Индэр    
2018 оны 10 сарын 15
Зураг
Freelance journalist

"ТАРХИНД НЬ ҮҮССЭН АРХИНЫ ГОЛОМТ ЖААХАН ИДЭВХЖИХЭД Л ХЯЗГААРГҮЙ ИХ УУХ ХҮСЭЛ ТӨРДӨГ"

Зураг

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн донтох эмгэгийн клиникийн наркологийн их эмч Б. Соёлмаатай ярилцлаа. 

- Архичин хүн гэдэг ойлголтын талаар та тайлбарлаж өгөөч?

- Энгийн яриагаар бол архичин, эмнэлэгийн хэллэгээр бол архины хамааралтай хүн гэдэг. ДЭМБ-аас архинд донтох эмгэг гэдэг өвчний кодтой, хараат байдалтай, зан үйлийн эмгэг гэж үздэг. Монгол хүнд дунджаар 20 жил даамжирч үргэлжилдэг архаг өвчин юм. Үр дагавар нь бие, сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна нийгэмд аюултай өвчин. Этилийн спирт буюу этанол гэх химийн бодис нь сэтгэцэд идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ, донтуулна. Бусадтай нээлттэй харьцана, нүүрэмгий болно, булчингууд суларна.  Ингээд ирэхээр стрессгүй юм шиг санагдаж таашаал өгдөг учраас хүмүүс хэрэглээд байдаг. 

- Зөв зохистой хэрэглээ, хэтрүүлэн хэрэглээний ялгааг тайлбарлаж өгөөч?

- Бага зэрэг, эрсдэлгүй хэрэглэдэг хүн байна. Нөгөө талд, нэг уухаараа хэд хоногоор  хэрэглэх хүсэл эрмэлзэлтэй болоод биеэс, сэтгэцээс нь шаардаад эхлэдэг хүмүүс байна. Биед нь хэрэгцээ шаардлага үүсч, донтох эмгэг болдог. Уугаад бага зэргийн хөөрөлд орж мансуураад, хүмүүстэй илэн далангүй ярилцаад өөрт нь сайхан байгаа учраас хүмүүс эхлээд татгалзаж чадахгүй байна гэсэн үг. Гэтэл ингэж эхлээд хүн яаж бүх амьдарлаа алддаг, архи ямар их хүчтэйг хүмүүс ухамсарлахгүй байна. Мөн ойр тойрны хүмүүст нь их хэцүү. 

- Архины хамааралтай хүмүүсийн гэр бүл яаж хохирдог вэ?

- Архинд донтох өвчтэй хүнтэй хоёр жилээс дээш хамт амьдарсан хүмүүс давхар хамаарлын сэтгэл зүйн өвчтэй болдог. Тэр хүмүүс ууж байгаа хүнээ өөрийхөө хяналтанд байлгахыг хичээнэ. Маш их цагддаг, мөрддөг хэлбэр байна. Өөхшүүлдэг хэлбэр байна. Ингэсээр байгаад нөгөө уудаг хүн маань гэр бүлийн дэмжлэгэнд амьдардаг хүн болсон байдаг. Тэгсэн хэрнээ уусаар л байна. Хамтран уух хэлбэр гэж байна. Гэр бүлийн аль нэг гишүүн хамааралтай байлаа гэхэд нөгөөхөө бага согтоох эсвэл энийг уулгахгүй гэсэн үүднээс гэр бүлийн хүн өмнөөс нь архийг нь ууж байгаад сүүлдээ эхнэр нь хамааралтай болчихсон тохиолдлууд ч бий.  Гэр бүлийн бүх гишүүд тэр хүнд сайн хандахаа больдог гөлгөр хэлбэр гэж байна. Яагаад ч нэмэргүй гэж үздэг учраас гэр бүлийн хүмүүс тэвчиж амьдардаг. Гэр бүлийн хүмүүс юу хийж болох вэ гэхээр ямар ч байсан тэр хүнд архинаас гарах сэдэл өгөх хэрэгтэй. 

- Яаж сэдэлжүүлэх вэ? Эргэн тойрныхон нь туслах ямар боломжууд байна? 

- Тэр хүнтэй сайхан ярилцах хэрэгтэй. Архинаас гарсан найз нөхдүүд нь нөлөө үзүүлж болно. Олон оролдлого хийгээд ч хэний ч үгэнд яагаад ч орохгүй бол бид нарт хандаад сэдэлжүүлэх ярилцлага хийж болдог. Тэр хүний сэтгэл зүйн байдал ямар байна, яаж ярьвал энэ хүнийг сэдэлжүүлж болох вэ гэж мэргэжлийн наркалогийн эмч нар ярилцлага хийдэг. Энэ нь сүүлийн үеийн хамгийн сайн эмчилгээний нэг болж байна. Яагаад ч өөрчлөгдөхгүй байгаа хүнд эмч нөлөөлөх боломжтой. Эмч нар шинжлэх ухаанаар нотлогдсон 5-6 үе шаттайгаар ярилцана. Бусад оронд сэдэлжүүлэх ярилцлагыг сайн хийгээд гарснаар тэр хүн эмчилгээнд ирэхгүй байсан ч гэсэн цаашаа архинаас гарах боломжтой гэж үздэг. 

- Гэр орныхон нь ч ятгаад дийлэхгүй, сэдэлжүүлэх ярилцлаганд ч явахгүй гээд байвал дараагийн шатны арга хэмжээ гэж байгаа юу?

- Байгаа. Хорооныхоо цагдаад өргөдөл гаргаад албадан эмчилгээнд явуулж болно. Тэр хүн үнэхээр эргэн тойрныхондоо гай болоод, олон удаа эрүүлжүүлэгдсэн бүртгэлтэй байвал, Майнтад албадан эмчилгээнд шүүхийн шийдвэрээр явуулна гэсэн үг. 

- Муу архичин гэж харахаас, энд нэг өвчин тусчихсан, өөртөө туслаж чадахгүй, эмчилгээ хэрэгтэй хүн байна гэж хүмүүс хардаггүй байх л даа...

- Энэ өвчний үндсэн шинж нь маш хэцүү.  Гэр бүлийн болон нийгмийн өвчин. Өөрөө уугаад зогсохгүй бусад хүмүүст маш их стресс өгч байдаг. Илэрдэггүй, нууцлагдмал өвчин. Гэтэл хавдартай өвчтөн байлаа гэхэд гэр бүлийн бүх гишүүд анхаарал тавина, тэр хүн ч гэсэн өвчнийхөө төлөө эмчдээ яг заасан хугацаанд нь ирж үзүүлнэ. Гэтэл архины хамааралтай хүмүүс эмчид хандахгүй, хандахаасаа ичнэ, айна, нэр хүндээ бодно. Гэр бүлийхэн ч энэ өвчнийг нууж хаацайлна. Архичин эхнэртэй, нөхөртэй гэж хүмүүс муу хэлнэ, найз нөхдийн хүрээнд миний нэр хүнд унана гэж айгаад энэ өвчнийг бүгд нууцалдаг. Нэр хүндээ унагахгүйн тулд архичин биш мэтээр нийгэмд баг үүсгэж амьдарч байна. Тэгээд хамгийн хэцүү юм болоход, бүүр даамжирсан үед л өвчин гэдгийг ухаарч эмнэлэгт ханддаг нь харамсалтай. 

- Эрэгтэй эмэгтэй хүмүүст донтох магадлалын хувьд ялгаа бий юу?

- Эмэгтэй хүний онцлог гэвэл илүү богино хугацаанд хамааралд ордог. Монгол эрэгтэй хүнд дунджаар 8-10 жилийн дотор хамааралтай байдал үүсэж байна гэсэн судалгаа байдаг. Гэтэл эмэгтэй хүнд ердөө 2-5 жил. Тэр нь эмэгтэй хүний бие организмтай холбоотой. Эмчилгээ нь эрэгтэй хүний эмчилгээнээс хоёр дахин илүү эмчилгээ хийж байж хамаарал нь эмчлэгддэг. Эрэгтэйчүүдийн архидалтын талаар хүмүүс их ярьдаг ч эмэгтэйчүүдийн архидалтын талаар ярихгүй байна. Хүн хэзээ ч би архичин болно гэж зорилго тавьж хэрэглэж эхэлдэггүй. Улмаар хэрэглээд ирэхээр өөрт сайхан таашаалтай санагдаж байгаад сүүлд биенд нь хэрэгцээ шаардлага үүснэ. Хүмүүс тэрийгээ их өмөөрдөг. 

- Яаж өмөөрөх үү?

- Өөрийгөө архичин гэж хэлүүлэх хэн ч дургүй. Би ямар архичин биш гэдэг. Бусад архичин хүмүүстэй зүйрлэж ярьж болохгүй. Би бол тэр хүмүүсийн хажууд нийгэмд эзэлсэн байр суурьтай, тийм ажил эрхэлдэг амжилттай явж байгаа хүн. Би ажлын шугамаар яалт ч үгүй  хэрэглэхээс өөр аргагүй байна. Намайг хүмүүс хүндэлж байгаа учраас архи уулгаад байна. Ингэж л ярьдаг. Энэ өвчний онцлог нь ийм. Маш нууцлагдмал өвчин. Бусад оронд бол нөхөн сэргээх төв гэж нэрлэдэг. Тэр хүний алдагдсан он жилүүд, сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийг нөхөн сэргээж байна гэсэн үг. Олон жил ууснаар хүн олон зүйлээ алдсан байдаг ч тэрийгээ ойлгодоггүй. 

- Архи даадаг хүн даадаггүй хүн гэж үнэхээр биологийн хувьд байдаг юмуу? 

- Архийг задалдаг фермент гэж элэгнээс ялгардаг. Тэр фермент нь ази хүмүүст европ хүмүүсээс бага байдаг. Ферментийн идэвхжил багатай хүмүүст бодисын илүүдэл их үүснэ. Энэ нь хүнийг маш их тавгүй байдалд оруулдаг. Дахиж архи уух нөхцлийг нь бүрдүүлнэ. Архинд донтох өвчний үе шатаасаа болоод эхэн үедээ хүмүүсийн архи даах чадвар сайн байдаг. Дараагийн шатанд архи даах чадвар муудна гэсэн үг. Урьд нь уудаг байсан хэмжээнээс бага уугаад согтоно. Төгсгөл шатандаа очсон хүмүүс маш бага хэмжээгээр уусан ч согтоно, өдөрт олон удаа согтоно, сэргэнэ. Ерөөсөө 30-100 гр уугаад согтдог. 

- Хүн шууд архины хамааралтай болдоггүй байх. Эрсдэлгүй хэрэглэж эхлэж байгаад донтох хэмжээнд хүрчихдэг юмуу, ямар гадны нөлөөнүүд байна? 

- Нийгмийн нөлөө байна.  Манай нийгэм бүх төрлийн баярыг зан үйлийн хэмжээнд архитай тэмдэглэж байна. Архины худалдаа борлуулалтанд тавих хяналт сул байна. Спиртний градусанд анхаарах хэрэгтэй. Ази хүнд өндөр градусын спирт үнэхээр зохидоггүй учраас улам хамааралд оруулж байна. Улсын, хувийн байгууллагууд ямар ч баярыг архитай холбодог. Тэр дундаас архичин хүмүүс төрж гарч байдаг. Тэр олон баярыг архитай тэмдэглээд уугаад байхаар бие организмд нь хэрэгцээ шаардлага үүсээд тэрийгээ давж чаддаггүй. Архи ууж байж тайвширна,  зовлон шаналал нь арилсан юм шиг болно. Архи уухгүй үед уйтгартай, нэг л юм дутагдаад байдаг. Нөгөө нэг нээлттэй инээж байсан хүн уухгүй үедээ хэнтэй ч ярьдаггүй.

Цонхоор хараад л гиюүрээд намайг хэн дуудах нь уу, хэнрүү утасдах вэ гэж бодно. Тэр үед нь баяр ч юм уу шалтаг гарвал бөөн баяр гараад уучихдаг. Архи уудаг хүмүүсийн тархи уухгүй бол идэвхжихээ больдог. Гэхдээ энэ нь дотроо үе шаттай. Ер нь төгсгөл шатандаа орсон хүн бол бусадтай нийлэхээ больж,  ганцаараа уудаг болдог. Тэр хүнд ганцаараа илүү их дозоор уух нь таалагддаг. Гадуур гараад согтож унаад аваар осол, хөлдөж осгохоос сэргийлээд гэртээ уудаг болдог. Гэртээ ганцаараа ууж эхлэх нь маш хүнд хэлбэр. 

- Төгсгөл шатандаа орсон хүнд архинаас гарах магадлал хэр байдаг вэ?

- Сэтгэл зүйн эмчилгээгээр бол 70-80 хувийн үр дүнтэй. Архинд донтох өвчин бол яг үе мөчний өвчинтэй адилхан. Дандаа сэдэрхээс сэргийлж явах ёстой. Түүнээс нэг эмчилгээнд ороод огт архи уухаа болино гэж байдаггүй. Тодорхой хугацаагаар хэдэн жил уухгүй явж байгаад өвчин сэдэрч ямар нэг шалтгаанаар хөөрч уугаад нөгөө уудгаараа хэдэн хоног сар уулаа гэж ярьдаг. Энэ бол өвчийн сэдэрч байгаа хэлбэр. Дэлхий нийтэд архинд донтох өвчнийг сэтгэл зүйн эмчилгээгээр эмийн эмчилгээтэй хавсраад хийхэд 90 хувийн үр дүнтэй. Эмчилгээнд ороход хамгийн анхаарах зүйл бол мотиваци буюу сэдэл тэр хүнд байх ёстой. Сэдэл үүснэ гэдэг нь үр дүнгийн 50 хувь нь үүслээ гэсэн үг. Өөрт нь сэдэл үүсээгүй хүн дээр хичнээн эмчилгээ хийгээд үр дүн гарахгүй. 

- Архины хамааралтай хүмүүс ямар үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд хандаж эхлэж байна?

- Тэр хүний амьдралд болон биеийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар гараад ирэхээр өөрийн эрхгүй ханддаг. Би хүнд зодуулсан, гэр бүл сална гээд байна, минийн ажил бүтэмжгүй боллоо гээд ер нь бүх зүйлээ алдсан хойноо хүмүүс ойлгодог нь харамсалтай. 

- Эмчилгээнд явчихаад ч буцаад уугаад яваа харагддаг?

- Гурваас дээш жил архи уугаагүй өвчтнүүдийг ерөнхийдөө бүрэн эмчлэгдэж байна гэж үздэг. Гэхдээ ямар нэг сэтгэл зүйн шалтгаанаар дахилт өгч болно. Баярлаж хөөрнө, гуниг гутралд автана, уй гашуу, зовлон учрахад эргээд өвчин сэдэрдэг. Үүнийг хальтирна гэж хэлдэг. Архины хамааралтай хүмүүс архиныхаа хэрэглээнд хяналт тавих чадваргүй болдог. Эрсдэлгүй бүлгийн, бага хэмжээгээр уучихаад зогсож чаддаг хүнд хяналт байна гэсэн үг. Тэр хүнд угаасаа хүсэл төрөхгүй. Гэтэл хамааралтай хүмүүст бол спиртний хяналт алдагддаг. Тэр хүний тархинд голомт үүссэн байдаг. Тэр голомт жоохон идэвхжихэд л хязгааргүй их уух хүсэл төрнө. Бага хэмжээгээр этилийн спирт уухад, 100 грамм уухад ч, нэг шар айраг уухад ч голомт шууд идэвхжинэ. 

- Архины эмчилгээнд яваад олон жил уухгүй явсан хүн, тааруулж ууна гэсэн юм хэзээ ч байхгүй юм байна гэж ойлгож болох уу? 

- Манай нэг эмчлүүлэгчийн түүхийг ярьж өгье л дөө. Тэр хүн 15 жил траншэйнд амьдарч, хүнд  хэцүү амьдрал туулсан. Манай хөтөлбөрт хамрагдаад одоо дөрвөн жил болж байна. Эхний нэг жил тэр хүн уухгүй байж байгаад  тэгж бодсон юм байна. Одоо би нэг жил уугаагүй юм чинь миний хувьд маш том амжилт. Би урьд нь бол нэг өдөр ч уухгүй байж чаддаггүй байсан. Одоо уухаа байсан юм чинь тааруулж ууна гэж бодож л дээ.

Тэгээд эхлээд архи аваагүй нэг шил пиво авсан. Шил пивоо ууж байтал их сайхан болж байна гэнэ. Тэгээд гайгүй байхаар нь гурван шил пиво захиалж ууж гэнэ. Тэгээд гурав дахь шилээ уугаад тэр хүнд архи уух хүсэл төрсөн. За 100 гр аваад ир гэж зөөгчид хэлсэн. Зөөгч их удаад байгаа юм шиг санагдаж гэнэ. За тэгээд 100 гр уусны дараа тэр хүн үргэлжлүүлээд ямар ч хяналтгүй уусан. Өглөө босоод ингэж бодож байна гэнэ. Би ер нь ажил хийхээ больё, архинаас гарахаа ч больё.  Ингээд хийж байсан ажлаасаа үүргэвчээ аваад зугтаад гарсан гэж байгаа юм. Ерөөсөө гарч уух л хүсэл байсан. Гэрээсээ, ажлаасаа зугтаж гараад тасралтгүй 20 хоног архидаад архины солиоролд ороод буцаад ирсэн. 

- Архины солиорлын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 

- Унтаж чадахгүй, нойрондоо аймаар юм зүүдэлнэ. Ойр дотны хүмүүс нь тэр хүнд муу хандаад, мэхлээд байгаа юм шиг бодогдоно. Ялангуяа шөнө оройн цагаар унтах гээд нүдээ анихад нь хорхой шавьж харагддаг. Өөрийг нь хазаад айлгаад байгаа юм шиг. Нойрон дунд байнга хар дарж зүүдэлнэ. Тэр зүүднээсээ болоод зарим хүн гэмт хэрэг хийдэг. Гэнэт босож ирээд гэр бүлийнхнийгээ эрсдэлтэй байдалд оруулах, гэмтээх гэх мэт. Хий юм харна. Энэ шинж тэмдгүүд архи уухаа зогсоосон үед гарах гээд байдаг. Олон хоног ууж байгаад эрүүл болсон үед хар дарж зүүдлээд, хөлрөөд, хий юм харна. Эхнэр нь хажууд нь унтаж байхад  нас барсан хүн хажууд нь унтаад байгаа юм шиг. Тэгэхээр гэрийхэн нь буруу байдлаар эмчлүүлээд бөө, лам дээр аваачаад засал ном хийлгээд байдаг. Энэ бол этилийн спиртний хор нөлөө сэтгэцэд нөлөөлсний шинж. 

- Уухаа болихоор солиороод байдаг болохоор айгаад уугаад байж болох уу?

- Яагаад уухаа зогсоохгүй байна гэхээр тэр хүнд маш хэцүү байдаг. Унтаж чадахгүй, унтахын тулд, хар дарсан зүүднээсээ ангижрахын тулд ууж байна. Зарим тохиолдолд, цагдаа, тагнуулаас намайг дагаад байна, миний чихний ард камер суулгасан байна гэдэг. Бүр итгэл үнэмшилтэйгээр зарга үүсгээд явдаг. Энэ бол архины солиорол болохоос биш бодитой юм биш. Эмчид хандсаны дараа сэтгэцэд нөлөөлөөд байгаа нөлөөг байхгүй болгоод,  биеэс нь хорыг ангижруулаад, эмчилгээ хийлгээд эхлэхээр хүмүүс их сайхан болдог. Маш сайхан унтлаа амьдралдаа би ингэж унтаж үзээгүй гэх нь ч бий. 

- Архиар тайлаад байгаа стрессийг тайлж болох аргуудаас зөвлөөч?

- Хүн өөрөө сэтгэл зүйгээ удирдаж, уугаагүй ч бусадтай нээлттэй ярилцах чадварыг эзэмших ёстой. Найз нөхөдтэйгээ кофе уух, хөдөө аялалд яваад ярьж сууж болно. Чанга дуулж орилохоор стресс тайлагдаж болно. Үнэхээр өөрийг нь ойлгодог найзтайгаа сайхан ярилцаж болно. Өөрийнхөө хоббиг хөгжүүлж болно. Ном уншиж болно. Хамгийн сүүлд үнэхээр аль ч аргаар стрессээ тайлж чадахгүй бол өөрийн сэтгэл зүйчтэй болж болно. Мөн булчин сулруулах өөр аргууд байна. Саунд сууж болно. Ерөнхийдөө өөрийгөө тайвшруулах аргад суралцана гэсэн үг дээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Аа [66.181.161.36] 2024/4/13
Энэ хүнтэй яаж холбогдох вэ. Сэмүт-д яаж хэвтүүлж эмчилгээ хийлгэх вэ
0 | 0 Хариулах
з [66.181.178.124] 2024/9/3
Сэмүт-д донтолтын тасаг гээд бдаг. Хаашаа ч гаргахгүй 7-10 хонуулж эмчилгээ хийлгэнэ. Шөнө нойрны эм уулгаж унтуулна. Гэхдээ даагталтай хүний даатгалаас мөнгө авдаг мөртөө давхар хоногийн 20К юмуу 30К/дотроо душ хөргөгчтэй/ авдаг өрөөнүүд бий. Очер захиалаад мөд бүтэхгүй. Авилгын 200-300К өгчвөл тэр дороо хэвтэж болно. 1 биллиардын ширээ 1 теннисний ширээ 1 зурагттай.
0 | 3 Хариулах
Зочин [202.9.40.131] 2024/2/11
Сайн байна уу. Ээж минь бараг л 30 жил архины хамааралтай явж байна хүүхэд байх үеэсээ хойш ээжийгээ уухыг харах уугаад унтахгүй өнгөрсөн амьдарлаа давтаж ярихыг сонсох шөнө орой унтуулахгүй ганцаараа юм яриад эсвэл ганцаараа уугаад суучихдаг ийм байдалтай хамт амьдрах маш хэцүү орхиод явъя гэхээр санаа зовоод чадахгүй заримдаа уухгүй байхаараа огцом ууртай болчихдог 60 хүрч байгаа хүн биен даахгүй янз бүр болчохвий гэж санаа зовж уухаа больчих гэж өчнөөн гуйсан ч огт тоодоггүй. уухгүй хамгийн ихтэй гэхэд 5 л хонодог нэг уухаараа 7 хоног шахуу үргэлжилдэг. Сэтгэл санааны хувьд маш хэцүү байна ийм хүнийг яах ёстой вэ?
0 | 0 Хариулах
Help me [192.82.87.127] 2021/11/20
Sain baitsgana uu. Ta buhnees tuslamj husmeer bnaa. Mnii eej aaw 2 arhinii gun hamaaraltai blsn shn amidralta bsnch Hamag oron bairaa aldad mashin tergee ch bankind aldsn Arhind orsn hun ymarch amidralin idevhigu blcihdg ym shg bn. Araich iim hmuus bgaagu ymdaa zasrana gj olon jil huleelee. Neg uuhgu blhoor n Ashgudee ged l bayrlah ym. Tgel uugagu uyde yg l bi arhichn bga bishdee geh met zuils helne. Tgel za uuha blicih bhda gej hamatan sadan buh hmus itgaench itgel muharddg. Esvel 2laa niiled humuses nuutsar arhi huwaagad uuchihdag. Eej arai deer arhi uuhgu ajil amidralaa bodoy gd uuhgu bhad aaw zogsohgu urgeljluled uugad l bdg. Unher yah ystoig oilgohgu bn tuslaach. Haana handh ymar emcilgee unher naidwartai ve?
27 | 52 Хариулах
Зочин [103.26.193.13] 2021/2/28
Эхлээд сэтгэл гутралд ороод байдаг байсан. Сүүлдээ бүр бодитой юм шиг зүүд зүүдэлдэг юм байна. Яг л тасраад нэг айлд сэрж байгаа юм шиг. Айлын тавилга хүмүүсийн царайй зүсийг нь аймаар тод санадаг. Энэнтэй адилхан олон нийтлэл олж уншлаа. Сүүлдээ бүр хий юм хардаг гэдэг нь болж байгаа юм болов уу гэж айлаа. Уусны маргааш сэтгэл хямраад тэгээд бодож байхдаа дахиж би хэзээ ч уухгүй гэж боддог. Гэтэл 3-4 хоноол тэр бодол ор мөргүй арилдаг. Гэтэл энэ удаагийн явдлаас болоод бүр аймаар сэтгэл зовж байна. Би амьдралаа баллаж болохгүй хүн ш дээ. Гэр бүлтэй болж сайхан амьдрахыг хүсдэг. Ийм байдалд өөрийгөө хүргэсэн миний буруу.Эхлээд Найзуудын ганц юм ууя гэсэн хөгжилтэй уулзалт харин дараа нь найзууд гэр бүлтэй болоод олдохоо байсан. Тэгэхэд нь гэртээ пиво авч утас ухангаа кино үзэнгээ уудаг байсныгаа гарч орохгүй стрессээ тайлж байна гэж ойлгосон энэ явдал минь л намайг ийм байдалд хүргэлээ. Одоо надад сэтгэлзүйч л хэрэгтэй байна. Хэд хоногйн дараа ингэж хямарсаныгаа марчихвий гэж айж байна
26 | 0 Хариулах
Т [202.126.90.143] 2023/6/14
Миний бодлоор стресс их байна гэж ойлгож байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.248.178] 2021/2/3
би үхэж байна, намайг авраач хүмүүс ээ
16 | 11 Хариулах
Зочин [64.119.21.144] 2020/9/4
Архинаас хол бай хүмүүс ээ, хэнийг ч голохгүй шүү
4 | 3 Хариулах
32t zalu [35.180.91.66] 2020/8/2
Sardaa neg hoyr uugaad 14 jil bolj bn. Ajilaa aldaj tasalj uuj bgaagui. Uuhaaraa l neellttei boldog, mash goy goy sanaanuud ch turdug hhe. neg sain tasartlaa uuchhaaraa za bolii dahij uuhgui gej boddog tegeed sar garamch uuhgui. Bi ali shat deeree bga bol. Enw meteeree yavaad baij bolohuu. Uuj bh 14 jiliin hugatsaand zarimdaa 7 honohoor uuh uech bsn gehdee huduu gadaa amralt zugaalgaar yvsan uedee l dee.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.181.229] 2021/2/3
чи архичин байна
2 | 0 Хариулах
Зочин [103.10.22.23] 2020/4/6
50 garsan togtson amidraltai, uuh setgel zvin ymar ch asuudal bhku, deer ni umnu ni bayr yosloloor ch sogttoloo uudaggvi zarimdaa bvvr amsdagchgvi, sogtuu bhig ni 20n heden jil mash tsuuhun harj bsan eej maani jiliin umnuus arhinii hamaaraltai bolchihloo. delgvvrt hudaldagch hiideg ymlda. hamgiin haramsaltai ni delgvvr deeree gantsaaraa uudag bolson. udriin tsagaar ochij ergedeg. umnu jil bol haayaa2 neg nvd ni ewgv bolchihson uuchihsan ym shig bdag bsan. on garsanaas hoish bvvr 7 honogt 3 4n udur tiim bdaltai bdag bolj bgaad svvldee udur ochihoor haachihsan delgvvrtee sogtuu untaj bdag bolson. manai aaw dvv bid 3 zunduu l helj vzle. zaginaj vzsen argadaad helj vzsen shaltgaaniig ni asuuj vzsen. ymar ch hariu bhku suugaad l bn. tegj heleheer 2 3 honogtoo owoo saihan bj bgad l butsaad uuchihsan bh ym. emnelegt hewtvvlchih hetsvv. ugaasaa emnelegees hol bdag hvn bolhoor. lam buud vzvvleh geheer yahinbe geed. vneheer yaah uchiraa oldoggve.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.48] 2020/8/27
Ээжийгээ архины солиорол бие мах бодийн эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөхөөс өмнө шар хадны мэдрэл тайвшруулах эмчилгээнд яааж ийж байгаад явуулаарай
3 | 0 Хариулах
Т [202.126.90.143] 2023/6/14
Стресс аюултай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.7] 2020/3/24
Ooriigoo gudamjiinii arhichin ovgontiihontei zuirleed bi arihchin bish gej boddog. Getel tednees iluu hor urshigtai arihchin bolsonoo meddegui. Bugdiig zovooj niigem ger buldee lai boldog humuus ene ulsad mash ih boljee. Showdah niileh bayarlah geh met zuiluudiig arihdal arihchin gej bodohoo bolison bn. Ene bol emgenel bogood har mor uldeej bui helber
8 | 0 Хариулах
Зочин [103.229.122.10] 2020/6/10
show ddag hulgaichuud nz nuhud gej neriidleer arhi shahadgaa bolih heregtei.
2 | 0 Хариулах
зочин [202.179.11.86] 2019/11/29
Архины хамааралтай болчихсон хүмүүс үнэхээр эмгэнэлтэй юм. Ийм хүнтэй аав, ээж нөхөр, эхнэр, ах дүү учирсан гэр бүл нь бүр ч эмгэнэлтэй юм даа. Би тийм л хүний гэр бүл учраас энэхүү нийтлэлийг уншлаа... Үнэхээр яаамаар ч юм бэ дээ.. Улсын бодлогоор архины градуссыг бага болговол яах бол...
8 | 0 Хариулах
Архийг үзэн ядагч залуу [202.126.89.117] 2020/2/27
Үнэхээр хэцүүү байна олон эмчилгээнд явсан нэмэр алгадаа эхнэр минь нүдэн дээр унаж байна одоо ч согтуу хажууд элий балай юм яриад хүн унтуулахгүй юм ингэж байхаар би үхэж далд ормоор санагдах юм 3 хүүхэд минь л байна бусөд нь падлий ч алга
7 | 0 Хариулах
Зочин [43.242.243.119] 2023/7/26
Манай эхнэр бас архичин, аав нь архичин, үнэхээр ядаргаатай одоо уух бүрт нь хэрүүл болдог болсоор 2-3 жил боллоо
2 | 0 Хариулах
Сэтгэл судлаач [202.9.41.0] 2020/3/20
Архисах зуршил, донтолт нь 10% нь биемахбод 90% нь сэтгэлзүйгээс хамааралтай,өөрөөр хэлбэл цэвэр сэтгэцийн өвчин юм.Архисах донтох байдал нь тухайн хүний шунал хүсэл,сэтгэл ханамжинд татагдах замаар өрнөдөг.Тийм болохоор та нөхөрөө (эхнэр )донтолоор мэргэшсэн сэтгэлзүйчид хандуулах нь зүйтэй. Сэтгэлзүйч таны нөхөрийн(эхнэрийн )зан араншин хандлага төлөвт хамааруулан зөвөлгөө боловсруулдаг.Магадгүй та ч хамт байвал үр дүнтэй.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.160.69] 2025/7/16
Донтолоор мэргэшсэн сэтгэлзүйчидтэй яаж холбогдох вэ. утас, хаяг
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.3] 2018/10/15
Ховдын ах орлуулаад шар сүү, аяга усанд жижиг чавга бол тал чавга том бол 1/4 чавга хийгээд уу ! Эрүүл бөгөөд дон сайн дардаг. Эмч эм өгвөл яс уух хэрэгтэй. Тэгээд нэмээд сэтгэл зүй ! Өнгөрснөө одоо бүү дурс ! Шууд урагшаа хараад амьдралаа үргэлжлүүлэх хэрэгтэй ! Элгээ үзүүлэх хэрэгтэй ! Вирус шалгуулах хэрэгтэй ! Эрүүл мэндээ бодох хэрэгтэй !
26 | 0 Хариулах
Өөхшүүлнэ [202.179.31.3] 2018/10/15
Өөгшүүлнэ.
3 | 3 Хариулах
зочин [202.9.41.252] 2018/10/15
тиймээ би ч бас архичин... байз миний ip-р хэн нэг нь намайг сонсоод хараад байх шиг байна..
28 | 3 Хариулах
Зочин [202.126.89.32] 2018/10/15
Очихоор болчихжээ хөө, солиороод эхлэчиж
21 | 11 Хариулах