomy

Албан газар, байгууллагууд шөнийн тээвэрлэлт хийх эрх зүйн болон эдийн засгийн өгөөжийг бий болгох нь зүйтэй. Жишээ нь, дэлгүүр, худалдааны төвүүд бараа, бүтээгдэхүүнээ шөнийн цагаар тээвэрлэлт хийснээр ялангуяа туслах замуудад үүсэх замын ачаалал багасна. 

12. Цагийн хуваарийг зөрүүлэх-Locating

Төрийн байгууллагуудын ажил эхлэх болон тарах цагийг зөрүүлэх хэрэгтэй. Тухайлбал, төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх нь замын түгжрэлийг бууруулах бас нэгэн боломж.

13. Нийтийн тээврийг чанаржууулах-Telecommuting

Тээврийн хэрэгслийн татварыг өндөр болгох, мөн нийтийн тээврийн хэрэгслийн боловсронгуй болгосноор хувийн автомашинаар зорчих хөдөлгөөнийг бууруулна.

14. Хувийн таксиний үйлчилгээг журамлах-Scheduling

Хувийн таксины үйлчилгээг эрх зүйн журамлаж, нэгдсэн тогтолцоо бий болгож, дуудлагын журамд оруулснаар үйлчлүүлэгч хайж хотын төвөөр сэлгүүцэх нь багасна.

15. Маршрутаа тодорхойлох-Sequencing

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр явах маршрутаа тодорхой болгосноор замын ачаалал буурах боломжтой. Товчхондоо, явах маршрут тодорхой бус байгаагаас үүдэн жолооч замын хөдөлгөөнд зорилгогүй мэт оролцох тохиолдол бий. 

16. Хүргэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох-Shipping

Замаар зорчих хөдөлгөөнийг хооронд нь холбох нь бараа тээвэрлэхэд тустай. Танай хөрш та хоёр тус тусдаа дэлгүүр рүү явахын оронд тухайн дэлгүүр нь ачааны тэрэг илгээж танай хоёр өрхөд бараа хүргэлт хийж болно. Ингэснээд замын хөдөлгөөн багасахын зэрэгцээ эдийн засгийн хэмнэлт бий болно. 

17. Автомашинаа дундаа хэрэглэх-Sharing

Нэг чиглэлд явж буй хүмүүс автомашинаа дундаа хэрэглэснээр эдийн засгийн хэмнэлт бий болохоос гадна авто замын ачаалал буурна.

18. Хүмүүс авч зорчих-Sharing with Scale

Албан байгууллага ажилтан, албан хаагчдын нэгдсэн тээврийг бий болгох нь замын түгжрэлийг бууруулах нэг арга зам юм. Тухайлбал, хүн бүр 32 хүнтэй тэргээр зорчвол бид түгжрэлийг бараг 97 хувь бууруулж чадах тооцоог гаргасан байдаг.

19. Явганаар болон унадаг дугуйгаар зорчих нь олон талын үр ашигтай-Walking or Biking

Унадаг дугуй болон явганаар авто замын хөдөлгөөнд оролцох нь эрүүл мэнд болон эдийн засгийн үр өгөөжтэй алхам юм. 

20. Серийн дугаараар замын хөдөлгөөнийг хязгаарлах-Rationing

Автомашины серийн дугаарт тулгуурлан дугаарын хязгаарлалт хийх боломжтой. Гэхдээ чинээлэг хүмүүс хоёр дахь машинаа худалдан авч замын ачаалллыг нэмэгдүүлэхээс гадна автомашины дугаараа солих зэрэг зөрчил үүсдэг. 

21. Зам ашиглалтын хураамжийг оновчтой болгох-Pricing

Түгжрэл үүсэж байгаа газар зам ашиглалтын хураамжийг нэмэгдүүлж, түгжрэл үүсээгүй газар уг хураамжийг бууруулах нь замын сүлжээний ачааллыг тэнцвэржүүлдэг.

Уншигч танд дээрх 21 стратеги танил санагдаж байна уу. АНУ-ын эрдэмтэн Дэвид Левинсоны санал болгосон 21 стратегийн ихэнхийг нь Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад ашигласан төдийлэн үр дүн гарсангүй. Учир нь, дээрх 21 стратегийг цогцоор хэрэгжүүлснээр авто замын ачаалал буурдаг гэдгийг дэлхийн олон хотын авч хэрэгжүүлсэн жишээ харуулж байна. Аль нэгийг чухалчилж, өөр бусдыг нь орхидуулснаар түгжрэл гэх толгойны өвчнийг бүрэн гүйцэд анагааж чадахгүй. Гэхдээ дээрх 21 стратегийг амжилттай хэрэгжүүлэх нь ганцхан төр засгийн оролцооноос хамаарахгүй гэдгийг санах хэрэгтэй. Авто замын хөдөлгөөнд оролцож буй иргэн бүрийн оролцоо замын түгжрэлийг бууруулахад томоохон алхам болно. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
баатар [203.98.76.2] 2023/9/4
энэ хэдэн өдөрт тэгш сондгойгоор явцгаав. Ямар амар тайван байнаа. Ганц зөв шийдэл чинь энэ юм байна. Энэ журмыг дэмжицгээев
0 | 0 Хариулах
Ариунаа [64.119.23.37] 2022/9/24
Наад замын түгрэлийг бууруулах маш сайн төсөлтөй замын зомпани бна лээшдээ.хөрөнгө оруулалтаа шийдчихсэн.Тэр мэт хүмүүстэй нь олж уулүаж төр хувийн хэвшил хамтраачээ.Толгой сэтгэхүй муутай хэдэн дарганцараасаа салаачээ.Маш сайн зөв гаргалгаатай юм билээ .
1 | 0 Хариулах
Иргэн [192.82.74.45] 2022/5/2
Түгжрэл гэдэг үгийг хир баргийн хүн хэлдэг болж дээ. Сингапур Хонг Конг шиг машины ба автозамын татварыг 100 дахин нэмж, машин унахыг тансаг хэрэглээ болгох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.135] 2021/9/1
Доогуур нь машин явдаг гүүрэн трамбайг оруулж ирвэл
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.61] 2020/10/5
Нэгдүгээр эгнээг чөлөөлөх юуг хэлээд байна вэ. Гэхээр тусгай замын тээвэр явуулахыг шаардаад байна.
0 | 0 Хариулах
Zamchin [202.21.108.202] 2020/9/6
Ehnii 10 zuil bol zaaval heregjuuleh estoi hamgiin chuhal n zam nemj barih, odoi bgaa 40-50k bairuudiig dahin tuluvlultund oruulj hairtsaglasan zamuud barih heregtei. Tegeed etsest n helhed joloonii shalgaltiig changalah heregtei zarim uvugchuul, nusgai batsaanuud, ihenh emegteichuudiig joloo bariulmaargui bn.
0 | 0 Хариулах
22 [66.181.161.101] 2020/9/4
Бодит байдлаас булзаад булзаад түүнийхээ үр дагавараас зугтааж чадахгүй ээ. Зогсоол аахгүү хотод ''тэнгэрийн зам'' тавиад ч нэмэргүй л дээ. Бодит байдал нь анхнаасаа зургаан зуун мянган хүнд зориулж төлөвлөсөн хот ём шүү дээ. 22 дахь шийдэл. Хотын хүн амын талыг нь хотоос гаргах арга олох нь шулуун зам ём. Хот байх үндэслэл нь юу вэ? гэдэг хариултанд эхлээд хариулцгаа. 1 т нь ажлын олдоц. Аж үйлдвэржилтээ хотоос гарга АҮын Паркуудаа байгуул. Тоиоохон үйлдвэр уурхай дагасан хотуудаа хөгжүүл! 2т боловсролын эрэлт хэрэгцээ. Томоохон сургуулиудаа жижиг хотуудруу шилжүүл! Улсын сургуулиудад дотуур байр нэмж барь, хувийн сургуулиудыг сургуулийнхаа дэргэд дотуур байр заавал бариул үгүй бол зөвшөөрлийг нь хураа 3т хотодоос нүүх хүсэлтээ иргэдийг урамшуул гэр бүлийн гишүүний тоогоор 500 мянга гэдэгч юмуу. шилжин ирж байгаа өрөхөд хураамж тогтоо.
1 | 0 Хариулах
Бал [103.212.119.227] 2020/9/3
Цагдаа зохицуулах үүрэгтэн нь түгжрэлийг зохиомлоор нэмэгдүүлж буйг анхаарах
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.60] 2019/9/11
zaaval 21 zuil ntr gj bhaar zgr l niitiin teevree hugjuulj , avtomashiniig l bagasagahad l blno sh dee zaaval ingej surjignej yh gd bgan tm biz dee
0 | 4 Хариулах
Зочин [193.225.63.5] 2019/5/2
-Improve traffic culture – This is a method where you don’t need to invest money (always follow traffic rules, increase amount of traffic fares) -Reduce number of vehicles by levying high taxes -Develop public transportation (build a tram line, metro line; and develop traffic signs and journey information; increase number of bus and improve its service such making space for a person with a wheelchair; broaden travel route and time) -Develop a taxi service and restrict self-claimed taxi service cars -Develop a car-sharing service -Improve connectivity and planning of streets -Re-locate big markets, government service buildings and universities into another place from the city center) -Improve pedestrian roads and bicycle roads -Develop a bus service for school children -Build multi-level car stops. Increase number of car stops under ground. Хэлний бэлтгэлээ хийнгээ англиар бичлээ. Энэ мэтчилэн олон арга зам буй заа. Хэрэгжүүлэх л хэрэгтэй байна даа.
3 | 4 Хариулах
Төр буруутай [66.181.164.52] 2019/3/6
Хувийн таксиний үйлчилгээг нэгдсэн нэг системд оруулж сул хольхилтыг багасгаж байсан аппликейшнууд удаа дараа хаасан. Төр яагаад ийм ухаан муутай зүйл хийгээд байгааг ойлгохгүй юм. Хийж байгаа нэгнээ дэмжих байтал торгох дуртай.
0 | 0 Хариулах
Зочин [212.47.232.116] 2018/11/27
Замын түгжрэлийг сааруулах хамгийн зөв бодлого бол Нийтийн тээврээ дэмжиж хөгжүүлэхэд байдаг гэнэ лээ, манайх уул нь метрогоо яаж ийж байгаад баривал их л хэрэгтэй байх даа!
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.11] 2018/11/27
mashin burt ugluu oroi udurt neg huuhed suuj yavdag. huuhed zuuh ajil zamiin achaalal asar ih nemj bn. uchir ni hotiin zahiin surguuli tuvd bgaa surguulias ers yalgaatai tul. iimd tuvd bgaa zahas bgaa surguuliudiin yalgaag arilgah.
0 | 0 Хариулах
nnn [122.201.25.6] 2018/10/29
Surguuluudiig abtobustai bolgochihwol boloosh dee
1 | 0 Хариулах
Амараа [202.126.88.32] 2018/10/26
Хотын хүн амыг шууд 100 мянгаар механикаар өсгөж байгаа их, дээд сургуулиудыг хотоос гаргах хэрэгтэй байнаа. Хотод эрдэм ном сурхаасаа илүүтэйгээр муу муухайг л сураад байнадаа.
0 | 0 Хариулах
Ухамсар [5.171.59.107] 2018/10/26
Хамгын эхэлж хиих ажил бол Гэр хороололын жорлонг устгах!!! Тэр [хориотой үг] шээсээс Хорсний бохирдол vvсэж халдварт овчин аюултай байдалд ороод байгааг хvн бvр ухамсарлаачээ.
4 | 0 Хариулах
Wtf [45.117.35.8] 2018/10/25
Negenteel ih hurungu shaardah ym bol zugeer hotoo tomruul
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.88] 2018/10/25
Эргүүтээд байхымаа хотоо тэлээч ядаж Нарантуулын өргөтгөлыг хотоос гаргаач 21 аймгийн ачааны том том тэргүүд ачаа бараагаа татах гээд түгжээ бөглөө үүсгээд явж бна тэгэхээр яаж түгжээгүй байх юм бэ энэ хотын дарга гэж ухаангүй урагшгүй хачин юм байх юм
2 | 0 Хариулах
Уншигч [202.179.27.192] 2018/10/25
Монголчууд аа, юуны түрүүнд гэмтэж , бэртэж, осолдсон хүүхдүүд, морьдоор сэтгэлийн таашаал авагч [хориотой үг], Улаанбаатарыг амьсгалах агаар , ээх нар, сэвэлзэх салхигүй болтол нь газрыг нь баруун , солгойгүй зарж барилга бариулсан, 60 тэрбумын гол хэрэгтэн, ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧ , ЭХ ОРНООСОО УРВАГЧ М. ЭНХБОЛДЫГ УИХ-ын даргаас нь огцруулж ТҮҮНИЙ ТАВЬСАН ГАР ХӨЛ НЬ БОЛОГЧ !!! -АТГ-ын дарга ЭНХЖАРГАЛ -дээд шүүхийн ерөнхий шүүгч ЗОРИГИЙГ үндэслэлгүйгээр хөлжсөн бусад шүүгчдийн хамт -ЦЕГ - ын дарга БААТАРЖАВ -ерөнхий прокурор ЭНХ- АМГАЛАН Улаанбаатар, Төв аймгийн газрыг харийнханд өмчлүүлэхийг санаархагч су. батболд тэргүүтэй нийслэлийн бүлгийнхэнтэй нь цуг Монголын улс төрөөс үтэр түргэн зайлуулахгүй бол юун замын түгжрэл , ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХ НЬ !!!
2 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2018/10/25
Төв цэнгэлдэх гэх мэт газруудад 20 30 давхар орон сууцнууд бариад байдаг, тэр олон оршин суугчид нь хаанаа багтаж шингэх юм бол доо, зам нь улам л түгжирнэ дээ, америкийн эрдэмтний хичнээн гоё стратеги байгаад нэмэргүй дээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.161] 2018/10/25
Odoo bol getsuushude iim ih nyagtarshiltai bhad. Zamaa urgun bolgoy gsench bolgoh zam alga. Odoo zgr metro bariad odoo bga zamuud deeerei hong kong shig davhar zam hiijiij tugjrel buurah blgui. Deerees ni hotood 2tiish ni teleh shaardlagatai. Ene zax hudaldaanii tuvuud turiin baiguuullaguudiig hotiin zaxruu nuulgeh heregtei. Yuch hiihguigeer tugjreliig buuruulah arga bas bna odoo erunhidu heregjeed yavj bgaa benzinii uniig nemeh arga.
0 | 0 Хариулах
за би нэг юм хэлье [199.17.55.170] 2018/10/25
Энэ ер нь их энгийн. 1. Манайхан метро барина гэдэг бол үлгэр болсон. Газар доогуур байгаа энэ их шугам сүлжээ хоолой үнэхээр замбараагүй. Тэрний оронд зүгээр уртаашаа өргөөшөө ил галт тэрэг явах хэрэгтэй. Тэр нөгөө яваад байсан хөнгөн галт тэрэг яасан? тэрийгээ л сайн ашиглаад явчих хэрэгтэй. 2. Давхар зогсоол бариад, хотын төвийг бүсээр хуваагаад А, Б бүсүүдэд байгаа байшингууд бүгд газар доор зогсоолтой байх ёстой гээд хуульчилах хэрэгтэй. Зүгээр ил зогсож байгаа зогсоолуудыг хоослох арга. 3. Дараагийнх нь энэ торгуулийг бүр аймшигтай болгох хэрэгтэй. Эрхийг бол хасаад хасаад явчих хэрэгтэй. Торгуулиа төлөөгүй бол шүүхэд дууддаг, гэрээс нь баривчилдаг, торгуульд нь хүү ноогдуулдаг систем бас ашиглана тэгж энэ хэдэн ухаан мэдрэлгүй мал ард түмнийхээ хэтэвчрүү орж байж энийг удирдана. Тэрбум хүнтэй хятад чанга хуулийнхаа ачаар тэр хүмүүсээ удирдаж байгаа шт. 4. За тэгээд Uber, Lyft гэх мэт сервисүүд оруулаад хувиара такси хийдэг приусуудын учрыг олох. Бодоод үр дүнг нь зураглаад үз.
3 | 0 Хариулах
Зочин [103.229.120.136] 2018/10/25
Том зах худалдааны төвүүдийн зам дагуух зогсоолыг болих хэрэгтэй жнь сутайн буянт техникийн зах энхжин худалдааны төв г.м мөн зам дагуух худалдааг болиулах хэрэгтэй түлээ нүүрс элс хайрга төмөр авах г.м энэ мэт зүйл түгжрэл маш их үүсгэж бн
1 | 0 Хариулах
Зочин [178.115.130.217] 2018/10/25
Шилжилт хөлөлгөөнийг хязгаарлах, хотын харьяалалгүй иргэдийг хугацаа заан гаргах. 7 хоногийн дотор хотоос явах, хэтэрвэл мөнгөн торгууль ногдуулах
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.163] 2018/10/25
Бие биенээ хүндлээд дүрмээрээ л явчих. Өөр тэгж нарийн ширийн хэлээд байх зөвлөгөө байхгүй. Манайхаас жижигхэн замтай ч, илүү их машинтай Европын олон хотуудад ажил амьдрал нь асуудалгүй өрнөөд болоод л байна. Ерөөсөө л соёл, ухамсар байхгүй цагт 10 эгнээ зам байгаад ч ямар нэг байдлаар "Монгол"-жуулаад завааруулж дуусна шүү.
7 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2018/10/24
ОЛОН ЮМ ЯРИЛГҮЙ ЭХНИЙ ЭЭЛЖИД ХУВЬ ХУВЬСГАЛ ГЭЛТГҮЙ ХОТЫН ТӨВӨӨР ХАШААГАА БУУЛГАХ АЯНДАА ЦАЦСАН БУДАА ШИГ ТҮГЖРЭЛ ТАРААД ҮГҮЙ БОЛНО. МАШ ОЛОН МУХАР ГУДАМЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ СУДАЛГАА САЙН ХИЙГЭЭЧ ЖОЛООЧ НАРААС САНАЛ АВААЧ ХААНА ЯМАР ХАШАА БУУЛГАВАЛ ШУУД ШУУД ЯВАХ ВЭ
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.224] 2018/10/24
Автомашины татварыг өндөр тогтоохоос нааш энэ асуудал цэгцрэхгүйээ.
2 | 0 Хариулах
Зочин [175.99.130.98] 2018/10/24
Yavgan yavah, niitiin teever talruugaa anhaarah heregtei yum shig sanagddag. Mon tom mashinii tatwariig nemeh, eco teregnii tatwariig bagasgah. Zam barisanaas yavgan hunii zamaa saijruulaad mashinii hergeleeg l bagasgahad anhaarah zuitei bolov uu
1 | 0 Хариулах
Зочин [202.72.245.207] 2018/10/24
ИХ СУРГУУЛИУДЫГ ХӨДӨӨ ГАРГАНА ГЭЖ БАЛАЙРЧ БАЙХААР ХОТЫН ЗАХАД ДОТУУР БОЛОН АЖИЛЧДЫН БАЙРТАЙ НЬ ЦОГЦОЛБОР БАРЬВАЛ БАС НИЛЭЭН НЭМЭРТЭЙДЭЭ
1 | 1 Хариулах
Zochin [202.131.236.138] 2018/10/24
энэ 21 стратегийг бүрэн хэрэгжүүлж чадвал замын түгжрэлийг шийдэх боломжтой мэт санагдлаа
1 | 1 Хариулах
Зочин [103.212.118.10] 2020/7/16
Нисваанисын 81 хорт муу сэтгэл
0 | 0 Хариулах
Зочин [203.217.138.1] 2018/10/24
бүүр нэг нэг газраа эргэлдсэн төөрсөн хүн шиг ярьдаг хдэн юмаа л ярьсаар байх шив. Шөнө ажилла нтр. Хүний эрүүл мэнд яригдана наана чинь. Ийм учраас шөнө ажилласан бол цалинг хэд дахин нугалж өгдөг. Шөнө алдсан нойр хэзээ ч нөхөгддөггүй. Шөнөжин ажиллачихаад өдөржин унтахуу МААНАГУУДАА
2 | 0 Хариулах
Зочин [194.67.214.246] 2018/10/24
tomoor dalaatstai l arga hemjee avmaar bn daa. deerhuud chdee tvr zuuriin arga yadsan arguud bnaa
1 | 0 Хариулах
зочин [43.228.130.158] 2018/10/24
хот төлөвлөлт, газар зохион байгуулалтгүй явж ирсний гор шү дэ, 10, 10 жилээр хотын ерөнхий төлөвлөгөө хийж өнөөг хүрсний үр дагавар, дээр нь эрчим хүч, зам харилцаа, усан хангамж зэрэг дэд бүтцийн хязгаарлагдмал байдал нэрмээс болж бна, УБ-ын тухайд хэт төвлөрлийг сааруулах бус зогсоох цаг болсон. хуучин хорооллуудын ачаалал хэд дахин нэмэгдсэн, шинээр баригдаж бгаа хороолол /хотхон/-ууд 400 айлын орон сууц, 40 хүүхдийн цэцэрлэг, 140 машины зогсоол төлөвлөж бна, үүнийг нь харж хянадаг төр захиргааны байгууллагуудад нь мэргэжлийн хүмүүс бдгүй юм шиг. одоо ерөнхийд нь бус бүр гудам бүрээр нь нарийвчлан төлөвлөх зайлшгүй шаардлагатай бна да. даан ч хийдэг нь хэзээ юм бол до.....
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2018/10/24
13. 21. ene 2 iig sain hii
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.22] 2018/10/24
Tvr zuuriin arga yadsan l arguud bnn daa
1 | 1 Хариулах
Зочин [202.21.99.46] 2018/10/24
hotoo tel !! toriin uilchilgeenii buh gazariig hotoos garga!! hamgiin hurdan buguud urtug bagatai shiidel shu. mun zarim ih deed surguuliig hotoos garga! irgeded hungulttei nuhtsuluur maljuulah!!
6 | 0 Хариулах
Зочин [203.217.138.1] 2018/10/24
үнэн2 Одоо бүх их сургууль яам бага тойрууд буюу хааш хаашаа 3 км газарт л бн.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.169] 2020/9/8
.
0 | 0 Хариулах
Зочин [178.115.130.217] 2018/10/25
Хот тэлэхийн хирээр энэ улс чинь эзгүйрнэ. Тэгээд байхан хүнгүй аймаг бий болно. Тэдгээр нь яваандаа хүний идэш болно.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.75.150] 2020/8/14
Төмөр зам түгжрэлээс гаргах төгс тээвэр( трамбай үүнд ороогүй)
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.169] 2020/9/8
Нэгдүгээр эгнээнд албан ёсний таксиг таньдаг код суурьлуул
0 | 0 Хариулах