Индэр    
2017 оны 10 сарын 10
Зураг
Эрүүл мэнд, Зөвлөгөө

Өөхийг бүү ад үзээрэй

Илүүдэл өөхийг булчин болгох хэрэгтэй. Гэхдээ өөхийг бүү ад үзээрэй. Өөх тодорхой хэмжээнд хүнд байх ёстой. Өөх нь даавар ялгаруулж бодисын солилцооны тэнцвэрт зохицуулгад оролцдог чухал үүрэгтэй.

Эрэгтэй, эмэгтэй хүний биед байх өөхний хувь харилцан адилгүй. Мөн наснаас хамаарч хэлбэлздэг. Жишээ нь 20-39 насны хоорондох эмэгтэй хүний биеийн жингийн 21-33% -д өөх агуулагдахыг хэвийн хэмжээ гэж үздэг. Харин энэ насны эрэгтэй хүнд 8-19% -д өөх агуулагдахыг хэвийн гэнэ. Эдгээр хэвийн хэмжээний өөх нь арьсан доорхи өөхөн давхаргад байрлана.

 

Эмэгтэй хүн хэвийн хэмжээний өөхний агууламжтай байж гэмээнэ гоо үзэсгэлэнтэй харагддаг. Энэ хэвийн хэмжээгээ хэт багасгасан эмэгтэй хүнд илрэх эхний шинж тэмдэг сарын тэмдгийн мөчлөг алдагдахаас л бүх юм эхэлнэ дээ.

 

Аливаа зүйл тэнцвэртэй байх ёстой. Иймд булчин өөхний тэнцвэрт харьцаа таныг эрүүл хийгээд гоо үзэсгэлэнтэй харагдуулна.

 

Хүндэтгэсэн: Цахим Эмч

Facebook.com/tsahimemch

Twitter: @tsahimemch