Индэр    
2018 оны 5 сарын 18
Зураг
Freelance journalist

Буруугүй буруутнууд

Зураг

Scapegoating 

Gerel woke up to find a man with a familiar face on top of her. She passed out again. He was her coworker.  They had dinner; as Gerel got drunk to a point where  she was not able to get home by herself he took her to her house. Then he raped her. 

In the morning, Gerel woke up alone and was determined not to let this go. But she did not know what to do and where and who she was supposed to report what had happened and panicked and felt lonely. Anger, despise, disgust mixed with endless thoughts questions rushed to her mind. She was scared of getting fired or something worse would happen to her; all alone, she was confused and felt lonely. 

She said, she was doubtful of her managers would understand her. She was felt embarrassed before her friends, colleagues and parents. I did not hesitate that people would blame me for drinking too much and passing out. In addition, going through police and court would take long and would be costly and, most importantly, she did not believe she would get some result of this. When she was talking to us, she was quiet and seemed to be feeling guilty.

WHY THEY BECOME QUIET?

According to the Mongolian Women’s Fund research (2016), rape victims stay quite because of the above reasons. “Our society blames the victim, victims are frightened of double burden, don’t know where to go to, and don’t want to lose their job and are afraid that no measures will be taken if they made a complaint. These are the main reasons victims refuse to report rape case.” said N.Chinchuluun (Advisor of Mongolian Women’s Fund)

Therefore, it is hard to get the exact number of victims/survivors like her. “Crimes like this usually happen without any witness, so it is hard to prove it.” said Kh. Munkhzul from National Human Rights Commission of Mongolia (NHRC). In their research (2014), reasons of victims not reporting the crime is similar to Mongolian Women’s Fund research. In addition, laws and regulations are insufficient, unfavorable for victims, do not respect human dignity and integrity, privilege, security is not guaranteed and victims’ private information is not kept confidential.  

Most of the above examples happened to Gerel. When she told about it to two of her best friends, one of them directly blamed her. Her best friend said, “The first thing that comes to my mind is that you should not drink with a man” Besides her friend, her mother blamed her for the same reasons. During a trial in the court, the prosecutor asked the victim “How much alcohol do you consume daily?” The question left the woman feeling vulnerable, helpless and hopeless. 

“He raped me and he did not seem like feeling guilty at all, but was only defending himself, ” Gerel said.

- Could you please tell me how he defended himself?

- Of course. He told me, “Holidays are coming, my father is getting some medal, so I have many things to do. I have a wife and kids. It is hard for me to go through the court process. Because of you I got fired, is not it enough?”

- What did you expect from him?

- He was always talking about his life. Asking me to show him some mercy as a mother. Asking me withdraw my complaints from court.  I wanted to him to apologize and admit that he did something wrong. Also, I wanted him to say that he did not respect and violated my rights. 

From his testimony to court, some sentences came to my attention. For example: When I came to her room, she took my hand, I figured she accepted to have sex with him.

The Head of the Mongolian Gender Equality Center (MGEC) said: “If women treat men really kind, men almost always falsely think that those women are flirting with them. It means women are treated less well because of their sex. If women laugh, they are called as flirtatious woman, while man laugh, they are called as kind man. All these situations have derived from wrong awareness of people about gender equality in Mongolia. 

According to the studies, conducted by the MGEC, between 2014 and 2016, police officers investigated overall 869 sexual harassment crimes. However, during the trial in the court, the number of cases decreased to 393. General Manager of the Beautiful Hearts Against Sexual Violence NGO, B. Oyundari did not deny that blaming victims may influence on victims’ actions to withdraw their complaints from court. 

Number of victims approached to police department and court of justice, 

IT IS NOT POSSIBLE TO CALCULATE THE PSYCHOLOGICAL DAMAGE

Why do we blame victims? People unconsciously try to avoid bad things and blame victims in order to feel safe. Actions of blaming victims/survivors provoke their life-time psychological harm. The Head of NHRM, J. Byambadorj commented: “Mongolian court does not calculate the psychological damage for reasons like, it does not have the methodology.”

Gerel went to police and through court and her case was resolved. However, she will always live with deep psychological damage. According to psychologist P. Enkhchimeg from Beautiful Hearts Against Sexual Violence NGO, victims/survivors of sexual violence live with psychological trauma. Regardless of age, gender and social background, trauma of sexual violence affects victim’s mind, memory, emotion/feelings and relationships for lifetime.. If the victim/survivor is reminded of the violent actions such as seeing, hearing, it will cause an overwhelming shock or retraumatization, feeling of going through it all over. Thus, it is necessary to receive trauma-informed psychosocial service is necessary. This will aid for healing process that will continue all her life time.

IS IT POSSIBLE TO CHANGE THE VICTIM BLAMING CULTURE?

There are number of benefits associated with changing and reducing victim blaming culture, which are:

  • Prevention of additional distress
  • Better understanding of the victims’ situation among the public
  • Increased work performance of social workers who help the victims/survivors
  • Increased number of reported violence cases
  • Victims will receive all the necessary trauma-informed services

The person who always supported Gerel was her father. “…When my father tried to calm me down, I wept hardly. He said, do not think of yourself as having been raped. It makes it harder to survive. His wise words gave me power to go through all the court process until the end.” said Gerel. Support from family members of sexual violence victim is big psychological support for them. 

Experts have identified the following solutions. The general coordinator of MONFEMNET National Network, gender analyst D. Enkhjargal advised that starting from preschool, children must receive education on inviolable rights and areas of bodies off limits for others to touch. This way, she or he is certain that through educational curriculum the behavior of future citizens can be changed starting at the roots. Furthermore, the NHRC report has repeatedly addressed the need to take into account of the psychological damage of victims. The head of NHRC J. Byambadorj suggested victims wear masks and have their voices changed during court hearings. Non-disclosure of the identity of the victim can ensure the hearing will not influence the psychology state of the victim.

On the other hand, when journalists report about crime, conflict and dispute to the public, they should check facts carefully and protect victim’s private information, avoid stirring up the public to blame the victim and be careful not to promote violence.

Journalism experts advised that articles and broadcasts should include prison sentence for such violent offences, reasons for violence, circumstances and ways to stop these violence. 

Our main character Gerel is still working and is receiving psychotherapy service regularly.  The offender was sentenced according to law. 


- Хохирогчийн зөвшөөрлөөр энэхүү бүтээлийг олон нийтийн хүртээл болгов -

Гэрэл гэнэт сэрлээ. Нүдээ арайхийн нээхэд дээр нь хэвтээд уухилж, аахилах танил эрийн царай асаалттай зурагтны гэрэлд бүдэг бадаг харагдав. Тачаалдаа улангасан дайрах хүдэр эрийн дороос тэрээр турьхан гараараа яаж ч орилж хашгираад, ноцолдож түлхээд ч биеэсээ холдуулж чадсангүй. Түүнийг хүчирхийлж буй архи үнэртүүлсэн эрийг Батаа гэх бөгөөд Гэрэлтэй хамт ажилладаг нэгэн. Тэд үдшийг ресторанд хамт өнгөрөөгөөд, Гэрэл биеэ авч явах чадваргүй согтсон тул Батаа байранд нь хүргэж өгөөд ийнхүү хүчирхийлжээ. 

Өглөө нь босоод, Гэрэл энэ бүх тэвчихийн аргагүй зүйлсийг зүгээр өнгөрөөхгүй гэж бодсон ч хаана, хэнд хандах, яахаа мэдэхгүй сандарч тэвдэж, бас ганцаардаж байв. Уур бухимдал, гомдол, зэвүүцэлтэй зэрэгцэн толгойд нь түмэн бодол ээлжлэн орж ирсээр... Энэ явдлаас болоод тэрээр ажлаасаа халагдах вий хэмээн дотроо айна.  

“... Энэ явдлыг манай удирдлагууд ойлгоно гэдэгт би эргэлзсэн юм. Найз нөхөд, хамт олон, аав ээжээсээ ч ичиж нэр хүндээ бодож байлаа. Согтууруулах ундаанаас болж хяналтаа алдсан нь хүмүүс намайг буруутгах шалтгаан болно гэдэгт би эргэлзэхгүй байв. Мөн цагдаа шүүхээр явах нь цаг хугацаа, зардал мөнгөнөөс эхлээд ер нь гомдол гаргасан ч үр дүнд хүрнэ гэдэгт итгээгүй” хэмээн Гэрэл намуухан дуугаар өгүүлж байна. Тэрээр ярьж байхдаа өөрөө хэрэг хийсэн мэт доошоо хараад хааяа санаа алдаж байсан юм. 

Тэд яагаад чимээгүй болдог вэ?

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүд Гэрэлтэй адил шалтгаанаар амаа хамхиад өнгөрдөг талаар Монголын эмэгтэйчүүдийн сангийн 2016 оны судалгаанд дурджээ. Манайхан ихэвчлэн эмэгтэйчүүдээ буруутгадаг, хохирогч өөрт нь дахин дарамт ирэхээс сүрддэг, мөн хаана хандахаа мэддэггүй, ажил орлогоо алдахаас айж, гомдол гаргасан ч арга хэмжээ авахгүй байх вий гэсэн айдсаасаа болоод хохирогчид хэргийг илчлэхээс татгалздаг талаар Монголын эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх Н.Чинчулуун хэлж байсан юм.  

Тиймээс Гэрэл шиг хүчирхийлэлд өртсөн хохирогчдын тоо яг хэд байгааг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг аж. Учир нь ийм хэрэг бусдын нүднээс далд болдог учраас нотлоход хүндрэлтэй байгааг ХЭҮК-ийн ахлах референт Х.Мөнхзул тайлбарлаж байсан юм. Тус комиссоос 2014 онд хийсэн судалгаагаар хохирогч гомдол гаргахгүй байгаа шалтгааны ихэнх нь дээр өгүүлсэн Монголын эмэгтэйчүүдийн сангийн судалгаатай ижил байна. Мөн хууль эрх зүйн орчин хангалтгүй, хохирогчид ээлтэй бус, тэдний нэр төр, алдар хүндэд халддаг, аюулгүй байдал баталгаагүй, хохирогчийн хувийн нууцлал, мэдээлэл алдагддаг ажээ. 

Гэрэлд дээр дурьдсан хандлагаас ихэнх нь тохиолджээ. Хамгийн дотно хоёр найз бүсгүйдээ сэтгэлээ уудлахад нэг нь түүнийг шууд буруутгасан байна. “Надад хамгийн түрүүнд Гэрэлийг эрчүүдтэй яах гэж хамт ууж идсэн юм бэ гэсэн бодол төрсөн” хэмээн найз бүсгүй Намуунаа нь хэлэв. Найзаас нь гадна ээж нь бас түүнийг ингэж зэмлэжээ. Бас шүүх хурлын явцад прокурор “... чиний уудаг хэмжээ ямар байдаг вэ?” гэж асуусан нь бүсгүйг эмзэглүүлсэн байна. 

“...Батаа намайг хүчирхийлчихээд гэмшсэн шинжгүй харин ч өөрийгөө өмгөөлөөд байсан нь гайхшрал төрүүлсэн” гээд Гэрэл санаа алдав.

- Батаа өөрийгөө юу гэж өмгөөлснийг хэлж болох уу?

- Болно. Баяр наадам дөхөөд, манай аав одон авах гээд ажил их байна. Би эхнэр хүүхдүүдтэй хүн. Зарга хийж явах төвөгтэй байна. Чамаас болоод ажлаасаа халагдлаа, одоо болоо юм биш үү гэсэн.

- Чи түүнээс ямар нэг зүйл хүсч хүлээсэн үү?

- Тэр хүн өөрийнхөө амьдралыг л яриад байсан. Эх хүний нинжин сэтгэл гаргаач. Өргөдлөө татаад авчих гээд байсан. Уг нь би түүнээс, би буруу зүйл хийсэн байна. Чиний эрх чөлөөнд халдчихжээ гэж хэлээсэй гэж хүссэн хэмээн Гэрэл хариулав.   

Шүүхэд өгсөн Батаагийн мэдүүлгээс анхаарал татсан хэдэн мөр бий. Тухайлбал, Гэрэлийн өрөөнд ороход миний гараас барьсан. Тэгэхэд нь би түүнийг бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрч байна гэж ойлгосон хэмээн тэрээр мэдүүлсэн байдаг. 

Эмэгтэй хүний сайхан харилцааг эрчүүд өөрт нь талтай байна гэж эндүүрдэг. Найрсаг харилцааг дотно харьцаа гэж бодож байгаа нь хүйсийн хувьд дорд үзэж байна гэсэн үг. Эмэгтэй хүн инээж байвал аальгүй, эрэгтэй хүн инээвэл найрсаг гэж үздэг энэ мэт байдал нь өнөөдөр Монголын нийгэмд байгаа жендерийн тухай буруу хэвшмэл ойлголт хэмээн “Хүйсийн тэгш эрх” төвийн тэргүүн Г.Ганбаясах өгүүлэв. 

Тус төвөөс тодорхойлсон дүн шинжилгээгээр бол 2014-2016 онд бэлгийн хүчирхийллийн хэрэг цагдаагийн бүртгэлд 869 байснаа шүүхээр хэрэг шийдвэрлэх явцад 393 болж буурчээ. Хохирогчдыг буруутгах хандлага хүмүүс өргөдлөө буцаан татахад нөлөөлсөн байж болохыг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь үгүйсгээгүй.  

Сэтгэл санааны хохирлыг тооцох боломж үгүй

Бид яагаад хохирогчийг буруутгадаг вэ? Хэвлэлийн хүрээлэнгээс энэ оны нэгдүгээр сард “Хохирогч төвтэй-Мэдээлэл-Өмгөөлөл” сургалтыг сэтгүүлч, өмгөөлөгч нарт зохион байгуулсан. Энэ үеэр муу зүйлийг өөрөөсөө “холдуулах” далд ухамсарын нөлөөгөөр хүмүүс аюулгүй байгаагаа мэдрэх гэж хохирогчийг буруутгадаг гэдгийг оролцогчид ойлгож авсан юм. Хохирогчийг буруутгах үйлдэл, хандлага нь тэдний насан туршийн сэтгэл санааны хохиролыг бүр өдөөдөг байна. Гэтэл Монголын шүүх “аргачлал байхгүй” гээд сэтгэл санааны хохирлыг тооцохгүй байгааг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж өнгөрсөн дөрөвдүгээр сард ekhsurvalj.mn сайтад өгсөн ярилцлагадаа шүүмжилжээ. 

Гэрэл цагдаа шүүхээр хэргээ дуустал нь явж шийдүүлсэн ч хэзээ ч нөхөж баршгүй сэтгэл санааны хохиролтой үлджээ. Түүнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж байгаа “Хөөрхөн зүрхнүүд” ТББ-ын сэтгэл зүйч П.Энхчимэгийн хэлснээр бол бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагч нь сэтгэцийн гэмтэлд өртсөн байдаг ажээ. Энэ нь хохирогчийн нас, сэтгэлзүйн онцлогоос үл шалтгаалан оюун санаа, ой санамж, сэтгэл хөдлөл болон харилцаанд насан турш нөлөөлдөг гэнэ. Тухайн тохиолдлыг санагдуулах зүйл, жишээлбэл хохирогчийг буруутгасан үйлдэл харах, сонсох, мэдрэх зэрэг нь өөрийн эрхгүй цочролд оруулснаар хүчирхийлэл дахин давтагдаж буй мэт мэдрэмж төрүүлж, бодит байдалд нийцээгүй хэтийдсэн хариу үйлдэл үзүүлдэг. Гэрэлийн тухайд насан турш даван туулах үйл явц үргэлжилнэ гэж ойлгож болно гэв.

Буруутгах хандлагыг өөрчлөх боломж бий юу?

Сэтгэл санааны хохирлыг даван туулж байгаа нэгнээ буруутгах хандлагыг багасгах, болж өгвөл өөрчлөх нь дараах сайн талтай ажээ. 

Сэтгэл санааны нэмэлт дарамтад орохоос сэргийлнэ. 

  • Олон нийт хохирогчийг зөвөөр ойлгож, түүнийг буруутгах сэдэл төрөхөө болино. 
  • Хохирогчидтой ажилладаг хүмүүсийн ажлын үр дүн өснө.
  • Хүчирхийллийн тухай мэдээлэх тоо өснө. 
  • Хохирогчид зохих үйлчилгээг бүрэн авна. 

Гэрэлийг сэтгэл санаагаар хамгийн их дэмжсэн хүн бол аав нь. “... Аав маань аргадахад би өмөлзтөл уйлсан. Тэр миний охин хүчиндүүлчихлээ гэж битгий бод. Ингэж бодох нь бэрхшээлийг даван туулахад хэцүү гэх мэтээр ухаалаг үг хэлж, сэтгэл санаагаар дэмжсэн нь намайг хэргийг шийдвэрлэхэд дуустал явах хүч тэнхээ хайрласан” гэж Гэрэл ярилаа. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг гэр бүлийн гишүүд нь энэ мэтээр ойлгож хамт байх нь сэтгэл санааны хувьд томоохон дэмжлэг болдог аж.    

Харин мэргэжилтнүүд зарим шийдлийг дараах байдлаар тодорхойлж байна. Монфемнет Үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч, Жендерийн үндэсний шинжээч Д.Энхжаргал сургуулийн өмнөх наснаас нь эхлээд хүн бүхэн халдашгүй эрх чөлөөтэй, бусдын биед хүрэх зааг хязгаар, түүний халдашгүй орон зайн тухай мэдлэгийг хүүхдүүдэд олгох ёстой гэв. Ингэснээр боловсролын тогтолцоогоор дамжуулан ирээдүйн иргэдийн хандлагыг сууриар нь өөрчлөх боломжтой гэж тэр үзэж байна. Түүнээс гадна ХЭҮК-ийн илтгэлд хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тооцдог болох саналыг удаа дараа дэвшүүлсээр байна. Комиссын дарга Ж.Бямбадорж шүүх хурлын үеэр хохирогчид маск өмсүүлж, дуу хоолойг нь өөрчлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Хохирогчийг ийнхүү нууцласнаар шүүх хурал түүний сэтгэл зүйд нөлөөлөхгүй сайн талтай гэнэ. 

Нөгөө талаар сэтгүүлчид гэмт хэрэг, зөрчил маргааны талаар олон нийтэд мэдээлэхдээ баримтыг нягтлан шалгаж баталгаажуулах, хохирогчийн хувийн нууцыг хамгаалах, түүнийг буруутгах шалтгаан, сэдлийг уншигч үзэгчдэд төрүүлэхээс зайлсхийх, хүчирхийлэгчийг өөгшүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Ийм төрлийн нийтлэл, нэвтрүүлэгт хуулийн дагуу гэмт хэрэгтэнд ямар хариуцлага хүлээлгэдэг, хүчирхийлэгч зохих ял, шийтгэлээ эдэлж байгаа эсэх, хүчирхийллийн шалтгаан, нөхцөл байдал, тэдгээрийг хэрхэн таслан зогсоох талаар түлхүү тусгах хэрэгтэйг салбарын мэргэжилтэн, сэтгүүл зүйн багш нар зөвлөж байгаа юм.  

Манай өгүүллийн гол баатар Гэрэлийн хувьд өнөөдөр ажил албаа хэвийн гүйцэтгэж байгаа бөгөөд сэтгэл заслын эмчилгээнд явж байна. Харин Батаа шүүхээс зохих ял авсан.