Индэр    
2018 оны 10 сарын 22
Зураг
Эрүүл мэнд, Зөвлөгөө

Омега-3 хэрэглэвэл ухаантай болно

Сурах үйл явц, ой санамж, сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг гиппокамп гэж хэсэг хүний тархинд байдаг. Олон ханаагүй тосны хүчил нь гиппокамп хэсгийн мэдрэлийн эсийг хөгжүүлдэг гол хүчин зүйл болохыг судлаачид тогтоосон юм. Булчин хөгжихөд уураг зайлшгүй хэрэгцээтэй байдаг адил тархи хөгжихөд олон ханаагүй тосны хүчил зайлшгүй хэрэгтэй юм. Ханаагүй тосны хүчил агуулсан хүнснээс дурдвал оливын тос, чацарганы тос, айрагны тос, хонины өвчүү, сүүлний тос, маалингийн тос, самарны тос зэрэг орно. Эдгээр дундаас олон ханаагүй тосны хүчил нь онцгой чанартай ба бидний мэдэх Омега 3 юм. 

Тосны хүчлийн нүүрстөрөгчийн гинжин холбооны уртаасаа хамаарч 3 төрөл байна. ALA /Alpha Linolenic Acid/ буюу 18 гинжит Омега 3 тосны хүчил нь хушга самар, гүнжидийн үр, чиа үр зэрэгт агуулагддаг. Харин загас, загасны тосонд EPA /EicosaPentaenoic Acid/, DHA /DocosaHexaenoic Acid/ зэрэг Омега 3 агуулагддаг. EPA нь 20 гинжит тосны хүчил бол DHA нь 22 гинжит тосны хүчил агуулдаг байна. Гинж уртсах тусам ашигт чанар нэмэгддэг. Нэг хэсэг самар идвэл ухаантай бол гэж сурталчилж байсан нь үндэслэлтэй юм. Гэхдээ DHA нь 22 гинжит тосны хүчил Омега 3 учир ашигт чанарыг хувьд самарнаас илүү юм. 

 

Жирэмсний 3 дахь 3 сараас ургийн тархи мэдрэлийн тогтолцоо хөгжиж эхэлдэг. Энэ үед DHA, EPA агуулсан Омега-3 ийг жирэмсэн эмэгтэй зайлшгүй хэрэглэх шаардлагатай болдог. Жирэмсний 3 дахь 3 сараас (13 дахь долоо хоногоос) хоногт 200мг DHA омега -3 уулгахад хүүхдийн хараа сайн, сэтгэн болох чадвар өндөртэй байгааг судалгаагаар тогтоожээ. Хүүхдийн тархи, мэдрэлийн тогтолцоо 5 нас хүртлээ хөгжлийнхөө 90 хувьд хүрдэг байна. Иймд 5 нас хүртэл өдөрт DHA, EPA агуулсан 1,000 мг тун Омега-3 заавал хэрэглүүлж байх хэрэгтэй. Иймд хүүхэд ой тогтоолт, сурлага сайтай, ухаантай, аливаад хандах хандлага эерэг байхад Омега 3 чухал нөлөөтэй.

 

Стресст байдал удвал сэтгэл гурталд хүргэнэ. Сэтгэл гутрал нь сэтгэцийн эмгэгийн тулгамдсан асуудал болоод байна. Уйтгарлах, амьдралаас уйдах, амиа егүүтгэх сэдлээр илэрдэг эмгэг юм. Мөн Сэтгэл заслын эмийн эмчилгээнд Омега 3 хэрэглэх нь үр дүнтэй болохыг олон орны судалгаа нотолж байна. 26 судалгаан дээр үндэслэсэн мета анализ судалгааг 2016 онд нийтэлжээ. Энэ судалгаагаар Омега-3 хоногт 1,000-6,000мг тунгаар хэрэглүүлсэн хүмүүсийн дунд сэтгэл гутрал 17 хувиар буурчээ. Өдөрт бүр 1,000 мг тун хэмжээтэй Омега-3 хэрэглэдэг настангуудын дунд зөнөх, алцхаймер зэрэг сэтгэл мэдрэлийн эмгэгийн эрсдэл буурдаг болохыг тогтоосон байна.

 

ОМЕГА-3 ХУДАЛДАН АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Хамгийн анхны чухалчлах зүйл бол гарал үүсэл юм. Аль бүс нутгийн ямар загаснаас гарган авсан бэ гэдэг их чухал. Учир нь хүний буруу үйлдлээс болж далай ихээр бохирдох болсон. Хамгийн цэнгэг эрүүл бүс нутгиийг хойл туйл “арктик” гэж үзэх болсон. Туйлын туяа тусдаг Норвеги улс хамгийн эко бүс юм. Өөрөөр хэлбэл хойд туйлаас барьсан сагамхай, хулд загаснаас гаргаж авсан “Арктикийн Омега-3” ашигт чанар илүү өндөр. Үүний дараах чухал үзүүлэлт бол загаснаас гаргаж авсан тосоо ямар аргаар хэр хугацаанд ялган авдаг вэ гэдэг их чухал. Омега-3 нь хурданд задарч ашигт байдлаа алддаг учир уламжлалт аргаар 2 цагийн дотор тосыг нь ялгаж авах нь ашигт чанар өндөртэй гэж үздэг. Хамгийн сүүлд анхаарах зүйл бол DHA Омега 3-ийн тун хамгийн багадаа 200мг-аас дээш хэмжээгээр агуулсан байх юм. Эдгээр 3 үзүүлэлтийг харгалзан үзэж сонголтоо хийж байхыг хичээж байгаарай.


Хүндэтгэсэн: Цахим Эмч

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.247] 2023/4/21
Далайн эргийн орны иргэд нь харин ч нэг дүнхүүдүү сонин байдаг шүү манайхан бол жинхэнэ ухаантнууд шүү хонины сүүл гэдэг гайхамшигтай сайхан зүйлийг хөхөж нэхийд өлгийдүүлж өсдөг бид азтай тэнгэртэй хүмүүс шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.77] 2022/10/8
Малын өөх тосонд байдаг
0 | 0 Хариулах
Тархины 30% өөх тос [202.55.188.46] 2021/7/17
Тархины 30% өөх тос,70% ус тэгэхээр Омeга 3 сайн уугаад,Цэвэршүүлсэн шүүсэн цэвэр ус уугаад байж дээ Монголчуудаа.
1 | 0 Хариулах
Монгол хүн [118.158.45.127] 2020/7/30
Монголчууд өөрсдийгөө , бас гадныхан их ухаантай хүмүүс гэдэг. Тэгвэл загасны омега иддэггүй хүмүүс яаж ийм байх вэ?
2 | 16 Хариулах
Монгол хүн [118.158.45.127] 2020/7/30
Энд загасны гаралтай омегаг сайн гэж бичсэн байна. Гэвч уламжлаллаараа загас иддэггүй Монголчуудад , Монголд байдаг хүнснээсээ яаж энэ бодисоо нөхөх талаар судалгаа зөвөлгөө хэрэгтэй баына. Гадаадын саплиментийг тэр бүр үнэ төлөөд авах чадвар бидэнд хэр билээ.
0 | 3 Хариулах
Zochin [220.248.61.124] 2019/2/10
Үнэн Омега3 бол ямар ч насны хүний тархийг тэжээж байдаг хэрэгтэй элемент.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.232] 2018/10/22
zagas mungun usaar bohirdson baidag. bolgoomj iluudehgui shuu
0 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2018/10/22
ИНГЭЖ *ААХАА Л БАЙЧИХ, УХААНТАЙ БАЙХ ЭСЭХ НЬ ЧАМААС ӨӨРӨӨС ЧИНЬ Л ХАМААРНА, ХАРИН ТАРХИНД ЦУСАН ХАНГАМЖ МУУДАХ, ЭСИЙН СОЛИЛЦОО МУУДАХАД МЭДЭЭЖ МАРТАМХАЙ БОЛНО. ТЭРНЭЭС ТЭНЭГ БОЛНО ГЭЖ ЮУ БАЙХАВ. САМАР ИДЭЭД УХААНТАЙ БОЛНО, ЭМ УУГААД УХААНТАЙ БОЛНО ГЭДЭГ ДОМГОО ОДОО ЗОГСООВОЛ ЯАСЫН, АЯГҮЙ БОЛ БИДНИЙ 99 ХУВЬ НЬ ОМЕГА-3 Н ДУТАГДАЛД ОРСОН ГЭНЭ ДЭЭ
14 | 34 Хариулах
zochin [165.227.40.198] 2018/10/22
Ulaim tsaim bara surtalchilsan hudal medeelel. Huuhdiin iim yumand sain geher l mongolchuud shuud l mongoo zartsuuldag. Ylanguya bogino hugatsaanii shiideld ih durtai. Iim amarhan uhaantai bolchdog bol dalain daguuh ornii ard, tumen tasartsan uhaantai bsn n haana bgan?
15 | 10 Хариулах
Яагаад гэвэл [66.181.182.87] 2018/10/23
Манайхан яагаад аймаар түрэмгий ууртай байдаг гэж бодож байна.
10 | 27 Хариулах
зочин [202.131.244.82] 2019/6/21
омега 3-н дутагдал
14 | 0 Хариулах
Зочин [66.181.180.142] 2023/4/3
Бөөн гомдол нэхсэн голионууд л бна
0 | 0 Хариулах
Тархины тэжээл Хүчилтөргч [202.55.188.46] 2021/7/17
Омeга 3 Тархинд хүчилтөрөгч хангалттай очиход тусалдаг.
0 | 1 Хариулах