Индэр    
2017 оны 11 сарын 9
Зураг
Эдийн засгийн мэдээлэл

Валютын ханш

Зураг

Валют гэдэг нэр томьёо бидний амьдралд хэрэглэгдсээр бараг энгийн Монгол үг мэт болжээ. Тэгвэл валют гэж чухам юу болох түүний ханшинд яг ямар хүчин зүйл хэрхэн нөлөөлдөг талаар нарийвчлан авч үзэе.

Мөнгө  гэдэг нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр хамгийн их хөрвөх чадвартай, үнэ цэнэтэй зүйл юм. Гэвч тухайн улсын хилээс мөнгөн дэвсгэрт гарвал өөр улсад шууд худалдаа арилжаа хийж болохгүй. Гэхдээ арилжаа хийж болохгүй гээд бас үнэ цэнэгүй зүйл болчихгүй юм. Үүнийг л валют гэж нэрлэдэг.

Монгол мөнгөн дэвсгэртийн чадвар нь бусад улсын валюттай хэрхэн харьцаж чангарч байгаагаар тодорхойлогдоно. Валютын ханш гэдэг бол нэг улсын мөнгөн нэгжийг нөгөө улсын мөнгөн нэгжтэй харьцуулсан харьцаа юм.

Энэ харьцаанаас бидний төгрөг, АНУ-н нэг ам.доллартай хэрхэн тэнцэж байгаагаар долларын ханшийг ойлгодог. Тэгвэл монгол төгрөг чангарч сулрахад валютын ханш буурч өсөхөд яг ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ гэдэг асуудал чухал байна.

Валютыг бид зүгээр л нэг талхтай жишиж болно. Тухайн талхны эрэлт их, нийлүүлэлт бага бол хомсдож үнэ өснө, эсрэгээрээ нийлүүлэлт нь эрэлтээсээ их байвал элбэгшиж үнэ буурна. Яг үүнтэй адилаар зах зээл дээр валют элбэг байвал ханш буурна. Харин валют элбэг байх нь Монгол Улсруу орж ирэх валютын урсгал их байхаас голлон шалтгаална. Валютын ханшинд хамгийн хүчтэй нөлөөлөх зүйл бол төлбөрийн тэнцэл. Төлбөрийн тэнцэл гэдэг нь валютын орох гарах урсгалыг зөрүүг харуулж байдаг эдийн засгийн гол үзүүлэлт юм. Төлбөрийн тэнцлийн орох урсгалд экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламж, аялал жуучлал зэрэг ордог. Нөгөө л нэг зэс, нүүрс, ноолуур маань гол валютыг маань цуглуулдаг байх нь. Гэвч бид зөвхөн газар шороогоо ухах, малынхаа боловсруулаагүй түүхий эдээр биш үйлдвэрлэл явуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гадагш гаргадаг бол орж ирэх валютын урсгал ихээхэн нэмэгдэх юм.

Ханш сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай явж ирсэн. Доорх зураг дээр ам.доллар ханшны өсөлтийг харуулав. 2014 оны 1 сарын 1-нд ам.долларын ханш 1,659.34 төгрөг байсан бол 2017 оны 11-р сарын 6-нд 2,454.37 төгрөг болж өсчээ.

Валютын гарах урсгалд бензин шатахуун, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, зээл бондын эргэн төлөлт, аялал жуулчлал зэрэгт бид ихэнх валютаа зарцуулдаг. Төлбөрийн тэнцэлд Монгол Улс сүүлийн 4 жилд алдагдалтай явсан. Энэ нь ч ханш өсөх гол шалтгаан болсон юм.  Харин 2017 оны 6 сараас хойш алдагдалгүй гарч одоогийн байдлаар 201,9 сая ам долларын ашигтай явж байна. Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан нь ханш буурахад ихээхэн нөлөөлөх учиртай. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын гадаад валютын албан нөөц тогтмол өсөж байгаа. Валютын нөөцөө ихэсгэх үүднээс Монголбанк олон шат дараалалтай ажлууд хийж байна.

Олон Улсын Валютын Сантай хамтарч хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилтүүд орж ирсээр байна.

Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг хөрөнгө оруулагч нартай амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар болсон. Тус бондын санхүүжилт 2017 оны 11-р сарын 2-ны өдөр орж ирснээр Монголбанкны гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам. доллараас давсан юм.

Иргэд аж ахуй нэгжийн Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж 2017 оны 10-р сарын 24-ний мэдээгээр 16.8 тоннд хүрчээ.

Монголбанк Хятадын Ардын Банктай хийсэн байсан 15 тэрбум юанийн своп хэлцэлийн хугацааг гурван жилээр сунгаж, эргэн төлөх хугацаа нь дуусаж байгаа бондуудын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн. Иймд Монгол Улсад валютын ханш буурах эерэг суурь нөхцөл бүрдэж байгаа юм.

Валютын ханшийг тогтвортой байлгаж, өсөж буй ханшийг бууруулах нь ихээхэн төвөгтэй, олон үзүүлэлтээс шалтгаалдаг зүйл боловч Монгол Улсын валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, валют цуглуулдаг үйлдвэрлэлийн салбараа дэмжих, иргэдийн эдийн засгийнн суурь мэдлэгийг дээшлүүлж хүлээлтийг удирдах зэрэг олон ажлын үр дүнд ханш буурах нөхцөл бүрэлдэнэ.

Эцсийн дүндээ валютын ханш бол бидний амьдралаас хол хөндий зүйл биш бөгөөд улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, ард иргэд та бидний амьдралд асар их нөлөөг үзүүлсээр байдаг эдийн засгийн чухал хөшүүрэг билээ. Тиймээс валютын ханшийг зохистой нам түвшинд барих нь хамгаас чухал юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.50.206.40] 2017/11/22
бичсэн хүнээс нэг тодруулмаар байна багш эмч нар цалингаа нэмүүллээ гэж бодоход улсын төсвийн алдагдал их гарвал валютын ханш чангарч байна гэсэн үг үү. Яагаад гэвэл улсын төсвийн алдагдал нэмэгдэх тусам төгрөгний худалдан авалт суларна тиймээс цалингаа нэмүүлсэн ч гэлээ өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байна гэсэн үг үү. Тиймээс л бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох хэрэгтэй гэсэн үг үү би буруу ойлгосон байна уу ХАРИУ
0 | 0 Хариулах
зочин [103.57.95.198] 2017/11/9
Валютийн нөөц 2тэрбум гээд зарлаад бхаар энэ улсын нууцд хамаарахгүй юу.21онд гадаад өр зээлээ төлөхөд наад 2тэрбум ньбайж байх юм уу.нэг л их валют доллар олчихсон амьтад монгол банк сангийн яамнд бгаа юм шиг орилж хашгарч ирээд зарлах юм.
2 | 1 Хариулах
Pee [202.55.191.130] 2017/11/9
Manai tentsel l gesen ug shde. yu gej beleneeree baij baidag ym!
0 | 0 Хариулах
Zochin [14.63.114.141] 2017/11/9
Manaihan gadnaas ur tavij bond bosgochihood gadaad valutiin nuuts 2 terbumd hurlee ged baih yum.ur bol nuuts bish.udahgui on garanguut ter chin urund yavaad neg zeel hugatsaa ni hoishilson neg uruur l soligdoj baiga yum.nuuts gedeg bol hend ch urgui uuriin hurimtluulsan henees ch hamaaralgui zuiliig helne.ingeed bodohoor mongolbank nd baigaa belen dollar aas hadgalamj ezemshigchdiin mungiig hasaad odoogiin baidlaar hiisen ur shiriinhee niit dung haritsuulaad uzvel ali heden hasah ruu orson.gehdee heden arvan orontoi toogoor tooligdoh.ene ni yu gesen ug ve geheer mongol uls dampuurchihsan, ene urund gazar nutag mani ugugduh uchraas hunii nutag deer amidarch bnaa gej oilgo.mongol uls baihgui bolsoon mongolchuudaa.
1 | 0 Хариулах
Zochin [43.242.243.163] 2017/11/18
Chi yamar zorilgoor hudal bicheed baina. Yaj gazar nutag zeeliin telber boldog yum be. Zeelee gazar nutgaar teldeg jishee durdaach... chini bodol neg l bish ee. Naad horondoo hordov oo...
0 | 0 Хариулах