Индэр    
2018 оны 1 сарын 2
Зураг
Freelance journalist

Ц.Амгалан: Дурлалын хийрхлийг “хайр” гэж андуурсан балгийг хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна

Зураг
"Үнэний тухай ярилцъя" цуврал ярилцлагын булангийн ээлжит зочин бол “Гэрээ гийгүүлье!”, “Уй гашууг даван туулахуй” цуврал лекцүүдийн удирдагч, урлаг судлалын доктор, "Гоодаль" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Цогтын Амгалан байв.
 
Түүнтэй бид гэр бүл, эмэгтэйчүүд, нийгмийн амьдралын талаарх Үнэний тухай ярилцахаар хичээлээ.  

БИ ТАЧААЛЫГ ХАЙР ГЭЖ АНДУУРААД АМЬДРАЛЫНХАА ТАЛЫГ БАРСАН БАЙНА

- Би таны цуврал лекцүүдэд суусны дараа “Аз жаргалтай эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлээд байна вэ?” гэдгээр ярилцлагаа эхэлье гэж бодлоо. 
 
- Аз жаргал байдаг уу гэвэл мэдээж байгаа. Гэхдээ бидний төсөөлдөг шиг тийм хэлбэрээр байдаггүй. Мөнхийн эрч хүчтэй эрүүл, саруул, элэг бүтэн, бүх юм сэтгэлчлэн бүтээд байхыг бид аз жаргал гэж ойлгоод, үргэлж тийм байлгах гээд зүтгэх нь бий.
 
Гэтэл амьдрал ямагт тодорхойгүй, тогтворгүй, найдваргүй. Нөхөр анхных шигээ дурласан хэвээрээ, хүүхдүүд өөгүй өв тэгш, “амьдрал үргэлж сайхнаараа”-гийн араас хөөцөлдсөөр эцэстээ бид хамаг тамираа барж туйлдсан золгүй амьтад болдог. Ямар ч хөрөнгөтэй, чадал чансаатай хүн байсан, үр хүүхдэдээ “Ай даа, хорвоо хатуу шүү, амьдрал хэцүү шүү” л гэж хэлдэг. Мөнгөнөөс өөр чухал зүйл гэж байдаг, эрх мэдэл ид хаваар бүх юмыг болгож болдоггүйг бид мэддэг.
 
Тэр амьдралын хясал гасланг хөндүүр багатайхан туулах хат ухааныг, зовлонгоос дээгүүр давж гарах оюуны өндөр чадварыг л аз жаргал гэж би ойлгож байна.
 
- Аз жаргалтай амьдралын нууц жор бол энэ чадвар юм байж. Тэгээд энэ чадварыг хаанаас олж хэрхэн өөртөө суулгах вэ?  
 
- Би олон удаа мухардаж, цөхөрч байсан. Надад амар заяа үзүүлэхгүй байсан асуултуудыг аргалах гээд би өнгөлөг, хөнгөлөг юманд төөрөөгүйдээ баярладаг. 

Би хариулт хайж, асар олон зохиол бүтээл уншсан, их хэмжээний материалтай бүх боломжийн аргаар танилцсан. Эцэст нь миний олж мэдсэн ганц зүйл бол “Хүмүүст зовлон үргэлж байна. Тэр асуудал дээр нь тоглолт хийж, “Таныг жаргалтай болгоод өгье” гэх санаатай ба санаагүй, өөрөө будилчихсан мэхлэгчид 99% нь байдаг юм байна” гэдгийг олж харсан явдал юм. 
 
Би сэтгэл зүйч, бүр сэтгэцийн эмч нар, дасгалжуулагч, зөвлөх, нийгэм судлаач, янз бүрийн бясалгалын багш нар гээд л нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон хүнд хандаж байлаа.  Одоо миний ярьж байгаа зүйлс бол яг өөрийн амьдралаараа миний үзэж туулсан, туршлагаараа баталсан ухаарал. Тэгэхээр би өөр дээрээ л жишээ авч чиний асуултад хариулъя.
 
Би их уран сэтгэмжтэй, урлагийн хүн. Үүнд олон давуу тал бий. Аюултай тал нь уран сэтгэмжтэй хүн бодит байдлыг гажуудуулж хардаг, нүцгэн амьдралыг горьдлого хүлээлтээр гоёж, өөрийн харилцаануудыг хийсвэрээр үнэлдэг. Хариуд нь дандаа урам хугаралт гомдол гутрал л ирдэг. Өнөөх уянгын халилаараа улам бүр хөндүүрлэн шаналдаг. Юуны түрүүнд би яг юу хүсээд байна вэ, тэр хүсэл биелэх боломжтой юу, биеллээ гээд би тэгш жаргалтай болох уу, олдсон тэр жаргал ахиж хэзээ ч алдагдахгүй юу гэдгийг өөрөө өөртөө тодорхойлж чадвал зарим зүйлээс татгалзах, заримыг хүлээн зөвшөөрөх, заримыг тэвчихээс аргагүй юм байна гэдгийг олж харах байх. Энэ бол аз жаргалыг олох замын эхэн болно. Тэр нүдийг өөрөө л нээнэ. Өөр ямар ч хувилбар байхгүй.

Миний “шүгэл”-ээр далдаганах салбадайг би хүсч байгаа гэж үү?

- Эмэгтэй хүн бүр өөрөө ч гоё байх гээд, эсвэл хэн нэгэн хүнд таалагдахын тулд их хичээл зүтгэл гаргадаг…
 
- Харин яг л энэ чинь бидний зовлонгийн уг шалтгаан байхгүй юу. Бид дандаа гаднаас, бусдын үнэлгээнээс жаргалыг амсдаг. Юм бүхэнд ялж, хожиж, олж л байвал ханаж жаргаж байдаг.  Гэтэл энэ чинь мөнхөд үргэлжлэхгүй түр зуурын.
 
Нөхөр намайг байнга хүсээд байвал эхэндээ сайхан ч эцэстээ зовлон болж магадгүй. “Ер нь бол тэр зөвхөн миний “шүгэл”-ээр, миний хүссэн үед, миний хүссэн хэлбэр хэмжээгээр, даллавал гарч ирээд далайвал далдраад байдаг бол бүр сайн” гэж олонх маань хэлэх байх л даа. Гэтэл тийм юм гэж байлаа юу? Тийм салбадай надад хэрэгтэй юү? Тэр намайг тийм байлгахыг хүсвэл надад таалагдах уу? Үнэндээ бид яг юу хүсээд байгаагаа өөрсдөө сайн мэддэггүй. Нөхрийгөө бид хүчтэй, соёлтой, супер байлгахыг, түүнээс үнэтэй бэлэг, үлгэр, мөрөөдлөө авахыг хүсдэг. Хариуд нь бид нөхөртөө ариун гал голомт, бүх талын тав тух, чанартай хүүхэд, супер “эмэгтэй”-г өгөх ёстой. Ийм сэдлээр, нөхрийгөө жаргаая гэдэг чин зоригоор эмэгтэй хүн өөрийгөө тордох үүрэгтэй. Тэрнээс биш ингэснээрээ нөгөө хүнийг уургалж, өөрийн хүслийг биелүүлэх шидэт дохиур болгоно гэж зовлогоо зороод байвал өвчин. 
 
- Эр, эм гэлтгүй бүгд ажиллаж амьдарч байна. Хүүхдийн хүмүүжил, гэр орны ажилд адилхан оролцох ёстой биш үү? 
 
- Эр, эм хүний тархины сэтгэн бодох тогтолцоо ондоо, оюуны үйлдлүүд буюу тэдгээрийн урвалын үр дүнд боловсорч байгаа дааврууд өөр, тэдгээрийн эргээд бие махбод, сэтгэл санааны байдалд үзүүлэх нөлөөллөөр бидний үйлдэл ондоо. 
 
Эрэгтэй хүний логик буюу аливааг учир зүйгээр таних ухамсарт сэтгэлгээ илүү хөгжсөн, алсын хараатай, өргөн далайцтай том асуудлуудыг хүчний давуугаар шийдвэрлэх эрмэлзлэлтэй, довтлогч хөдөлгөгч хүч болж, хамгаалах, бүтээх, эзэмдэх, байлдан дагуулах чиглэлтэй. 
 
Эмэгтэй хүн зөн билигт суурилсан далд ухамсарт сэтгэлгээтэй,  гүнзгий нарийн асуудлуудыг уян хатан аргаар зөвшиж шийдэх барилтай, хадгалагч тэнцвэржүүлэгч хүч болж, хуваарилах, зохицуулах, боловсруулах хэрэгжүүлэх чиглэлтэй. 
 
Гэр бүлийн харилцаа гэдэг чинь математик бодолтон дээр биш мэдрэмж, уран чимхлүүр ухаан дээр тогтсон шүтэн барилдлага. Тэгэхээр тэр тал дээр эмэгтэй хүн яалт ч үгүй эрэгтэй хүнээс илүү гэдэг утгаар “гэр” төсөл оногдож байгаа болохоос, дээрэлхүүлээд “гал тогоо”-нд хуваарилагдчихсан юм биш. Харин эмэгтэй хүн эрчүүдээс юугаараа ч дутахгүй, төр ч барина, дайн ч хийнэ гээд зүтгээд байх нь ядаж л их мулгуу харагддаг. Хүн бүр эрхтэн бүтэн эрүүл ухаантай бол асар ялгаа байхгүй боловч өгөгдлийнхөө хувьд аль нэг юманд илүү чадвартай, тэрийгээ хийхэд үр дүн ч өндөр, өөрт нь ч сэтгэл ханамж илүү байх магадлалтай гэдэг талаасаа л  эрэгтэй, эмэгтэй хүний ажил үүргийн ерөнхий уламжлалт хуваарилалт ийм байгаа хэрэг. 

Боловсрол гэдэг чинь оюуны хувьд гүйцэд болохыг хэлдэг болохоос зэрэг цол, дипломын тоо биш

- Зөв сайн эхнэрийн шинжүүд, эсвэл эмэгтэй хүн ийм тийм байх ёстой гээд баахан зүйл яваад байх юм… Зөв нөхрийн шинжүүд энэ тэр гэж байна уу?
 
- Яг адилхан байгаа. Гэтэл эмэгтэйчүүд өөрсдөө тэрийг яагаад нэхэхгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл бид маш хямдхан байна. Амархан олддог, тэгээд алдахад нэг их харамсаад байхааргүй л үнэтэй байна шүү дээ. Ямар ч адгийн эр хүн өөрийг нь доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй дээ. Тэгэхэд эмэгтэй хүн өөрийг нь үл тоож, үл хүндэтгэж, янз бүрийн хэлбэрээр орон зайд нь халдаж байхад яагаад тэсвэрлэж байдаг юм бэ. Бидний нөхөр, найз залуу арчаагүй, ахуйн соёлгүй, бүдүүлэг, зэрлэг байхад яагаад бид тэдэнтэй “унтаад” байгаа юм бэ? Хэрэв охин маань ингэж байгаа бол “Ээж аавынхаа энхрийлэн өсгөсөн биеийг хэний дор дэвсч байна вэ?” гэж халаглахгүй гэж үү?
 
- Эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй, санхүүгийн хараат, салбал хүүхэдтэйгээ үлддэг учраас дахин гэрлэх боломж бага, өрх толгойлсон эмэгтэйг нийгэм дорд үздэг зэргээс болж муу муухайг хүлээн зөвшөөрдөг юм болов уу ...
 
- Янз бүрийн шалтгаанаар нөхөр нь хамт байх боломжгүй болсон, нас барсан тохиолдолд яаж ийгээд л эхнэр хүн болгож л таарна. Үхсэний араас үхдэггүй. 
 
Болохгүй гээд байгаа чинь зөвхөн  сэтгэл зүйн хамаарал. Тийм гэр бүлийн уур амьсгалтай, аймшгийн харилцаатай, аав нь тийм үлгэр дууриалалтай байснаас байгаагүй нь дээр. Хүмүүс бизнесийн төлөвлөгөө, мөнгөтэй холбоотой асуудал дээр маш няхуур нухацтай хандаж, эрсдэл бүрийг нарийвчлан тооцдог шигээ насныхаа ханийг тэгж чамбай сонгодоггүйн учир юунд байна вэ.
 
Хань гэдэг амьдрал хэмээх далайг хамт туулахаар замд гарч байгаа хамгийн чухал хүн шүү дээ. 
 
Аль нэг нь үхэхэд л хамтын аялал дуусч хуурай газарт гарна. Үүл хурах болгонд “бууяа, буцъяа” гэх эрхгүй. 
 
Тачаалаар хагас зууны амьдрал, хэдэн үеийн үр удмын тавиланг шийдэх нь даанч сохор хэрэг
 
Анхнаасаа энэ хүн миний бүх амьдралын нөхөр мөн үү, ирээдүйн хүүхдүүдийнхээ эцгийг ийм байгаасай гэж би үнэхээр бодож байна уу, 10 жил, 20 жил, 50 жилийн дараа, намайг алдвал, өвдвөл, өтөлбөл, үхвэл энэ хүн яах бол гэж шинжиж, өөрийн болон төрөх хүүхдийнхээ хувь заяанд яагаад хариуцлагатай ханддаггүй юм бэ. Мэдээж бүх эрсдлийг тооцно гэж байхгүй ч зөвхөн хөнгөн амьдрал, эсвэл хуял тачаалаар хагас зууны амьдрал, хэдэн үеийн үр удмын тавиланг шийдэх нь даанч сохор хэрэг. 
 
“Энэ санаа хөөрхөн юм, миний сэрлийг өдөөж байна” гэх нь алив төслийг зөвшөөрөх шалтгаан болох юм уу. Гэтэл хамгийн амархан нөхөгддөг гарз болох мөнгөтэй холбоотой асуудлыг ингэтлээ давхар шүүлтүүрээр тунгааж нягталдаг байтлаа гэр бүлийн итгэлцэл, хүүхдийн хүмүүжил, амьдрал гээд  эргэн нөхөгдөшгүй хохирдог зүйлсийг бид яагаад үнэлдэггүй юм бэ.
 
Мөнгө алдахдаа голоо тасартал горойдог мөртлөө мөнгөөр үнэлшгүй зүйлсийг бол хэмжиж хүчирдэггүй дэндүү харанхуй байна бид. Монголчууд ерөөсөө алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Хэн буруутан болох нь гол биш, гарах үр дүн хор уршгийг нь өөрөө л идэх учраас туйлын сэрэмжтэй байх ёстой. 
 
Бид асар түүхий байна. Боловсрол гэдэг чинь оюуны хувьд гүйцэд болохыг хэлдэг болохоос зэрэг цол, дипломын тоо биш шүү дээ.

Өдөр болгон хагарч байдаг тэр зүйлийн хэлтэрхийнүүдийг үхэн үхтлээ эвлүүлэхийг гэр бүл гэдэг

- Нөгөө талаас манайд салалт маш их байна. Хөгжилтэй улс оронд хууль эрх зүйн тогтолцооноосоо болоод хүмүүс суухдаа ч, салахдаа ч тун болгоомжтой хандаад байх шиг…
 
- Манайд хувь хүний үнэт зүйлс гэж алга. Гэр бүл, бизнес, эрүүл мэнд, мөрөөдөл, дотоод хөгжил гээд гарын 5 хуруунд багтах хэдхэн зүйлийн хооронд хүний амьдрал эргэлддэг. 
 
Аль нь хэддүгээр байранд орох вэ гэдгээрээ л хүмүүс хоорондоо ялгардаг болохоос цоо шинийг нээдэггүй юм. 

 “Гэр бүл бол чин сэтгэлийн дотно харилцаа, харилцан итгэлцэл, нөгөө хүнийхээ аз жаргалыг өөрөөсөө өндөрт тавих нөхцөлгүй хайр” гэдэг жинхэнэ утгаараа бидэнд байна уу. Хөгжингүй нийгэмд гэр бүлтэй, тэр тусмаа үнэнч бол хувь хүний давуу тал болдог.  Харин өнөөдөр Монголд мөнгөнөөс өөр үнэт зүйл алга. Мөнгөтэй л бол “дээдэс”. 
Монголын нийгмийн үнэт зүйлст гэр бүл байдаггүй. Гэр бүл гэдэг ойлголт өөрөө институцийнхээ хувьд халагдаж байгаа ч энд л “ХҮН” бойждог. 
 
Өдөр болгон хагарч байдаг тэр зүйлийн хэлтэрхийнүүдийг үхэн үхтлээ эвлүүлэхийг гэр бүл гэдэг. Хөнгөмсөг, сээтэн зангаа, “шинэ”-д шүлэнгэтэх донгоо, заль мэх, худал хуурмаг гэх мэт муу сэтгэлүүдээ ухамсар, ёс суртахуунаар даван байж босгож байгаа аварга бүтээн байгуулалт бол гэр бүл шүү дээ. 
 
- Гэртээ сууж хүүхдүүдээ өсгөхөөр гэрийн авгай болчихлоо, хоцрогдчихлоо гээд ажлаа хийе гэхээр хүүхдээ орхиод явчихлаа гэнэ. Гэртээ байхаар муугаа дуудуулна, гадуур явахаар бас адил. Ийм байхад өөрийгөө боловсруулах талаар бодох сөхөөгүй байх шиг байна.
 
- Тэр бусдын үнэлгээ яагаад тийм чухал юм бэ. Хүн магтангуут баярлаж асч байдаг, хүн муулахаар унаж унтарч байдаг бидний жаргалын унтраагуур яагаад дандаа бусдын гарт байдаг юм бэ.  
 
Бидний өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдрэх баримжаа нь бусдын гарт байж яавч болохгүй
Эр, эм боловсролтой үгүйгээс үл хамаараад хүн болгонд өөрийн гэсэн зорилго, ядаж амьдралын бүдүүн тоймын зураг заавал байх ёстой шүү дээ.  Бидний өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдрэх баримжаа нь бусдын гарт байж яавч болохгүй. Тийм юм байхгүй хүнд юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна.
 
Мэдээж бид нөхөртөө ч, хүүхэддээ ч агшин тутамд таалагдсан хэвээрээ байхгүй, хааяа зөрчилдөнө, зарим үед бүр үзэн ядахдаа ч тулна. Тэр болгонд асч унтраад байвал амархан эвдэрнэ шүү. Эхнэр хүн, эх хүн гэдгээс гадна “Би хүн болсны хэргийг гаргаж байна уу? Би ямар “ХҮН” бэ?” гэдэг асуултыг өөртөө тавьж байвал үхэхийн цагт хэрэгтэй л гэх юм. 
 

Дурлалын хийрхлийг “хайр” гэж андуурсны балгийг хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна

- Одоо залуус нийгмээ дагаад өөрчлөгдөөд, сонголт ихтэй болсон ч юм уу, хэлтэрхийнүүдээ эвлүүлээд явах сэтгэлийн хатгүй эсвэл залхуу болчихсон юм уу?
 
- XIX зууныг хүртэл дурлал гэдгийг цаг зуурын юм гэж үздэг байж. Хоёр хүн бие биедээ дурлана гэдэг нь гэр бүл болох шалтгаан ерөөсөө биш байсан. 
 
50 жил бөөр нийлэн амьдрах хүн чинь тийм угсаа гаралтай, тийм хөрөнгөтэй, хүүхдийн эх эцэг болох учраас тийм эрүүл хүчтэй хүн байх ёстой гэдгийг л авч үздэг байсан. Романтизмын урлаг, утга уянгын нөлөөгөөр цагтаа “сэтгэцийн өөрчлөлт” гэсэн оноштойгоор эмчилдэг байсан дурлалын хөөрлийг “хайр” хэмээн андуурч, хүний амьдралын утга учир болтол нь хөөрөгдөж орхисны балгийг одоо хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна шүү дээ. 
 
Эр, эм яахав, өнөөх бэлгийн дур хүсэл унтарлаа, урам хугарлаа, саллаа, өөр нэг юмтай болж л орхино, харин хорвоод нар сар шиг цорын ганц байдаг ээж, аавыгаа хүүхэд үүрд алдаж, амьдын хагацалд унадаг. 
 
Нэгдүгээрт, юу юуны түрүүнд байх ёстой зүйл бол гэр бүлдээ үнэнч байх тухай монголчуудын үзэл санаа юм. 
 
Монголчуудын гэр бүл болохоос өмнөх ба дараах бэлгийн амьдрал, эхнэр нөхрийн харилцаандаа үнэнч байх ёс зүйн уламжлал ямар байсан юм бол.
 
“Монгол хүүхнийг бол 
Мориор хөөгөөд ч гүйцэхгүй 
Ондоо зарим нь бол 
Оройхон өөрөө ирнэм билээ” гэж хүний шүлгээр монгол хүүхнийг энгэр чанга гэж ойлгодог байж. 
 
Гэтэл 1970-аад онд тийм түүхтэй байснаа ердөө 50 жилийн дотор завхайрлын уур уурхай болчихно гэж байх уу. Манай үндэсний түүхчид дайны товчооллоос гадна монгол гэр бүлийн түүх, монголчуудын ёс суртахууны үнэт зүйлсийн тухай ганц нэг жинтэй судалгааны үр дүнгээр дуугарвал яадаг юм бол доо.
 
Омогшиж, огших яахав тэрүүгээрээ л биз, үнэхээр бидэнд муу муухай, ичмээр юм байдаг бол нуугаад байхын оронд хүн бүр дор дороо, тус тусдаа тэр “өв”-тэйгээ ажиллах нь ирээдүйд бидний аврал болж магадгүй л юм. 
 
Гадныхны, ялангуяа хувьсгалаас өмнөх Монголоор хийсэн аян замын тэмдэглэлүүдэд монголчууд маш завхай, охид хөвгүүд нь “эзгүй хээр”-тээ яагаа ч үгүй эрт бэлгийн замбараагүй амьдралд ордог, нөхрүүд нь отор туувар, хадлан, аян жинд явахдаа, эхнэрүүд нь ч тэднийхээ ар хударгаар  орсон гарсантай самуурч байдаг, бузар хормойтой, гэр бүлийн ёс зүйн хувьд жигшмээр гэсэн байхыг нэг бус удаа харж байсан. 
 
Бусад улс нь ямар юм тэгээд гэж барьцах яах вэ, бидний үр хүүхэд ямар орчинд яаж төлөвшиж байна вэ, бидний ач зээг төрүүлэх хүргэн бэрүүд маань ямар соёл хүмүүжлийн тээгчид байгаа зэрэгт  мунхаг сохроор хандаж боломгүй л байлтай.
 
Бид зугаа цэнгэлдээ унтаарчихсан, хууралт урвалтын харанхуйдаа тэмтчин язганаад л байгаа юм шиг санагддаггүй гэж  үү. 
 
- Сэрээх арга байна уу?
 
- Би их сургуулиа төгсч ирээд дээд сургуулиудад багшилдаг байхдаа хүнийг сургаж, өөрчилж болно гэж гэнэхнээр боддог байж. Харин одоо “Хүн өөрөө л хүсэхгүй юм бол түүнийг гаднаас нь өөрчлөх гэж оролдоод хэзээ ч бүтэшгүй юм байна” гэдгийг би баттай хэлж чадна. 
 
Гагцхүү  өөрчлөгдөхийг чин сэтгэлээсээ хүссэн хүн л тусламж авч чаддаг. Шавь нь бэлэн болохын цагт багш нь өөрөө ирдэг гэдэг. 
 
Миний “Гэрээ Гийгүүлье!” цуврал лекцүүд ч гэсэн гэр бүлийн ба эх, хүүхдийн харилцаагаа өөр өнцгөөс харж, нэгэнт байгаа өгөгдөл дунд аз жаргалыг олох, өөрийгөө бүтээх гэж үнэн голоосоо эрмэлзсэн ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулагдсан юм. 
 
Тэрнээс биш түр зуурхан зовлонгоо мартагнах гэсэн, “хөгжөөнт тоглоом” маягийн юманд сатаардаг хүмүүст бол дэмий юм. 
 
Ерөөсөө “ХҮН”-ий хүмүүжлийг зөвхөн гэр бүлээс л олдог
 
Ном төгс байгаад хэрэггүй, номонд сурагч нь төгс байх хэрэгтэй л гэдэг. Өнөөдөр мань мэт битгий хэл Бурхан багш өөрийн биеэр морилсон ч номыг нь хэрэгжүүлэх хүн дэндүү цөөхөн байгаа биз дээ. 
 
Манай боловсролын тогтолцоо муу л гэдэг, тэр Кембрижийн, Оксфордын тогтолцооны бүтээгдэхүүн “шинэ монголчууд” ямар байна вэ. Ерөөсөө “ХҮН”-ий хүмүүжлийг зөвхөн гэр бүлээс л олдог. 
 
Хүүхдүүдээ балет, төгөлдөр хуур, математик, оюун ухааны академи энэ тэрээр чирээд л давхиад байдаг, баахан цаас, төмөр, мөнгөний тоо бичсэн том том самбар тэвэрсэн “жижигхээн” хүмүүсийг л хувилаад байдаг. Эдгээр чадвар бол гагцхүү амь зуулгаа олоход л дэм болох зүйлс. 
 
Гэтэл амьдрал бол зөвхөн аж ахуй биш гэдгийг мэдсээр байж бид яагаад хүүхдүүдээ хүмүүжүүлэхгүй, нэг үгээр тэднийг баллаад байгаа юм бэ. Энэ нийгэмд цэвэр ариунаар  үлдэх, гадны янз бүрийн түрэмгийллээс өөрийгөө аврах цорын ганц арга болсон өөрийгөө нандигнах, үнэ цэнээ мэдэх үнэлэх, өөртөө итгэх итгэлийг ээж нар яагаад охиддоо өгч чадахгүй байна вэ. 
 
Бузарлуулж байгаа нь ч, бузарлаж байгаа нь ч аль, аль нь “монгол эх”-ийн гарын бүтээлүүд. Асар олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч эх хүний сурган хүмүүжүүлэх ач холбогдол эн тэргүүнд л байна. Монгол эх хүн бүр чадлынхаа хэрээр хүүхдээ зөвхөн үнэнч, ёс суртахуунтай байхад л сургадаг сан бол...
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
157
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
111 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [133.5.11.11] 2022/5/17
Гэр бүл мэдээж чухал. Гэхдээ суурь боловсролд анхаарахгүй бүх асуудлыг хувь хүнийх болговол улс байх хэрэг юун. Зарим нэг хүйсийн төрөлх өгөгдөл үүрэг дээр санаа нэгдэхгүй зүйл байгаа ч нэг хүн ч гэсэн эд биш сэтэгийн хөгжлөө тордоорой гэж ярьж байгаа нь таалагдлаа.
0 | 0 Хариулах
Zochin [60.113.37.38] 2019/5/7
Iim yum oilgood unshchij chadahgui yun olon yum hutsatsgaadiin. Ta bidnii aldaa chuham uneniig l helsen bn oilgohguu bol naad garchigaa saiin unsh
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.201] 2018/10/31
Энэ бүсгүйн харц нэг л уйтгар гуниг, амьдралын жам ёсыг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээ дутмаг, өөрт заяасан жижигхээн гэрэлээ унтраахгүйн тулд дотроо төөрөлдөж явдаг мэт. Энэ бүхнээс ангижрах хэрэгтэй бүх зүйлийг саарал өнгөөр дүрслээд бна хорвоод хосгүй олон өнгө бий түүнийг олж харахын тулд нүдээ нэ өнгөрсөн бүхнээ ардаа үллээгээд хаалгаа хаа битгий эргэж онгойлго үүдээ онголзуулаад л бгаа юм шиг санагдах юм. Амьдрал угаасаа амаргүй заримдаа шудрага бус энэ бүхэнтэй эвлэрэхийг бод сэтгэлээ чөлөөл өнөөдрөөрөө жарга хэзээ ч харамсахгүйгээр ...
3 | 3 Хариулах
Зочин [202.126.89.201] 2018/10/31
Үгийн сонголтоор хүнийг хэн бэ юу бодож явдаг болохыг гадарлаж болдог энэ хүн секс тачаал завхайрал гэх мэт үгийг ихэнхдээ онцолж ярьдаг.
0 | 1 Хариулах
Zochin [202.9.43.122] 2018/10/26
Huuhdee hayd eer avgai avsan etchuudees huuhdiin tetgever abch chadahgui ehchuud zendee.Yagaad shuugchiig hudaldaj avsan bga.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.94] 2018/4/26
Aaw nariig ygd durdahgui buh achaag eej nar uureh ym shg bichij bgan mash tom aldaa bid hamag yma zohitsuulah gj ur huuhedee oorsdoo aawiin oroltsoo gar duruulehgui yn shg sonin yrilaa
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.87] 2018/10/5
Энэ ээж нарт зориулсан лекцийн тухай байх
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.87] 2018/3/7
Амгалан багш мундаг бас сайхан шүүү
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.97] 2018/2/24
Ханан дээрх зургуудаа аятайхан байралуулжээ хаа нэг газарт нь арай гэгээлэг нэг зураг байсан бол арай ёстой ГЭГЭЭЛЭГ харагдах байж Нэг л уйтартай санагдлаа уучлаарай.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.87] 2018/10/5
Гэгээлэг гэдгээ хүний ханын зурагнаас биш өөрийнхөө өлөн нүднээс хай. Үнэн үг уйтгартай?
5 | 0 Хариулах
Зочин [202.179.24.79] 2018/1/10
Хэн нэгэн дурласан залуутайгаа секс хийж байгаа нь гэр бүл үүсгэх шийдвэр гаргасан гэсэн үг биш гэдгийг хүүхнүүд ойлгож авсан нь дээр. Ихэнхи эрчүүд нь хүн хайрлаж сураагүй.
4 | 0 Хариулах
Dina Kh [150.129.142.108] 2018/1/9
Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн байх гэсэн 3 зарчмыг мөрд. Далай багшийн айлдвараас
4 | 0 Хариулах
Зочин [10.10.15.155, 127.0.0.1, 66.181.168.8] 2018/1/9
ene emegtei nuhur luugee hashgachdaggui, huuhdee zoddoggui, muuhai haraaliin ugs heldeggui gej naiday , muuhai ugs yriandaa heregledegees harhad tun ch ergelzeetei hun bna daa hun n uuruu, nuguu 99 huviin neg n bh barag kk
1 | 3 Хариулах
Uka [45.79.215.129] 2018/1/14
zugeer l heleh gesen sanaag ni l zuv oilgood avchh shuumjleed bvl shuumjleed l bna
1 | 0 Хариулах
Зочин [202.21.100.210] 2018/2/12
Ингэхгүй гэж наана чинь байгаа юм уу, та өөртөө хүндээр тусгаж аваад уурлаад, өөр утгаар ойлгоод байх шиг байнаа.
2 | 0 Хариулах
зочин [150.129.140.87] 2018/10/5
Хэрэгтэй зүйл олныг хэлжээ. Юмыг эерэгээр хүлээж авч сураа, муугаар төсөөлж бодож Амгалангаас өө эрлээ гээд өөрт чинь ямарч ашиг бхгүй. Нийгмийн бухимдалд хатуу үг хэрэглэсэн бж болно. Гэр бүлээ зохицуулахын тулд хашгичих, загнах цагтаа хашгичиж болно шт.
1 | 0 Хариулах
инээд хүргэчих юм [139.5.217.43] 2018/10/26
Татаж унагах барьц, сэжүүр хайж байхаар өөрийгөө өөд нь татах гарц, гарам хайгаасай даа саруул ухаант монгол хүн минь.
1 | 0 Хариулах
19t [5.18.206.112] 2018/1/8
bid onoodr haanaaas ch ymarch medeelel awj bolno. Chamd medkvvn zowlon bhkvv bolsn ve. Iiiim bhad naad zah ni yaj hamgalh we geed haigaad olood unshchih hergtei. Bid bvgd bagaas belgiin bolowsrol ogoogvi uls toriin buruu, hvvheddee helj yriagvi aaw eejiin buruu, nmg ashiglasn ter zalugin buruu, hormoi sultai hvvhnii buruu metchilen vrgelj busdaaas l buruug haidag. Etssiiin etsest end chi l hariutslagatai, oortooo hairtai bh hergtei. Amidral, amidraliiin vnet zvil hvn bvrt oor. Ene geed tomyoldog matematic bish. Etssiiiin etsest ene chinii amidral chi yaahaa medeh ystoi. Miniii 19jiliiin turshlagaas gehvde :relaxed:️.Aliwaa ymnii tung ni taaruul. Uhaantai ydaj bodoltoi bai. bi eniig ih chuhal gej boddog. Minii vyiihen sn muu olon zvild tatgdna. Bvgd l ingedg. Tiimees ylgaj salgaj hyzgaaraa medj zogsoj chaddag baigaarai. Minii vyiihen ene niitleliig unshij bgaa bol setgegdlee vldegerei.
6 | 0 Хариулах
Medehgui [202.9.41.187] 2018/1/7
Manaihan bugd l Mongold amidrah hetsuu, buh yum bolohgui baina gej yarisan uursdiiguu hairladaggui, onogdson huvi tavilangaa uneldeggui humuus l baih yum. Iim humuus yaj busdiig hairlaj unelehev dee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2018/1/6
Амьдрал хоол секс айдас. Амьдрал энэ гурав дээр эргэлддэг.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.161.56] 2018/1/6
Амьдралын өлөр бүрийг өгөгдсөнд тааруулж чадахыг хичээхтйг амьдрал гэнэ ямар ч ном эрдэм мэдлэг өнөгдсөн үед санаанд орох өолов уу. Амьдралыг амьдрал өөрөө бас удирдана Хүний амвдралыг заримын зөв заримын буруу амьдарах байхдаа. Залуу байхад им ном басан бол унших байсан баыхдаа одоо амьдрал чвагддагаараа л явагдана. Зарим үед дэндүү хэтэрхий амьдрал амьд яваад байгаа нь их юм.
0 | 0 Хариулах
Zuv bich [103.212.117.194] 2018/1/6
Ehleed zuv bicheed dara n amidral yrih heregtei
2 | 0 Хариулах
Зочин [165.241.31.254] 2018/1/5
Үгний сонголт үргэлж оновчтой, соёлтой байх учиртай. Бүдүүлэг үгсийг уншаад дур гутав.
0 | 2 Хариулах
Boloogui bnaa [103.212.117.194] 2018/1/6
Soyoltoi geseer btal chi met yana da chmg haraal humusin oi gutdag bhda
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2018/9/28
Яг үнэн. Боловсролтой, хүмүүжилтэй, сэхээтэн хүнээс яаж ч байсан бүдүүлэг хэллэг гардаггүй л юм даа. Бусдаар бол сайхан...
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.87] 2018/10/5
Тэр тал дээр алдах хүн бишээ.Үнэн боловч хатуу үг хүний ой тойнд ордог.Ийм үг хэрэглэж байж энэ нийгмийг эрүүлжүүлэх байхоо
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.53] 2018/10/26
Buduuleg ug olj unshsangui ee hatuu unen ug l bn
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.20] 2018/1/5
Өөрийнхөө бодит амьдралын туршлага мэдрэмж дээрээ тулгуурлан дүгнэлт хийсэн юм шиг байна. Амьдрал бол баялаг бөгөөд маш олон нөхцөл байдал байж болно гэхдээ ерөнхийдөө зовлонт чанартай гэдэг нь бол үнэн. Гэхдээ хань гэдгийг сонгож авдаг гэдэг нь амьдралаас тасархай ойлголт байна. Яагаад гэв гэнэт татагдаад суучихдаг вэ гэдгийг бодож үзээгүй бололтой. Урдын үйлийн үр байгаа болоод л тэрийгээ эдлэж зовж жаргах гээд л татагдаж байгаа болохоос хэн нэг мундаг хүн сонголт энэ тэр хийгээд байдаг зүйл биш. Дотроо маш их эрэгцүүлэн бодож чаддаг хүмүүс л буулт хийж гэр бүлээ хамгаалж чаддаг. Мэдээж 2 өөр сэтгэлийн ертөнц байгаа цагт үзэл бодлоосоо болж маргалдаж хэрэлдэх нь гарцаагүй. Гэхдээ хэн өөртөө бурууг өгч чадсан нь бас гаднах элдэв эд зүйлс хүнийг жаргалтай болгож чаддаггүй өөр ямар ч хүүхэн хархүү байсан ч гэсэн өөрийнх нь эхнэр нөхрөөс ялгаагүй л нэгэн баадаг шээдэг зовлонтой хүн гэдгийг ойлгож чадсан цагт л амьдралыг өөрөөр хардаг юм. Элдэв олон онол ухаан сурах нь амьдралд тус бага
15 | 0 Хариулах
Зочин [66.181.177.237] 2018/2/14
Насан туршид суралцах хэрэгтэй юм. Өөрийгөө ойлгох гэж хайж, сурч, мэдэх нь дусал хурахтай адил юм. Хэрвээ та мэдлэггүйгээсээ болж алдах юм бол та их зүйл алдана.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.154] 2018/10/26
Их сайхан бичжээ. Яг санал нэг байна. 202.131.228
0 | 0 Хариулах
Unen [59.153.113.13] 2018/1/4
Тиймээс л монголд ганц бие ээжүүд олон байгаа. Бүгд эр хүнд нэг л гомдсон улсууд, анхнаасаа сонголтоо зөв хийгээгүй сэтгэл хөдлөлдөө автсан өнгө мөнгө харсан охидууд байгаа шдээ эргэн тойрноо хараарай. Тэгээд үнэнгий нь хэлхээр хүлээн зөвшөөрч чадахгүй хүмүүс шдээ нэг л их том том ярьсан охид их олон байаа. Энэ бол зүгээр л бодит байдал.
8 | 0 Хариулах
Зочин [202.179.24.79] 2018/1/10
Яагаад гэр бүл бүтээх тал дээр зөвхөн эмэгтэйчүүдийн хариуцлагыг тод томруунаар ярьдаг юм бол!!! Монгол эрчүүд хийж байгаа үйлдлийнхээ хариуцлагыг хүлээн 100 хувийн чадваргүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд зөвхөн өөртөө найдах ёстой юу?
6 | 0 Хариулах
zochin [43.228.129.68] 2020/2/27
tegeed ted nar n aimar amidral meddeg zuvlugch nar te, shuumjlegchid bolchihson... uursduusuu iluu huntei l suuna muuna gesen yariatai. uursduus n iluu humuus n tegeed yu gej ted nariig tooj baidiin. tsetsen mergen boloh geed yadchihsan, amidral zaana gej jigteihen..... ehleed uursdiiguu hichee tiimerhuu umnuud
0 | 0 Хариулах
Di [188.175.125.133] 2018/1/4
Yurunhii sanaa ni zuw bas ehnii hesguud taalagdaj bga ch matematik uran zurag piano geh meteer hicheelleed tom tom salbar hariucsan jijeghen humuus gedeg ni taalagdsangui... Surah uma suraad hugjuuleh uma hugjuuleed deer ni uhamsartai humuujiltei bwal boloo um bishuu zaawal tgle geed bugd hormoi sultai jijeghen humuus bolchihdog um bish shde
2 | 1 Хариулах
Зочин [150.129.140.87] 2018/10/5
Хүүхдүүдээ зөвхөн дугуйланд явуулснаараа хүмүүжүүлж, боловсруулж байна гэж явцуурахгүй гэртээ өөрсдөө хүмүүжүүлэхээ битгий орхигдуул гэж бнаа
5 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2018/1/3
ээ яаналдаа бид тэгээд бөөн оркууд тэнэгүүд заваан завхайн эцэг эхгүй дурлал ярьж сэксд донтоод бий болцон ажилгүй архичин болчидын байжээ уучлаарай мянгад ганц нэг бранк байдагаа нэгээр нь нийтийг нь дүгнэх бол хамгийн том төөрөгдөл ямар ч улс үндэстэнийг мөнхүүлхэд эхлээд түүх соёл өв уламжлал итгэх итгэлийг нь үгүй хийх дайралт хийдэг гэж еврэйчүүд ярьдаг еврэй хүмүүс өнөөдөр дэлхийг захирал түлхүүрийг атгаж байгаа шалтгаан бол тэд бурханы хүүхэд тэнгэрээс заяатай гэж итгэж байсан д л байгаамшдээ бид хэн ч юу гэж ч мунхаруулсан хүчтэй дархлаатай л байх хэрэгтэй
3 | 2 Хариулах
Зочин [150.129.140.87] 2018/10/5
Салалт, өнчрөл хэт их байгааг л дурдсан бна. Өөрийн хүүхдийг хаячихаад өөр айлд аав нь болоод амьдардаг эрчүүд олон бнаа
0 | 0 Хариулах
Монгол эмэгтэй [202.70.40.134] 2018/1/3
За энэ ярилцлагад авах юм бна, хаях ч юм их бна. Ерөнхийд нь гүйлгэж харлаа, сүүлийн хэсэгт бичсэн түүхийн хэсэгт манай өвөг дээдэс завхай бсан, тэр нь одоо хүртэл үргэлжилсээр бгаа, тэрнээс биш бид гэнэт ийм завхай болцон юм биш гэсэн санаа хэлээд бх шиг бна. Би өөрөө тийм биш, миний эргэн тойрны хүмүүс ч тийм биш болохоор нийтээр нь ингэж завхай зайдангаар нь хэлж бгаад гайхаж бна.Бас Монгол эх хүн хүүхдээ сургах ёстой гээд бх юм, эцэг нь яах вэ? Аав нар өөрөөрөө үлгэрлэж хүү нараа хариуцлагатай, эмэгтэй хүнийг хүндэлдэг болгож зөв хүмүүжүүлмээр бнашд.
8 | 3 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/1/4
20-r zuunii ehen ueiin chi hureend baisan mongol emegteichuudiin talaar uneniig olj unshih yum bol uhaan aldah yum baina odogiin gandagaar duuren yanhnuud baisan yum shu bugd mungutei hyataduudtai yavalddag bas ter uyed abort baisangui tul huuhedtei bolson bol turuuldeg bailaa lam bandi nar ted nar lu ochij huslee hanagdag bailaa ooroosoo egch hugshin emgentei yavdag baisan harin mungutei hamba lam nar zaluu saihan huuhen deer ochij huslee hangadag baisan ter uyees asar olon etseggui huuhed turj heniih n ch huuhed gedeg n medegddegui tiim l aimshgiin niigem basian yum da huchingiin hereg ene ter bol eroosoo gemt heregt tootsdoggui ugaasaa ch huuhnuud n ih durtai baisan gej orosiin elchin Korostovetsiin bichij uldeesen barimt baidag
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.87] 2018/10/5
Би тэгж ойлгосонгүй. Эсрэгээр нь ойлголоо. Та арай эмзэг хүлээж аваад бнуу. Монгол эмэгтэйг мориор ч гүйцэхгүй... Түүхчид энэ сэдвээр бичиж, монголчууд үе удмаараа үнэнч, ёс суртахуунтай гэдгийг дэлгэж, уламжлуулаач ээ. 20-р зууны өмнөх жуулчдын тэмдэглэлд ингэж муухайгаар бичсэн л бх юм гэсийм бишүү. 30-40 өөд оны хүүхнүүд араас нь буу тавьсан ч эргэж хардаггүй бсан гэж яриа бдаг. Миний мэдэхийн 80-90 онд хүүхнүүд араасаа эрчүүдийг гүйлгэдэг, өөрөө тэрэндээ сайн бсан ч 1000 гуйлгаж бж үерхэхийг зөвшөөрдөг бсан. Одооны охид өөрсдөө фб-ээр найзын хүсэлт явуулж танилцаад, баранд архийг нь авч уулгаад, танайд очиж хоноё л доо гэхийг л нүдээрээ харлаа.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.87] 2018/10/5
Ээж нарыг өөрийн зүгээс чадахаараа хүмүүжүүлээ гсн бхаа, аав нарыг энэ ажлаас чөлөөлөөгүй бх аа
0 | 0 Хариулах
Баяраа [175.210.24.208] 2018/1/3
Гэр бүл гэдэг сэдэвийг хүн бүр мэддэг мөртлөө мэддэггүй хамгийн том, хамгийн чухал сэдэв шүү!!!!.... Тиймээс энэ сэдвийг бүрэн ойлгох нөхцлийг бүрдүүлэхэд зөвхөн хичээл заагаад хангалтгүй билээ!!!!.... Бүхий л талаас нь нөхцлийг нь бүрдүүлж байж сая амжилт олох юм!!!!....
2 | 1 Хариулах
Болормаа [103.229.120.58] 2018/1/3
Боловсролын суурь зөвхөн гэр бүлд л тавигдана. Үүнтэй санал нэг байна. Энэхүү цуврал хичээлээ үргэлжлүүлээрэй амжилт
2 | 0 Хариулах
Зочин [103.26.194.212] 2018/1/3
Ingeed bodohpor uneheer Mongolchuud mini bolowsrolgui haranhui buduuleg yum unshdaggui n haragdhimda. Massara heden sarantuya, shuudertsetseg metiinn uran zohiol, hog unshxaas iluugui munhag gedeg n haragddgshu, oorsdigo neg l ih oyuni pottential ondortei l ged bdg hedi oyuni potential ondortei ch ger bul huwiin amidral n asuudaltai zambraagui bol tiim bgad ydgin EQ muutai ard tumeen gej yaanada
5 | 2 Хариулах
2024 оноос [66.181.181.71] 2018/1/3
Монголд "үнэн юм шиг" юм ярьдаг гэхдээ тэр нь бодит амьдралд хэрэгждэггүй хэрэгжих боломжгүй тийм хүмүүс даан ч олон болж дээ. Капитализмын бүтээгдэхүүнүүд.
4 | 3 Хариулах
Зочин [103.26.194.212] 2018/1/3
heregjuulj uzeegui bj ooriho amidralig neg odr ooroor harj uzeegui hun bol iimerhu maygaar shuumjleenlde
2 | 1 Хариулах
Zochin [202.180.218.37] 2018/1/3
odoo uyd nen chuhal, hunduur asuudal bolood bgaa sedviig hunduj yariltssan medremjtei mundag setguulched ih bayarlalaa. Daraagiin udaad Ezoterik adacemy-iin uusgen baiguulagch Soma bagshtai yariltsaj ene asuudlaar bas saihan yariltslaga hiigeesei gej husmeer baina. Soma bagsh bas Mongoliin ireedui, bidnii unet zuilsiin talaar ih yaridag hun bgaa um. Olon niited bas ter hunii ugiig hurgeh heregtei bolov uu.
2 | 2 Хариулах
Оогий [202.9.42.146] 2018/1/3
Зөв байнаа . Нэгэнд дурлачихангуутаа хорвоог мартаад сексдсээр байгаад хүүхэдтэй болчдог. Сексийн үр дүнд нэг хүн бий болдгийг санахтай манатай . Тэгээд хүүхдийн сургаар эр нь зайлж одно . Эм нь дагавар хүүхэдтэй ,гомдсон амьтан хоцорно . Ийм л байгаад байна шд . Эргэн тойрноо харцгаагаач . Яагаад нэг өнчин өрөөсөн хүүхэд үлдчив гэж хэн дүгнэж бодсын. Тийм л байх ёстой юм шиг бүр бүгд эвлэрцэн байшд . Тэгээд үргэлжлээд байх уу?нэн ялангуяа ядуу айлын хүүхдүүд их өртөөд байх шиг . Ингэж энэ хорвоо дээр ядуу ядруу хүмүүс олширдог юм биш үү? Эцэггүй хүүхэд тэврээд хоцорсон баян айлын охид харагдана уу ?цөөхөн л байх шүү. Дүгнэхэд ядуу сэтгэлгээ ядуу амьдралд хүргээд зогсохгүй ядуучуудын ,дагавар хүүхэдтэй ядуу эмэгтэйчүүдийн арми үүсгээд байна . Тэднийг болоогүй өрх толгойлсон эмэгтэй гэж гоёмсоглохыг яана . 5 өөр эрээс 5 хүүхэд төрүүлцэн алдарт эхчүүд байдаг шд. Охидоо тийм болгохгүйн төлөө ээж аав нь толгойгоо ажиллуулах ёстой юм биш үү?
22 | 4 Хариулах
Зочин [103.26.194.212] 2018/1/3
Yaduu bn gedeg yer n odoo zalhuugih n bolson shude hechneen ydarsan hun ch ajiltai l bn yaduu bga bol oorooso ichx hergtei zalhuugas l bolj oorsdigo iim bdald hurgej bgam zalhugasa bolj suraagiu unshij medeegui zalhuugasa bolj oorinho setgelzuig oorinho amidralig yaj awj ywhaa medehgui erguutsen tolog shig humuus har myangaara bhim
8 | 0 Хариулах
Зочин [78.193.207.96] 2018/1/3
Тэгвэл секс хийхээ л больчихгүй юу . Ямар хүчиндээд байгаа биш . Монголд архи пиво зарахыг хорь . Сексийг хорь . Тэгээд л болоо ш дээ . Эрчүүд нь нэг нэг резин хүүхэнтэй болоё . Алхам тутамд л эр хүнийг муулж байх юмаа . Больчих оо .
4 | 1 Хариулах
Зочин [122.201.21.22] 2018/1/5
Ядуу нь учир шалтгаан биш байхаа. Залуугаасаа бэнчин доогуур гэвэл өөр хэрэг. Олон ч цүдгэр хуримд очсон байна. Эргээд бодоход 90ээд хувь нь салсан харагдна. Хараад байхад эмэгтэйчүүд дан ганц өөрийгөө биш ирээдүйд өлгийдөх хүүхдээ бодож сонголт хийж байна. Гэхдээ жаахан буруу талаас нь буюу материаллаг байдлыг нь гол шалгуураа болгоод байна. Хүүхэд өсгөхөд заавал 3 4 саяын үнэтэй хүүхдийн тэрэг, хан уул дүүрэгт орон сууц хаус, төлбөртэй асрагч, өндөр төлбөртэй цэцэрлэг сургууль шаардлагагүй.
3 | 0 Хариулах
yosto yaaaaag unen!! [103.26.194.176] 2018/1/5
Goliig n olood helchlee!
0 | 0 Хариулах
зочин [172.58.23.96] 2018/1/3
Арын зургуудыг харвал эд материал шүтдэг хуучинсаг хүн бололтой. Тэд л гэр орон, ажлын өрөөндөө нэг иймэрхүү вкусгүй олон долоон юм холиод өлгөсөн байдаг. Хэлэх яриа, хүний орчин (интерьер) тэс зөрөх ч хэцүү харагддаг юм даа...
5 | 2 Хариулах
Вкус [66.181.190.173] 2018/1/3
Вкусын талаар таньд vнэхээр наад захын ойлголт алгаа. Гол нь хvнд атаархахаа больчих. Энэ хvн шиг вкустай хvн монголд байхгvй байх. Та харин яаж овоо вкус гээд орос vг цээжилчихсэн юм бэ. Болж дээ! Тэгэхдээ нэгэн мэдрэмжгvй хvн хэзээ ч вкустай болохгvй. Тэгээд яаж ч гоёод насаараа хедее нь арилдаггvй. Цаанаа байж л байна. Тэгэхээр та ийм зvйл олон нийтийн газар ярьж явхаасаа ичиж амаа хамхиж явахгvй бол таныг хvмvvс шоолно шvv.
5 | 1 Хариулах
зочин [172.58.23.96] 2018/1/3
Ишш хөөрхий. Өмхий утаанд утагдаад хөмөрсөн тогоон дотроо хэт чанагдахаар өөрөөсөө өөр бодлыг ч тэвчихгүй болдог байх. Энд хүн уншсан зүйлээ эрэгцүүлж сэтгэгдлээ бичиж байна. Заавал чамтай адил мухраар шүтэх албагүй. Хүн бүр өөрийн боловсрол, ухаарлаар юмс үзэгдлийг дүгнэнэ. Ярьж байгаа зүйлс нь минималист, бурханлиг, гэгээрэлд ойртох тухай. Орчин интерьер эрс зөрөөтөй харагдсаныг нь л бичлээ. Эрээн алаг ханын цаас, түүн дээрх вкусгүй зураг тэр хүндээ сайхан байхыг ер үгүйсгэхгүй.
4 | 2 Хариулах
Зочин [103.26.194.212] 2018/1/3
medeel muutainmu 1.designer hun gej bn 2. hunii ugnees awah yuminch awj chadahgui oontoglogloh gej udsan cham shg tng yumnudas bolj ger bul hurtsadmal bdald orj bgamshd 3.huniig gadnaas dugnene gedeg hamgiin mulguu bolowsroogui hunii shinj de!!!
4 | 1 Хариулах
үнэнд ойр [202.9.41.103] 2018/1/2
ёстой энэ зовлонг биеээрээ үзэж явна. монголд сексийн хувьсгал, эрчүүдийн боловсролыг дээшлүүлэх асуудал хаяанд ирцэн.
11 | 3 Хариулах
Oyundari [202.9.40.44] 2018/1/2
Ene bvh zvil Biblid l dendvv todorhoi bdiim da
4 | 3 Хариулах
Ариука [101.235.165.58] 2018/1/2
Санал нэг байна
0 | 1 Хариулах
Ane [66.181.161.10] 2018/1/3
Unen shuu ali 2000 jiliin omno. Ene yrtonts deer shine yum negeehen beer ugui gej Shilomoh haan helsen shuu dee. Ter uyd ch buzar burtag zavhai yavdluud baisan. Tiim uchraas humuust zoriulsan huuli Bible d baigaa daa
0 | 0 Хариулах
oyundarid [202.9.41.61] 2018/4/20
ter bible chni nadad itgehgui bol tamd yvna itgevel divajin zergeer hun uuruusuu hamaraltai bish ymar neg ym drees udirdaj bdg gdg ni taalagddggui, neg l gaj ezen ezen ameen geed l
3 | 0 Хариулах
Зочин [150.129.140.87] 2018/10/5
Бусад шашинг үгүйсгэж, сөнөөсэй гэж залбирч, гишүүн элсүүлэх гэж хэт улайрдаг. Ер нь хүнийг ичгүүргүй зөрүүд болгодгым бна лээ. Есүст чинь орохгүйээ гээд бхад улайраад элдэж гүйж гуйж зовоогоод
2 | 0 Хариулах
Зочин [78.131.95.6] 2018/1/2
Yer n bol sanaa n zuv bainaa. Zarim zuilee Burhan bagshiin surgaalias avsnaa helj baildaa.
2 | 0 Хариулах
Эр хүн [209.89.142.82] 2018/1/2
Хөвгүүд эр хүн болтлоо төлөвшсөний дараа эхнэр авах хэрэгтэй болов уу. Гэр бүлийн тогтвортой байдал бол эр хүнээс нилээд тэвчээр, ухаан, золиос шаарддаг. Үхэн үхтлээ хамт байх тангаргаа дотроо байнга санаж явбал амьдрал бол бэрхшээл биш баяр хөөр юм. Эмэгтэй хүн бол ээж болсныхоо дараа маш хурдан төлөвшиж, хат суудаг нь анзаарагддаг. Харин үүний дараа нөхрийнхөө хүмүүжлийг голж эхэлдэг. Тэр үед нөхрөө хаялгүй, ухаалгаар хүмүүжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг.
28 | 2 Хариулах
Зочин [202.70.40.134] 2018/1/3
Хүүхдээ хүмүүжүүлнэ, дээрээс нь нөхрөө хүмүүжүүлнэ гэнүү. Угаасаа өөрөө хүсэхгүй бол гаднаас нь засах гээд ямар ч үр дүнд хүрдгүй гэж дээрх хүн хэлсэн бна, өөр олон эмэгтэйчүүд үүнийг биеэр мэдэрч бгаа.Харин "Хөвгүүд эр хүн болтлоо төлөвшсөний дараа эхнэр авах хэрэгтэй болов уу" гэдэг үгтэй чинь 100% санал нийлж бна.
6 | 1 Хариулах
Зочин [122.201.31.154] 2018/10/26
Хэрэв нөхөрөө ухаалагаар хүмүүжүүлэхийг хүсэхгүй байгаа бол салах эсвэл насан туршдаа тамын амьдралаар амьдрах гэсэн 2 сонголт үлдэнэ. Таны л сонголт...
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.154] 2018/10/26
Их сайхан хэллээ санал нэг байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.24] 2018/1/2
Маш чухал зүйлийн талаар үнэн байдлыг ярьсан бна шүүмжлээд бгаа хүмүүсийг ойлгосонгүй
2 | 0 Хариулах
Ч [150.129.140.87] 2018/10/5
Өөлж, хоосон шүүмжлээд бгаа хүмүүсийг ойлгохгүй ын. Шүүмжилмээр байгаа юм бол буруу, муухайг лшүүмжлээсэй дээ
0 | 0 Хариулах
Зочин [182.248.29.50] 2018/1/2
амьдрал үзээд өчнөөн дурлаад дурлалын хөөс замхраад үзсэний дараа иймэрхүү зүйл боддог болдог юм байна, гол нь одоо дөнгөж анхны дурлалтай учрах гэж байгаа хүүхдүүддээ ийм зөв дадлыг хэрхэн суулгах вэ, өмнө нь мянга түм яриад үүнийг бие сэтгэлээрээ мэдрэхгүй л бол ойлгохгүй сэдэв бнлээ, хичнээн их хайрын түүх уншаад ч дасгалжихгүй сэтгэл гэж их хэцүүм, би бүр галзууртлаа дурласан үедээ хүмүүсийн юу ч гэж хэлэхийг огт анхаарч сонсдоггүй энэ хүмүүс миний дурлалыг мэдрэхгүй өөрөө ийм дурлалтай учраагүй байхдаа ойлгохгүй байнадаа гэж л боддог бсан, азаар заяа минь түшиж амьдралтайгаа үлдсэндээ одоо баярладаг...
16 | 0 Хариулах
unshigch [92.200.180.102] 2018/1/20
huuhed nasandaa hairaar dutaj ussun hun durlald het awtdag gedeg, tiimees huuhdee hairlaj usguwul iim ersdeld unahgui baihaa
2 | 1 Хариулах
Gadaadaas [106.247.87.110] 2018/1/2
Үнэн сэдэв байна, xөөрxий монголд байгаа найзуудаа яаж эxнэр аваx бол гэж өрөвддөг. Азийн xамгийн xямдxан xүүxнүүдтэй, гадаад xүн xарвал шууд өвөрт нь ордог, аборт xийлгэсээр байгаад шүүрэн шанага болсон, 20 той мөртлөө эцэггүй xүүxэдтэй тэрийгээ бусадтай танилцаxдаа нууж явдаг, огт ичиxгүй, ганц үгс нь яаанаа, за зүгээршдээ гэдэг xөөрxий орк ард түмэн xэxэ
9 | 14 Хариулах
Зочин [202.21.112.37] 2018/1/2
Чам шиг орк эрчүүд эмэгтэйчүүдээ хайрлаж хүндлэхгүй байсаар байгаад ийм болгож байгаашдээ
18 | 0 Хариулах
Зочин [78.131.95.6] 2018/1/2
Aaya gadaad ehner avsan aztai hun yum bizdee. Yamar ch muuhai muu baisan Mongol ehner avch eh orondoo amidarnaa
5 | 1 Хариулах
Зочин [202.21.100.210] 2018/2/12
Чамд өөр сонголт байгаа юм уу?
0 | 1 Хариулах
Орк [66.181.185.224] 2018/1/3
Монгол эмэгтэй бүрийг гутаах эрхтэй чи ямар лаг залуу вэ. Чи өөрөө тэнгэрээс унасан эсвэл гэрлээс төрсөн үү, угсаа гаралаа мэдэхүү бацаанаа чи
5 | 0 Хариулах
Ane [66.181.161.10] 2018/1/3
Tiin te. Mongold saihan yum ih bii. Yum medehguidee uls oron ni yaduudaa hoorhii ohid busguichuud tiim baigaa l baih. Ene chine jigshih yim bish. Bas bugd tiim bish. Shuteed baigaa gadaadaas chine eh orondoo irehed seruun salhi uleegeed saihan l baidag yum da.
4 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2018/1/3
чи солонгос кинондоо хууртаад наанаа үмхийрч бай гадаадаас гэчжээ бас иргэж ирэхгүй зайлаарай чамаар дутахгүй л байх бид
2 | 0 Хариулах
Зочин [78.193.207.96] 2018/1/3
Чамаар хүн хаана ирэх ирэхгүй заалгах уу . Чи монголын хаан юмуу . Хөх инээд хүргэчихлээ . Юмаа бодож бич
1 | 0 Хариулах
ЗОЧИН [202.21.100.202] 2018/1/2
БҮР ХЭД2 ДАХИН ДАХИН УНШЛАА ЦУВРАЛ ЛЕКЦИЙГ НЬ ОЛНОО БАЯРЛАЛАА. ХҮН АЛДАЖ БЖ Л УХААРАХ ЮМДАА АМВДРАЛ ЗОХИОХДОО ҮНЭХЭЭР ГЭНЭН ХӨНГӨН ХАНДСАН НЬ ҮНЭЭЭН ХҮҮХДЭЭ БИ ЗӨВ ИРГЭН БОЛЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХ БОЛНОО БАЯРЛАЛАА
7 | 0 Хариулах
Зочин [202.21.105.116] 2018/1/2
Сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсэе
2 | 0 Хариулах
M [99.203.14.187] 2018/1/2
Ih boduushtai zuv zuiluud yarijee. Mongol ehchuud min bugd hicheegeesei
3 | 0 Хариулах
Зочин [182.160.35.14] 2018/1/2
ганц Монгол тийм биш хилийн гаднах бүс нутгын орнуудад гэр бүл салалт архидалт их байдаг. Өвөрмонгол Буриад Эрхүү гээдл....
2 | 4 Хариулах
Зочин [150.129.140.87] 2018/10/5
Өвөрмонголд салалт бага харагдсан. Эцгээс хүүхдэд төлөх тэтгэмж өндөр байдаг. Бас явдал суудал ч багатай харагддаг. Эхнэрүүд нь жинкэн даам гарцан, нөхрөө эргүүттэл нь загнадаг аа.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.177] 2018/1/2
Танай сайт ойрд нийгэмд бугласан энгийн юм шиг мөртлөө маш ихээр алдагдсан сэдвүүдийг маш зөв хүмүүсээс зөв санаагаар гаргаж байгаад баяр хүргэе. Молор-эрдэнэний хайрын тухай ярилцлага их таалагдсан. Хатуу боловч үнэнг хэлсэн шүү. Энэ хүн ч гэсэн бас л их зөв зүйл ярьж байна. Илүү олон хүн уншаасай, ойлгоосой, ухаараасай...
28 | 0 Хариулах
Ehnii heseg [69.140.225.147] 2018/1/3
Ehnii hesegt ni like shuu chi ter soliot molortoigoo urd hurshduu shavar tagtsand amidar
1 | 0 Хариулах
Zochin [103.229.122.146] 2018/1/2
Hair setgeliin yamar shatand yavaa ve gedgees ene asuudald handah, oilgoh eseh ni ih hamaarna. Hair setgeltei uchraagui baigaa, tuuniig hamgiin saihan zuil meteer tusuulj bga hund, esvel dunguj durlaltaigaa uchraad az jargaldaa umbaj, tengereer nisch yavaa hund myanga uuniig heleed nemergui, oilgohgui l bh...harin nad shig hair durlal geechiin sain muug amtaldgaa amtlaad sharhaldgaa sharhalchihsan hunii huvid helhed ene hun unen yarij bn. Durlalaar ger bul boloh ni zuv shiidver bish bololtoi
9 | 1 Хариулах
Зочин [202.21.112.37] 2018/1/2
Ямар өрөөсгөл сэтгэлгээ вэ?
4 | 3 Хариулах
Zochin [49.97.103.225] 2018/1/2
Tiim bna. Amaaraa durtaigaa sain bolj yarih ch amar l daa. Khuuhedgui huuhen yum shig bna.
4 | 0 Хариулах
Зочин [112.64.189.238] 2018/1/2
ta nar shig humuus oilgohgvi l dee arai setgelgee oyuni chadvartai humuusiin oilgodig uhaan
0 | 0 Хариулах
Зочин [202.179.8.130] 2018/1/2
Chamaig yamar iheer uruvduj bnaa
0 | 0 Хариулах
Unshigch [103.229.120.14] 2018/1/3
3 huuhedtei tehuu
1 | 0 Хариулах
duul [202.179.26.7] 2018/1/3
amgalan egch huuhedtei hun shu harin suuliin yed nam jim bgaad bh shig mundag hun dee
1 | 0 Хариулах
Zochin [202.180.218.37] 2018/1/3
Uuchlaarai ene emegtei ooroo 3 ch huuhedtei hun shuudee. Usvur nasnii huuhdee herhen zuv oilgoj, zuv hutluh ve gedeg talaar hurtel humuustei uuriinhuu turshlagiig huvaaltsaj sanal soliltsoj bsn daa.
0 | 1 Хариулах
Зочин [122.201.31.154] 2018/10/26
Тэгвэл нөхөрөөсөө салсан уу? Яагаад ч юм тийм мэдрэмж төрөөд байх юм.
0 | 0 Хариулах
suren [202.179.8.130] 2018/1/2
Avah geehiin uhaanaar hand l daa
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.130, 107.167.113.33] 2018/1/2
Монголд болохоор хайр гэж нэг өөр дурлал гэж нэг өөр гэнэ. Тэгснээ хайр дурлал, хайр сэтгэл, зүрх сэтгэл гээд хоршоо үгээр холион бантан болгоно. Тэгэхэд бусад оронд тодорхой ганцхан үгээр илэрхийлнэ. Монгол хүний толгойд нэг гэмтэл байх шигээ.
5 | 3 Хариулах
Зочин [174.221.11.93] 2018/1/2
Bas neg tsetsen huuhen er n bol 10 jild huuhdiig orhod ene taliin medleg bolovsrol olgoh heregtei l dee
3 | 1 Хариулах
Зочин [112.64.189.238] 2018/1/2
ene huuhen zovhon ene tuhai yrij bichdeggvi ym bichsen zuiliin uhaaniig ni engiin chadal muutai tarhitai hun oilgohgvi
1 | 0 Хариулах
Ч [150.129.140.87] 2018/10/5
10 жилийн сургуульд даатгалгүй ар гэртээ та үр хүүхдээ хүмүүжүүлээч ээ. Цэцэрлэгийн насанд хүүхэд төлөвшдөг. Амгалан хоосон цэцэрхдэг хүн бишээ.
0 | 0 Хариулах
Зочин [48.116.27.12] 2018/1/2
Монгол эх хүн бүр чадлынхаа хэрээр хүүхдээ зөвхөн үнэнч, ёс суртахуунтай байхад л сургадаг сан бол...ЭНЭ ХАМГИЙН ЧУХАЛ
15 | 0 Хариулах
Зочин [202.9.42.219] 2018/1/2
Монгол тийм олон, хэдэн сая хүүхэдтэй юм уу.
3 | 6 Хариулах
Зочин [180.21.27.184] 2018/1/2
xaxa
3 | 0 Хариулах
Зочин [182.58.29.149] 2018/1/2
гэр бүлийн салалт зөвхөн Монголд л байдаг гэж бодоо юу :p
9 | 0 Хариулах
Зочин [150.129.140.87] 2018/10/5
Дэлхий даяар салалт их байгаа гээд бид бас садарлаад л, салаад нийлээд яваад ба ёстой юу ккк Дэлхий нийтийн жишгийг дагаж бна гээд. Ардчиллаас хойш манайд хэтэрлээ. Хүүхдүүд их хохирч бна
1 | 0 Хариулах
Зочин [202.21.119.186] 2018/1/2
Энэ нөгөө боловсролын боол байнашд. Уншаад ч юм ойлгохоо байж. Улсаасаа гарж сэтгээчээ. хаха.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.42.219] 2018/1/2
Гах гах, утаа шорооноосоо салаагүй, өөрийнхөө амьдралыг ч төвхнүүлж чадаагүй байж орчлонд санаа зовлоо юу. Гах гах, аргагүй тэнгэрлэг дээд язгуурт Монгол ялна-ууд шүү.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.8.130] 2018/1/2
hahaha yaana ve chi
0 | 0 Хариулах