2017 оны 9 сарын 12
Эрүүл мэнд, Зөвлөгөө

Хүн хөнгөн нойрны үе дээрээ сэрэхэд бие сэргэг байдаг

Хүн хоногт дунджаар 8 цаг унтаж амрах хэрэгтэй гэж үздэг. Тэгвэл 8 цаг унтах энэ хугацаанд нойрны 4-5 цикл эргэлддэг байна. Тэгвэл нойрны цикл гэж юу вэ? гэсэн асуулт гарч ирнэ. 

Нойрны цикл нь зүүрмэглэх, хөнгөн нойрсох, гүн нойрсох, зүүд нойрны үе гэсэн 4 хэсгээс тогтдог. Нойрны 1 цикл нь энэ 4 хэсгийг дараалан явагддаг ба нэг цикл дуусаад дараагийн цикл эхнээсээ үргэлжлэн эхэлдэг байна. 1 цикл нь дунджаар 90-120 минут үргэлжилнэ гэж үзэхээр хүнд 8 цаг унтахад 4-5 удаагийн цикл эргэдэг байх нь.

 

Циклийн эдгээр үеүдээс хамгийн чухал нь нь Гүн нойрны үе юм. Гүн нойрны үе хэдий чинээ удаан хугацаанд өрнөх тусам бид төдий чинээ сайн амардаг. 1 циклд оногдох гүн нойрны хугацаа 20-40 минут. Бид заримдаа унтаад байгаа мөртлөө нойр сайн авч амарч чадахгүй байх үе байдаг нь энэхүү гүн нойрны үе маш богино хугацаанд өрнөдгөөс шалтгаалдаг байх нь. 

Харин хөнгөн нойрны үе дээрээ явж байхад сэрэхэд амар бөгөөд биед хөнгөн байдаг. Гүн нойрны үе дээрээ сэрэхэд хүнд бөгөөд сэрсэн ч гэсэн хэсэг хугацаанд бүрэн сэргэдэггүй.

 

Тэгэхээр хэдэд унтаад хэдэд босохоо хүртэл энэхүү нойрны циклтэйгээ холбож унтах цагаа тохируулах юм бол өглөө эрт босох амархан болно. Үүнийг тодорхойлдог гар утасны аппликэшн их гарсан. #SleepCycle нэрээр хайгаад өөрт ойлгомжтойг нь татаад хэрэглэж байгаарай.

Зөв цагтаа унтаж, гүн нойроо сайн авч, хөнгөн нойр дээрээ сэрж байхыг хүсье! 


Хүндэтгэсэн: Цахим Эмч

Facebook.com/tsahimemch

Twitter: @tsahimemch

x