Эмэгтэй хүн бүр бүтээгч байдаг. Манлайлагчийг тэд л төрүүлдэг. Эмэгтэй хүн амьдралынхаа бүхий л мөчийг хэн нэгэнд зориулж, зориулсаар л дуусдаг гэвэл хилсдэхгүй биз.
Үнэндээ Сэтгэлзүйн хувьд эмэгтэй хүн зовнил шаналалгүй байна гэж үгүй. Тэд байнга ямар нэг зүйлийг нарийн учиг зангилааг тооцоолон үүсэх эрсдэл, эсвэл зүгээр л санаа зовних олон хувилбараар бодоод амжсан байдаг. Жирэмсэн үед энэ байдал бүр ч илүү хүнд хэлбэр рүү шилждэг. Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдол, хөрсний бохирдол гэх мэт нийгмийн эрүүл мэндийн байдал хүнд байгаа энэ цаг үед жирэмсэн эмэгтэй бүр жирэмсний хордлого, эрүүл мэндийн хувьд хэцүү төвөгтэй зүйлтэй тулгарах нь хэвийн болсон.
Таны эхнэр жирэмсэн бол та эхнэртэйгээ хүчин чармайлт, зүтгэл гарган харилцаарай. Учир нь бие физиологи, бодисын солилцоо үүн дээр цаг агаар, амьдралын хэв маягаас шалтгаалан сэтгэлзүйн хувьд маш эмзэг болсон байдаг. Хий төсөөлөл, гутрал, өдөр ирэх тусам нэмэгддэг энэ үед тайвшруулах, зөв бодит дүгнэлт бүхий дэмжлэг түүнд хэрэгтэй.
Тэр ийм байдалд байгаа:
Түүний хамаг бие шархирч сульдаж байгаа. Нуруу болон тулгуур эрхтэн сульдаж чилж байгаа.
Хоолны дуршлын өөрчлөлт түүний ходоодыг өвтгөж, хоолноос авах мэдрэмж нь сэвтэж байгаа.
Олон нийтийн газар, агааржуулалтгүй нөхцөлд түүний дотор эвгүй байгаа.
Гомдох уйлах нь элбэг болж байгаа. Халамж дутагдаж байгаа.
Жирэмслэлттэй холбоотой мэдээлэл интернетээс болон ам байдлаар авч сөрөг хэсэгт төвлөрч түгшүүрийн байдалтай байгаа.
Тайван тухтай байхыг хичээх боловч нэг л болж өгөхгүй байгаа.
Эцэст нь жирэмсний хяналтад орох гэж буй эмэгтэй танд зөвлөхөд:
Өдөр бүр хөтөлбөртэй, амьдралаа солонгоруулаарай.
Жирэмсэн л бол их иддэг гэсэн ташаа ойлголтоос татгалзаж эрүүл хүнс сонгож дасгал хөдөлгөөнийг эрхэмлээрэй. Сошиал хэрэглээ таны түгшүүр, төсөөлөн бодохуйг дэмжих тул та илүү зөв дээр төвлөрөөрэй. Сошиал группд элсэж мэдээлэл солилцох нь нэг талаар хэрэгтэй ч нөгөө талаас стресстэх байдал гарна. Бусдад тулгарч буй асуудлыг хуваалцахад та хэр бэлэн хүн бэ? Энэ талаар бодоод үзээрэй.
Жирэмсний сургалтанд хамрагдаарай. Тэнд шинжлэх ухаанд суурилсан, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой мэдээллийг, мэдлэгийг өгөх тул зовинол тээсээр төрөх хугацаагаа угтахаас өмнө эмчийн зөвлөгөө, эмчийн хяналтыг эрхэмлээрэй.