Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд өөрчлөлт орж, 2022 оны тавдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн.
Уг хуулийн 4.1.12 дахь заалтад "хүний эмзэг мэдээлэл"-д захидал харилцаа багтана хэмээн заажээ. Хуулийн заалт ямар учиртайг холбогдох байгууллагуудаас тодруулсан юм.
ХЭҮК-оос "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.12, 9 дүгээр үйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн харилцсан зурвас (чат) нь хүний эмзэг мэдээлэл, хувь хүний нууц мөн.
Иргэд бие биеийнхээ захидал харилцааны нууцыг цахимаар задруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 13.11, Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл бие биеийнхээ захидал харилцааны нууцыг цахим орчинд задруулсан нь тогтоогдвол торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял онооно.
Хүний хувийн мэдээллийг хууль бусаар задруулсан тохиолдолд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхийг зөвхөн гомдолд холбогдогч нь байгууллага байх тохиолдолд хэрэгжүүлэхээр хуульчилсан.
Харин уг хуулийг зөрчсөн хувь хүний үйлдэлд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан байдаг.
Иргэд хоорондын харилцааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5- д заасны дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, шалгуулж болно" гэсэн мэдээллийг өглөө.
ХЗДХЯ-ны эх сурвалж "Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд захидал харилцаа гэж заасан байдаг. Үүнтэй холбоотой долдугаар сарын 1-нээс мөрдөгдөх шинэ хууль байхгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд оруулсан өөрчлөлт 2022 оны тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж байгаа"-г хэлэв.
Холбогдох байгууллагуудын тайлбарласнаар хүний мэдээллийг задруулсан нь тогтоогдвол дараах хариуцлагыг хүлээлгэх хуулийн заалттай байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 3.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!