Айл болох гэдэг тоглоом биш аавын охин ээжийн хүүтэй хувь заяагаа холбоно гэдэг маш том хариуцлага юм. Энэ мөчөөс эхлээд бүхий л зүйл дээр эхнэр нэгдүгээрт, нөхөр нэгдүгээрт болох ёстой.
Эхнэрээ хайрладаг бол хүүхдүүдээ ч та хайрлаж буй юм. Энэ бол дүүрэн хайр. Хайрлагдсан эхнэр хүүхдүүдээ хайрлана зөв хүмүүжүүлнэ, байнга гэрэлтэж байна. Нөхрөө хайрлана гэдэг амьдралаа хайрлаж байгаа юм. Хайрлагдсан нөхөр халамжтай, хариуцлагатай байна.
Гэр бүлийн орчинд миний хамгийн эхний хэлсэн дүрэм хамгаас чухал юм. Хос хоёр бие биенийгээ нэгдүгээрт үзэх юм. Нөхрийн бодол нэгт, Эхнэрийн бодол нэгт. Бүхнээс түрүүлж эхнэр, бүхнээс түрүүлж нөхрөө бодох.
Тусгаар өрх гэдгээ байнга санах.
Залуу гэр бүлийн үл ойлголцолын жишээнүүдийн талаар хуваалцая.
1. Манайд хадам аав маань ирсэн байсан юм.. Нөхөр маргааш том нагацындаа очно гэв. Урд өдөр нь би хамаг юмаа бэлдсэн байлаа. Хувцас хунар авч явах зүйл гэтэл үдээс хойш гэртээ иртэл аавтай хамт явчихсан байсан надад хэлээгүй. Би эхнэр нь ухаантай юм. Иймэрхүү зүйл байнга давтагддаг.
Нөхөр маань намайг өөрөө л явна, ингэмээр байна гэхгүй бол намайг таг мартдаг. Би явья гэнэ. Явна. Тэр үйл ажиллагаа орчинд намайг мартдаг. Би бол өөрийгөө аятайхан хувцаслаж өдий зэрэгтэй хүүхдүүдээ өсгөөд биеэ сайн авч явдаг гэж боддог. Хамаатан садан ах дүү гэхээрээ намайг мартдаг маш гомддог.
2. Манай эхнэр ээж аавынхаа үгийг ёс юм шиг дагадаг анх суухад ээж аавыгаа хүндэлдэг гэж боддог байснаас амьдраад айл болоод ийм дараатай гэж бодсонгүй. Гэрт миний шийдвэрээс илүү хадмуудын ялангуяа хадам ээжийн засаглал тогтох шахдаг заана зөвлөнө гэж дарамт шахалт шиг. Эхнэр маань хамаг юмаа барьж гүйнэ гэр рүүгээ. Хааяа тусдаа өрх айл уу? Эсвэл эхнэртэйгээ үерхээд байна уу үгүй юу гэдгээ ялгадаггүй гэв.
Гэрлэлтээ батлуулахаас өмнө гэр бүлийн тухай хуулийг уншиж үзэж байсан хосууд хэр олон бол? Түүн дээр та нарын хоорондын харилцааг олон талаас нь бичсэн байгаа. Гол ухагдахуун бол харилцан хариуцлага, итгэл үнэмшил, нийгэмд хүлээх үүрэг, энхжин орших тухай.
Хүний хань боллоо… Чи дан нэгэн биш болсон. Эрх чинь хэн нэгний өмнө тодорхой хэм хэмжээнд баригдана. Дураар амьдрах биш болж. Нөхрийнхөө, эхнэрийхээ өмнө ямар хариуцлага үүрэх ёстой вэ? гэдгийг бодоод үзээрэй. Дээрх бодит жишээд тусгаар өрх айл гэдгээ ухамсарлаагүй, түүнчлэн хэн нэгнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа мартах.
Өөрсдийн бий болгосон өрхийн онцлог, тунхаг, өргөн гэр бүлээс /хадам/ ангид гэдгээ ойлгоогүй харилцаа түүнээс урган гарсан сэтгэл ханамжгүй байдал ажиглагдаж байна. Өөрийн аав ээжээс хол байх хэрэгтэй гэсэн санаа биш юм шүү. Хамгийн гол нь айл гэр үүсгэн амьдрах нь гэрлэсэн хоёрын тасралтгүй бүтээлч үйл ажиллагаа тул энэ цаг хугацаа түүх юм. Түүхийг та хоёр бичих ёстой юм.