Зураг
Зураг
Индэр    
2018 оны 1 сарын 9
Зураг
Freelance journalist

Хүсэл мөрөөдлөө бүү дага

Зураг

Хэдхэн жилийн өмнө би Марк Зукерберг болох хүсэлтэй байлаа.

Би дэлхийг өөрчилсөн хүмүүсийн нэг болж, технологи ашиглан хүмүүсийн амьдралыг дээшлүүлж, мэдээллийг ардчилахыг хүссэн.

Миний аав Мексикийн хамгийн ядуу хэсэгт төрж өссөн бөгөөд 10 жилийн сургуулиа төгсөөгүй ч гэсэн хэсэг зуур амжилттай бизнес эрхэлсэн нэгэн байв. Аав минь Мексикийн нийгмийн хөдөлгөөний үймээн самууны хажуугаар ч энэ бүхнийг чадсан байхад, би яагаад нийгмийнхээ дундаж давхарга болж  төрсөн давуу эрхээ ашиглан дэлхийг өөрчилж болохгүй гэж?

Жижиг компаниуд байгуулаад ажиллаж байхдаа би “Новш гэж, татвар, ажилчдын цалин, төлбөрөө төлдөггүй харилцагч нар гээд л…” боддог байлаа. Тэгээд би нэг зүйлийг ойлгож эхэлсэн. Идээ бээрэндээ идэгдсэн авилгач төртэй, хөгжиж буй оронд амьдардаг хүн өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж, дэлхийг өөрчилнө гэдэг амаргүй зүйл байв.

Олон хүн капитализм болоод меритокраси (хамгийн авьяас чадвартай хүмүүс удирдах албан тушаалыг эзэлдэг олон нийтийн систем)-н тухай ярьдаг. Жишээ нь,  хэрвээ чи үнэхээр хүсэл мөрөөдлөө дагаад нөр их хөдөлмөрлөж чадвал чи ч гэсэн Марк Зукерберг болж чадна гэдэг. Мэдээж чи цагаан арьстан, эрэгтэй, эсрэг хүйстэндээ татагддаг, Харвардад сурч байсан мөн Sean Parker-тай уулзаж байсан бол, чи чадна.

26 настай мөртлөө яагаад банкинд чинь яагаад 200 сая доллар байхгүй байгаа юм бэ гэх нь л холгүй.  Чи дэлхийг өөрчлөх хэмжээний технологийн болоод нийгмийн асуудлыг шийдсэн компани удирддаггүй гэж үү? Өөрийнхөө бүрэн хүчин чадлыг дайчлахгүй байгаа учраас зүгээр чи ингээд нэг дундаж л байгаад байгаа юм шүү дээ.

Өнөөдөр бид амжилтыг нэн хэрэгтэй байгаа соёлын өөрчлөлт, хүмүүсийн оюун бодол, сэтгэлгээний өөрчлөлтөөр хэмжихийн оронд сая сая доллар, сэтгүүлийн нүүрэн дээр гарахаар л хэмжиж байна.

Хүүхэд нэг өглөө сэрээд “Би амьдралдаа юу хийх ёстойгоо ойлгочихлоо, би хүмүүсийн царайг өөрчилдөг аппликейшн зохион бүтээнэ” гэдэг нь бидний амжилтын тухай ойлголт болж байх шиг байна.

Зөвхөн нэг л хүсэл мөрөөдөлтэй байж, түүнийхээ төлөө бүх амьдралаа зориулах нь утгагүй мэт санагдахгүй байна гэж үү. Бид нар ДЖей, философич, улс төрч гурвыг нэг дор хийж яагаад болохгүй гэж.

“Хүсэл мөрөөдлөө дага” гэдэг санаа бол эд баялаг, эрх мэдлийн төлөөх зогсолтгүй, өрсөлдөөнт, дуусашгүй тоглоомонд гацагчдын шинэ уриа.

Бид том компанид 10 жил ажиллаж мөнгө хадгалаад Энэтхэг рүү өөрийгөө олохоор явдаг. Тэгээд шинэ бизнес эхлээд 10 жилийн дараа тэрийгээ зараад Энэтхэг рүү өөрийгөө олохоор дахин явдаг.

Би энэ бүхэнд итгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг нэмэгдүүлдэг сошиал бизнес бүтээсэн. Энэ маш том бүтэлгүйтэл болж, би найз нөхөд, мөнгө, цаг хугацаагаа алдаж, мөрөөдлөө орхихоос өөр аргагүй болсон. Медиа хэлсний дагуу би мөрөөдлөө дагасан боловч яг тэдний хэлсэн шиг юм болоогүй.

Өнөөдөр надаас хүмүүс чиний мөрөөдөл юу вэ гэж асуухад би ёстой мэдэхгүй гэж хариулдаг. Энэ нь яг л би бол бүтэлгүй амьтан, яагаад гэвэл чи дэлхий дээр яах гэж амьдраад байгаагаа ч мэдэхгүй учраас гэх мэдрэмж төрүүлдэг байсан л даа.

Харин дараа нь цэвэр аз тохиолдсон. Нэг төслийн санаа төрсөн юм. Fuckup Nights. Энэ төсөл дээр бид бүгдийг буруу хийсэн.

  • Төслөө найзуудтайгаа эхлүүлсэн
  • Бидэнд тодорхой алсын зорилго, зорилт байгаагүй
  • Бид маш их хөдөлмөрлөх ёстой гэдэгт итгээгүй (хөдөлмөрлөө ч үгүй)
  • Төслийг санаачлагчдын аль аль нь бүтэн цагаар энэ төсөл дээр ажиллаагүй

Гэхдээ л FUN одоо 250 хотод 79 улсад, төр болон хувьцаат компаниудтай хамтран нийгмийн бодлого болон бизнесийн соёлыг бүтэлгүйсэн бизнесийн тоо баримт, мэдээлэл дээр үндэслэн өөрчлөхөөр ажиллаж байна.

Бид төслөө бусдыг бодвол арай хайнга, хэтэрхий бодитоор харж явуулж байгаа ч гэсэн эхнээсээ сэтгүүл дээр гарч эхэлж байгаа шүү.

Бид мөрөөдлөө дагаагүй харин зүгээр л энгийн байя гэж бодсон. Бидэнд тодорхой алсын хараа байгаагүй ч бид даруу байж эргэн тойрноо сонссон. Жинхэнэ өсөлт хөгжлийн төлөө, найз нөхөрлөл, хөгжилтэй байдлыг юу юунаас илүү өмнөө тавьсан.

Мөрөөдлөө битгий дага. Ямар зүйл чиний чин зүрхэнд чинь зөв юм шиг санагдана, тэрийгээ л дага.  Өөрийнхөө баяр баясгалан, аз жаргалыг дага. Тэгвэл чи өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж, илүү их өөрчлөлт авчирч магадгүй.

Fuckup Night эвент дээр нэг найз минь ингэж хэлсэн “Бүтэлгүйтэл гэж зүйл байхгүй. Амжилт гэж зүйл ч мөн байхгүй. Чи л байгаа. Өөрийгөө л илүү аз жаргалтай болго, тэгвэл чи бусдыг илүү жаргалтай болгох замыг олж магадгүй” гэсэн юм.

 Pepe Villatoro

 Fuckup Inc CEO

 

Эх сурвалж: Fuckupnights